
Доминиканы Бүгд Найрамдах Улсын төлөөлөгч Жохейрри Мола Домингес Вьетнамын Ня Чанг хотод есдүгээр сарын 5-нд болсон “Miss World 2026” тэмцээний ялагчаар тодорлоо. Тэрээр дэлхийн 100 гаруй орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж, финалд Испани, Малайз, Вьетнам, Эритрей, Өмнөд Африкийн төлөөлөгчдийг ардаа орхижээ.
24 настай Жохейрри Мола нь багш, сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд боловсрол, нийгмийн сайн сайхны чиглэлээр ажилладаг аж. Түүний ялалт нь Доминиканы Бүгд Найрамдах Улс “Miss World” тэмцээнд түрүүлсэн түүхэн дэх хоёр дахь тохиолдол болж байна. Тус улс анх 1982 онд титэм хүртэж байжээ.
Тэмцээний дэд байрт Испанийн Elisabeth Reynés, хоёрдугаар дэд байрт Малайзын Taanusiya Chetty нар шалгарсан байна.





















































