Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн эмч нарын өдөр: Гиппократын тангараг ба үүсэл

2023-3-30
0
ЖИРГЭХ

Гиппократын тангараг нь (НТӨ 470—377, Зарим нь 356 он ч гэсэн буй) эртний грекийн аугаа их эмч, эртний анагаах ухааныг шинэчлэгч олон үе дамжсан эмч бөгөөд түүний анхны багш, эцэг Гераклид нь эмч, эх Фенарет нь эх баригч байжээ. Тэрбээр анагаах ухааны олон шилдэг бүтээл туурвиж үлдээсний нэг нь «Эмчийн тангараг» юм. Гиппократ энэхүү тангарагтаа эмчийн ёсзүй, хариуцлага, үйл ажиллагааны дагаж мөрдөх үндсэн зарчмуудыг анх нэгтгэн цэгцэлжээ.


Доор өргөх тангараг, өчих өчил бичиг юүгээ өөрийн хүчин ухахуй, билгийн чинээгээр чин үнэнчээр гүйцэтгэсүү хэмээн оточ Апполлон, Асклепий, Гигиея, Панакея, ялгуусан охид дагинас хийгээд тэнгэр нар юугаан урин залж тэдний тольдогч түмэн мэлмийн өмнө андгайлсугай. Үүнд намайг эмнэхүй урлагийн эрдэмд сургагч юугаан эцэг эх лүгээ сацууд үзэж өөрт олдсон хүртснээ түүнтэй хуваалцан, хэрэг тохиолдвоос гачигдахуйн цагт нь туслаж байсугай! Түүний орыг залгамжлагсдыг ахан дүүсээ хэмээн үзэж, анагахуй эрдэм юугээн тэднийг судалъя хэмээн хүсвэл ямар ч харамж шан үгсэл гэрээ гэлгүйгээр заасу. Сургаал зааж, аман хичээл, сургах бусад бүхнийг өөр хэнд ч бус, өөрийн болон багшийн хөвгүүд хийгээд гагцхүү анагаахуй ухааны жам дагуу ам өчил андгай тангаргын барилдлагат шавь нартаа сонсгож байсуу. Би бээр өвчтөний ахуй дэглэмийг тэдэнд аливаа хор хөнөөл, шударга бусын гэм хүргэхээс татгалзан, өөрийн хүчин чадал, ухахуй билгийн чинээнд нийцүүлэн ямагт тэдний тус буянд чиглүүлсүгэй.

Aмь бүрэлгэх аливаа хэрэглүүрийг би надаас гуйх хэн бээр хэрхэвч үл өгсүү. Тэр мэт санаа бодлыг хэрэгжүүлэх зам мөрийг хэнд ч үл заасу би. Түүнчлэн ямар ч бүсгүй хүнд үр хөврөл хөндөх хэрэглэл (ерөндөг) үл гардуулсуу.

Би бээр аж төрөл, ажил эрдэм юугаан насан туршид, гэм зэмгүй, ариухнаа хөтлөн залсуу

Цулст нь чулуу тогтохуй өвчнөөр энэлэгчдийг ямар ч тохиолд боловч эс хэрчин хагалж, үүнийг эл ажлаар оролдогч бусад хүнд хүртээж байсуу.

Ямар ч айлд орвол, аливаа санаатай, шударга бус, хөнөөлтэй бүхэн, нэн ялангуяа эм, эр, иргэн, боол, хэний ч хайр сэтгэлийн хэрэг бүхнээс хол байж, гагцхүү өвчтөний тусын тулд орж байсуу.

Би бээр эмнэх, түүнчлэн эс эмнэх цагтаа хүмүүсийн аж төрлийн зарлан задалж үл зохилдох бүхнийг огоот үл үзэн, үл сонсон, тэр мэтсийг хүний нууц гэмээн таг дуугүй өнгөрч байя. Андгай тангараг юугаан эс эвдэн гүйцэлдүүлэгч миний аж амьдрал, ажил эрдэмд минь аз жаргал хүртэж, хүн тоотноос цаглашгүй мөнхийн яруу алдар олдох болтугай! Тангаргаас няцаж, худал хуурмаг андгайлагчдад үүний эсэрэг нь хүртэх болтугай.

Эрдэмтний тайлбар: Анагаах ухааны эцэг гэж алдаршсан эртний Грекийн аугаа их оточ Гиппократын алдарт тангарагт орчин үеийн эмчийн ёсзүйн үндсэн санахад зар аугаа хүний суу билэг ямар их гэдгийг арга буюу биширнэ.


Орчин үеийн хувилбар: Гиппократын тангараг

Өргөх тангараг, өчил бичиг юүгээ чин үнэнчээр гүйцэтгэсүү хэмээн оточ Апполон, Аскелий, Гигиея, Панакея, ялгуулсан охид дагинс хийгээд тэнгэр нар юугаан урин залж тэдний тольдогч мэлмийн өмнө андгайлсугай.

Намайг анагаах урлагын эрдэмд сургагч багш юугаа эцэг эх лүгээ санаж, өөрт олдсон хүртсэнээ түүнтэй хуваалцаж гачигдахуйн цагт нь туслаж байсуу. Түүний орыг залгамжлагсдыг ахан дүүсээ хэмээн үзэж, тэднийг анагаахуй эрдэм судлая хэмээвэл ямар ч шан харамж, гэрээ хэлцэлгүйгээр заасугай. 

Алив сургаал, хичээл ном бүхнийг өөрийн болон багшийн хөвүүд хийгээд анагаах ухааны жам дагуу надтай тангарагын барилдлагаат шавь нартаа сонсгож байсуу.

Би бээр өвчтөнд аливаа хор хөнөөл, шудрага бусын гэм хүргэхээс татгалзан өөрийн хүчин чадал, оюун ухааныг тэдний буянд чиглүүлсүгэй,

Амь бүрэлгэх аливаа хэрэглүүрийг надаас гуйх хэн ч бай бүү өг, тэр мэт санаа бодлыг хэрэгжүүлэгч зам мөрийг хэнд ч бүү заасугай. 

Би бээр насан туршдаа аж амьдрал, ажил, эрдэм юугаа гэм зэмгүй ариунд хөтлөн залсуу. Ямар ч айлд орвол эр эм, иргэн боол хэний ч хайр сэтгэлийн хэрэг бүхнээс хол байж гагцхүү өвчтөний тусын тулд орж байсуу.

Би бээр эмнэх, эс эмнэх цагтаа хүмүүсийн аж төрлийг зарлан задлаж, үл зохилдох бүхнийг хүний нууц хэмээн таг дуугуй өнгөрч байя.

Андгай тангараг юугаа эс эвдэн гүйцэлдүүлэгч миний аж амьдрал, ажил эрдэмд минь аз жаргал хүртэж хүн зоноос цаглашгүй мөнхийн яруу алдар олох болтугай.

Тангарагаас няцаж, худал хуурмаг андгайлагчдад үүний эсэргэн хүртэх болтугай.

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
“ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
С.Даваасүрэн: Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (192.82.90.124)
    Монголын эмч нар аа, Монголд байдаг гадаадынхныг битгий үзэж бай! Гадаадын эмч нар монголчуудыг гадаадад мөнгийг нь төлсөн ч эсвэл даатгалтай байсан ч эмчилдэггүй ба монголчуудыг албаар үхэл рүү түлхдэг. Гадаадынхан Монголоос зайлсан ч яахав, бид нар тэд нараар дутав гэж.
    2023 оны 04 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    34 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    1 цаг 2 мин
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    1 цаг 16 мин
  • Пенсильванид улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүн нас баржээ
    1 цаг 22 мин
  • М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
    1 цаг 28 мин
  • С.Даваасүрэн: Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана
    2 цаг 20 мин
  • Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
    2 цаг 42 мин
  • Оросын дроны цохилтууд Польшийн хилд тулж ирэв
    2 цаг 54 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
    3 цаг 28 мин
  • Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ
    3 цаг 55 мин
  • Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
    4 цаг 5 мин
  • Арьс ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
    4 цаг 7 мин
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
    4 цаг 11 мин
  • Монголд анх удаа “Энержи Ресурс” ХХК усны үр ашгийн ISO 46001:2019 стандартыг баталгаажууллаа
    4 цаг 17 мин
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
    4 цаг 21 мин
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
    4 цаг 33 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно
    5 цаг 5 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    5 цаг 9 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    5 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: Монгол-Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт болно
    5 цаг 44 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК