Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Нэргүй: Налайх дүүргийн иргэдийн амьдралын түвшин буурсан

2023-1-23
0
ЖИРГЭХ

Налайх дүүргийн иргэд, оршин суугчдын хүсэлтийн дагуу тулгамдаад буй асуудлуудыг хэлэлцэх, сонирхсон асуултад нь хариулт, мэдээлэл өгөхөөр нийслэлийн холбогдох албаныхан тус дүүргийн иргэдтэй уулзлаа. Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Нэргүй, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, НЗДТГ-ын Хөгжийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд болон тус дүүргийн холбогдох албан тушаалтнууд уулзалт, хэлэлцүүлэгт оролцон, иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Налайх дүүргийн хувьд 40 мянган хүн амтай бөгөөд иргэд агаарын бохирдол, нийтийн тээврийн хүртээмж, хот байгуулалт, газар зохион байгуулалт, тохижилт үйлчилгээтэй холбоотой асуудлыг хөндөж байв.

Тус уулзалтыг санаачлан зохион байгуулсан НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Нэргүй “Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг дундаас Налайх онцлог ихтэй. Социализмын үед ажиллаж байсан их уурхай, шохойн завод, шилний үйлдвэр зэрэг нь татан буугдан, томоохон аж ахуй нэгжгүй болж, ажлын байр хомс болсон. Үүнээс үүдэн иргэдийн амьдралын түвшин буурсан. Нийслэлээс ямар бодлого баримталж алслагдсан дүүргүүдээ хөгжүүлэх вэ, дагуул хотуудаа хэрхэн байгуулах вэ, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахад ямар дэмжлэг үзүүлж болох вэ гэхчлэн олон асуудлаар иргэдтэй ярилцаж байна. 2022 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн хороодын дундах хоёр авто замыг бүтээн байгуулсан. Тус дүүрэгт 2017 оноос хойш нэлээдгүй хөрөнгө оруулалтын ажил хийж байгаа. Цаашид хийх ажил ч олон байна. Ялангуяа нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй “Голомт” цогцолбор сургуулийн барилгын ажил бий. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй байруудыг дахин төлөвлөлтөд оруулах, 26, 27 дугаар байрыг ашиглалтад оруулах, гэр хорооллыг инженерийн шугам, сүлжээнд холбох гэхчлэн ажлуудыг хийж гүйцэтгэх шаардлагатай байна. Эдгээр ажлыг 2013 оноос хойш төлөвлөн хийж байгаа ч суурь хөрөнгө муутайгаас шалтгаалж олон жил дамнаж, өдийг болтол ашиглалтад ороогүй юм. Тиймээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, олон улсын байгууллагуудын тусламж, дэмжлэгтэйгээр эдгээрийг бүрэн гүйцэтгэх, иргэдийн өмнө тулгамдаад буй асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна” хэмээсэн юм.

Налайхын газар нутгийн 50 орчим хувь нь улсын тусгай хэрэгцээнд хамаардаг

Уулзалтаар хөндсөн нэг чухал сэдэв нь газар олголттой холбоотой асуудал байв. Налайх дүүрэг нь 68,764 га газар нутагтай бөгөөд үүнээс 21,337 га газар нь хөдөө аж ахуйн, 12,261 га газар нь хот, суурин бүсийн, 1034 га газар нь зам, шугам сүлжээний, 1678 га газар нь ойн сан бүхий, 5 га газар нь усны сан бүхий, 32,446 га газар нь улсын тусгай хэрэгцээний зориулалттай аж. Үүнээс харахад нийт газар нутгийн 50 хувь орчим нь улсын тусгай хэрэгцээний буюу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны эзэмшилд байдаг аж. Налайх дүүргийн хэмжээнд 2002 оноос газар олголт хийсэн бөгөөд төвийн хороодод газар эзэмшүүлэх нөөц үлдээгүй байна. Тиймээс дүүргийн Засаг даргын бүрэн эрхээр иргэдэд олгох газрын хэмжээ бага байгаа аж. Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021-2022 онд тус дүүргийн найман хороо бүрээс газар эзэмших яаралтай шаардлагатай иргэдийн жагсаалтыг авч, тухайн онуудад иргэдэд газар олгожээ.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Налайх дүүрэг нь хилийн маргааны асуудлууд ихтэй. Мөн Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай бүсийн 262 га газар нь иргэд, олон нийтийн хэрэгцээний зориулалтаар зургаадугаар хороонд хамаарч байгаа. Тухайн цаг үедээ зөвшөөрөл авсан иргэд  дээрх бүсэд амьдарч байна. Гэхдээ зарим иргэний асуудлаар БОАЖЯ-нд хандан, хэрэглээний зориулалтаар гэрчилгээг нь сунгах, олгох байдлаар асуудлыг шийдвэрлэж байгаа. БОАЖЯ-наас аялал жуулчлалын чиглэлээр газар хүссэн иргэн, аж ахуйн нэгжид газар олгох зөвшөөрлийг өгдөг. Налайх дүүргийн хувьд гуравласан гэрээний дагуу зохицуулалт хийх, амралт зугаалгаар зорчиж буй иргэдийн аюулгүй байдал, хог тээвэрлэлт, цэвэрлэгээний асуудлыг зохицуулдаг” гэв.

Тохижилт үйлчилгээний зориулалттай техник хэрэгслийг үе шаттайгаар нэмнэ

Иргэдийн зүгээс тохижилт үйлчилгээний чанарыг сайжруулах, парк шинэчлэл хийх, хуучирч, акталсан тоног төхөөрөмжийг нийслэл рүү шилжүүлж, зай талбайг чөлөөлөх зэрэг асуудлыг хөндөж, холбогдох тайлбар, мэдээллийг авсан юм. Энэ талаар Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг мэдээлэл хийв. Тэрбээр “Өнгөрсөн оны 7-11 сарын хооронд дүүргийн хэмжээнд хог тээвэрлэлтэй холбоотой асуудалд хүндрэл гарсан. Тиймээс УБЗАА-наас дэмжлэг аван, арваннэгдүгээр сараас эхлэн хог тээвэрлэлтээ хэвийн явуулж эхэлсэн. 2016 оноос хойш Налайх дүүргийн Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-т 8-9 техник хэрэгслээр парк шинэчлэл хийгээд байна. Одоогоор 11 хог тээврийн машин үйлчилгээ үзүүлж байгаа. Тохижилт үйлчилгээний хашаанд байсан ашиглалтын шаардлага хангахгүй, эвдрэлтэй, акталсан техник хэрэгслийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүлээлгэн өгсөн. Талбайг чөлөөлсөн тул цаашид гарааш байгуулах, Тохижилт үйлчилгээний ажилчдыг амрах байраар хангахаар төлөвлөгөө боловсруулаад байна. 2017 оноос хойш авто замын сүлжээ нэмэгдсэн. Гэр хорооллын дундах авто замуудыг төв засмал замтай холбож байна.  Цас орсон тохиолдолд эдгээр замын цас түрж цэвэрлэх ковш, грейдер, камаз зэргийг үе шаттайгаар нэмэх төсвийг шийдвэрлэж байгаа” хэмээсэн юм.

Налайх дүүрэгт өдөрт дунджаар 120-150 тонн сайжруулсан түлш түгээдэг

Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 8-ны тогтоолоор агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүрэг орсон. Тус дүүрэгт сайжруулсан түлш хэрэглэх 7691 өрх байдаг бөгөөд эдгээр өрх жилд 23 мянган тонн түлш хэрэглэх урьдчилсан тооцоо гарчээ. Налайх дүүргийн иргэдээс сайжруулсан түлшийг 14 хоногоос нэг сар хүртэлх хэрэглээгээр нь бөөндөж авах хүсэлт удаа дараа ирсэн байна. Иргэдийн санал хүсэлтэд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд тайлбар хийж, мэдээлэл өглөө. Тэрбээр “Налайх дүүрэг агаарын чанарын бүсэд орсонтой холбогдуулан өнгөрсөн зун, намар иргэд, оршин суугчидтай уулзан, сайжруулсан түлшний зөв хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч, сайжруулсан түлш борлуулах цэг байгуулах, тээвэрлэлт хийх зэргээр ажлаа зохион байгуулсан. Сайжруулсан түлш борлуулж эхэлсэн цагаас хойш буюу 2022 оны есдүгээр сарын 15-наас 2023 оны нэгдүгээр сарын 20-ныг хүртэл тус дүүрэгт нийт 20 мянган тонн түлшийг нийлүүлээд байна. Сайжруулсан түлшийг хоёр компанийн 20 машин тээвэрлэж, 31 борлуулалтын цэгээр түгээж байгаа бөгөөд өдөрт 120-150 тонн түлшийг Налайх дүүргийн найман хороонд хүргэдэг. Өнөөдрийн байдлаар Налайх дүүрэгт байрлах долоон агуулахад 4000 тонн сайжруулсан түлшний нөөц бий. Угаарын хийгээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус дүүрэгт тасаг байгуулж, гэрээт 30 ажилтантайгаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна. Налайх дүүрэгт агаарын чанарыг хянах нэг суурин харуул бий. Үүнээс дүүргийн хэмжээнд ямар эх үүсвэрээс хэр их бохирдол үүсэж байгааг өдөр тутамдаа хянадаг. Иргэд ч мөн “Agaar.mn” аппликэйшн болон www.iqair.com сайтаас мэдээлэл авах боломжтой.

Мөн иргэдийн зүгээс 14 хоногоор, цаашлаад нэг сараар сайжруулсан түлшээ бөөндөж авч болох уу гэдэг хүсэлт ирсэн. Бид эхний ээлжид долоон хоногт долоон шуудай сайжруулсан түлш олгох зохицуулалтыг нийслэлийн хэмжээнд хийгээд байна. 14 хоногоор түлш олгох боломжгүй. Яагаад гэвэл үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэхгүй. Өнөөдрийн байдлаар баруун, зүүн үйлдвэрт 14 шугамаар өдөрт 2000 тонн түлш үйлдвэрлэж байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 3000-3200 тонн түлш хэрэглэдэг. Нөөцөлсөн түлшнээсээ болон үйлдвэрээс гарч буй түлшээрээ өдрийн хэрэгцээгээ хангадаг гэсэн үг. Тиймээс 14 хоногоор түлшээ түгээхэд үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэлцэхгүй болох юм. Ирэх жилээс нөөцөө хангалттай бүрдүүлж, үйлдвэрийн шугамуудаа бүрэн ажиллуулбал иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийг шийдвэрлэнэ гэж төлөвлөж байгаа” хэмээн тайлбарласан юм.

Налайх дүүргийн удирдлагууд иргэдтэйгээ тогтмол уулзалт хийдэг бөгөөд иргэдийн санал хүсэлтийг сонсож, шат шатандаа хэрхэн шийдвэрлэж болох талаар хэлэлцдэг байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр хөндөж буй асуудлуудаа хамтдаа хэрхэн шийдвэрлэж болох вэ, залуусын дуу хоолойг яаж хүргэх вэ, тэдний оролцоог бодитоор хэрхэн хангах вэ гэх зэргээр ярилцсан бөгөөд цаашид бодит үр дүн гаргахад анхааран ажиллахаа дүүргийн удирдлагууд онцолж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
“ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    7 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    8 цаг 18 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    9 цаг 12 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    9 цаг 57 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    10 цаг 19 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    10 цаг 59 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    11 цаг 27 мин
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    11 цаг 41 мин
  • Пенсильванид улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүн нас баржээ
    11 цаг 47 мин
  • М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
    11 цаг 53 мин
  • С.Даваасүрэн: Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана
    12 цаг 45 мин
  • Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
    13 цаг 7 мин
  • Оросын дроны цохилтууд Польшийн хилд тулж ирэв
    13 цаг 19 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
    13 цаг 53 мин
  • Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ
    14 цаг 20 мин
  • Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
    14 цаг 30 мин
  • Арьс ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
    14 цаг 32 мин
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
    14 цаг 36 мин
  • Монголд анх удаа “Энержи Ресурс” ХХК усны үр ашгийн ISO 46001:2019 стандартыг баталгаажууллаа
    14 цаг 42 мин
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
    14 цаг 46 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК