Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай

2026-9-15
0
ЖИРГЭХ

Г.Хашбаатарын “Өө.. цонх цантах нь дээ” яруу найргийн шинэ түүврээс таван шүлгийг онцлон багахан задлал хийлээ. Доорх таван шүлгийг уншихад хамгийн түрүүнд анзаарагдах зүйл нь дүрслэлийн “хачин” байдал бус, харин юмс хоорондын тогтсон хил хязгаар алдагдсан байдал юм. Өрөө нь бохирын шугам болж, толь нь хана, хана нь цонх, цонх нь өөрөө болж; хүн нь бах, бах нь байгаль, байгаль нь ном, ном нь нулимс болж хувирна. Өөрөөр хэлбэл эдгээр шүлэгт бодит ертөнцийг дүрслэхээс илүүтэй бодит байдлын дотоод логикийг эвдэх оролдлого явагддаг.

Энэ шинж нь шүлгүүдийг сюрреализмын хүрээнд авч үзэх боломж олгоно. Гэхдээ энд сюрреализм гэдэг нь зүгээр л “хачин дүрслэл” биш. Харин далд ухамсар, дурсамж, айдас, хайр, ганцаардал зэрэг үгээр шууд баригддаггүй төлвийг эд зүйлсийн харилцан хувиралтаар гаргаж ирэх арга болжээ.

I. “Бүгэх өвчин тусмар...”  ӨӨРӨӨСӨӨ БҮГЭХ БАЙРШИЛ

“Бүгэх өвчин тусмар...” шүлгийн хамгийн сонирхолтой тал нь орон зайн дотогшоо хумигдах хөдөлгөөн юм.

“...Толь мэт хана харвал
Хана мэт цонх харвал
Цонх мэт
Өөрийгөө харвал...”

Энд “толь–хана–цонх–өөрөө” гэсэн дөрвөн зүйл хоорондоо ялгагдахаа больж байна. Толь өөрийг харуулдаг уламжлалт үүргээсээ гарч, хана толинд, цонх хананд, улмаар ертөнц өөрийнхөө тусгалд шилжинэ.Энэ нь зөвхөн дүрслэлийн тоглоом биш. Субъект өөрийгөө хаанаас харж байгаагаа мэдэхээ больсон гэсэн сэтгэлзүйн нөхцөл юм.

Шүлгийн төгсгөл:

“Би яг одоо
Бохирын шугамаар урсаж байна”
гэсэн мөрөөр өмнөх бүх дүрслэл нэг цэгт нийлдэг. “Бохирын шугам” нь энд ахуйн бохирдлын дүрсээс илүү өөрийн дотоод ертөнцөөс зайлуулагдаж буй субъектын метафор болж байна. Хүн өөрийгөө харж байгаа мэт боловч үнэндээ өөрөөсөө улам холдож, өөрийнхөө доторх “бохирын шугамаар” урсаж буй аж.

Иймээс “бүгэх” нь биеэрээ нуугдах бус, өөрөөсөө өөрийгөө нуух үйлдэл болж хувирна.

II. “Бах” ХҮН БА БАЙГАЛИЙН ХООРОНДОХ ХИЛ АЛДРАХ НЬ

“Бах” шүлэгт байгалийн дүрслэл давамгай боловч энэ нь уламжлалт байгаль-шүлгийн хэлбэрээс эрс ялгаатай. Байгаль энд хүнийг тайвшруулах орчин биш, харин хүний сэтгэлийн үргэлжлэл юм.

“Ялгаагүй бидний нэг нь дэвтэж, нөгөө нь
ангадаг даа”

гэсэн мөр байгаль ба хүнийг зэрэгцүүлэн тавиад зогсохгүй, хоёуланг нь нэгэн биетийн хоёр төлөв мэт болгож байна.

“Бах” өөрөө бас чухал сонголт. Үзэмжийн хувьд таатай бус, чийгтэй, намгархаг, “дорой” амьтан. Гэвч шүлэг түүнийг төвд байрлуулснаар гоо сайхны уламжлалт хэмжүүрийг эвддэг.

           Бах, дун, хясаа, мэлхий, чулуу, хөрс, бороо, сүүдэр зэрэг дүрслэлүүд нь нэгэн төрлийн “биологийн хэл” үүсгэнэ. Гэвч энэ хэлний цаана хүний нулимс, доромжлол, багтраа, ганцаардал, сонголтгүй байдал оршиж байна.Энд “Бродский” гарч ирдэг нь мөн сонирхолтой. Уншигч гэнэт байгалиас ном руу шилжинэ:

“Бороо хэдийнэ ээ энэ ном дотор асгарчээ”

Ингэснээр ном өөрөө байгаль, харин шүлэг өөрөө нойтон газар болж хувирна. Унших үйл явц ч мөн сэтгэл хөдлөлийн үйлдэл болжээ.

Тиймээс “Бах”-ыг товчхондоо экологийн шүлэг гэхээс илүү хүн–байгаль–ном–сэтгэл гэсэн дөрвөн түвшний хил заагийг эвдсэн экзистенциал шүлэг гэж үзэх боломжтой.

III. “Н.Ука-д”  ХАЙРЫН ХЭЛНИЙ ЗАДРАЛ

Энэ шүлэг өмнөх хоёр шүлгээс ялгаатай нь тодорхой “чи”-д хандсан боловч хайр дурлалын уламжлалт хэллэгийг бараг хэрэглэдэггүй.

“Чи миний сюрреализм,
Мини поп арт
Эсвэл хавдар, хавар, намар...”

Энд хайртай хүн нь нэг л зүйл биш. Тэр сюрреализм ч, поп арт ч, хавдар ч, хавар ч, намар ч болж байна. Хайрын объект тогтвортой дүрс биш, тасралтгүй хувирч буй тэмдэг юм.

Шүлгийн “Нэг”, “Хоёр”, “Гурав” гэсэн хэсгүүд ч мөн нэгэн сонирхолтой бүтцийн тоглолт үүсгэнэ. Гуравдугаар хэсэг:

“Өмнөх мөрөнд төгсгөж чадсангүй ээ
Үргэлж л би ингэж амьдарсан даа.”
гэж төгсдөг.

Энд шүлэг төгсөхдөө өөрийнхөө төгсөж чадахгүй байдлыг сэдэв болгож байна. Өөрөөр хэлбэл хэлэх гэсэн зүйл дуусаагүйдээ биш, харин амьдрал өөрөө “төгсгөх боломжгүй өгүүлбэр” гэсэн санаа руу орж байна.

Энэ бол орчин үеийн шүлгийн нэг чухал шинж болох мета-поэтик ухамсар юм. Шүлэг зөвхөн хайр, харилцааны тухай яриад зогсохгүй өөрийнхөө хэрхэн бичигдэж байгааг давхар харуулдаг.

IV. “III—VIII—0” ДУРСАМЖИЙН ЗАДАРСАН КИНО

“III—VIII—0” бол таван шүлгээс бүтцийн хувьд хамгийн туршилттай нь санагдлаа. Тоонууд нь энгийн бүлгийн дугаар мэт боловч тодорхой дараалал үүсгэхгүй. “III”, “VIII”, “0” гэсэн тэмдэглэгээ нь дурсамжийн тасархай, архивын код, эвдэрсэн цаг хугацаа шиг ажиллана. Гэхдээ зүгээр 380 байх.

III хэсэгт:

“Навч өөрийгөө ороож сүүлчийн улирлыг хаасан”

гэж эхэлнэ. Навч улирлыг “хааж” байгаа нь цаг хугацааг байгалийн хөдөлгөөнөөр биетжүүлж байна. Харин цааш:

“Чи намайг үлээж би хийсч явахдаа соно, цох, хараацай...”хэмээн хүн амьтны дүрс рүү шилжинэ.

VIII хэсэгт цаасан шувуу, цас, зүү, зүүд, зүрх, сандал, зүг, үг зэрэг хоорондоо логик холбоо багатай мэт зүйлс дараалан гарна. Гэвч энэ эмх замбараагүй байдал нь санамсаргүй биш. Дурсамж өөрөө шалтгаан-үр дагаврын дарааллаар биш, холбоосоор ажилладаг гэдгийг хэлбэрээрээ үзүүлж байна.

“Зүг” гэдэг үг “үг” болж, үг нь зүгээ алдах мөч бол энэ шүлгийн гол түлхүүрүүдийн нэг байх боломжтой. Хэл өөрөө орон зайгаа алддаг.

Харин “0” хэсэгт:

“Дэр гэдэг чинь хамгийн их санаж байгаа хүн”гэжээ.

Энд эд зүйл сэтгэл хөдлөлийг орлож байна. Дэр нь унтах хэрэгсэл биш, эзгүй хүний биет орон зай болж хувирна. Ийнхүү дурсамж нь хүнийг эд зүйлд шилжүүлж, эд зүйл нь хүний оронд амьдарч эхэлдэг.

V. “Ззззз” ӨДӨР ТУТМЫН ЮМСЫГ СЮРРЕАЛИСТ ДҮРС БОЛГОХ НЬ

“Ззззз” шүлэгт зөгий, улиас, ороолт, зүү, цэцэг, алга ташилт, охид, хөвгүүд зэрэг энгийн зүйлс бий. Гэвч тэдний хоорондын харилцаа бодит логикоор бус, зүүдний логикоор холбогдоно.

“Ороолт нэхэж над руу харна вэ?”гэхэд зөгийн үүр амьд биет болж, дараа нь:

“Оёж сураагүй үсгээр чинь
Ороолт нэхэх үү, оймс нэхэх үү”
гэж хэлний үйлдэл гар урлалын үйлдэлтэй нийлнэ.

Энд “үсэг” бол бичих хэрэгсэл байхаа больж, оёж болох утас болж байна. Өөрөөр хэлбэл хэл өөрөө эд зүйл болж хувирна.

Шүлгийн төгсгөл:

“Охид цасан ширхэг болно
Хөвгүүд бороон дусал болно.”
гэдэг нь хүнийг байгалийн үзэгдэлд шилжүүлсэн эцсийн метаморфоз юм. Хүйсийн ялгаатай субъектүүд хүртэл тусдаа хүн байхаа больж, байгалийн мөчлөгийн хэсэг болон задарна.

 “БИ” ГЭДЭГ ХҮН ХААНА БАЙНА ВЭ?

Эдгээр таван шүлгийг нийлүүлж уншихад нэгэн том асуулт гарч ирнэ. “Би” хаана байна вэ?

“Бүгэх өвчин тусмар...” шүлэгт “би” бохирын шугамаар урсана. “Бах”-д хүн байгальтайгаа ялгарахаа болино. “Н.Ука-д” шүлэгт “би” хайртай хүнийхээ доторх олон янзын дүрслэлд задрана. “III—VIII—0”-д “би” дурсамж, эд зүйл, амьтан, улирлын тасархай болно. “Ззззз”-д хүн эцэстээ цас, бороон дусал болон байгальд уусна.

Иймээс Г.Хашбаатарын эдгээр шүлгүүдэд“би” бол тогтвортой субъект биш, харин байнга хувирч байдаг төлөв юм гэх дүгнэлт хэлж болох юм.

                 Түүний шүлгийн сюрреализмын гол онцлог ч энд оршино. Дүрслэлүүдийг бодит бус болгохдоо бус, харин бодит ба бодит бусын заагийг шаардлагагүй болгохдоо сюрреалист арга хэрэглэсэн нь тун сайн шийдэл. Энэ ч утгаараа дээрх таван шүлэг нь орчин үеийн монгол яруу найргийн дотор сюрреалист дүрслэл, экзистенциал ганцаардал, мета-поэтик хэлний задрал, байгаль-хүний хил хязгаарын уусалтыг нэгэн дор туршиж буй текстүүд гэж уншигдаж болно.Хамгийн гол нь эдгээр шүлэг “утгаа” нэг дор өгдөггүй. Харин уншигчийг өөрийнх нь логик, дурсамж, айдас, мэдрэмжээр дамжуулан утгыг нь дахин бүтээхэд хүргэдэг. Тиймээс энэ шүлгүүдийн сюрреализм нь дүрслэлдээ бус, уншигчийн ухамсарт бий болгож буй хөдөлгөөндөө оршино.

Г.Барсболд

0
ЖИРГЭХ
Санал болгох
ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
    24 мин
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
    24 мин
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    14 цаг 34 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    15 цаг 24 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    16 цаг 18 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    17 цаг 3 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    17 цаг 25 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    18 цаг 5 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    18 цаг 33 мин
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    18 цаг 47 мин
  • Пенсильванид улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүн нас баржээ
    18 цаг 53 мин
  • М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
    18 цаг 59 мин
  • С.Даваасүрэн: Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана
    19 цаг 51 мин
  • Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
    20 цаг 13 мин
  • Оросын дроны цохилтууд Польшийн хилд тулж ирэв
    20 цаг 25 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
    20 цаг 59 мин
  • Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ
    21 цаг 26 мин
  • Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
    21 цаг 36 мин
  • Арьс ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
    21 цаг 38 мин
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
    21 цаг 42 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК