Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт

2026-9-03
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

“Тэнгэрийн хүү” жүжгийг анх 2011 онд Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан УДЭТ-ын тайзнаа амилуулсан түүхтэй. Их ойд зориулан зарласан уралдаанд түрүүлсэн зохиолч Б.Цогнэмэхийн зохиолыг найруулагч Н.Наранбаатар найруулж, УДЭТ-ийн зүгээс бүрэн бүрэлдэхүүнээрээ ихээхэн хүч хөрөнгө заран түүхэн ойн гол бүтээлийг өлгийдөн авсан билээ.

БАРИМТ 2

“Тэнгэрийн хүү” жүжиг өнгөрөгч 2025 онд Унгарын нийслэл Будапештэд зохион байгуулдаг “Театрын олимп” буюу “Митем” фестивалийн нээлтийн жүжгээр сонгогдож дэлхийн тайзнаа анх уригдан очсон юм. Харин энэ жил ОХУ-ын алдарт 270 жилийн түүхтэй “Александрийнскийн театр”-ын тайзнаа 17 дахь удаагийн Алескандрийнскийн олон улсын театрын фестивалийн нээлтийн жүжгээр сонгогдоод байна.

БАРИМТ 3

Ерөнхий найруулагч Намнангийн Наранбаатарт 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар “Төрийн соёрхол” олгосон юм. Төрийн соёрхол  олгох болсон үндэслэлд, “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Шөнө амталсан нулимс”, “Парисын Дарь эхийн сүм”, зэрэг жүжгээр театрын урлагийн шинэ илэрхийлэл, шинэлэг дэг тавилтыг бий болгож, Монголын орчин үеийн найруулах урлагийн үндэсний онцлогийг тодоор харуулсан шилдэг бүтээл туурвисны учир…” хэмээн цохон тэмдэглэсэн нь бий.

БАРИМТ 4

Сонгодог эмгэнэлт драм: Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн үйл явдлын гол шугам нь Хүннү гүрний Түмэн Шаньюгийн ууган хүү Модун Шанью хувь хүний бүх үнэт зүйлээ золиослон улс гүрнээ нэгтгэж, төрт ёсны шинэ түүхийг эхлүүлж буй тухай өгүүлнэ. Эртний Грекийн сонгодог эмгэнэлт жүжгүүдийн хурц зөрчлийг санагдуулам Модуны баатарлаг түүхийг Эртний хятадын Хан улсын түүхч Сы Ма Цяны түүхэн тэмдэглэлд үлдсэн домгоос сэдэвлэн бичжээ. 

БАРИМТ 5

Ромео, Д.Нацагдорж, Левин… Одоо Модун: 2011 оны анхны тавилтад Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэг Модун Шаньюгийн дүрийг бүтээж байлаа.  Харин 2024 онд сэргээн тавьсан “Тэнгэрийн хүү” жүжигт УДЭТ-ын жүжигчин, МУСТА Б.Шинэбаяр Модун Шаньюгийн дүрийг бүна. Б.Шинэбаяр нь 2013 онд СУИС-ыг алдарт жүжигчин Б.Дэмидбаатарын удирдлага дор төгссөн цагаасаа эхлэн 30 гаруй жүжиг, 13 кинонд гол болон туслах дүрийг хэдийнэ бүтээчихээд байна. Б.Шинэбаяр Ромеогийн дүрээр олонд анх танигдаж, их Д.Нацагдоржийн дүрээр театрын үзэгчдийн хүндлэлийг хүлээж, Левиний дүрээр өөрийгөө баталж, Модун Шаньюгийн дүрээр театрын гол ачааг үүрэх цаг болсноо харуулсан уран бүтээлч билээ.

БАРИМТ 6

М.Түвшинхүүгийн бүтээсэн “Түмэн Шанью”: “Тэнгэрийн хүү” жүжгийн гол зөрчлийг нуруундаа үүрдэг Хүннү Улсын Түмэн Шаньюгийн дүрийг анх Ардын жүжигчин Б.Жаргалсайхан бүтээсэн. Харин шинэ хувилбарт Гавьяат жүжигчин М.Түвшинхүү тоглож байна. Тайз дэлгэцнээ монгол төрийн долоон хааны дүрийг бүтээсэн жүжигчин М.Түвшинхүүгийн амилуулсан Түмэн Шаньюгийн дүр нүүдэлчин монгол эр хүний түгээмэл дүр төрхийг босгож ирж чадсанаараа онцлог.

