Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Хорвоо: Малад хэмээх бяцхан тосгоны амьдрал надаар шүлэг бичүүлдэг 

2023-4-24
0
ЖИРГЭХ

ӨМӨЗО-ноос Монгол Улсад суралцаж байгаа сэтгүүлч мэргэжилтэй, МУИС-ийн “Утга зохиол судлал”-ын магистрант Болдбаатарын Хорвоотой ярилцлаа. Тэрбээр Монголын орчин үеийн уран зохиолын бүтээлүүдээс сорчлон монгол бичиг рүү хөрвүүлж, Өвөр Монголд хэвлүүлэн олны хүртээл болгож буй билээ.


-Саяхан манай залуу яруу найрагчдын бүтээлийг монгол бичигт хөрвүүлэн Өвөр Монголд хэвлүүлсэн шүү дээ. Энэ ажлыг эхлүүлэх болон анхлан тэдгээр уран бүтээлчдийг сонгох болсон шалтгаан юу байв?

-Өвөр Монголд “Цаг ирнэ” гэдэг уран зохиолын бүлгэм бий. Бид хоорондоо ярилцаж байгаад эндэхийн уран зохиол, яруу найргийн сэтгэлгээний түвшин, цар хүрээ ямар байгааг тэнд суугаа залууст хүргэе гэсэн зорилгоор Т.Бямбасүрэн “Үдэлт”, Г.Барсболд “Балархай хүмүүс”, Э.Булганы “Эмгэгтэй” хэмээх гурван яруу найргийн түүврийг монгол бичигт хөрвүүлэн хэвлүүлсэн юм. Энэ эхлэл учраас өөрийн таньж мэддэг, үеийнхэн дундаа чамлахааргүй сайн бичиж байгаа хүмүүсийг сонгосон. Үүнд уран зохиолын тухай миний үнэлэмж бас байгаа. Түүнээс гадна холбогдож зохиолчийн эрхийг нь авах чухал ажил байна шүү дээ.

Тэдний яруу найргаас зүрх сэтгэлийнх нь эмзэглэл нэвт мэдрэгддэг. Үүгээрээ бид Өвөр Монголын уран зохиолын хөгжилд ч үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм. Энэ бол үүрэг.

-Хэдэн хувь хэвлүүлсэн бэ. Өвөр Монгол залуус хэр сонирхож байх юм?

-Тус, тус 300 хувь хэвлүүлсэн. Гэхдээ ном хэвлүүлэхэд хэцүү болсон цаг. Хэвлэх эрх чөлөө хязгаарлагдмал. ISBN дугаарын хувьд ч тэнгэрийн үнэтэй. Гэвч цаашдаа жил бүр өөрсдийн хураасан мөнгөөр 2-3 номыг монгол бичиг рүү хөрвүүлэн гаргана гэсэн бодол тээж яваа. Тэнд Б.Явуухулан, Б.Лхагвасүрэн, Г.Мэнд-Ооёо, О.Дашбалбар нарын бүтээл хэвлэгдэж, олонд танигдсан учраас тэдний номын борлуулалт ч өндөр байдаг. Харин гурван залуу найрагчийн маань Өвөр Монгол дахь анхны хэвлэл учраас тэгж олон хувь зарагдах боломжгүй боловч сониучирхан авч байгаа нь цөөнгүй учир бахархууштай байна. Гэлээ ч бидний туйлын зорилго зарах бус тэднийг болон уран бүтээлийг нь таниулахюм шүү дээ. Тиймээс хэдэн хувь борлуулагдах, мөнгө төгрөг олох эсэх нь тийм ч сонин биш.

-Танай “Цаг ирнэ” бүлгэм хэдэн гишүүнтэй вэ?

-Дөрвөн гишүүнтэй. Уран зохиолд “сүрэг” болоход бид дургүй. Бөөнөөрөө нэг сүрэг хүмүүс болоод л, тэгж сүрэглэхээр ажил бүтдэггүй шүү дээ. Сүүлийн үед нэлээд ажил хийж байгаа. Өөрсдийн уран бүтээлээ бичихээс гадна “Шарталтын дарах эсээнүүд”, “Нэг зураас нэг өнгө” зэрэг ном гаргасан. Удахгүй Содномпил багшийн "Юм" нэрт Монголын орчин үеийн яруу найргийн антологийг монгол бичгээр хэвлүүллэхээр ажиллаж байна. Мөн Урлаг судлалын ухааны доктор, зураач, нийтлэлч М.Батзориг багшийн "Чи ч цэг, би ч цэг" номд орсон нийтлэлүүдийг албан ёсны эрхтэйгээр монгол бичиг рүү хөрвүүлэн Өвөр Монголын уран зохиолын томоохон сэтгүүлүүдийн нэг "Дэлхийн утга зохиол" сэтгүүлд нийтлүүлж эхэлсэн.

-Сэтгүүлч мэргэжлээрээ бус утга зохиол судлалаар магистрт сурах болсон шалтгаан тань чухам юу байв?

-Би уран зохиолд бүхнээс илүү дуртай. Гэхдээ яагаад сэтгүүлч мэргэжлээр сурсан бэ гэхээр Өвөр Монголчуудад Монгол улсад ирж суралцах боломж ховор байсан л даа. Тэр үед СУИС-аас Хөх хотод ирж оюутан элсүүлж байсныг “Одон” телевизийн сэтгүүлч эгчээс  дуулсан юм. Тэгээд надад урьдаар Монголд суралцах тухай бодол л төрсөн. Дараа нь уран зохиолын чиглэлээр сурч болох юм байна гэдгийг олж мэдлээ дээ. Сүүлийн үед сэтгүүл зүй, хэл шинжлэл, утга зохиол, сэтгэл судлал, философи зэрэг нь хоорондоо уусаж, харилцан хамааралтай болж байгаа учраас дан ганц уран зохиолын мэдлэгээрээ сонирхолтой зүйл бичих боломжгүй.

Тайлбар байхгүй.

-“Уран зохиолын тухай өөрийн үнэлэмж нөлөөлсөн” гэж түрүүнд дурдлаа. Таны хувьд уран зохиол ямар байх ёстой гэж?

-Уран зохиолын тухай бодол санаа, үнэлэмж бол цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдөж байдаг тогтвортой бус зүйл. Залуу байгаа учраас тогтвортой байх ч боломжгүй. Уншиж, үзэж харсны минь хэр хэмжээгээр өмнөх ойлголтууд хувирна. Гэхдээ Р.Таагүр, Д.Нямсүрэний шүлгүүдийг уншаад үзэхэд хүүхдийнх шиг гэгээн сэтгэлгээтэй байдаг. Надад уран зохиолын бүтээлүүд ийм байх нь илүү таалагддаг.

-Ер нь тэндэхийн уран зохиолын салбарын хөгжлийг хэр түвшинд явж байгаа боддог вэ?

 -Дүгнэх эрх надад байхгүй. Гэхдээ залуус маань уран зохиолын салбараа хөгжүүлэхийн тулд нэлээд зүйл хийж байгаа. Бас их уншдаг болсон. Хятад хэлтэй учраас тухайн хэлээр дамжуулан сонгодог болон орчин үеийн бүтээлүүдийг уншчихна. Сүүлийн үед крилл үсэг сурах нь ихэссэн. Түүгээр дамжуулан Монголд хэвлэгдсэн гадаадын зохиол бүтээлтэй танилцаж байна. Унших үйл явцаар дамжин уран зохиолын хөгжлийг таньж байгаа.

“Шарталтын дараах эсээнүүд” гэх номтой юм билээ. Тун сонирхолтой нэр. Үүнээс улбаалан асуухад бичих дадал, зуршлын талаар юу хэлэх вэ?

Энэ нэрийг манай Өвөр Монголын өмнөө барьдаг яруу найрагч Ботгонбуйлаан ахын уг номд орсон эсээний гарчигаар нэрлэсэн юм. Түүнээс биш уусны маргааш шүлэг бичнэ гэдэг бодол надад байхгүй. Юун шүлэг бичих л болно шүү дээ (инээв). Яруу найргийн хувьд орчин надад их нөлөөлдөг. Орчин гэдэг нь нам жим газар аль нэг булан тохой биш, миний “Нутаг”.

Малад хэмээх миний эмээгийн амьдардаг бяцхан тосгон байдаг. Тэнд олон хүн амьдардаггүй, цөөхөн хүнтэй. Дуу сонсоод л гудамжаар алхаж явахад сайхан шүлгийн санаанууд орж ирдэг. Тэр тосгоны амьдрал л надаар шүлэг бичүүлж, шүлгийн санаа өгдөг юм шиг санагддаг.

Харин энд ирээд өчнөөн сар боллоо, ганц ч шүлэг бичээгүй. Нөгөөтэйгүүр шүлгийн санаанууд давхцах болжээ. Монголын яруу найраг битгий хэл, ерөнхийдөө ижил санаатай шүлгүүд их байна. Хүн бүр уран үг холбоод шүлэг биччихдэг болсон ийм үед хэрэггүй шүлгүүд бичихээс илүүтэй түр азнаж, уран зохиолын талаар гүн ойлголттой болсныхоо хойно төлөвлөгөөтэй байгаа.

-Бичихэд тань сэтгэл санааны байдал нөлөөлдөг үү?

-Энгийн, тайван амгалан байдалд л шүлэг бичдэг. Бичих гэж адгадаггүй. Бичих цаг нь ирэх үед ус шиг л урсдаг. Гарахгүй бол албадах шаардлагагүй дээ.

No description available.

-Таны шүлгээс уншсан. Гэгээлэг санагдсан.

-Сүүлийн үед хүүхдийн уран зохиолыг их сонирхож байгаа. Хүүхдийн сэтгэлгээгээр бичсэн яруу найраг, зохиолууд их таалагддаг.

Хүн болгон цаг хугацаа өнгөрөх хэрээр өөрийн мэдэж байгаа зүйлийн хэмжээ өөрчлөгдсөн гэж итгэдэг шүү дээ. Харин хамгийн нандин чанараа хүүхэд насандаа л орхисон байдаг. Хүүхдүүд бүх зүйл рүү өрөвдөж, энэрсэн харцаар харж, тийм сэтгэлээр бусдад ханддаг. Хүүхдийн зохиолоос тэр бүгдийг нэхэн олж, өөртөө хураах нь чухал.

Өвөр Монголын зарим судлаачид намайг хүүхдийн шүлэг бичлээ гэдэг. Харин хүүхдийн шүлэг биш хүүхдийн сэтгэлээр бичсэн  нь байх. Хүүхдийн шүлэгт хайр дурлал ороод байж таарахгүй. Гэхдээ ертөнцийн бүхий л юмсыг хүүхдийн хараасаар харж болно гэж боддог.

-Танд ширээний ном байдаг уу, ер нь “Ширээний ном”-ын талаар ямар ойлголттой явдаг вэ?

-Нэг номыг л бариад сугаад байдаггүй. Сүүлийн үед ямар ч номыг хоёр удаа уншдаг болчихсон. Ямар нэгэн номыг ширээний ном болгоод байнга сөхөж хараад байх нь сонирхолтой биш шүү дээ. Хэн нэг хүнийг ч бас шүтэн бишрээд байдаггүй. Учир нь тухайн яруу найрагч, зохиолчид авах, гээх олон зүйл бий. Шүтэн бишрээд байвал тухайн уран бүтээлд үнэнээр хандаж чадахгүй гэж боддог.

-Өвөр Монголын яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолыг Монголын уран зохиолтой харьцуулан уншиж үзсэн үү. Хэрвээ тийм бол ямар ялгаа болоод ижилсэл мэдрэгдсэн бэ?

-Монголд манай зохиолчдын бүтээл харьцангуй бага хэвлэгдсэн. Өвөр Монголын уран зохиолд дан ганц монгол ахуй, монгол хүн гэхээс илүүтэй “Өвөр Монгол хүн”-ий, “Өвөр Монгол ахуйн онцлог”-ийг дүрсэлсэн нь элбэг. Энэ нь хятадын нөлөө, соёл болоод сэтгэлгээний ижилсэл, нэвчилттэй холбоотой. Тэр дундаас гарсан дүрүүд, зохиолууд ч тун сонирхолтой. Хэлний баялагийн хувьд Монголын уран зохиол сайн юм шиг мэдрэгддэг. Мөн

Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Б.Галсансүх зэрэг олон уран бүтээлчдийн  зохиол бүтээл Өвөр Монголд хэвлэгдсэн. Гэтэл тэднийг дуурайх үзэгдэл их гарч байна. Дуурайж бичсэн зүйлээрээ тэндээ олны танил од болчихсон хүмүүс ч байна. Хэн нэгнийг дуурайж, хуулж бичнэ гэдэг уран зохиолд байж боломгүй мэхлэлт.

-Сэтгэлгээний хувьд хоорондоо ялгаатай байна уу?

-Энд залуус чөлөөтэй сэтгэдэг, турших, сурах зүйл олон. Бас ном уншдаг нь их. Чөлөөтэй сэтгэх нь сурган хүмүүжүүлэх орчноос хамааралтай байх л даа. Дундад улс тэр чигтээ энэ тал дээр хэцүүхэн. Гэхдээ Өвөр Монголын залуусаас маань ч авах зүйл бий. Тэр нь Үндэстний соёлын төлөөх “үүрэг”-ийн ойлголт. Монголд ирээд миний бахархсан, гайхсан зүйл бол “Хүний эрх”-ийн талаарх яриа. Гэхдээ үүргийн талаар ярьсан нь бага.

М.Дэвээжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно
ӨНӨӨДӨР: Монгол-Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт болно
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Улаанбаатарт 24 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголд анх удаа “Энержи Ресурс” ХХК усны үр ашгийн ISO 46001:2019 стандартыг баталгаажууллаа
    1 мин
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
    5 мин
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
    17 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно
    49 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    54 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    1 цаг 28 мин
  • ӨНӨӨДӨР: Монгол-Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт болно
    1 цаг 28 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
    1 цаг 32 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    1 цаг 39 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 44 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    1 цаг 45 мин
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    Уржигдар 13 цаг 54 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    Уржигдар 13 цаг 40 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    Уржигдар 13 цаг 29 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 08 цаг 00 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    2026-09-11
  • Алтанд хөрөнгө оруулах хамгийн хялбар арга: «Гоулд Траст» сан (ALTT)
    2026-09-11
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    2026-09-11
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    2026-09-11
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    2026-09-11
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК