Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТҮҮХ: Монголын тусгаар тогнол

2022-12-29
0
ЖИРГЭХ

OLYMPUS DIGITAL CAMERA - Улаанбаатар хотын музей

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогнолын товч түүхийг хүргэж байна. 


Монгол нутаг эрт цагт

Монгол нутагт 750 мянган жилийн өмнөөс хүн нутаглажээ. Хуучин чулуун зэвсгийн доод үед холбогдох бууц суурин Баянхонгор аймгийн Баянлигийн Цагаан агуй, мөн аймгийн Өлзийт сумын нутаг Уран Хайрхан уул, Дундговь аймгийн Ярх уул, Өвөрхангай аймгийн Мойлтын ам, мөн аймгийн Богд сумын нутаг Арц Богд уул, Өмнөговь аймгийн нутаг Оцон Мааньт, Баянзаг зэрэг газруудаас олджээ. Эдгээрээс хамгийн эртнийх нь Баянхонгор аймгийн Цагаан агуй, Уран хайрханых бөгөөд 750000 жилийн өмнөх холбогдох юм. Монголчуудын эртний өвөг дээдэс Төв Азийн өргөн уудам нутагт түрэг, хамниган угсааны нүүдлийн угсааны олон аймагтай зэрэгцэн оршиж иржээ. Монгол нутагт байсан хамгийн эртний аймаг МЭӨ 2000 жилийн тэртээд Синьюй, МЭӨ 1500 жилийн тэртээд Гуйфан, Ейфан, МЭӨ 1000-300 жилийн үед Кунь, Хүнь, Цюанжу ди зэрэг нэрээр хятадын түүхийн шаштирт тэмдэглэгджээ. Тэдгээр нь хүн ам олонтой хүчирхэг аймгууд байсан ажээ.  

Хүн төрөлхтөний хөгжилд “Мянганы суут хүн“ Чингис Хааны гүйцэтгэсэн үүрэг,  түүхэнд түүний эзлэх байр суурь

Их Монгол Улс

 XI-XII зуунд Монгол угсааны олон аймгууд нь тус тусдаа эзэн ноёнтой, өвөр хоорондоо үргэлжийн дайн тулаантай, тархай бутархай оршиж байв. Эдгээр аймгийн эрхэлж буй аж ахуйгаар нь талын ба ойн аймгууд гэж ялгадаг байжээ. Хамаг Монгол, Татар, Хэрэйд, Найман, Мэргэд, Жалайр, Онгууд зэрэг аймгуудын тэмцэл дундаас Хамаг Монгол аймгийн Тэмүүжин товойн гарч 1189 онд Хамаг Монгол аймгийг нэгтгэн, 1206 онд Чингис хаан бүх Монгол туургатныг төрийн нэгэн жолоонд оруулж, улсын нэрээ Их Монгол улс хэмээн тунхаглан зарлажээ. Их Монгол улс байгуулагдсанаар Монгол угсаатан бүрэлдэж Монгол хэл бичиг, соёл дэлгэрэн хөгжих нөхцөл бүрэлдсэн билээ. Чингис хаан түүний залгамжлагчдийн явуулсан аян дайны дараа Монгол улс зүүн тийш Дорнод, Хятадын тэнгис, өрнө зүг Баруун европ хүрч Ази Европын өргөн уудам нутгийг хамарсан том эзэнт гүрэн болон тогтжээ. Тийнхүү Монгол гүрэн дэлхийн хамгийн том хүчирхэг гүрнүүдийн нэгэнд тооцогдож, дэлхийн худалдаа харилцааны бүхий л зам Монголын нийслэл Хархорум хотыг дайран өнгөрч, Францын Людовик хааны элч, Гүрж, Армяны хан хөвгүүд, Оросын вангууд, Хятадын түшмэд, харийн жуулчдын хөл татрахгүй болжээ.

Юань гүрний мөхсөн түүх

Юань гүрний үе

Монголын эзэнт гүрний сүүлийн хаан Мөнхийг 1257 онд тэнгэрт халимагц Монголын эзэнт гүрэн рос Кипчакийн талыг хамарсан Алтан ордны улс, Иран, Иракийн нутгийг эзэлсэн Ил хаадын улс, Дорнод Туркэстан, Узбэкийн нутгийг хамарсан Цагаадайн улс, Монгол, Хятадын нутгийг хамарсан Юан улс болон задарчээ. Монголчуудын хийсэн аян дайн нь Монголын олон овог аймгийг дэлхий даяар сахин сарниулж, эзлэн авсан газар орон, хут сууриныг ихээр сүйтгэсэн зэрэг сөрөг нөлөөтэй хэдий ч Ази, Европын хоорондын харилцаг өргөтгөж өрнө дорно хоёрыг урьд хэзээ ч байгаагүйгээр холбон өгчээ.

Юань гүрний дараах үе

1368 онд Монголын Юан улсыг хятадын Мин улс түлхэн унагамагц Монголын хаан Бээжингээс Монгол нутаг усандаа иржээ. XIV-XVII зууны Монголчуудын феодализм хэдий цэцэглэн хөгжиж байсан боловч улс төрийн хувьд бутарч Зүүн Монгол, Баруун Монгол (Ойрад) хэмээн хоёр хуваагджээ. XVI зууны сүүлчээр Монгол нь Ар Монгол (Халх Монгол), Өвөр Монгол болон дотроо хуваагджээ. Тэр үед Монголчууд өөр хоорондоо тасралтгүй дайн дажинтай байсан агаад нэгэн үе Ойрад Монгол нь Зүүн Монголыг, Зүүн Монгол нь Ойрад Монголыг захирч явжээ. Гэвч Зүүн Монголчууд нь илүү давамгайлж байсан байна.

О.Батсайхан: Манжийн эрхшээлд байсан улсаас тусгаар тогтносон нь Монгол

Манжийн эрхшээлийн үе

XVII зууны эхэн үед Амар Мөрний саваар нутагладаг нүүдэлчин Манж нар хүчирхэгжиж Чин улсыг байгуулаад хөрш Хятад, Монгол улсыг эзлэн түрэмгийлэх бодлого явуулж эхэлжээ. Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг Лигдэн хаан, халхын Цогт хун тайж, Ойрдын Галдан бошигт нар идэвхтэй тэмцэж байсан боловч Монголын ноёд эв санаа, эеэ сахин хүчээ нэгтгэж чадахгүй байсныг Манж нар чадамгай ашиглаж 1630-аад онд Өвөр Монголыг, 1758 онд Ойрад Монголыг тус тус эзлэн эрхшээлдээ орууж захирчээ. Манжийн дарангуйллыг эсэргүүцэж Монголчууд удаа дараалан босч тэмцэж байв. Тэдгээр тэмцлийн дотроос хамгийн дорвитой нь Ойрадын Амарсанаа, Халхын Чингүнжав нарын бослого юм. Гэвч Монголчуудын тэмцэл нэгдсэн удирдлагагүй, тархай бутархай байсан учраас амжилт олдоггүй байв. Тэр үед Манж нар Монгол улсыг дэлхийн соёл иргэншлээс олон зуун жилээр тасалж, дарангуйлан мөлжиж байв.

OLYMPUS DIGITAL CAMERA - Улаанбаатар хотын музей

Олноо өргөгдсөн Монгол улс буюу тусгаар тогтнолоо зарласан үе

ХХ зууны Монгол үндэстний дунд харийн дарангуйллаас чөлөөлөгдөх сэргэн мандлын үзэл, хөдөлгөөн өрнөж, улмаар 1911 онд манжийн колоны ноёрхлыг унаган шашин, төр хосолсон хаант засгийн хэлбэрээр төрийн тусгаар тогтнолоо сэргээн тогтоов. Улмаар бүх Монгол туургатан нэгдэх гэсэн авч Хаант Орос улс, хятадын Дундад Иргэн улсын их гүрний түрэмгий бодлогод цохигдон тэрхүү бодлого нь хэрэгжээгүй юм. 1919 онд хятадын Дундад Иргэн улс зэвсгийн хүчээр түрэмгийлэн Монголын тусгаар тогтнолыг устгах гэж оролдож байжээ. Энэ үеэс Монголчуудын дунд улс үндсээ аврах  үзэл дахин сэргэжээ. 1911 оны хувьсгалаар Богд хааныг ширээнд нь залж шашин төрийг хослуулан бариулсан бол 1921 оны хувьсгалаар ч мөн Богд хааныг ширээнд нь залсан хэдий ч зөвхөн билэг тэмдгийн төдий буюу шашны хэргийг хамааруулсан нь шашин төрийн хэргийг тусгаарлан, илүү ардчилсан засаглал тогтоосон ач холбогдолтой болжээ. Мөн уг хувьсгалаар нийгмийн ажилд саад тотгор болж байсан феодализм хандлагат ёсыг халсан байна.

1924 онд Монгол улс түүхэндээ анх удаа үндсэн хуультай болж, БН улсаа тунхаглан байсан тэр цаг үеэс хойш даруй 86 жил өнгөрчээ. Жил бүрийн 11-р сарын 26-ны өдрийг улс орон даяар Улс тунхагласны баяр хэмээн ёслон тэмдэглэдэг билээ.      

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
“ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    10 цаг 44 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    11 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    12 цаг 27 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    13 цаг 12 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    13 цаг 34 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    14 цаг 15 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    14 цаг 42 мин
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    14 цаг 56 мин
  • Пенсильванид улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүн нас баржээ
    15 цаг 2 мин
  • М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
    15 цаг 8 мин
  • С.Даваасүрэн: Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана
    16 цаг 1 мин
  • Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
    16 цаг 22 мин
  • Оросын дроны цохилтууд Польшийн хилд тулж ирэв
    16 цаг 34 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
    17 цаг 9 мин
  • Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ
    17 цаг 35 мин
  • Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
    17 цаг 46 мин
  • Арьс ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
    17 цаг 47 мин
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
    17 цаг 52 мин
  • Монголд анх удаа “Энержи Ресурс” ХХК усны үр ашгийн ISO 46001:2019 стандартыг баталгаажууллаа
    17 цаг 57 мин
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
    18 цаг 1 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК