БАРИМТ 1
Жохейрри Мола Домингес 2026 оны есдүгээр сарын 5-нд Вьетнамд өндөрлөсөн “Miss World 2026” тэмцээнд түрүүлж, 73 дахь Дэлхийн миссээр тодорсон.
БАРИМТ 2
Тэрбээр Доминиканы Бүгд Найрамдах Улсын хоёр дахь “Дэлхийн мисс” болсон.
БАРИМТ 3
Доминиканы анхны “Дэлхийн мисс” Мариасела Альварес 1982 онд титэм хүртэж байсан бөгөөд Молагийн ялалтаар тус улс 44 жилийн дараа дахин титэмтэй болжээ.
БАРИМТ 4
“Miss World 2026” тэмцээнд дэлхийн 111 орны гоо бүсгүй өрсөлдсөн.
БАРИМТ 5
Жохейрри Мола Домингес 24 настай.
БАРИМТ 6
Тэрбээр загвар өмсөгчөөс гадна багш, сэтгүүлч, олон нийтийн ажилтан юм.
БАРИМТ 7
Мола Доминиканы "Universidad Iberoamericana буюу UNIBE" сургуульд бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр суралцаж төгссөн.
БАРИМТ 8
Тэрбээр уран зохиол болон нийгмийн ухааны хичээлийг англи хэлээр заадаг багш.
БАРИМТ 9
Мола хүүхэд, залуусын англи хэлний боловсролыг дэмжих зорилготой “Voices of Tomorrow” төслийг санаачилсан.
БАРИМТ 10
Түүний үзэж буйгаар англи хэл нь хүүхдүүдэд боловсрол, ажил мэргэжил болон шинэ боломжийн үүдийг нээх чухал хэрэгсэл юм.
БАРИМТ 11
“Voices of Tomorrow” төсөл нь Miss World-ийн “Beauty With a Purpose” буюу “Гоо үзэсгэлэн зорилготой” хөтөлбөртэй холбоотой.
БАРИМТ 12
Тэрбээр “Дэлхийн мисс” болбол эмзэг бүлгийн хүүхдүүдэд англи хэл сурах боломж олгох ажлаа өргөжүүлэх зорилготой гэдгээ финалын үеэр онцолсон.
БАРИМТ 13
Мола мөн Нью-Йоркийн Univision телевизийн “Ventana a Quisqueya” нэвтрүүлэгт сурвалжлагчаар ажилладаг.
БАРИМТ 14
Тэрбээр Доминикан болон Америкийн хоёр өөр соёлын орчинд өссөн.
БАРИМТ 15
Түүний өндөр 1.75 метр.
БАРИМТ 16
Мола “Miss World 2026”-ийн Америк, Карибын бүсийн “Top Model” тэмцээнд түрүүлсэн.
БАРИМТ 17
“Top Model” тэмцээнд түрүүлснээрээ “Miss World 2026”-ийн шилдэг 40 оролцогчийн нэг болох эрхийг шууд авсан.
БАРИМТ 18
Тэрбээр тэмцээний явцад Top 40, Top 20, Top 12, Top 6 шатуудад дараалан шалгарсан.
БАРИМТ 19
Финалын Top 6-д Доминикан, Эритрей, Малайз, Вьетнам, Испани, Өмнөд Африкийн төлөөлөгчид үлдсэн.
БАРИМТ 20
Испанийн Элизабет Рейнс нэгдүгээр дэд байр, Малайзын Таанусия Четти хоёрдугаар дэд байр эзэлсэн.
БАРИМТ 21
Мола хүүхдийн асрамж, олон нийтийн хөтөлбөрүүдэд тогтмол оролцож, хүүхдүүдтэй ажилладаг.
БАРИМТ 22
Тэрбээр охидын хөгжил, боловсролыг дэмжих хөтөлбөрүүдэд ментороор ажиллаж байсан.
БАРИМТ 23
Түүний гол үзэл санаа нь хүний гоо үзэсгэлэнгээс илүү зорилго, бусдад өгч буй эерэг нөлөө чухал гэсэн ойлголтод төвлөрдөг.
БАРИМТ 24
Жохейрри Мола Домингесийн ялалт нь Доминиканы Бүгд Найрамдах Улсын 1982 оноос хойших хоёр дахь “Miss World” титэм бөгөөд тус улсын хувьд 44 жилийн дараах түүхэн амжилт болсон.














































