Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АНУ-ын шинэ элчин сайдын “Хамар дор” өрнөсөн булхай

2022-12-07
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр тун ноцтой мэдэгдэл хийлээ. Тэр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зайлшгүй шаардлага байгааг хөндөөд, үгүй бол нэг гишүүний шийдвэр гаргах түвшин дэх оролцоо хэтэрхий том байгааг тодотгов. Үнэхээр гүйцэтгэх засаглалын тэргүүний хэлсэн нь үнэн. Монголд өнөөдөр 76 гишүүний оролцохгүй юм нэг ч үлдсэнгүй. Тэд бүх асуудалд хутгалдаж, бүх юмыг будлиантуулж байна. Энд ч нэг томилгоо байна оролцоно, тэнд ч нэг нүүрсний хулгай байна оролцоно. Ер нь оролцохгүй зүйл, ярихгүй сэдэв гэж үгүй боллоо. Угтаа бол УИХ-ын гишүүн хүн хууль тогтоох үндсэн ганц л ажилтай. Өөрөөр ямар нэгэн ажил, албан тушаал хавсарч эрхлэх нь ч хуулиар хоритой. Гэвч байдал шал өөр байгааг УИХ-ын ганцхан гишүүний жишээгээр энд өгүүлье.

Үндсэн сэдэв рүүгээ орохын өмнө хэсэг тайлбар бичих нь зөв байх. АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол Улсад 350 сая ам.долларын төсөл хэрэгжүүлж буйг Та бид мэднэ. Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах зорилготой энэ төслийн мөнгөний төлөө Монголын улстөрчид, бизнесийн бүлэглэлүүд хэрхэн өрсөлдөж буйг ч бид өмнө нь хөндсөн. Тэгвэл энэ удаад зарим баримтыг нэмж дэлгэе.

Саяхан Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт болов. 100 гаруй хүн нэрээ дэвшүүлж өрсөлдсөн гэдгээс үзвэл маш өндөр шалгуур, маш том өрсөлдөөн тэнд өрнөсөн байх ёстой. Угаасаа ч Америкийн тал сонгон шалгаруулалт зарлахдаа л хэтэрхий гэмээр өндөр босго тавьж өгсөн байдаг. АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах хүнийг сонгох гэж байгаа учраас ингэхээс ч өөр арга байхгүй биз ээ. Тэд сүүлийн 12 жил бизнесийн болон төрийн өндөр албан тушаал хашсан, жилийн 10 сая ам.доллароос дээш өртөгтэй төсөл хөтөлбөр удирдаж байсан гэхчлэн уртаас урт шалгуур тавьсан байв.

Харин энэ бүх шалгалт, шалгуурыг давж, сонгон шалгаруулалтад нь нэгдүгээр байр эзэлж түрүүлсэн хүнийг харахаар эргээд Америкийн талд эргэлзэхэд хүрч байна. Яаж яваад ийм хүн энэ өндөр шалгуурыг нь давчихдаг байна аа гэж айх, гайхах зэрэгцэж байна. Шалтгааныг нь тайлбарлавал, сонгон шалгаруулалтад нэгдүгээр байр эзэлсэн Энхтүвшингийн Энхгэрэл гэх эмэгтэй нь тун ядмаг намтартай. УИХ-ын гишүүн М.Батчимэг агсны туслахаар дөрвөн жил ажиллаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Тамгын газарт мэргэжилтнээр хэсэг ажилласан. Мөн тэр Э.Содонтогосыг Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаанд эхлээд мэргэжилтэн, дараа нь Тамгын газрын дарга гээд хоёр жил гаруй ажилласан байгаа юм. Мөн 2021 оны 12-р сарын 14-нөөс хойш “Голомт сан”-гийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Энэхүү сан нь нэг хувьцаа эзэмшигчтэй ашгийн төлөө бус сан бөгөөд Данзандоржийн Баясгалангийн нэр дээр бүртгэлтэй байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, Голомт банкны эзэн Г.Баясгалангийн байгуулсан санд яг одоо гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байгаа нэгэн аж.  Тэгэхээр нөгөө Америкийн талын тавиад байсан 12 жил гэдэг шалгуурыг яаж давсан нь тун сонин. Бас эргэлзээтэй нь Монголын Мянганы сорилтын сангийн захирлын албан тушаалаас Э.Содонтогосыг чөлөөлсөн шалтгаанууд ч Э.Энхгэрэлд хамаарах учиртай. Тэр яах аргагүй сүүлийн хоёр жил Э.Содонтогостой хамт удирдлагын багт нь ажиллаж байсан хүн.  

Гэтэл энэ хүн 100 гаруй хүнтэй өрсөлдөөд АНУ-ын тэр өндөр босгыг давчихав гэсэн чинь угаасаа л тэр түрүүлэх зургийг Монголын улстөрчид, бизнесийн бүлэглэлийнхэн зурчихсан байсан юм байна. Түүнийг сонгон шалгаруулах гэж УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өөрийн биеэр шалгалт авах комисст нь ч орсон байна. Товчхондоо, тэр зүтгүүлж буй хүнээ нэгдүгээр байрт оруулахын тулд УИХ-ын гишүүний албан тушаалд хаа хамаагүй төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын хамгийн сүүлийн шат болох нэр дэвшигчтэй хийх ярилцлагыг хийж, дүн тавьж байгаа юм. Иймээс л Э.Энхгэрэл гэх эмэгтэй түрүүлэхгүй гээд ч яах билээ дээ. Ц.Мөнх-Оргилын жишигээр УИХ-ын бусад гишүүд ийм ажил хийгээд эхэлье гэж төсөөлье л дөө. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын ярилцлага авахын тулд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ очихтой л адил. Ингэхээр л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын гишүүдийн оролцоог хумих ёстой гэсэн яриа зөв болж таарч байгаа юм.

Харин энд ойлгомжгүй нэг зүйл үлдэж байна. Ардчиллын баталгаа, хүний эрхийг дээдлэгч, авлига, хээл хахуулийн эсрэг гэгддэг АНУ-ын Монгол Улсад суугаа Элчин сайд яагаад энэ бүхнийг хажуугаар дуугүй өнгөрөв өө. Тавьсан шаардлага, шалгуурт нь тэнцэхгүй хүнийг УИХ-ын гишүүн зүтгүүлээд ялуулж байхад яагаад дуугай байна вэ?

Гэтэл АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар Ричард Буанган тун саяхан томилогдсон байдаг. Тиймээс л шинэ, хуучин Элчин сайд солигдох явц дунд Монголын улстөрчид хамар доор нь будлиан хутгасан байх талтай байгаа юм. Түүнээс Америкийн тал арай ч татвар төлөгчдийнхөө  мөнгийг Монголын улстөрчдийн гарын салаагаар урсгая гэж бодохгүй биз ээ.

Хамгийн ноцтой зүйлийг эцэст нь сануулахад, тэр 350 сая ам.доллар бол Америкийн татвар төлөгчдийн мөнгө. Энэ мөнгөний зарцуулалтын үр дүнд Улаанбаатар хот усан хангамжийн асуудлаа шийдвэрлэх ёстой. Хэрэв чадахгүй бол бид тун мөдгүй цэвэр усны хомсдолд орох аюултай. Гэтэл улстөрчдийн тавиул энэ төслийг нураавал яах вэ? Хохирлыг нь хэн хүлээх вэ? Америкийн тал төслийн мөнгөө татаад л авчихна, санхүүжилтээ зогсоочихно. Үр дүнд нь Улаанбаатар хот цэвэр усны хомсдолд орно. Эндээс Америк биш, монголчууд л хохирно. Нөхцөл байдал ийм хүнд байхад яах гэж Э.Содонтогосыг чөлөөлсөн юм? Яагаад Монголын Мянганы сорилтын санг хагас жил гаруй “эзэнгүй” байлгав. Яагаад Э.Содонтогосын үед Тамгын газрын дарга байсан Э.Энхгэрэлийг одоо зүтгүүлээд байгаа юм, яагаад одоо гүйцэтгэх удирдлагаар хангаж буй Монголбанкны дэд Ерөнхийлөгч асан Д.Энхжаргалыг жинхэлж болохгүй байгаа юм бэ?

Энэ бүхэн яагаадын хариулт нь энэ төслийн нийт өртөг нь 350 сая ам.долларт гэдэгт байгаа юм. Ийм их хэмжээний мөнгөний хажуугаар Монголын улстөрчид нүдээ аниад өнгөрч чадахгүйд л оршино. ЖДҮ-гийн мөнгийг ичихгүй хусдаг улстөрчдөд 350 сая ам.доллар гэдэг дэндүү амттай бялуу харагдах нь ойлгомжтой. Тэдэнд өнөө маргаашгүй усгүй болж мэдэх Улаанбаатарын асуудал бол 30 дахь асуудал. Ийм л учиртай юм.

А.Бат

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
“ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    13 цаг 39 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    14 цаг 28 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    15 цаг 22 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    16 цаг 7 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    16 цаг 29 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    17 цаг 10 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    17 цаг 37 мин
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    17 цаг 51 мин
  • Пенсильванид улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүн нас баржээ
    17 цаг 57 мин
  • М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
    18 цаг 3 мин
  • С.Даваасүрэн: Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана
    18 цаг 56 мин
  • Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
    19 цаг 17 мин
  • Оросын дроны цохилтууд Польшийн хилд тулж ирэв
    19 цаг 29 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
    20 цаг 4 мин
  • Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ
    20 цаг 30 мин
  • Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
    20 цаг 41 мин
  • Арьс ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
    20 цаг 42 мин
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
    20 цаг 47 мин
  • Монголд анх удаа “Энержи Ресурс” ХХК усны үр ашгийн ISO 46001:2019 стандартыг баталгаажууллаа
    20 цаг 52 мин
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
    20 цаг 56 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК