Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийтийн тээврийн салбарт хүлэмжийн хийг 35 хүртэлх хувиар бууруулна

2023-3-22
0
ЖИРГЭХ

Олон улсын тээврийн форумын SIPA хөтөлбөрийн төслийн баг “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь" сэдвээр судалгаа хийсэн. Уг судалгаа дуусаж, өнөөдөр үр дүнг нь танилцуулсан юм. Төслийн үр дүнг танилцуулах хуралд  Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Олон улсын тээврийн форумын ерөнхий нарийн бичгийн дарга Ён Тэ Ким тэргүүтэй албаныхан оролцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Нийтийн тээврийн салбарт 2030 он хүртэл хүлэмжийн хийг 35 хүртэлх хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж буй. Одоо ашиглаж буй 1000 орчим автобус нь Евро-3 ангиллын  тээврийн хэрэгсэл юм. 2021-2022 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд илүү дэвшилтэт технологи бүхий тээврийн хэрэгслүүд авсан. Өөрөөр хэлбэл, 2021 онд 50 гаруй цахилгаан автобус, 2022 онд 280 орчим Евро-5 хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээр парк шинэчлэл хийсэн. Энэ онд 800 орчим автобусаар парк шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Өмнөх автобуснуудаас ялгардаг байсан хүлэмжийн хийн хэмжээг хэд дахин багасгасан технологи бүхий тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлж буй юм. Мөн тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн төслийг хэрэгжүүлнэ. Эдгээр төсөл зэрэг хэрэгжээд явбал хүлэмжийн хийг бууруулах зорилт биелэх юм. Нэг асуудал нь технологийн шийдэл болгон өндөр өртөг, зардлыг дагуулж байдаг. Гэхдээ нийслэлийн зүгээс уг ажлыг тууштай явуулахаар зорьж байгаа бөгөөд 2023 онд нийтийн тээврийн салбарт хийх парк шинэчлэл нь хүлэмжийн хийг бууруулах зорилтод нийцсэн шинэчлэл байх болно” хэмээсэн юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Парисын хэлэлцээрийг Монгол Улс 2016 онд соёрхон баталсан. Тус хэлэлцээрийн дагуу гишүүн улсууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлон, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Монгол Улс зам тээврийн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг 1.05 сая тонн хүртэлх хэмжээгээр бууруулна гэж тусгасан. Тодруулбал, Евро-5 стандартын шатахуунд шилжсэнээр 457 мянган тонн, нүүрс экспортлох тээврийг авто тээврээс төмөр замын тээвэрт шилжүүлснээр 576 мянган тонн, зорчигчийн вагоныг цахилгаан халаалтад шилжүүлэхэд 16 мянган тонноор нүүрсхүчлийн хийг бууруулан, уг зорилтоо биелүүлнэ гэж тооцоолсон байдаг.

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Готов “Нэг автобус нь таван суудлын машинаас ялгарах нүүрсхүчлийн хийтэй тэнцүү хэмжээний хийг ялгаруулдаг. Харин азотын ислийн хувьд 40 суудлын автомашинаас ялгарахуйц хэмжээний ислийг ялгаруулдаг учир энэ чиглэлд онцгойлон анхаарах шаардлага үүсэж байна. Үүнд олон арга зам бий. Нэгдүгээрт, парк шинэчлэл хийх. Төрөл бүрийн хөдөлгүүртэй автобус нэвтрүүлэх буюу цахилгаан, байгалийн шатдаг хийгээр ажилладаг автобус гэхчлэн хөдөлгүүрийн сонголтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Бүх автобусаа дан ганц цахилгаан хөдөлгүүртэй болгох боломжгүй. Учир нь цэнэглэх станц хязгаарлагдмал буюу Улаанбаатар хотын эрчим хүчний  хангамжийн асуудлаас хамаараад олон цахилгаан станц зэрэг барих, ажиллуулах боломжгүй юм. Мөн цахилгаан тээврийн хэрэгсэл дизель хөдөлгүүртэй автобустай харьцуулахад хоёр дахин илүү үнэтэй байдаг. Түүнчлэн Монгол орны цаг агаарын нөхцөл байдал хүндрэл үүсгэх юм. Тиймээс бүх автобусаа цахилгаан хөдөлгүүртэй болгоход үүсэх бэрхшээл их гэсэн үг” хэмээж байв.

Олон улсын тээврийн форумаас Улаанбаатар хотын тээврийн салбарын нүүрсхүчлийн давхар ислийн 2020-2050 он хүртэл ялгарах хэмжээг суурь хувилбар болон одоо баримталж буй бодлогын хувилбарт тулгуурлан тооцоолсон байна. 2015 онд Улаанбаатар хотын зорчигч тээврийн нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлын хэмжээ 200 мянган тоннд хүрээд байжээ. Харин бодлогын хэрэгжилт хангахгүй, шинэ технологи нэвтрүүлэхгүй, суурь хувилбараараа цаашид явбал 2030 онд 500 мянган тонн орчим, 2050 онд 900 мянган гаруй тонн нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулах тооцоо гарчээ. Харин одоо баримталж буй бодлогын хувилбарыг хэрэгжүүлсэн тохиолдолд уг салбарын хүлэмжийн хийн ялгарал буурч тогтворжих хэдий ч Парисын гэрээ болон НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж чадахгүй аж. Одоо баримталж буй бодлогын чиглэлд их багтаамжийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, явган хүний зам, унадаг дугуйн зам, авто замын сүлжээг өргөтгөх, нийтийн тээврийг хөгжүүлэх, хувийн тээврийн хэрэгслийн татварыг нэмэх, нийтийн тээвэр төвт төлөвлөлт хийх зэргийг тусгасан байна.

Олон улсын тээврийн форумын ерөнхий нарийн бичгийн дарга Ён Тэ Ким “Монголын тээврийн салбарын төлөв байдал, ялангуяа хүлэмжийн хийн ялгарлын нөхцөл байдлыг авч үзэхэд, дэлхийн олон хотын зорчигч тээврийн түвшинд тулгамдаж буй асуудлуудтай ижил байна. Тээврийн салбарын тогтвортой хөгжил, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах асуудлуудын хүрээнд ихээхэн боломж бий. Мэдээж энэ нь шууд маргааш шийдэгдчих асуудал биш. Олон бүрдэл асуудал буюу эрх зүйн зохицуулалт, бодлогын түвшний шийдвэр, зорчигч тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай болно. Мөн улсын нийт хүн амын 50 орчим хувь нь амьдарч буй нийслэл хотын төвлөрлийг сааруулах, иргэд, олон нийтийн оролцоог ханган ажиллах хэрэгтэй. Тиймээс НЗДТГ-аас холбогдох хууль тогтоомжуудыг шинэчлэх, уг зорилтыг биелүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхийн тулд Засгийн газартайгаа хамтран ажиллах хэрэгтэй болов уу” хэмээв.

Судалгааны үр дүнг танилцуулах үеэр төслийн багийн зүгээс Улаанбаатар хотод хэд хэдэн бодлогын зөвлөмж гаргаж өгсөн юм. Тодруулбал, зорчилт хөдөлгөөний төлөвлөлтийг хийж, хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх, газар ашиглалт болон тээврийн төлөвлөлтийг уялдуулах, багтаамж ихтэй нийтийн тээврийн төрлийг нэвтрүүлэх, авто замын зорчих хэсгийг нийтийн тээвэрт хуваарилж, чөлөөтэй зорчих нөхцөлийг хангах тухай зөвлөмжид дурджээ. Мөн тээврийн нэгдсэн платформоор дамжуулан хувийн тээврийн хэрэгслийг бусадтай хуваалцах, моторт бус тээврийн хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлэх, явган алхалт, унадаг дугуйны хэрэглээг нэмэгдүүлэхийг зөвлөсөн байна.

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Нүүрсхүчлийн хийг хамгийн их ялгаруулдаг салбар бол нэгдүгээрт, эрчим хүчний салбар, хоёрдугаарт, тээврийн салбар юм. Тодруулбал, нүүрсхүчлийн хийн 22 хувийг тээврийн салбараас ялгаруулж байгаа тухай судалгаа гарсан. Үүнийг бууруулахын тулд хэд хэдэн бодлогын шийдлүүд гаргасан. Үүнд, байгалийн хий, цахилгаанаар ажилладаг, байгальд ээлтэй хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслийг импортоор оруулж ирэхэд гааль, НӨАТ-аас хөнгөлөх, чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Гэтэл яг ийм төрлийн хөдөлгүүртэй шинэ автомашин харьцангуй цөөн орж ирдэг. Импортоор орж ирж буй машинуудын 3-5 орчим хувь нь 0-3 жилийн насжилттай тээврийн хэрэгсэл байгаа юм. Бусад нь хуучин буюу эвдрэл гэмтэл ихтэй автомашинууд орж ирж байна гэсэн үг. Тээврийн хэрэгслийн насжилт, ашиглалтын хугацаа ихсэх тусам механизмуудын үйл ажиллагаа доголдон, дутуу шаталт явагдсаны улмаас хүлэмжийн хийн ялгарал үүсэж байна” хэмээн тодотгож байлаа.

Олон улсын тээврийн форум нь Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд өдгөө 64 гишүүн улс тус байгууллагад бүртгэлтэй аж. Уг байгууллага нь тээврийн бүх төрлийг хамарсан судалгааны байгууллага /think tank/-ын үүргийг гүйцэтгэдэг бөгөөд эдийн засгийн хөгжил, байгаль орчны тогтвортой байдал, нийгмийн тэгш оролцоог хангахад тээврийн салбарын гүйцэтгэж буй үүрэг, салбарын бодлогын талаар ухуулан таниулах зорилготой юм. Манай улсын хувьд 2020 онд тус байгууллагад гишүүн орноор элссэн.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
“ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
С.Даваасүрэн: Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    47 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    1 цаг 9 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    1 цаг 49 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    2 цаг 17 мин
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    2 цаг 31 мин
  • Пенсильванид улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүн нас баржээ
    2 цаг 37 мин
  • М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
    2 цаг 43 мин
  • С.Даваасүрэн: Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана
    3 цаг 35 мин
  • Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
    3 цаг 57 мин
  • Оросын дроны цохилтууд Польшийн хилд тулж ирэв
    4 цаг 9 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
    4 цаг 43 мин
  • Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ
    5 цаг 10 мин
  • Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
    5 цаг 20 мин
  • Арьс ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
    5 цаг 21 мин
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
    5 цаг 26 мин
  • Монголд анх удаа “Энержи Ресурс” ХХК усны үр ашгийн ISO 46001:2019 стандартыг баталгаажууллаа
    5 цаг 32 мин
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
    5 цаг 36 мин
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
    5 цаг 48 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно
    6 цаг 19 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    6 цаг 24 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК