Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурвалжилга: "Төртэй уулзах цэг" буюу Улаанбаатар форум

2023-4-21
0
ЖИРГЭХ

Манай улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриатай гадаад, дотоодын 400 гаруй хөрөнгө оруулагч, баялаг бүтээгч оролцсон “Улаанбаатар-хөрөнгө оруулалт түншлэлийн форум” болж өнгөрсөн юм. Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, төр хувийн хэвшлийн түншлэлийг хангах зорилготой эл форумын үеэр нийслэл хотод тулгамдсан байгаль орчин, дэд бүтцийн асуудлыг шийдэх, бүтээн байгуулалтад хувийн хэвшилтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг чиглэлийн 14 санамж бичиг, гурван гэрээ үзэглэж, 50 орчим төслийг танилцуулсан арга хэмжээ боллоо.

Төрөөс “Хот, хөдөөгийн сэргэлт”-д онцгой анхааран ажиллаж байгаагаа онцлон дурдаж байв. Чухам цар тахлын үеэр хямарсан улсын эдийн засаг, хөгжлийн дархлаа нь хөрөнгө оруулалт татах, бүтээн байгуулах замаар сэргэнэ гэх утга агуулгыг илэрхийлсэн, шинийг санаачлагч, ашиг хонжоо гэхээс илүү нэг ёсондоо нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулж байгаа бизнес эрхлэгчдийн төртэй уулзах уулзвар, төрөөс асуух цэг, төрөөс хариулт авах боломж энэ байлаа.

2023 оны форумын онцлог бол дөрвөн танхимд, дөрвөн өөр үйл явдал өрнөж байсан нь юм. Тодруулбал, нэг давхарт үндсэн тайз буюу хэлэлцүүлэг, гол бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг танилцуулж байхад “Инновацийн төв”, “Рitch” танхим руу үндсэн тайзны хэлэлцүүлгийг шууд дамжуулж, өөр нэг талд нь шинэ санал санаачлагаа хэлэлцэн төслөө танилцуулах явц үргэлжилж байх жишээтэй. Харин дөрвөн давхарт “Пресс центр” байх ба тухайн хэсэгт хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд хүргэх хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээрүүдийн талаарх мэдээлэл өгч байлаа.

Олон хөлийн бужигнаан, дугуй ширээ тойрсон бизнес яриа, хийж буй ажлаа танилцуулахдаа нүд нь гялалзах үндэсний баялаг бүтээгчид, хамтрагчаа олох баярт үйл явдлууд, хөрөнгө оруулагчийн сэтгэлийг татсан бизнес санаанууд тэнд хөвөрсөн юм.

 Үүнээс гадна орчуулагчдын баг толгой өндийлгөх завгүй дуун хөрвүүлж, хаа нэг шилэн цонхны цаанаас нүд гүйлгэж харагдана. Гадна нь зогсож буй хүнд энэ хэсэг яармаг дахь Хангарьд ордны хамгийн нам гүм орчин юм шиг үзэгдэх хэрнээ тэр өрөөн дотор дуу чимээний мөргөлдөөн үүсэж байгаагаас гарцаагүй санагдана.

 

ДҮҮЖИН ТЭЭВЭР, ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТТЭЙ 2024 ОНЫ УЛААНБААТАР

Форумын үеэр томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх хөрөнгө оруулагч, түншүүдийн хоорондын уулзалт болсноороо онцлог. Тухайлбал Францын “Пома” компанитай дүүжин тээврийн хоёрдугаар шугмын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан юм. Их хотын иргэдийн “толгойны өвчин” болсон түгжрэлийг бууруулахад дүүжин гүүр ихээхэн ач холбогдолтой байх талаар талууд дурдлаа.

Тэгвэл “Пома” группын хяналтын зөвлөлийн ерөнхийлөгч Жон Сочэл хэлэхдээ, “Өнөөдрийн санамж бичгийн гол агуулга нь 2020 онд Монгол-Франц улсын хооронд зурагдсан санхүүжилтийн гэрээ буюу ЗГ-ын зээлийн хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт дүүжин тээврийг нэвтрүүлэх төсөлд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, баталгаажууллаа. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах энэ шугамыг дэлхийн 80 гаруй хотод дүүжин тээвэр нэвтрүүлсэн туршлагатай Пома групп хамтран гүйцэтгэнэ. 2024 онд дүүжин тээвэр ашиглалтад орж, нийслэлийн иргэд үзэсгэлэнт Богд уул, өөрийн хотоо дээрээс нь тольдон зорчих болно” гэсэн юм.

Түгжрэлээс гадна Улаанбаатар хотын тулгамдсан нэг гол асуудал бол агаарын бохирдол юм. Гэр хорооллыг дахин төлөвлөх замаар тулгамдаад буй хөрсний бохирдол, агаарын бохирдлыг шийдэх гарцыг эрэлхийлж байна.

Жишээ нь Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  Баянголын аманд 1764 айлын орон сууц барих төслийн хүрээнд батламж гардуулсан юм. Түүнчлэн НОСК-аас МИК холдингтой гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудалд хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах санал санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.

Улаанбаатар- хөрөнгө оруулалт, түншлэлийн форум нь баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч, төр хувийн хэвлийг хооронд нь холбох гүүр болж буйн хувьд хүмүүс өөрсдийн төслийн онцлог, ач холбогдлыг танилцуулсан.

Энэ нь нэг талаар форумын зохион байгуулагч, нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК”-ийн тандалт судалгаанд орж байна гэсэн үг юм.

Тухайн компани нь нийслэлийн хөгжлийн сан, гарааны бизнесийг дэмжих сан, нийслэлийн ногоон сан, эрсдлийн удирдлагын санг итгэмжлэн удирддаг тул хөрөнгө оруулалт татах боломжтой төслүүд, эргээд хөрөнгө оруулалт хийх төслүүдийг судлах зорилготой байгаагаа илэрхийлж байлаа. Өнөөдрийн төслийн танилцуулгаар хэд хэдэн компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар болсон байна. Мөн ногоон төслүүд нь тэдний сонирхлыг ихэд татаж байгаа гэсэн юм.  

үргэлжлэл бий...

М.Дэвээжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно
ӨНӨӨДӨР: Монгол-Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт болно
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Улаанбаатарт 24 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголд анх удаа “Энержи Ресурс” ХХК усны үр ашгийн ISO 46001:2019 стандартыг баталгаажууллаа
    1 мин
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
    5 мин
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
    17 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно
    49 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    54 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    1 цаг 28 мин
  • ӨНӨӨДӨР: Монгол-Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт болно
    1 цаг 28 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
    1 цаг 32 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    1 цаг 39 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 44 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    1 цаг 45 мин
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    Уржигдар 13 цаг 54 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    Уржигдар 13 цаг 40 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    Уржигдар 13 цаг 29 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 08 цаг 00 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    2026-09-11
  • Алтанд хөрөнгө оруулах хамгийн хялбар арга: «Гоулд Траст» сан (ALTT)
    2026-09-11
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    2026-09-11
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    2026-09-11
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    2026-09-11
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК