Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурвалжилга: Хэвийн боов 3000-5000 төгрөгөөр борлуулагдаж байна

2023-1-27
0
ЖИРГЭХ

“Үзэсгэлэн болгогч” туулай жилийг угтан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” төвд дэлгэгджээ. Сар шинэ болоход 20  гаруй хоног дутуу байгаа ч нийслэлчүүд цагаан сарын бэлтгэлээ эртнээс базааж буйг үзэсгэлэн худалдаанд холхих хүмүүсийн хөдөлгөөнөөс харж болохоор байв. Намхан гэмээр шаргал байшингуудын хэсэг бүрт сар шинийн бэлгийн багцууд, үндэсний хувцас, хэвийн боов, цагаан эдээ болон гар урлалын бүтээгдэхүүнүүд цөм бүрджээ. Үзэсгэлэн худалдаа руу орох төдийд л үүднээсээ  эхлээд “Монголд үйлдвэрлэв” гэх бүтээгдэхүүнүүд тодорч харагдана. Гадаадын, гаднын нэг шошготой бүтээгдэхүүн бараг л байсангүй. Тиймдээ ч жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 15-20 мянга орчим төрлийн  бүтээгдэхүүн нь “үндэсний” гэх нэрэндээ нийцсэн дотоодын бараа бүтэгдэхүүнүүд байгаа нь өмнө жилийн үзэсгэлэн худалдаануудаас давуу гэлтэй. Бараа бүтээгдэхүүн дэлгэгдсэнээс гадна үндэсний ёс заншилыг хадгалсан наадгай тоглоом байх бөгөөд хүмүүс их л сонирхож байгаа харагдана. 

Худалдаачдын хэлж буйгаар ихэнх хүмүүс баяр дөхүүлээд бэлтгэлээ базааж эхэлдэг ч энэ удаад үнэ сонирхсон, харьцуулалт хийсэн хүмүүс их  байгааг хэлж байв. Үзэсгэлэн худалдаа хэд хэдэн тасагт хуваагдах бөгөөд хүнсний тасагт хамгийн их хүн холхиж байх нь тэр. Ааруул, хэвийн боов амссан хүмүүс хүнсний тасгаар дүүрэн байв. 


-Үндэсний үйлдвэрлэгч Г.Дагиймаа: Гурлийн үнэ нэмэгдсэн ч хэвийн боовний үнэ өнгөрсөн жилийн үнээр зарагдаж байна-

Тэрбээр “Өнгөрсөн жил “Мишээл экспо”-д түрээс төлдөг байсан. Тухайн үед түрээстэй байсан учраас гүрмэл  боов 6000 төгрөг, ул боов 4500-5500 байсан. Энэ жил гүрмэл 5500 болсон, бусад хэвийн боовнууд яг өнгөрсөн жилийн ханшаар байгаа. Гурил, сахар гэх мэт бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдсэн. Гэхдээ бид ч мөн нийгмийн хариуцлагын хүрээнд ашиг орлого гэхээсээ илүү хүмүүсийн амьдрал ямар байгаа билээ гэдгийг бодолцож үйлдвэрийн үнээрээ л зарж байгаа” гэв.

Хэвийн боовны үнэ

  • Өгөөжийн боов 4250-5250 төгрөг
  • Тариан түрүү 3000 төгрөг
  • Суман гүн 2000-4500 төгрөг
  • Еэвэн 4500-20.000 төгрөг

Ихэнх үндэсний үйлдвэрлэгчид, худалдаачид, сар шинийн баяр хараахан дөхөөгүй байгаа ч тавгын идээ, гар цайлгах бэлэг, дээл гоёл зэргийн худалдан авалт чамалхааргүй сайн байгааг хэлж байлаа.


-Р.Пүрэвжал: Нүдээ аньж байгаад л 20,30 мянган төгрөгөөр оймс аваад өмсчихдөг-

Тэрбээр “Тэтгэврийнхээ мөнгөөр цагаан сарынхаа бэлтгэлийг базааж байна. Тавгын идээ, ааруул өрөм гээд л бүгдийг  нь авлаа. Зарим газар ихаятайхан юмнууд зарагдаж байна. Гэхдээ жаахан үнэтэй санагдлаа. Тэтгэвэр 500 мянган төгрөг. Баяр давхацсан үед 500 мянган төгрөг хаанаа ч хүрдэггүй. Гэхдээ сар шинийн баяртаа зориулаад худалдан авалт хийлээ.

Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний  үнэ нь дийлдэхгүй юм. Түүнээс биш авмаар л байна. Эмээ нь Монгол үйлдвэрийнхээ юмыг авах их дуртай. Нүдээ аньж байгаад л 20,30 мянгаар оймс хүртэл аваад өмсчихдөг.

Заримдаа бол урд зүгийн бараа тав, арван ширхэгийг авчихбал өөрт арай хэрэгтэй юм. Мөн цагаан идээ ааруулын амт боломжийн болсон байна. Өмнө нь ааруул, өрөм хольцтой байдаг байсан.  “Ямартай ч та нар овоо Монголжсон байна” гэж хэлээд хэдэн охидуудыг нь инээлгээд явж байна даа. Ийм сайхан үзэсгэлэн болж байгаад байгаад баяртай байна” гэлээ.


-"Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ-ын Дэд дарга А.Анхбаяр: Түрээсийн төлбөр авахгүй байгаа нь бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулах давуу талтай-

Тэрбээр “Амар байна уу” сар шинийн үзэсгэлэн худалдааг Нийслэлийн засаг даргын санаачилгаар Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын хамт олон хамтран зохион байгуулж  байна. Тус арга хэмжээнд 21 аймаг есөн дүүргийн мянга гаран жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нар хамрагдаж байгаа. Мянга гаран жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдээс 15 мянгаас 20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаанд борлуулагдаж байна. 

Бид төрийн үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэдэг. Тэр ч утгаараа түрээс, зохион байгуулалтын зардалд нэг ч төгрөгийн төлбөр авахгүй. Энэ нь үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээрээ худалдан авагчдад борлуулах давуу талтай.

Мөн нэг зүйлийг сануулж хэлэхэд сар шинийн баярт зориулж Монголчууд 1.3 тэрбум их наядын худалдан авалт хийдэг. Үүнээс нэг их наяд нь импортын бараа бүтээгдэхүүнд зарцуулдаг гэсэн тоо мэдээ бий. Иймээс энэхүү арга хэмжээгээрээ тус мөнгийн дотооддоо үлдээх, эргэлдүүлэх том зорилготой. 

Мөн энэ үзэсгэлэн худалдаагаараа үндэсний хэмжээний томоохон аж ахуй нэгжүүдийг бичил, жижиг дунд  үйлдвэр эрхлэгчидтэй хооронд нь холбох, тухайн аж ахуй нэгжид бараа бэлтгэн нийлүүлэх түүхий эдийг нь нийлүүлэх зэрэг ажлыг эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах зорилготой "Be to be" уулзалтуудыг мөн зохион байгуулж байна" гэв. 

Б.Мичидмаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
“ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    6 цаг 18 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    7 цаг 8 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    8 цаг 2 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    8 цаг 46 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    9 цаг 8 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    9 цаг 49 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    10 цаг 16 мин
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    10 цаг 30 мин
  • Пенсильванид улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүн нас баржээ
    10 цаг 36 мин
  • М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
    10 цаг 42 мин
  • С.Даваасүрэн: Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана
    11 цаг 35 мин
  • Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
    11 цаг 57 мин
  • Оросын дроны цохилтууд Польшийн хилд тулж ирэв
    12 цаг 8 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
    12 цаг 43 мин
  • Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ
    13 цаг 9 мин
  • Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
    13 цаг 20 мин
  • Арьс ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
    13 цаг 21 мин
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
    13 цаг 26 мин
  • Монголд анх удаа “Энержи Ресурс” ХХК усны үр ашгийн ISO 46001:2019 стандартыг баталгаажууллаа
    13 цаг 31 мин
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
    13 цаг 35 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК