БАРИМТ 1
Агвааны Тэгшээ нь 1962 оны есдүгээр сарын 4-нд төрсөн, бар жилтэй.
БАРИМТ 2
Тэрээр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрж, бага насаа Улаанбаатарын Ганданд өнгөрөөжээ.
БАРИМТ 3
А.Тэгшээ агсан зургаан хүүхэдтэй айлын дөрөв дэх хүүхэд байв.
БАРИМТ 4
Түүнийг бага байхад нь мариалаг төрхөөс нь шалтгаалан “Гандангийн гахай Тэгшээ” гэж хочилдог байжээ.
БАРИМТ 5
Эцэг, эх нь Францад гурван жил амьдарч байсан тул түүнийг “Франц Тэгшээ” гэж ч дууддаг байв.
БАРИМТ 6
Тэрээр багаасаа алиа наргиатай, хүн инээлгэх дуртай хүүхэд байсан гэдэг.
БАРИМТ 7
Зургадугаар ангиасаа сургуулийнхаа шинэ жилийн баярт алиалагч хийж эхэлжээ.
БАРИМТ 8
1979 онд цэрэгт татагдаж, улмаар “Хүч” нийгэмлэгт шилжин ажиллажээ.
БАРИМТ 9
1980-1983 онд Цэргийн дунд сургуулийн улс төр, хилийн цэргийн ангийг төгссөн байна.
БАРИМТ 10
Тэгшээ цэргийн улс төрч, хилийн цэргийн мэргэжил эзэмшиж, офицер болоод 14 жил салаа, салбарын даргаар ажиллажээ.
БАРИМТ 11
Тэрээр хилийн цэрэг болон цагдаагийн байгууллагад нийт 15 жил ажиллаж хөдөлмөрлөв.
БАРИМТ 12
1983 онд цэргийн начин цол хүртжээ.
БАРИМТ 13
1987 онд самбо, жүдо бөхийн спортын мастер болсон байна.
БАРИМТ 14
Тэрээр улс, хотын аварга шалгаруулах тэмцээнээс 30 гаруй медаль хүртсэн.
БАРИМТ 15
Үндэсний бөхийн хувьд таван суманд түрүүлж байсан гэдэг.
БАРИМТ 16
1987 онд С.Цэрэн аварга, У.Пүрэв заан, Д.Жамц арслан нарыг дараалан давж, М.Мөнгөн арсланд амлуулан унасан нь түүний онцлох барилдааны нэг байв.
БАРИМТ 17
Тэрээр 12 удаа шог онигооны наадамд оролцож, найман удаа түрүүлж, дөрвөн удаа үзүүрлэжээ.
БАРИМТ 18
Тэрээр 1999 онд “Зууны манлай онигооч” өргөмжлөл хүртсэн байна.
БАРИМТ 19
Мөн “Азтай бадарчин” уралдаанд дэд байр эзэлж, шилдэг онигооны II байрын шагнал авчээ.
БАРИМТ 20
Түүний онигооны багш нарын нэг нь Монгол Улсын соёлын гавьяат И.Цэрэнжамц, нөгөө нь “Хилчин” Д.Дашжамж начин байжээ.
БАРИМТ 21
Тэрээр хошин урлагийн “Шинэ үе” хамтлагтай хамтран тоглож, тоглолтын эхэнд үзэгчдийг онигоогоор хөгжөөдөг байв.
БАРИМТ 22
1998 онд 200 орчим бөхийн онигоо багтаасан “Бөхийн наргиа” номоо хэвлүүлжээ.
БАРИМТ 23
Тэрээр монгол бөхийн талаар 200 орчим нийтлэл бичиж, 1973 оноос бөхийн зураг цуглуулан 10,300 гаруй зурагтай ховор цуглуулга бүрдүүлсэн байна.
БАРИМТ 24
Агвааны Тэгшээ 2011 оны зургаадугаар сарын 8-нд өвчний улмаас таалал төгссөн бөгөөд ард түмэндээ инээд баясал, бөхийн тухай үнэт судалгаанууд үлдээжээ.





















































Сэтгэгдэл (3)