Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Маралмаа: Монгол наадгай тоглосноор хувь хүн биеэ засахад суралцаж, өөртөө итгэх итгэлийг олж авдаг

2023-1-27
0
ЖИРГЭХ

Монголчуудын нүүдэлчин ахуй соёл, Монгол наадгайг түгээн дэлгэрүүлэхийг зорьж буй “Нүүдэлчин Сэрэхүй” брэндийн үүсгэн байгуулагч О.Маралмаатай ярилцлаа. 


-“Нүүдэлчин сэрэхүй” брэнд хэдэн онд үүсгэн  байгуулагдсан бэ? Нүүдэлчин ахуйг харуулсан бүтээгдэхүүнүүд нүдэнд туслаа.

-Бид 2008 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Үүсгэн байгуулагдаад арав гаруй жил болжээ. Монгол оюун, Монгол наадгай, нүүдэлчин соёлыг дэлгэрүүлэхийг зорьж энэхүү брэндийг үүсгэн байгуулсан. Хувь хүнд зориулсан бүхий л зүйлсийг урлаж байна даа.

-Брэндийн нэг онцлох зүйл нь Монгол наадгай бололтой. Наадгай тоглоомыг яагаад урлах болов?

-Бидний урлаж буй наадгай тоглоомууд өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн, хадны сүг зураг дээр хүртэл байсан Монгол наадгайнууд юм. Эдгээр наадгай тоглоомуудыг бид судалгааны үндсэн дээр хийдэг. Нийт 500 гаруй нэр төрлийн наадгай байгаагаас 100 орчим наадгайг хийж эхлээд байна. Одоо цагт хэрхэн хялбар тоглох вэ гэдэг талаас нь ажилласан.  Байгалийн чулуу, мод зэргээр хийсэн хөлөгт наадгайнууд бий.

-Түүхийн талаас нь их судалгаа хийдэг байх нь ээ?

-Тийм ээ. Түүхийн судалгаа их хийдэг. Хаадын өмнөх үеэс эхлээд судалж эхэлсэн. Монгол наадгай тоглосноор хувь хүн биеэ засахад суралцаж, өөртөө итгэлтэй байдлыг олж авдаг. Нэг ёсондоо тоглоомоор дамжуулан сургалт явуулж, мэдээлэл өгч байгаа юм.

-Энэхүү наадгайны талаар танилцуулахгүй юу?

-Энэхүү наадгайг “Олон санаа” хэмээн нэрлэдэг. Зургаан хүн тоглох боломжтой. Тэмээгээ өөрийн гэр рүү аваачиж тоглоно гэсэн үг л дээ. Морь буусан нүүдлээрээ урагш явна. Тоглоом тоглоход хүмүүсийн бүхий л зан авир харагдаж эхэлдэг. Тоглох явцдаа уурлана, инээнэ, хэрэлдэх нь ч бий.

-Таны хувьд өнөө үеийн залуус ёс заншил, өв уламжлалаа хэрхэн тээж байна вэ? Тэр тусмаа наадгай тоглоомоор тоглох  сонирхол хэр байна гэж хардаг вэ?

-Залуучууд маань нэг үеэ бодоход ёс заншил, уламжлалаа мэддэг болсон. Монгол дээл хувцаснаас эхлээд Монгол гэсэн зүйлсээ хэрэглэдэг болжээ. Арван жилийн өмнөхийг бодвол үнэхээр өөр болсон байгаа нь ажиглагддаг. Наадгай тоглоом гэхэд өмнө нь тоодоггүй байлаа. Харин одоо бол наадгай тоглоомоор тоглодог болсон. Наадгай тоглоомуудыг ойлгоод, худалдаж авъя гэдэг болжээ.

-“Амар байна уу” үзэсгэлэнд бүтээгдэхүүнээс гадна тоглоом тоглуулж байна шүү дээ. Хүмүүс их тоглож байна уу?

-Улсаас маш сайхан боломж олгож байгаад баяртай байна. Үзэсгэлэнгийн нэг сарын турш Монгол наадгайг илүү их таниулахыг зорьж байна. Хүмүүс бараа бүтээгдэхүүн сонирхохоос гадна наадгай тоглоомуудыг их тоглож байна.

-Монгол дээлийн тухайд үнийн мэдээллийг хуваалцахгүй юу?

-Бид зөвхөн тухайн хүнд зориулсан дээл, хувцсыг урладаг. Бүгдийг гараар урладаг учир ажиллагаа их ордог. Үнийн хувьд дээл иж бүрнээрээ нэг сая 500 мянган төгрөгөөс эхэлж байна. Хүрмийн тухайд 250 мянган төгрөгөөс эхлээд янз бүрийн үнэтэй. Тухайн хүнд зориулсан цорын ганц бүтээлийг бид урладаг даа.

-Одоогоор хэдэн хүн ажиллаж байна вэ?

-Гар урлаачид гэвэл тав, зургаан гэр бүл хамтарч бүтээгдэхүүнүүдээ урладаг. Жил ирэх тусам ажилчдын тоогоо нэмсээр л байна. Захиалга ихтэй үед ажилчид хүрэхгүй бол дүү нараа гуйгаад туслуулдаг.

-Цагаан сарын бэлгийн ямар багцууд гаргасан байгаа вэ?

-Сар шинийн баярт зориулсан олон багц гаргасан. Айл өрх бүр Чингис хааны зургийг залах Ерөнхийлөгчийн зарлиг гаргасан шүү дээ. Тиймээс гаргасан багцуудад маань Чингис хааны эш хөргийг оруулах боломжтой. Мөн мөнгө хадгалах гахайны оронд хишгийн авдрыг багцууддаа оруулсан. Дээрээс нь наадгайнууд бий. Нэг багцад тухайлбал, аавд нь зориулсан хэтэвч, ээжид нь зориулсан жижиг цүнх, хүүхдүүдэд нь зориулсан наадгай тоглоом, түлхүүрийн оосор багтсан гэр бүлийн багц бий. Гэр бүлийн багц 60 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

-Үзэсгэлэн худалдаанд хүмүүсийн хөл хөдөлгөөн их байна уу?

-Ажлын цаг дуусаад хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдэж байна. Цагаан сар дөхөхөөр бүр их нэмэгдэх байх.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Д.Батчулуун

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
“ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    6 цаг 55 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    7 цаг 44 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    8 цаг 38 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    9 цаг 23 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    9 цаг 45 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    10 цаг 25 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    10 цаг 53 мин
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    11 цаг 7 мин
  • Пенсильванид улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүн нас баржээ
    11 цаг 13 мин
  • М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
    11 цаг 19 мин
  • С.Даваасүрэн: Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана
    12 цаг 11 мин
  • Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
    12 цаг 33 мин
  • Оросын дроны цохилтууд Польшийн хилд тулж ирэв
    12 цаг 45 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
    13 цаг 19 мин
  • Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ
    13 цаг 46 мин
  • Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
    13 цаг 57 мин
  • Арьс ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
    13 цаг 58 мин
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
    14 цаг 2 мин
  • Монголд анх удаа “Энержи Ресурс” ХХК усны үр ашгийн ISO 46001:2019 стандартыг баталгаажууллаа
    14 цаг 8 мин
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
    14 цаг 12 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК