Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсыг дэмжих VII хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав

2023-2-08
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон НҮБ-ын Хүн амын сан хооронд “НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улсыг дэмжих VII хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ”-нд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Л.Өлзийсайхан, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөр 2023-2027 онд хэрэгжих юм. НҮБ-ын Хүн амын сан нь 2003 оноос Монгол Улсын Их Хуралтай хамтран ажиллаж ирсэн байна.

Уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүнээр шинээр томилогдон ажиллаж байгаа ноён Халид Шарифид баяр хүргэж, ажилд нь амжилт хүсээд, Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хүн амын сан хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд идэвхтэй өрнөж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр НҮБ-ын Хүн амын сан Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран олон жилийн турш эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, жендэрийн тэгш эрх, залуучуудын хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэнд гээд цөөнгүй хуулийн төслийн хэлэлцүүлэг, судалгаа, сургалт, бусад арга хэмжээг зохион байгуулж, үр дүнд хүргэснийг онцлон тэмдэглэв.

Ноён Халид Шарифи Монгол Улсыг дэмжих VII хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран хэрэгжүүлэх гэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, 2019 онд Кенийн нийслэл Найроби хотод болсон Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын үеэр Монгол Улс эх нярайн эндэгдлийг бууруулах, гэр бүлийн тогтвортой хөгжлийг хангах, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах зэрэг үйл хэрэгт хүчин чармайлт тавьж, олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран ажиллах болно гэдэг амлалт авсан. Энэ амлалтыг хэрэгжүүлэх хүрээнд манай хөтөлбөр чиглэж байна гэлээ.

Хатагтай Л.Өлзийсайхан өмнөх хөтөлбөрүүдийг Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран хэрэгжүүлж байсан бол VII хөтөлбөрийн хүрээнд Тамгын газартай хамтран ажиллах болсон нь хөтөлбөр хууль тогтоомжийн хүрээнд, үр дүнтэй хэрэгжих боломж нөхцөлийг бүрдүүлж байна гэдгийг онцлов. Мөн эмэгтэй хүнийхээ хувьд хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, залуусын хөгжлийг дэмжих, жендэрийн эрх тэгш байдлыг хангах зэрэг арга хэмжээний хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулах болно гэв.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүн амын сан ирэх 5 жилийн хугацаанд хүн ам зүй, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, өсвөр үе, залуучуудын хөгжил, жендэрийн тэгш байдлыг хангах, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах юм.

Гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар, Хууль, эрх зүйн газрын дарга Г.Агар-Эрдэнэ, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн, НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа, Өсвөр үе, залуучуудын хөтөлбөрийн шинжээч Х.Баттуяа нар оролцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
“ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    4 цаг 57 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    5 цаг 46 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    6 цаг 40 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    7 цаг 25 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    7 цаг 47 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    8 цаг 27 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    8 цаг 55 мин
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    9 цаг 9 мин
  • Пенсильванид улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүн нас баржээ
    9 цаг 15 мин
  • М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
    9 цаг 21 мин
  • С.Даваасүрэн: Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана
    10 цаг 13 мин
  • Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
    10 цаг 35 мин
  • Оросын дроны цохилтууд Польшийн хилд тулж ирэв
    10 цаг 47 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
    11 цаг 21 мин
  • Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ
    11 цаг 48 мин
  • Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
    11 цаг 59 мин
  • Арьс ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
    12 цаг 0 мин
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
    12 цаг 4 мин
  • Монголд анх удаа “Энержи Ресурс” ХХК усны үр ашгийн ISO 46001:2019 стандартыг баталгаажууллаа
    12 цаг 10 мин
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
    12 цаг 14 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК