
УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрсөн долоо хоногт нээж, өнөөдөр хаалаа. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн. Гэвч Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусган гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулган хаалаа.























































