Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Бадамцэцэг: “Монгол таун” дахь Монголчуудаа гутлаар нь таньдаг болтлоо хандивын хайрцгаа бариад зогсож байна

2023-4-05
0
ЖИРГЭХ

БНСУ-д охиноо эмчлүүлэхээр ирсэн Б.Бадамцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн оны долоодугаар сард БНСУ-ын Сөүл хотод иржээ. Түүний охин төрөхдөө хүндээр өвдсөн бөгөөд Монголд буруу оношлогдсон байна. Анх ирсэн өдрөөсөө эхлэн эмчилгээ хийлгэж буй бөгөөд цаашид 5-6 жил эмчилгээ хийлгэх шаардлагатай гэжээ. Мөн тэрбээр Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо, даатгалын системийн улмаас Монгол иргэд гадаадад эмчлүүлэхэд хүндрэлтэй байгаа талаар хуваалцлаа. Ийнхүү уншигч та бүхэн 24tsag.mn сайтын сурвалжлах багийн БНСУ-ын Сөүл хотоос бэлтгэсэн ярилцлагыг хүлээн авч уншина уу.


-Солонгост ирээд хэр удаж байна вэ? Охин нь ямар оноштой ирсэн бэ?

-Солонгост ирээд есөн сар болж байна. Долоодугаар сарын 3-нд саа саажилттай гэх оноштой хүүхдээ сэхээн амьдруулах тасгаас авчирсан. Би ковидын сүүл үед төрсөн юм. Эмнэлэгт байхдаа ковид туссан. Ковидтой төрсөн учраас мэндэлсэн хүүхдэдээ санаа зовсон ч эмч нар хүүхдэд тестээр шинжилгээ хийсэн. “Зүгээр байна” гэх хариуг хэлсэн. Төд удалгүй охины минь бие муудаад, ургийн гажигтай гэж оношилсон. Харин энд ирээд эмнэлгээр явахад ургийн гажиг биш, ковидтой эхээс ковидтой хүүхэд мэндэлсэн байсан.

-Тэгэхээр эмч нар буруу оношилсон хэрэг үү?

-Тийм ээ. Аутизмтай, саа саажилттай, даунтай зэрэг маш олон онош хэлсэн. Эмч нар хоёр хоногийн дараа шарилыг нь ав гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр охин минь нэг ой гурван сар хүрчихсэн байна. Гар хөл нь эрүүл хөгжиж байгаа. Харин уушиг руугаа сүүгээ алдаад, хоол идэх нь асуудалтай байна. Энэ нь их унтуулсан, мөн уушгин дахь гуурснаас болсон юм билээ. Эх нялхаст байхад маш их унтуулсан. Мөн нугалраад унасан уушгийг үүсвэртэй уушги гэж буруу оношилсон. Чиний хүүхэд гажигтай болохоор хоолоо идэхгүй байна гэх үгийг хүртэл сонсож байлаа.

Манай улсын эрүүл мэндийн салбар үнэхээр хоцрогдолтой байгааг өөрийн биеэр мэдэрсэн.  Манай улс Солонгос улсаас 60 жилийн хоцрогдолтой байдаг гэнэ.

-Та ирээд есөн сар болжээ. Энд ирээд эмчилгээний зардал, хоол унднаас эхлээд мөнгө их шаардагдаж байгаа байх?

-Тэгэлгүй яах вэ. Хүний нутагт мөнгө зүгээр урсахгүй шүү дээ. Бид үндсэн оношоор буюу өөрийн мөнгөөр эмчлүүлнэ гээд энд ирсэн учир эмчилгээний зардлаа 100 хувь өөрөө төлөх шаардлага гарсан. Энэ виз хувирдаггүй юм билээ. Харин Монгол Улс руугаа буцаж яваад өөр визээр ороод ир гэсэн. Гэтэл МИАТ-ын нислэгт нэг ширхэг ч хүчил төрөгчийн буллон байдаггүй. Бид анх Солонгост ирэхдээ Korea Air компанид хүчил төрөгчтэй онгоц явуулаач хэмээн хүсэлт тавьсан. Ингээд хүчил төрөгчтэй онгоцоор ирсэн. Иймд буцаж Монгол руугаа нисээд, өөр визтэй буцаж ирнэ гэдэг хүндрэлтэй байгаа юм.

-Монгол Улсын эрүүл мэндийн салбар, Засгийн газраас үзүүлдэг дэмжлэг туслалцаа бий юу? 

-Би хүүхэд гэр бүл хөгжлийн газар руу хандсан. Элэг нэгт монголчуудаасаа хандивын аян гуйх журам л гаргасан байдаг. Төрд цугларсан байгаа мөнгийг эрүүл хүүхдүүдийн тэмцээн уралдааны урамшуулал гэж өгдөг. Хүүхэд эхийн хэвлийгээс мэндлээд л ялгаварлан гадуурхалт гэх хуульд өртөж байна.

-Охин нь хэр хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай байна вэ?

-5-6 жил эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Гэтэл эмчилгээний виз 2,7 жилийн хугацаатай. Виз дууссаны дараа харлах, хууль зөрчих гэдэг асуудал яригдаж эхэлнэ. Энэ талаар Ерөнхий сайдыг айлчлалаар ирэхэд нь хэлсэн. Хоёр улсын дипломат харилцааны хүрээнд л ярихгүй бол өөр арга зам байхгүй юм билээ.

-Та “Монгол Таун”-д хагас сайн өдөр болгон ирдэг хэрэг үү?

-Тийм ээ. Хагас сайн өдөр бүр хандивын хайрцгаа бариад ирдэг. “Монгол таун”-д ирдэг Монголчуудыг гутлаар нь хараад таньдаг болтлоо хандивын хайрцгаа бариад зогслоо.

Миний хүүхэдтэй хамт 92 хүүхэд байсан. Тэр хүүхдүүдэд амьдрах боломж байсан байна шүү дээ. 

Монгол Улс яагаад хүүхдүүдийнхээ төлөө юм хийдэггүй юм бэ. Хүүхдүүд бол Монгол Улсын үнэт капиталууд юм. Эрүүл мэндийн салбарын бодохоор үнэхээр уйлмаар байдаг.

-Монголын төр засаг, ард иргэддээ хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, эрүүл мэндийн салбарынхан ард түмнийхээ төлөө хийгээрэй. Шөнө шал угаагаад байж байхдаа хүртэл Монголчуудыгаа сайхан болоосой гэж боддог. Над шиг эмэгтэй хүн ингэж битгий зовоосой. Өнөөдрийг хүртэл хүүхдээ дагуулаад явахад зөвхөн миний хүч байгаагүй. Сэтгэлийн маш их хаттай байж л үүнийг туулах асуудал. Туулж чадахгүй хүмүүс бий байх. Гэвч тэдний буруу биш. Монгол Улсын 30 жилийн тогтолцоо буруу байсны үр дүн юм. Өнөөдөр энд уйлж байгаа ч маргааш хүүхдийнхээ төлөө явна шүү дээ гэж бодоод явдаг. Ингээд бодохоор эх оронтой ч юм шиг, үгүй ч юм шиг санагддаг. Төр засаг минь бодлогоо зөв хэрэгжүүлээрэй хэмээн дахин хэлмээр байна. Эм тарианы чанаргүй байдлаас болж олон мянган ээжүүд зовж зүдэрч байгаа шүү. Үхэх хүртлээ эрхээ эдлээд, үүргээ биелүүлээд амьдармаар байна.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
С.Даваасүрэн: Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    7 мин
  • Пенсильванид улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүн нас баржээ
    13 мин
  • М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
    19 мин
  • С.Даваасүрэн: Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана
    1 цаг 12 мин
  • Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
    1 цаг 34 мин
  • Оросын дроны цохилтууд Польшийн хилд тулж ирэв
    1 цаг 45 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
    2 цаг 20 мин
  • Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ
    2 цаг 46 мин
  • Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
    2 цаг 57 мин
  • Арьс ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
    2 цаг 58 мин
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
    3 цаг 3 мин
  • Монголд анх удаа “Энержи Ресурс” ХХК усны үр ашгийн ISO 46001:2019 стандартыг баталгаажууллаа
    3 цаг 8 мин
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
    3 цаг 12 мин
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
    3 цаг 24 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно
    3 цаг 56 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    4 цаг 1 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    4 цаг 35 мин
  • ӨНӨӨДӨР: Монгол-Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт болно
    4 цаг 35 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
    4 цаг 39 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    4 цаг 46 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК