Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Машинтай Германы "автомашингүй" Берлин

2023-3-23
0
ЖИРГЭХ

Улс хот бүр өөр өөрийн бэрхшээлтэй. Улаабаатарын  тухайд шийдэж, цэгцлэх түмэн асуудлын нэг нь түгжрэл. Шийдэл эрсэн түгжрэлийг сааруулахын тулд дугаарын хязгаарлалт хийж, нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт зориулж, уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулж, нийтийн тээврийн парк шинэчлэлийг эхлүүлж, автобусны тоог нэмэх зорилтыг асуудал хариуцсан сайд зоригтой эхлүүлж байгааг үгүйсгэж болохгүй. Эхнээсээ ч зарим ажлынх нь үр дүн гарч иргэд ам сайтай байна. Нэг талдаа энэ мэт инженерийн шийдлүүдийг зоригтой хийх нь оновчтой ч нөгөө талдаа бусдын сайн жишээг олж хараад шүүрч авах нь зөв. Учир нь түгжрэлийг шийдэж байгаа хотуудаас суралцах сонголт бидэнд байгааг мартаж болохгүй. Тиймээс бидэнтэй ижил асуудлаа дэлхийн хотууд хэрхэн шийдэж байгаа үлгэр дуурайллыг судлан цувралаар хүргэхийг зорилоо. Монголчууд тэр дундаа улаанбаатарт хэрэгжүүлбэл зүйд нийцэх санаа нэмэр болохыг үгүйсгэхгүй. Эхний удаад бид Берлин хотыг онцолж байна.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Зүүн, Баруундаа хуваагдсан Берлин хот шиг хот болох гэж цэцэглэн хөгжсөн нь ердөө энүүхэн дэлхийн хоёрдугаар дайны дараагийн он жилүүдэд. Аливаад чанар, стандарт гэгчийг дэлхийн сая сая хот улсад үлгэрлэн заадаг Герман улс 1990 онд нэгэн шинэ түүхийг бичсэн нь хоёр германы нэгдэл байлаа. Нэгэн цул болж хүчирхэгжсэн бүх Германы нийслэлээр Берлинийг тунхагласан юм. Дэлхийд алдартай их сургуулиуд, судалгааний институт, спорт, кино, найрал хөгжим, музей, шинжлэх ухаан, бүтээн байгуулалт, хүмүүсийн найрсаг харилцаагаараа алдартай Берлин үүх түүх, өвөрмөц архитектур, шөнийн амьдрал, соёл урлагийн гайхам бүтээл, амьдралын чөлөөт хэмнэл, шинэ үеийн сэтгэлгээ, өртөг бага зэргээрээ сая сая жуулчдыг эрхгүй татдаг, увидаст хот.  

Берлиний өөр нэг бахархал нь аж үйлдвэржсэн гэх имидж. Өөрөөр хэлбэл, тээврийн инженерчлэл, оптоэлектроник, мэдээллийн технологи, машины үйлдвэрлэл, эрүүлийг хамгаалах, биоэмчилгээний инженерчлэл, биотехнологийн хөгжлөөр тэргүүлэгч. Өнөөгийн Берлинд 3.8 сая хүн оршин сууж байна гэх бөгөөд хотын дагуул сууринуудын хүн амыг оролцуулан тоолбол 5 саяд хүрч буй Европын холбооны том хот юм. Хүн ам их, технологи хөгжсөн, машин үйлдвэрлэлээрээ магнайллаа гээд хүн бүр жолоо мушгиж, хотын хөдөлгөөнд суудлын тэргээрээ өрсөлддөггүй, “тэнэг” Берлинчүүдийн авто зам, нийтийн тээврийн хөдөлгөөн зохицуулалтын арга туршлагыг онцлохыг зорилоо.

ХУВИЙН МАШИН БУС НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЖЭЭ

Германуудын авто машины хэрэглээ монголчуудынхаас гайхмаар бага гэх судалгааг хараад гайхшаа барав. Өнөөгийн байдлаар Берлин хотод 1.2 сая автомашин бүртгэлтэй байна. Үүнийг хүн амд нь шилжүүлбэл, 1000 оршин суугч тутамд 337 автомашин ногдож байгаа юм. Тодруулбал, 3.8 сая хүнтэй Берлинд 1.2 сая автомашин бүртгэлтэй бөгөөд нийтийн тээвэр хөгжсөөр хамгийн ая тухтай, хурдан шуурхай, олон сонголттой үйлчилгээ болжээ. 

2100 ГЭРЛЭН ДОХИО БҮХИЙ УУЛЗВАР, 1600 КМ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯНАН ЗОХИЦУУЛДАГ

Берлиний Замын хөдөлгөөний удирдлагын төв нь 2100 орчим гэрлэн дохио бүхий уулзвар, нийт 1600 гаруй км замын хөдөлгөөнийг хянан зохицуулдаг байна. Тус төвийн ажилтнууд гэрэл, дохио, анхааруулга, тэмдэг тэмдэглэгээний бүрэн бүтэн, найдвартай ажиллагааг хянахын зэрэгцээ тэдгээрээр дамжуулан замын хөдөлгөөнийг зохицуулна. Ялангуяа зам барилгын ажил, гадна талбайн арга хэмжээ, жагсаал цуглааны үед эдгээр хэрэгслийг ашиглан зохицуулалт хийдэг байна. Берлин хотын дундуур тавьсан өндөр хурдны зам, хотын захаар эмжсэн их тойруу хурдны зам (196 км урт), тэдгээрийн хөдөлгөөний хяналт, зохицуулалтыг улсын өмчийн “Autobahn” компани хариуцдаг бөгөөд замын хөдөлгөөний мэдээлэл, ачааллыг богино долгионы FM радио, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, авто машины чиглүүлэгчээр дамжуулан иргэдэд хүргэдэг аж.  

Замын хөдөлгөөн зохицуулалтыг гар болон автомат ажиллагаатай төхөөрөмжүүд гүйцэтгэдэг байна. Өөрөөр хэлбэл, тэмдэг, гэрэлтүүлэг, чиглүүлэгч зэргийг онцгой ашигладаг. Ингэснээр  замын хөдөлгөөний урсгал, нягтаршил нэмэгдэх үед “түгжрэл”-ийн анхааруулга автоматаар асна гэсэн үг. Түүнчлэн нүхэн замд байрлуулсан галын мэдрэгчээс дохио ирсэн тохиолдолд уг замын гарц, орц дээр орохыг хориглох тэмдэг автоматаар асах гэх мэтээр зохицуулдаг байна. Сүүлийн жилүүдэд замын гэрлэн тэмдгийг LED болгон шинэчилж байгаа бөгөөд энэ нь уламжлалт шилэн кабелын технологиос харагдац сайн, нарны гэрэлд гялбахгүй, эвдрэл, цахилгаан зарцуулалт бага зэрэг  давуу талтай аж.

                                           ХҮНЭЭ БОДСОН ЗОГСООЛЫН ШИЙДЛҮҮДТЭЙ

Берлинийг автомашины зогсох эрхийг хязгаарладаггүй, эрх чөлөөний хот гэж нэрлэж болмоор. Хотын гудамжинд тэмдгээр тусгайлан хориглоогүй байрлалд автомашин тавих боломжтой. Гэхдээ хөдөлгөөн ихтэй гудамжны дийлэнх газарт хориглосон тэмдэг тавьсан байдгийн зэрэгцээ байр, орон сууцны орц гарц, хаалга хааж зогсохыг хатуу хориглодог журамтай. Берлинд бүсчилсэн төлбөрийн систем үйлчилдэг бөгөөд хаана, ямар зогсоол гэдгээс хамаарч төлбөр харилцан адилгүй байна. Битүү, Ил, Нийтийн тээвэрт сэлгэн суух зориулалттай, Автобусны, Оршин суугчдын, Тусгай хэрэгцээт иргэдийн, Хүүхэдтэй эхчүүдийн, Тусгай гэх мэт төрлийн зогсоолтой.

Иргэд оршин суугаа дүүргийн замын хөдөлгөөний зохицуулалтын газраас зогсоолын зөвшөөрөл авч автомашиныхаа салхины шилэнд байрлуулна. Зөвшөөрлийг тухайн бүсэд бүхэлд нь үйлчлэх байдлаар ихэвчлэн олгодог. Оршин суугчид ойр орчиндоо төлбөргүй зогсох бөгөөд нэг жилийн хугацаатай зөвшөөрөл авахад үйлчилгээний хураамж бүсээсээ шалтгаалан 20-40 евро төлдөг.

Park & Ride хэмээх зогсоолуудыг ихэвчлэн хотын захад, хангалттай том талбайд байгуулсан байдаг. Уг зогсоолоос нийтийн тээвэр (автобус, метро, галт тэрэг)-ээр хотын төв ороход хялбар тул орон нутаг, Берлиний ойр орчмоос ирж буй иргэд уг талбайд машинаа тавиад, хотын төв рүү нийтийн тээврээр зорчдог. Ингэснээр машинтайгаа хотын төвд түгжирч цаг алдахгүй, зогсоолын төлбөр төлөхгүй зэрэг давуу талтай.

Хориглосон газарт зогссон машинд байцаагч торгуулийн хуудас үйлдэж цонхонд хавчуулж үлдээдэг. Харин орц гарц хаасан, галын аюулгүй байдлыг хангахад саад болох газарт автомашинаа тавьсан тохиолдолд ачдаг.

                  ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАЛТЫГ НУРУУНДАА ҮҮРДЭГ АЛБАД

Тус төв нь Замын хөдөлгөөний удирдлагын төвөөсөө арай өөр чиг үүрэгтэй ажилладаг бөгөөд хурдны замын 800 орчим байрлалын мэдээлэл, хотын гол гудамж, уулзварт суурилуулсан хөдөлгөөн мэдрэх 370 төхөөрөмжид үндэслэн үйл ажиллагаа явуулж, мэдээллээ холбогдох байгууллагад дамжуулах, хөдөлгөөний зохицуулалтын самбарт шуурхай байрлуулах, анхааруулах зэргээр ажилладаг байх юм.        

Берлиний авто замын асуудал, бэрхшээл, хөгжүүлэлтийг Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын хөдөлгөөний мэдээллийн төв, Дүүргийн замын хөдөлгөөний газар, Замын хөдөлгөөний менежментийн газар зэрэг өөр өөрийн үүрэг, ажлын чиглэл хуваарьтай газрууд анхаардаг байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
С.Даваасүрэн: Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    47 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    1 цаг 9 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    1 цаг 49 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    2 цаг 17 мин
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    2 цаг 31 мин
  • Пенсильванид улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүн нас баржээ
    2 цаг 37 мин
  • М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
    2 цаг 43 мин
  • С.Даваасүрэн: Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана
    3 цаг 35 мин
  • Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
    3 цаг 57 мин
  • Оросын дроны цохилтууд Польшийн хилд тулж ирэв
    4 цаг 9 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
    4 цаг 43 мин
  • Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ
    5 цаг 10 мин
  • Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
    5 цаг 20 мин
  • Арьс ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
    5 цаг 22 мин
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
    5 цаг 26 мин
  • Монголд анх удаа “Энержи Ресурс” ХХК усны үр ашгийн ISO 46001:2019 стандартыг баталгаажууллаа
    5 цаг 32 мин
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
    5 цаг 36 мин
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
    5 цаг 48 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно
    6 цаг 19 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    6 цаг 24 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК