Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Мөнхтуул: “Тавантолгой” ХК-ийг хууль бус зүйл хийгээгүй гэдгийг хуулийн байгууллагууд нь шалгаж тогтоогоод хэргийг хаасан

2022-11-23
0
ЖИРГЭХ

“Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал  бөгөөд Ерөнхий инженер П.Мөнхтуултай сүүлийн үед тус компанийн нэр холбогдоод байгаа зарим асуудлын талаар тодруулж ярилцлаа.


-Сүүлийн үед нүүрсний хулгай гэх асуудлаар УИХ-ын гишүүд нь хүртэл ам уралдан ярих боллоо. “Эрдэнэс-Тавантолгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийг нэр цохож их ярих юм. Үнэхээр танай компани энэ нүүрсний хулгай гэх асуудалтай ямар нэгэн байдлаар холбогдож байгаа юу?       

-Нэр нэгтний чих нэг гэдэгчлэн манай хоёр уурхайн нэр гарахаар хоёр уурхайг нэг гэж ойлгодог. Угтаа “Эрдэнэс-Таван толгой” ХК маань 100% төрийн өмчтэй, манай уурхай 51% нь Өмнөговь аймгийн өмч, 49 %ийг нь дэлхийн 23 орны 2300 гаруй хүн хувьцааг нь эзэмшдэг Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь нээлттэй арилжаалагддаг уурхай. Манай уурхай 277 га талбайд 200 орчим сая тонн нүүрстэй, “Эрдэнэс-Тавантолгой” ХК маань 10000 орчим га талбайд 7 тэрбум орчим тонн нүүрсний нөөцтэй гээд манай 2 уурхай тэнгэр газар шиг зөрүүтэй хоёр уурхай шүү дээ. Мөн хувийн хэвшлийн “Энержи ресурс” компани манай  2 компанитай зэрэгцэн үйл ажиллагаагаа явуулдаг. Санаатай санаандгүй байдлаар  зөвхөн манай компани руу халдсан худал мэдээлэл тарааж  байгаа эсэхийг хууль хяналтын байгууллага нь тогтоох байх аа, бид энэ асуудлаар зохих байгууллагад гомдлоо хүргүүлнэ.

-Тавантолгой ХК, Эрдэнэс-Тавантолгой компани хоёр Тавантолгойн орд газар олборлолтоо хийдэг хөршүүд. Нүүрсний орд газрыг хашаалах боломжгүй учир өөрсдийн мэдлийн талбай дахь олборлолтоо хийхийн тулд хөршийнхөө талбай руу орж ажиллах хэрэг ч гарна. Эдгээр асуудлуудыг хоёр компани хоорондоо хэрхэн шийдвэрлэсэн бэ?     

-Энэ асуудалд багахан түүх сануулахад хамгийн анх 1997 онд Ашигт малтмалын тухай хууль гарч бүх уурхайн  булангийн цэгүүдийг нь тоон системд бүртгэх ажил эхэлж, тухайн үед  Таван толгойн ордын 10300 орчим га талбай манай уурхайд хамаарагддаг байсныг зөвхөн гарц хэсэг буюу одоогийн Цанхийн хэсгийг манай дээр бүртгэсэн байдаг. Энэ үйл явц нь  тухай үедээ алдаатай бүртгэгдэж, өнөөдөр хоёр уурхайн хилийн болон хөрсний овоолгуудын асуудлууд үүссэн байдаг. 2014 онд шүүхээс сүүлийн шийдвэр нь гарч, манай уурхайн талбайг 276.9 га болгож системд бүртгэсэн. Ингээд үндсэндээ Тавантолгойн ордын 10300 га талбай маань  10000 га болон 277 га  гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, жижиг, том гэсэн нэр ч үүнтэй холбоотой байх. Таван толгойн бүлэг орд газар тэр тусмаа нэг участок болох Цанхийн хэсэгт зэрэг олборлолт явуулж байгаа манай 2 уурхайн хувьд лицензийн хил дагуух олборлолтын ажил дээр технологийн шийдлүүдийг хамтран гаргаж ажиллахаас өөр аргагүй. Энэ байдал ганц манай орд газар тохиолдоод байгаа зүйл биш ижил төстэй ордууд байна, жишээ нь Нарийн сухайтын бүлэг ордод гэхэд энэ асуудал тулгарч л байгаа.  Манай 2 уурхайн хувьд 2010 оноос зэрэгцээ олборлолт эхэлж, 2017 он гэхэд хамтарсан гэрээгээр зохицуулалтаа хийж, өнөөдрийн байдлаар “Хоёр уурхай-Нэг төлөвлөлт” зарчмыг барьж, уурхайн төлөвлөлтөө нэгтгэн технологийн шийдлүүдээ гаргаж урт болон богино хугацааны төлөвлөлтүүдээ хамтран боловсруулж Төрийн захиргааны байгууллагаар батлуулан мөрдөж ажиллаж байна.

-Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн Л.Энхболд нүүрсний хулгай гэх асуудлыг гаргаж ирсэн ч энэ нь зөвхөн хоёр компанийн хоорондын маргаан төдий асуудал байсан. Одоо энэ асуудал дууссан уу?

-Тухайн үед Засгийн газрын 10 агентлаг, тухайлбал АТГ, ЦЕГ, Сангийн яам, ҮТЕГ гээд хамтарсан баг энэ асуудал дээр ажилласан. Шалгалтын ажиллагаа хоёр жил гаруй үргэлжилсэн. Дээрх байгууллагууд ажиллаад хамгийн сүүлд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос хэрэг хаагдсаныг  бидэнд албан ёсоор мэдэгдсэн. Энэ бол ердөө хоёр уурхайн технологийн асуудал байсан бөгөөд нэг нь түрүүлж олборлолт эхлээд хилийн болон түвшний зөрүү үүссэн, мөн дээрээс нь ихэнх нүүрс буюу нүүрс бүхий сааж нь тээврийн үндсэн зам үүсгэхэд өртсөн байсан, энэ нь цаг хугацааны хувьд 2009-2013 онд уурхайн ажилд өртсөн байсан. Энэ асуудал эсрэгээрээ хөрш зэргэлдээ манай хоёр уурхайн хувьд сайн туршлага болсон. Дахин хил дагуу маргаан үүсгэхгүй байх, цаашид технологийн асуудлаа дор бүр нь шийдэж явахад их туршлага болсон.

No description available.

-Хил гаалийн мэдээлэл зөрсөн, хоосон машинаар ихээхэн хэмжээний нүүрс хууль бусаар гаргасан гэх мэдээллийг хариуцлагатай албан тушаалтнууд хэлдэг. Үнэхээр ингэж хил, гаалиар тэр олон тонн нүүрс гаалийн ямар ч бүрдүүлэлтгүй гарах боломж байдаг гэж үү?

-Манай уурхайн борлуулалт ам нөхцөлөөр буюу уурхай дээрээсээ шууд борлуулалт хийдэг, Тийм болохоор тээвэрлэлтийн хувьд 100% худалдан авагч тал хариуцдаг гэсэн үг. Хоёр улс дамнасан ложистикийн асуудлыг хилийн цэрэг, гааль гээд төрийн олон байгууллагын хараа хяналт дор гүйцэтгэдэг гэж ойлгодог. Тэр ч утгаараа хууль бус зүйл байхгүй гэж ойлгож байгаа, дээрээс нь манай компани оролцох ямар ч боломжгүй шүү дээ.

-Орон нутгийн Тавантолгой компани чанаргүй нүүрсээ ард иргэдэд өгдөг гэж саяхан нэгэн хариуцлагатай албан тушаалтан хэлсэн нь ортой юу?

-Санаатай яриагүй байх гэж найдаж байна, албаны хүмүүс нь эрхэм гишүүнийг буруу ташаа худал мэдээлээр хангасан байх гэж бид харж байгаа. Бид чинь 57 дахь жилдээ Өмнөговь, Дундговь, Дорноговь гээд эргэн тойрны аймаг сумдынхаа хэрэгцээний нүүрсийг хөнгөлөлттэй үнээр хангаж байгаа уурхай шүү дээ. Нүүрс мэдээж мод биш шүү дээ. Бид үнэндээ иргэддээ аль болох эрчим хүчнийхээ нүүрснээс бага бохирдолтой нүүрсийг нийлүүлэхийг зорьдог, харамсалтай нь жилээс жилд үнслэгийн хэмжээ өсч, ард иргэдийн зуух маань ч бас боловсронгуй болж байгаа. Бид энэ тал дээр технологийн шийдлүүдийг бас туршиж сайжруулах тал дээр ажиллаж байгаа. Үнэндээ би ч энэ нутгийн хүүхэд, дээр үед гадаад экспортод гаргаж байгаа нүүрсээ иргэдэд нийлүүлдэг л байсан, зууханд орохоороо шууд барьцалдаад их хэмжээний модоор л асдаг байсан шүү дээ. Одоо харин энэ нүүрс маань экспортод гарч байна. Бид гадаад экспортод гаргана гээд иргэдийнхээ хэрэгцээг хаяж болохгүй, тийм эрх ч бидэнд байхгүй шүү дээ. Бид л өгөхгүй бол өөр өгөх уурхай байхгүй. Ганцхан манай уурхай л ард иргэдээ нүүрсээр хангасаар л байгаа. Орон нутагт нийлүүлдэг нүүрсний хэмжээ жилдээ хамгийн их нь 100 мянган тонн л болдог, харин хилээр 20 сая тонн нүүрс гардаг гээд бодохоор харьцангуй тоо шүү.

No description available.

-“Тавантолгой” ХК-ийн 51 хувь нь Өмнөговь аймгийн өмч. Аймагтаа хэр их хөрөнгө оруулалт хийдэг вэ, тус уурхайн үр өгөөжийг нутгийн иргэд хэрхэн хүртдэг вэ?

-Манай уурхай 200 гаруй ажиллагсадтай 95%-д нь нутгийн иргэд ажилладаг, энэ утгаараа уурхайчин бүрийн сэтгэлд нутгаа гэсэн хариуцлага нь өндөр байдаг, мөн Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас манай Төлөөлөн Удирдах зөвлөлд ихэнх нь буюу 9 хүнээс 5 нь Орон нутгийн төлөөлөл байдаг. Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу тухайн жилийн бизнес төлөвлөгөөгөө боловсруулан мөн хурлаар баталгаажуулж мөрдөж ажилладаг. Манай уурхайн хувьцаа Хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалдаг тул нууц зүйл нэг ч байдаггүй, бүгд ард иргэдэд нээлттэй та бүхэн хүссэн мэдээллээ холбогдох сайтуудаас нь ороод харж болно. Сүүлийн 3 жилд гэхэд Өмнөговь аймгийн төсөвт ногдол ашгаараа 153.6тэрбум төгрөг, орон нутгийн татварт 110 тэрбум төгрөг, нийгмийн хариуцлагын хүрээнд сүүлийн 2 жилд нүүрсний үнийн хөнгөлөлт, оюутны тэтгэлэг, ахмадуудад олгосон нүүрс, ковидын үеийн тусламж гээд ойролцоогоор 4 тэрбум төгрөг зарцуулсан байдаг.

-Ер нь нүүрсний салбар гэдэг өнөөдөр манай улсын эдийн засгийн амин сүнс нь болчихлоо. Энэ салбарыг хэтэрхий их улстөржүүлж байгаа нь танай компанид хэр их хохирол учруулж байна вэ?

-Нүүрсний салбар маань өөрөө уул уурхайн салбартаа хамгийн ахмад нь, тэр ч утгаараа манай улсын хамгийн чухал амин сүнс нь болсоор ирсэн. Энэ жил салбарын маань 100 жил тохиож байна шүү дээ. “Нүүрсний хулгай” гэх зохиомол дуулианы үеэр манай компанид  шалгалт орж, их бага хэмжээгээр уурхайн үйл ажиллагааг зогсоож байсан. Зөвхөн энэ шалтгаанаас бид 30 тэрбум орчим төгрөгийн борлуулалтын орлогоо алдаж байсан. Мэдээж худал мэдээлэл гэдэг манай уурхай шиг хувьцаа нь нээлттэй арилжаалагддаг онцлог компаний хувьд маш их хохиролтой. Харамсалтай нь эргээд үүнээс үүссэн хохирлыг хэн ч тоодоггүй, барагдуулдаггүй. Энэ байдал олон удаа давтагдаж байгаа ч хууль эрх зүйн зохицуулалт үүн дээр бас дутагддаг. Үргэлж ийм бэрхшээл тулгарахгүй байх аа. Энэ бүгдийг сорилт гэж харж байгаа бид бүгд даваад гарна гэсэн итгэлтэйгээр ажиллаж байна. Хамгийн чухал нь уурхай болон уурхайчдын маань талаарх аливаа мэдээллийг үнэн зөв нотолгоотой мэдээлэхээс гадна бие биедээ хүндэтгэлтэй хандаасай л гэж хүсч байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • DR. PRADHAN (102.89.40.122)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 11 сарын 29 | Хариулах
  • DR. PRADHAN (102.89.40.122)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.242.47.42)
    ажнайн бөгс долоогч нарын үгээр нийтлэл гаргана гэдэг үнэнийг нуухад хулгайч нарыг хамгаалахад хувь нэмэр оруулж хулгайн мөнгөнөөс хувь хүртэжээ л гэж ойлгогдоно. нүүрсний хулгайч нар улаан цагаан үнэн шүү
    2022 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (59.153.112.151)
    ажнайгаас цалин хөлс авадаг хүн ингж ярилгүй яахав дээ том онгоцтой босс биз дээ Энхболд гишүүн нүүрс алга болчихлоо гэж хэдэн онд ярилаа даа даанч хуулийн байгууллага шалгахгүй хахууль аваад өнгөрсөн үү
    2022 оны 11 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    13 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    26 мин
  • УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ
    41 мин
  • ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
    47 мин
  • Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
    1 цаг 49 мин
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
    1 цаг 49 мин
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    16 цаг 0 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    16 цаг 50 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    17 цаг 44 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    18 цаг 28 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    18 цаг 50 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    19 цаг 31 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    19 цаг 58 мин
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    20 цаг 12 мин
  • Пенсильванид улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүн нас баржээ
    20 цаг 18 мин
  • М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
    20 цаг 24 мин
  • С.Даваасүрэн: Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана
    21 цаг 17 мин
  • Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
    21 цаг 39 мин
  • Оросын дроны цохилтууд Польшийн хилд тулж ирэв
    21 цаг 50 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
    22 цаг 25 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК