
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд өнөөдөр төсвийн тодотголын асуудлаар мэдээлэл хийлээ.
"УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан: Засгийн газар төсвийн алдагдлыг арилгахын оронд төсвийн алдагдлыг 2 дахин нэмэгдүүлж, урсгал зардлыг 1 их наяд төгрөгөөр тэлсэн төсөл оруулж ирлээ. Төсвийн алдагдал 2 их наяд төгрөгөөр батлагдвал инфляц 2 оронтой тооноос буухгүй гэдгийг Төв банкны зүгээс мэдэгдсэн. Урсгал зардлыг бууруулахын тулд Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотгож, давхардсан төсөл, хөтөлбөрүүдийг цөөлж төсвийн хэмнэлт хийх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Төсвийн зардлыг жил бүр нэмэгдүүлж, төсвийг томруулах замаар төрийн бүтэц, орон тоо, чиг үүргийг улам тэлж байна.
УИХ-ын гишүүн П.Батчимэг: Засгийн газар 1.4 их наяд төгрөгийн хэмнэлт хийсэн гэж мэдэгдэж байгаа ч бодит байдал дээр төсвийн зардлыг бууруулаагүй, харин ч нэмэгдүүлсэн төсөв оруулж ирсэн байна" гэв.























