БАРИМТ 7

Хатадын дүр ба цаг хугацаа: 2011 онд анхны Түмэн шаньюгийн их хатан Моголын дүрд Ардын жүжигчин Н.Сувд, бага хатанд Ж.Оюундарь нар тоглож байжээ. 2025 онд ардын жүжигчин цол хүртсэн Ж.Оюундарь 15 жилийн дараа их хатны дүрийг бүтээж байна. Гавьяат жүжигчин У.Уранчимэг мөн их тайзнаа 15 жилийн дараа эргэн ирж, өмнө бүтээж байсан Шунхуй хатны дүрийг Александрийнскийн театрын тайзнаа бүтээх болжээ.

БАРИМТ 8

Дуулиан тарьж, шагнал дагуулсан бүтээл: “Тэнгэрийн хүү” жүжиг тавигдмагцаа монголын театрын урлагт маш том шуугиан тарьж, Хүннүгийн эх түүх рүү Монголын ард түмнийг хөтөлсөн билээ. 2012 оны "Гэгээн Муза" олон улсын театрын наадмын гол номинациудыг эргэн харвал, Шилдэг жүжгийн зохиолч, Шилдэг найруулагч, Шилдэг хөгжмийн зохиолч, Шилдэг эрэгтэй дүр (Г.Эрдэнэбилэг), Шилдэг эрэгтэй туслах дүр зэрэг 6 гол шагналыг хүртэж, оны шилдэг уран бүтээл шалгаруулдаг "Мөнгөн мод" ёслолоос тухайн жилийнхээ тайзны шилдэг бүтээлийн цомыг гардаж байжээ.

БАРИМТ 9

Сүр хүчийг мэдрүүлэх монгол хөгжим: Жүжгийн хөгжмийн зохиол дээр УГЗ Т.Сэр-Од, “Алтан ураг” хамтлагийн ахлагч СТА Б.Эрдэнэбат нар ажилласан юм. Жүжгийн хөгжим сүрлэг бадрангуйн хэв шинжтэй бөгөөд эртний монголчуудын сэтгэхүй, амьдралын хэмнэлийг өдгөө цагт уран сайхны аргаар бий болгохыг эрмэлзсэн нь зөвхөн монгол үзэгчдээр тогтохгүй хөгшин европийн үзэгчдийн сэтгэлийг ч хөдөлгөж, огшоох хүчтэй болсныг 2025 оны “Митем” фестивалийн тоглолтоос харж болно.

БАРИМТ 10 

Аравтын тогтолцоог сануулсан эрэмгий хөдөлгөөний найруулга: Эртний дайчдын сүр хүч, зан үйлийг илэрхийлсэн бүжиг, хөдөлгөөний найруулга, дэглэлтийг МУГЖ А.Даваахүү, СТА Г.Ган-Очир нар ажилласан юм. Жүжгийн хэмнэлд хөдөлгөөний эрчим болон сүр хүчийг жигд хадгалж чаддагийн нууц нь Модун Шаньюгийн хоёр аравтын бүжиг, тулаан, массын тогтлолтонд буй.

БАРИМТ 11

Түүхэн судалгаанаас амилсан хувцас, хэрэглэл: Анх 1999 онд найруулагч Ч.Найдандоржийн “Тамгагүй төр” жүжигт хас тэмдгийн дүрслэгдэхүүнийг амилуулснаар театрын урлагт хөл тавьсан, УГЗ зүтгэлтэн зураач Т.Ганхуяг “Тэнгэрийн хүү” жүжгийн Ерөнхий зураачаар ажилласан. Т.Ганхуяг зураачийн хувцасны эскиз шийдлүүд нь Хүннүгийн хаад, язгууртнуудын булшнаас археологийн малтгалаар олдсон эд өлгийн зүйлс, өдгөө Эрмитажийн музей болон Монгол Улсын музейнуудад хадгалагдаж буй үнэт ховор үзмэрүүдийг орчин цагт шинээр амилуулсан инновацийн үр дүн юм.

БАРИМТ 12

Жүжиг тайзнаа тавигдсанаар Монгол төрийн ёсолгооноос эхлээд үндэсний түүхэн хувцасны соёлд хүчтэй нөлөөлж, шинэ давалгааг үүсгэж чадсан юм.

БАРИМТ 13

Дэлхийн хүлээн зөвшөөрөгдсөн монгол жүжиг: “Тэнгэрийн хүү” жүжиг 2025 онд Унгарын “Митем” олон улсын театрын фестивалийг нээж байсан бол энэ жил ОХУ-ын “Алексадринскийн олон улсын театрын фестиваль”-ийг албан ёсоор нээх урилга хүлээн авч, УДЭТ-ын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ Санкт-Петербургийг зориод байна. 

БАРИМТ 14

2006 оноос хойш 17 дахь жилдээ зохиогдож буй “Алесксандринскийн олон улсын театрын фестиваль”-ийг албан ёсоор “Тэнгэрийн хүү” жүжгийн тасалбар жүжиг тоглогдохоос долоо хоногийн өмнө зарагдаж дууссан байна.

БАРИМТ 15

Урын сан болон түүхэн байр сууриараа дэлхийн шилдэг таван театрын нэгд зүй ёсоор тооцогддог, оросын театрын ертөнцөд тэргүүлэгч байр суурьтай, “Хааны театр” гэгддэг “Александринскийн театр”-т Монголын төр ёсны түүх, Хүннү гүрний тухай өгүүлэх “Тэнгэрийн хүү” жүжиг есдүгээр сарын 4,5-ны өдөр тоглогдох юм байна.

БАРИМТ 16

“Дуугарах цаг нь болсон”: “Тэнгэрийн хүү” жүжгийн Ерөнхий найруулагч Н.Наранбаатар жүжгийг сэргээн тавих болсон шалтгаанаа, "Эх орон, газар шорооны тухай бүтээл болох энэ жүжгээрээ дахин дуугарах цаг нь болсон" хэмээн тодорхойлжээ. Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар 2024 оноос хойш төрөлх театрынхаа захирлаар томилогдсоноос хойш “Шинэ замд хамтдаа” нэртэй УДЭТ-ын үйл ажиллагааны дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулсны нэг гол зорилго нь УДЭТ-ын олон улсын хамтын ажиллагааг тэлж, уран бүтээлээ дэлхийн театрын мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрүүлэх явдал ажээ.

БАРИМТ 17

Шинэ замд хамтдаа: УДЭТ 2031 оны түүх 100 жилийн ой хүртлээ хийх ажил, урын сангийн бодлогоо боловсруулж “Шинэ замд хамдаа” стратегийн төлөвлөгөө гаргажээ. Уг төлөвлөгөөний гол зорилго нь УДЭТ-ыг дэлхий театрын ертөнцөд мэргэжлийн бөгөөд үндэсний онцлог шингэсэн тавилттай бүтээлүүдээр таниулж, хүлээн зөвшөөрүүлэх ажээ.

БАРИМТ 18

УДЭТ-ийн түүхэн аялан тоглолтууд: УДЭТ-ын хилийн чанад дахь томоохон аялал тоглолтын түүх тэртээ 1933 оноос эхтэй билээ. С.Буяннэмэхийн зохиол, Ц.Гомбожавын найруулга “Харанхуй засаг” жүжиг 1933 оны 5 дугаар сард Москва хотноо зохиогдсон Олон Улсын Ажилчны театруудын олимпиадад оролцож 26 орны театрын жүжгээс II байр шалгарч асан түүхтэй юм.

БАРИМТ 19

УДЭТ урын сангийн газрын зургаа тэлсээр…: УДЭТ-ын хилийн чанад, дэлхийн жишиг болсон тайзнаа хийсэн тоглолтуудыг тоймловол Оросын тайзнаа тоглосон тоглолтууд жин дарах нь ойлгомжтой. Харин 25 жилийн жилийн дараа 2025 онд Б.Цогнэмэхийн зохиол, Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” жүжиг УДЭТ-ын урын сангийн газрын зургийг тэлэн Унгарын “Митем” олон улсын театрын фестивалийн нээлтийн жүжгээр сонгогдон, хүрэлцэн очиж тоглосон. 

БАРИМТ 20

Театрын амьд мэдрэмж: Унгар улсын Бупадешт хотын Үндэсний театрын захирал Аттила Виднянски 2024 онд УДЭТ-т зочилж, “Тэнгэрийн хүү” жүжгийн үзэндэлхийн театрын олимп буюу “Митем” фестивалийн нээлтийн жүжгээр сонгосон юм.

БАРИМТ 21

Театрын урлагийн чиг хандлагыг тодорхойлогч Алесксандрийнскийн театрын фестиваль: ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагддаг "Александринский" олон улсын театрын фестиваль нь 2006 онд анх зохион байгуулагдсан бөгөөд уламжлалт болон орчин үеийн театрын урлагийн хөгжлийг дэмжих, олон улсын соёлын солилцоог өргөжүүлэх зорилготой дэлхийн театрын чиг хандлагыг тодорхойлогч фестивалиудын нэг билээ.

БАРИМТ 22

270 жилийн түүхт ой давхацсан фестиваль: Энэ жилийн Алесксандрийнскийн театрын фестиваль нь наймдугаар сарын 30-наас 10-р сарын 11-ний хооронд үргэлжилнэ. Энэ жил Оросын үндэсний драмын театр буюу Александрийнскийн театрын түүхт 270 жилийн ойтой давхцаж байгаагаараа маш өндөр ач холбогдолтой болж байна” гэж фестивалийн албан ёсны мэдээнд дурьджээ.

БАРИМТ 23

Домогт найруулагчийн хүндэтгэл: Энэ жилийн Александрийнскийн олон улсын театрын фестивалийн ноён нуруу нь Оросын ардын жүжигчин, нэрт найруулагч Валерий Фокины 80 насны ойд зориулсан тоглолтууд юм. Түүний бүтээлүүд нь түүхэн бие хүн болон нийгмийн зөрчлийг гүнзгийрүүлэн судалж, дүрүүдийн дотоод сэтгэл зүйн давхаргыг нээдгээрээ алдартай.

БАРИМТ 24

“Тэнгэрийн хүү”-гийн араас тоглогдох жүжгүүд: УДЭТ-ийн “Тэнгэрийн хүү” жүжиг 17 дахь удаагийн Александрийнскийн олон улсын театрын фестивалийг нээсний араас Иран улсын Carbon театрын "Гамлет. Хэппи-энд" жүжиг, Бразил улсын уран бүтээлчид Ф.Достоевскийн зохиолоос сэдэвлэсэн "Номхон дөлгөөн" жүжгийг хурц, экспрессив илэрхийллээр амилуулах бол, Япон улс есдүгээр сарын 16-нд тайко бөмбөр, гинкэнсибу урлагийн уламжлалд тулгуурласан “Япон хэмнэл” бүтээлүүд тоглогдох ажээ.

image

Хүннү гүрний түүх, төрт ёсны эхлэл, Модун Шаньюгийн тухай өгүүлсэн “Тэнгэрийн хүү” жүжиг Монголын тайзнаа мэндэлснээс хойш 15 жилийн түүхийг туулжээ. Өнгөрсөн хугацаанд Монголын театрын урлагт өөрийн тод мөрөө үлдээсэн тус бүтээл 2025 онд Унгарын “Митем” олон улсын театрын фестивалийг нээж, энэ жил ОХУ-ын Санкт-Петербург хотын алдарт Александринскийн театрын фестивалийн нээлтийн тайзнаа тоглогдохоор болж байна. Ингээд Монголын театрын түүхэн бүтээлийн нэг болсон “Тэнгэрийн хүү” жүжгийн тухай сонирхолтой 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Heather Delaney (105.112.210.55)
    I'm so happy my husband is back! Thanks to Dr. Excellent for saving my marriage. My name is Heather Delaney. I married the love of my life Riley on 10/02/15 and we now have two beautiful girls Abby & Erin, who are conjoined twins, that were born 07/24/16. My husband left me and moved to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until I met a friend that directed me to Dr. Excellent spell caster, who helped me to bring back my husband after 11hours. My husband and I are living happily together again, This man is powerful, contact Dr. Excellent if you are going through any difficulty in life or having troubles in your marriage or relationship, he is capable of making things right for you. Here is his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,For more information visit his website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
    2026 оны 09 сарын 04 | Хариулах
  • HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE (15.204.166.120)
    HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. During my research on how to get my funds back, I came across WIZARD GEO COORDINATES RECOVERY through Google and YouTube. What caught my attention was that they said they would not require any upfront payment before providing their recovery service. I decided to contact them to discuss my case and understand their process. WIZARD GEO COORDINATES RECOVERY offers professional services in cybersecurity and digital recovery for individuals and businesses. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY Contact: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I was genuinely impressed by the professionalism and expertise and i consider myself incredibly fortunate to have reached out to them
    2026 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.212.117.98)
    Модун шаньюй гэдэг нь Монголд дээр үед нэг мод ургажээ гэсэн утгатай юм. Хүннү гүрэн гэж байгаагүй. Оросууд ба Хятадууд Монголчуудыг хуурамч дээр үеийн хүнээр баярлуулан хөөргөөд байгаа
    2026 оны 09 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    13 цаг 55 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    16 цаг 18 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    18 цаг 18 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    19 цаг 0 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    19 цаг 12 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    19 цаг 13 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    19 цаг 25 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    19 цаг 32 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    19 цаг 46 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    20 цаг 39 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    20 цаг 49 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    21 цаг 25 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    21 цаг 33 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    21 цаг 49 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    22 цаг 3 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    22 цаг 5 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    22 цаг 7 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 31 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 18 цаг 11 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК