Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахим брайл төхөөрөмж, "сонсдог" номын сан

2023-1-09
0
ЖИРГЭХ

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь иргэдэд боловсрол, соёл, мэдээллийн үйлчилгээг хүргэхээс гадна номын сан, ном зүйн хүртээмжтэй үйлчилгээг хүргэхэд онцгой анхаардаг.  Энэ хүрээнд 2004 оноос эхлэн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхимыг нээн ажиллуулж байгаа бөгөөд цахим брайл төхөөрөмж болон “сонсдог” номын сангийн үйлчилгээг үзүүлж байна.


Улаанбаатар хотын нийтийн төв номын сан харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан 200 гаруй төрлийн 5000 гаруй монгол брайл номтой. Түүнчлэн орос, англи хэлээрх брайл сэтгүүлүүд бий. "Сонсдог" буюу Дэйзи форматын 1000 гаруй номын фондтой аж. Мөн харааны бэрхшээлийн улмаас хэвлэмэл ном, сэтгүүл болон бусад материалыг унших  боломжгүй иргэдийн боловсрол, соёл, мэдээллийн эрэлт хэрэгцээг хангахаар тэмтэрч уншдаг буюу цахим брайл төхөөрөмж, "сонсдог" буюу Дэйзи форматтай ном, сэтгүүл, “Epub” буюу цахим номын фондоор үйлчилж буй.

Хүртээмжтэй технологийг хөгжүүлэгч

Харааны бэрхшээлтэй уншигчдад зориулсан технологийн шийдлүүдийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн Монголын анхны номын сан бол Улаанбаатар хотын нийтийн төв номын сан. Өөрөөр хэлбэл, 2018 оноос хойш “Epub” буюу цахим номын форматыг нэвтрүүлэн, өнөөг хүртэл амжилттай хөгжүүлж байгаа юм. Мөн харааны бэрхшээлтэй уншигчдад зориулан “Орбит 20” цахим брайл төхөөрөмж, “Дэйзи” ном уншигч программыг хөгжүүлэн, ашиглаж байна. Тус программуудыг судалж, нутагшуулсан хүн нь Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн Мэдээлэл технологийн ажилтан М.Цэнгэл. Тэрбээр 2002 онд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан компьютерын дэлгэц уншигч программын хамгийн анхны хэрэглэгч болж байжээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийг төгссөн тэрбээр дээд ангийнхаа сул хараатай төгсөгчтэйгөө хамтран харааны бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл харилцааны технологийг Монголд анх санаачлан, хөгжүүлж эхэлсэн байна. Харин 2010 оноос Улаанбаатар хотын нийтийн төв номын санд олон улсын “Дэйзи” технологийг нэвтрүүлэх төслийн хүрээнд ажиллаж байгаад номын сандаа мэргэжилтнээр үлджээ.

Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн Мэдээлэл технологийн ажилтан М.Цэнгэл:

-Номын сангийн салбарт, тэр дундаа Улаанбаатар хотын нийтийн төв номын санд мэргэжилтнээр ажиллаад 13 жил болсон байна. Түүнээс хойш харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахим брайл төхөөрөмж болон “Дэйзи” ном уншигч технологиудаа хөгжүүлж байгаа. Бид хотын хэмжээнд болон зарим орон нутаг дахь харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан нийтийн номын сангийн үйлчилгээг хүргэдэг. Анх цаасан брайл ном, CD, хуурцагт бичсэн аудио номоор үйлчилдэг байв. Дэлхийн мэдээлэл харилцааны технологийн дэвшлийг дагаад олон зүйл цахимжсан нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгардаг асуудлыг шийдэхэд ч нөлөөлсөөр байна. Тухалбал, брайл цаасаар ном хийхэд өртөг өндөр бөгөөд хугацаа их шаарддаг. Нэг номыг брайлаар хэвлүүлэхэд дор хаяж хагас сарын хугацаа орно. Харин тухайн номыг сканердаад, бичмэл файлаар төхөөрөмжид уншуулахад хоёр хоногийн дотор цахим номоо бэлэн болгох боломжтой. Ер нь харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан технологийн шийдлүүд Монголд 2010 оноос нэвтэрсэн. Эдгээрийг Монголд нутагшуулах, хөгжүүлэх ажлыг санаачлан, номын сандаа анхлан нэвтрүүлээд явж байна гэлээ.

Цахим брайл төхөөрөмж

Хамгийн анхны кириллээр бичдэг, монгол хэлээр уншдаг төхөөрөмжийг  МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим болон олон улсын байгууллагуудын хамтын дэмжлэгтэйгээр бүтээж байжээ. Ийнхүү 2015 оноос цахим брайл технологийг судалж, хөгжүүлэлт хийн, 2018 оноос “Орбит 20” нэртэй төхөөрөмжөө номын сангийн үйлчилгээндээ анхлан нэвтрүүлсэн байна. Зөөврийн компьютерт цахим брайл төхөөрөмжөө холбон, ном болон бусад төрлийн мэдээ мэдээллийг авах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, тус төхөөрөмжийн тусламжтай интернэтэд хайлт хийх, компьютер дээр ажиллах, бүх төрлийн файлыг үг, үсэг, өгүүлбэр, багана, мөрөөр сонсох, брайл төхөөрөмжийн тусламжтай тэмтэрч унших боломжийг бүрдүүлснээрээ онцлог аж.

“Дэйзи” ном уншигч төхөөрөмж

“Дэйзи” нь эх бичвэрийг уран уншигчийн хоолой, дуу, дүрстэй синхрон хийж хувиргасан аудио номын формат юм. Тус төхөөрөмжийг 2019 онд монгол хэлээр уншдаг программтайгаар номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлсэн байна. Өмнө нь аудио ном сонсохдоо тоглуулах, зогсоох зэрэг дөрөвхөн үйлдэлтэй тоглуулагч ашигладаг байсан бол “Дэйзи” ном уншигч төхөөрөмжийн тусламжтайгаар хэвлэмэл ном уншиж буй мэт үг, үсэг, хуудас, бүлэг, гарчгаар нь уншин бичвэрээр нь хайлт хийх боломжийг бүрдүүлжээ. “Дэйзи” ном уншигч төхөөрөмжид “Epub” цахим номын сангаас ном хуулж байршуулаад сонсох боломжтой. Хард диск, флаш зэрэг төхөөрөмж рүү мэдээлэл хуулдаг шиг цахим номоо хуулаад сонсох аж.

Олон улсын жишгийг Монголд нутагшуулна

Дээрх программуудыг монгол хэлээр хөгжүүлэн, нутагшуулж буй М.Цэнгэл “Технологи хөгжсөний ачаар бид энгийн зөөврийн компьютерыг ашиглаж чаддаг болсон. Ингэснээр зөөврийн компьютерт тус төхөөрөмжүүдээ холбоод ном болон бусад бүх төрлийн мэдээллийг авах боломжтой. Жирийн хүмүүс компьютер, гар утсыг өдөр тутамдаа хэрхэн хэрэглэж байна, яг түүн шиг л хөгжөөд явах боломж бидэнд бий. Миний хувьд мэдээлэл технологийн салбарт сонирхолтой бөгөөд ажилдаа маш их дуртай. Олон улсад харааны бэрхшээлтэй иргэд ашиглаж болохуйц ямар шинэ шийдэл гарч байна, тэр болгоныг л монгол хэлээр нэвтрүүлж, нутагшуулахыг зорьдог. Энэ бүгдийг номын сангийн удирдлагууд, хамт олон болон хамтран ажилладаг байгууллагууд маань ямагт дэмжиж байдаг. Шинэ технологийн шийдлүүдийг судалж, хөгжүүлэх төв манай номын санд бий. Уг төвөөс гарсан шинэ технологиудаа номын сангийн үйлчилгээндээ анхлан нэвтрүүлдэг. Амжилттай хэрэгжсэн тохиолдолд бусад орон нутгийн байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвүүд, тусгай сургуулиуд, Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо зэрэг байгууллагуудад түгээн дэлгэрүүлж байна” хэмээсэн юм.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хамт олон харааны бэрхшээлтэй иргэдэд мэдээллийг илүү хүртээмжтэй хүргэх үүднээс тусгай төхөөрөмжүүдийг хэрхэн зөв ашиглах талаар сургалтуудыг зохион байгуулдаг аж. Цаашид цахим брайл төхөөрөмжийн тоог олшруулж, технологийн шийдлүүдийг илүү олон хүнд хүргэхээр зорьж байна. Олон улсын жишигт харааны бэрхшээлтэй иргэд сургуульд боловсрол эзэмшихээс гадна нийтийн номын сангийн үйлчилгээний тусламжтайгаар хөгждөг болсон. Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн зүгээс уг жишгийг Монголд хөгжүүлэхээр зорьж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
“ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    9 цаг 30 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    10 цаг 20 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    11 цаг 14 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    11 цаг 58 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    12 цаг 20 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    13 цаг 1 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    13 цаг 28 мин
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    13 цаг 42 мин
  • Пенсильванид улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүн нас баржээ
    13 цаг 48 мин
  • М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
    13 цаг 54 мин
  • С.Даваасүрэн: Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана
    14 цаг 47 мин
  • Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
    15 цаг 9 мин
  • Оросын дроны цохилтууд Польшийн хилд тулж ирэв
    15 цаг 20 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
    15 цаг 55 мин
  • Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ
    16 цаг 21 мин
  • Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
    16 цаг 32 мин
  • Арьс ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
    16 цаг 33 мин
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
    16 цаг 38 мин
  • Монголд анх удаа “Энержи Ресурс” ХХК усны үр ашгийн ISO 46001:2019 стандартыг баталгаажууллаа
    16 цаг 43 мин
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
    16 цаг 47 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК