Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хороо хуралдав

2023-1-11
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2022 оны 48 дугаар тогтоолоор байгуулагдсан Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаарх холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороо өнөөдөр (2023.01.11) хуралдав.

  Нэгдсэн хуралдаанд танилцуулах Түр хорооны тайлангийн төсөл хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын түр хорооны тогтоолын төслийн тухай танилцууллаа. Түр хороо таван дэд ажлын хэсэг байгуулан ажилласан бөгөөд Эрх зүй, санхүү, төсвийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж ажилласан байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Мал эмнэлэгийн чиглэлээрх асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Газар тариалангийн үйлдвэрлэлийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир нар тус тус ахалж ажилласан байна. Ажлын дэд хэсгүүдийн дүгнэлтийг нэгтгэн “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын түр хорооны тогтоолын төслийг боловруулсан байна.

Тогтоолын төсөлд эрх зүй, санхүү, төсвийн чиглэлээр Засгийн газарт зургаан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгожээ. Тодруулбал, хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, 2023 оны эхний хагас жилд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолд тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, санхүүжилтийг олгохдоо Монгол Улсын Хөгжлийн бодлого, эдийн засгийн төрөлжилт болон бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан газар зүйн байршил, кластерын тогтолцоо, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, зах зээлийн багтаамжийг харгалзан үзэх; хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын зээлийг бизнесийн онцлог, бүтээгдэхүүний төрлөөс хамааруулан зээлдэгчийн төлөх хүүг 3.0-5.0 хувь байхаар тооцож, зээлийн 10-аас доошгүй хувийг хүнсний боловсруулах болон хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд, 10-аас доошгүй хувийг импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төслүүдэд гүйцэтгэлтэй нь уялдуулан үе шаттайгаар санхүүжүүлэх, мөн Засгийн газрын хариуцан төлөх зээлийн хүүг эдийн засгийн нөхцөл байдал, Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан тогтоож, шаардагдах санхүүжилтийг жил бүр улсын төсөвт тусгах; хүнс, хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийг бэлтгэх, сургах, давтан сургах, мэргэшүүлэх, дадлагажуулах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх; “Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл (Нэмэлт санхүүжилт 2)”, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл-ийн 2 дахь шат”, “Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай мал аж ахуй”, “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөрөнгө оруулалтын хөтөлбөр” зэрэг гадаадын зээл тусламжаар шинээр хэрэгжүүлэх төслүүдийг яаралтай эхлүүлэх; хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж байгаа болон шинээр хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтийг Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолд тусгагдсан үйл ажиллагаатай уялдуулан санхүүжүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж ажиллахыг чиглэл болгосон байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр “Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн стратеги” боловсруулж батлуулах, стандартын шаардлага хангасан үржлийн малыг тусгайлан тогтоосон бүс байршилд үржүүлэх ажлыг эрчимжүүлэх, бэлчээр ашиглалт, хамгаалалтын менежментийг сайжруулах, хадлан, гар тэжээл бэлтгэх, тэжээлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэхэд шаардлагатай үр, бордоо, техник тоног төхөөрөмжийн хангамжийг бүрдүүлэх, малын төрөл, ашиг шимийн үзүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тэжээл үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодлого, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, эрүүл бүсийг тогтоох, био бэлдмэлийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Биокомбинатын үйл ажиллагааг өргөтгөн шинэчлэх, вакцины хүйтэн хэлхээний сүлжээг бий болгох санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөх нь зүйтэй хэмээн Түр хорооны ажлын дэд хэсэг үзсэн бөгөөд үүнийг тогтоолын төсөлд тусгажээ.

  Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболорын ахалж ажилласан ажлын дэд хэсгээс гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр дөрвөн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр, Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн санал, дүгнэлтэд үндэслэн гурван арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тус Засгийн газарт үүрэг болгохоор Улсын Их Хурлын Түр хорооны тогтоолын төсөлд тусгасан болохыг Ж.Бат-Эрдэнэ гишүүн хуралдаанд танилцуулав. Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэн, дотоодын болон Олон улсын санхүүгийн байгууллага, хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөхийн зэрэгцээ тогтоолын биелэлтийг 2023 оны намрын чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгох нь зүйтэй хэмээн үзсэн байна.

  Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Ж.Батжаргал гишүүн төсөл дэх нэр томьёотой холбогдуулан санал хэлсэн бол Ц.Туваан гишүүн хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын зээлийг бизнесийн онцлог, бүтээгдэхүүний төрлөөс хамааруулан зээлдэгчийн төлөх хүүг 4.0 хувиас илүүгүй байх саналыг гаргав. Мөн энэ оны улсын төсвөөс санхүүжүүлэх төлөвлөлт, шийдлийн талаар Монголбанкны удирдлагаас тодруулж, хариулт авсан. Төсөлд тусгасан “зээлдэгчийн төлөх хүү 3.0-5.0 хувь” гэдэг нь олон улсын өнөөгийн жишгээр хамгийн бага гэдэг тайлбарыг ажлын хэсгээс хийв. Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, С.Чинзориг, Т.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг нар Түр хорооны тайлангийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Дараа нь “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын түр хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ц.Туваан нарын гаргасан саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд Улсын Их Хурлын 2022 оны 48 дугаар тогтоолоор байгуулагдсан Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаарх холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хорооны тайлан, “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын түр хорооны тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
“ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN (129.205.113.146)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 01 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    8 цаг 47 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    9 цаг 36 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    10 цаг 30 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    11 цаг 15 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    11 цаг 37 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    12 цаг 17 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    12 цаг 45 мин
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    12 цаг 59 мин
  • Пенсильванид улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүн нас баржээ
    13 цаг 5 мин
  • М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
    13 цаг 11 мин
  • С.Даваасүрэн: Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана
    14 цаг 3 мин
  • Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
    14 цаг 25 мин
  • Оросын дроны цохилтууд Польшийн хилд тулж ирэв
    14 цаг 37 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
    15 цаг 11 мин
  • Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ
    15 цаг 38 мин
  • Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
    15 цаг 48 мин
  • Арьс ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
    15 цаг 50 мин
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
    15 цаг 54 мин
  • Монголд анх удаа “Энержи Ресурс” ХХК усны үр ашгийн ISO 46001:2019 стандартыг баталгаажууллаа
    16 цаг 0 мин
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
    16 цаг 4 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК