Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Болормаа: Хүний үснээс авсан дээжид химийн элементүүд өндөр байгаа нь агаарын бохирдолтой холбоотой

2023-3-14
0
ЖИРГЭХ

Хүний үсэнд хавдар болон вирусийн өвчлөл үүсгэдэг химийн элментүүд их хэмжээгээр илэрсэн талаар МУИС-ийн химийн тэнхимийн профессор, Орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч О.Болормаатай ярилцлаа. Тэрбээр судалгааны ажлынхаа хүрээнд хар тугалга, никель титан, хүнцэл зэрэг химийн хүнд элментүүд хүний үсэнд их хэмжээгээр агуулагдаж байгаа нь агаарын бохирдол, тоос тортогноос үүсэж байгаа гэж үзжээ.


-Танд өдрийн мэндийг хүргэе.

-Баярлалаа. Өдрийн мэнд.

-Хүний үснээс хавдар болон вирусийн өвчлөл үүсгэдэг химийн элементүүд илэрсэн талаар яриагаа эхэлье. Та судалгааны ажлаа хэзээнээс эхэлсэн бэ?

-Манай орчны шинжилгээний лабораторид үсний шинжилгээнүүд хийгдээд удаж байна. Гоо сайхны бүтээгдэхүүний болон даралт ихсэх, элэг цөсний өвчтэй хүмүүсийн үсний шинжилгээ хийдэг. Эдгээр шинжилгээг хийх явцад хотод амьдардаг хүмүүсийн үсэнд никель титан гэх химийн хүнд элемент ихээр илэрсэн. Энэ нь агаарын бохирдол, тоос тортог зэргээс үүсэж байна. Эдгээр элементүүд ихэсвэл хүний биед хортой нөлөө үзүүлдэг. Мөн хар тугалга өвлийн улиралд ихээр илэрдэг элемент болчхоод байгаа юм.

-Хар тугалга, никель титан, хүнцэл зэрэг элементүүд хүний үснээс их хэмжээгээр илэрсэн гэлээ. Тэгвэл тус элементүүд хүний үсэнд тодорхой хэмжээгээр агуулагддаг хэрэг үү?

-Тийм ээ. Эдгээр элементүүд хэвийн үед хүний үсэнд бага хэмжээгээр байдаг. Энэ нь хэвийн үзэгдэл. Харин судалгааны ажлынхаа хүрээнд хар тугалга, никель, титан зэрэг элементүүд хүний үсэнд их хэмжээгээр байгааг тогтоосон. Энэ бол мэдээж хүний биед сөрөг нөлөөтэй. Тухайлбал, кадни 0,05-аас ихгүй байх ёстой. Титан 0,07-аас ихгүй байх ёстой ч Улаанбаатарт амьдардаг бидний үсэнд 2,41 г байна. 1 г үсэнд  10 -6 зэрэгтэй тэнцэх агууламжтай химийн элемент байх ёстой гэдэг бол маш нарийн хэмжүүр юм. Орчин үеийн хамгийн мэдрэмж сайтай багажаар хэмжиж энэхүү үр дүнг гаргасан. Харин бидний үсэн дэх элементүүд энэ хэмжүүрээс хэд дахин давчихсан байгаа юм.

-Та судалгааны ажилдаа хот, хөдөө, гадаадаас ирсэн хүмүүсийн үсийг харьцуулан шинжилсэн үү?

-Судалгаанд зорилтот бүлэг буюу Улаанбаатар хотод амьдарч буй хүмүүс оролцсон. Энд нэг жишээ дурдъя л даа. МОНКРЕМ ХХК-ийн үйлдвэрлэдэг халгайгаар хийдэг бүтээгдэхүүнүүд  хүний үсэнд ямархуу нөлөө үзүүлдэг вэ гэдгийг үзэхийн тулд хотод амьдарч байна уу, хөдөө амьдарч байна уу гэдэг нь чухал биш л дээ.

-Хотын агаарын бохирдлоос болоод хот, хөдөөгийн хүмүүсийн үсэн дэх элемент ялгаатай байгаа байх. Уг судалгааны ажлаас өмнө энэ төрлийн харьцуулалт хийж байсан уу?

-Манайх шиг ийм төрлийн лаборатори дэлхийд цөөн бий. Тийм ч учраас гадаадын хүмүүс их ханддаг. Гадаадаас ирсэн хүмүүс ирж шинжилгээ өгч байна. Ирж чадахгүй хүмүүс нь зохих аргачлалын дагуу үсээ шуудангаар илгээж, шинжилгээнд хамрагддаг.  Мөн сүүлийн үед хөдөө орон нутгаас манай лабораторид их ханддаг болсон. Эндээс үзэхэд, Улаанбаатар хотын утаа, тоос тортог дунд амьдардаг хүмүүсийн үс, гадаадад болон хөдөө орон нутагт амьдардаг хүмүүсийн үсэнд элементүүдийн зөрүү их гарсан. Иймд бид үүнийг цаашид үргэлжлүүлж судалж, анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж үзэж байгаа.

-Хар тугалга, никель титан, хүнцэл зэрэг элементүүд хүний үсэнд их хэмжээгээр байх нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Хүнцэл, хар тугалга зэрэг элементүүд бол хортой элемент шүү дээ. Тархи, мэдрэлийн үйл ажиллагаа, бөөрний үйл ажиллагаа, арьс, дааврын үйл ажиллагаанд нөлөөлдөг элементүүд юм. Тиймээс бид үүнд анхаарах хэрэгтэй л дээ.

-Эдгээр химийн элементүүд хүний үсэнд ихээр агуулагдах нь үс уналтыг ихэсгэх боломжтой юу?

-Дан энэ элементүүдийг үс уналттай холбож үзэх нь өрөөсгөл. Харин өөр элементүүдтэй үс уналтыг холбож үздэг. Тухайлбал, хром, төмөр, цайр, хүнцэл гэсэн элементүүд үс уналт болон эрт бууралдалтыг илрүүлдэг. Өөрөөр хэлбэл, цусаар тодорхойлох боломжгүй элементүүдийг үснээс тодорхойлдог. Мөн яагаад үс унаад байгаа вэ гэдэг шалтгааныг манай лабораторид тодруулж өгдөг.

-Үсний шинжилгээ өгөхөд тогтсон хугацаа гэж бий юу? Үсний шинжилгээ өгөх нь ямар давуу талтай юм бэ?

-Маш олон давуу талтай. Үсний шинжилгээ өгөхдөө стандартчилалд заасан таван цэгээс үсний дээж өгнө. Тэрхүү дээжийг хадгалах, тээвэрлэх явцад дээж бохирдохгүй, муудахгүй, халдвар тараахгүй, таныг өвтгөхгүй зэрэг олон давуу талуудтай. Мөн үс мэдээллийг удаан хугацаанд хадгалдаг. Шүүх шинжилгээнд үсний шинжилгээг өргөн хэрэглэдэг шүү дээ. Миний хувьд үсний шинжилгээг эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгүүдэд, эрт оношлогоонд өргөн хэрэглээсэй хэмээн хүсдэг.

-Үснээс шинжилгээ хийгээд, тухайн хүний бие организм ямар байгааг мэдэж болох нь ээ?

- Тийм ээ. Үс бол өөрөө био-индикатор. Хүний үс сард ойролцоогоор нэг см ургадаг. Энэ цаг хугацаагаар нь хөөж тухайн хүний биеийн байдал ямар байсныг тольдож болдог. Үсний шинжилгээ бол хүний бие организмыг  ямар байгааг тольдон харуулдаг. Тиймээс үсний шинжилгээ маш чухал. Манай улсад төдийлөн хөгжөөгүй л дээ.

-Энэ төрлийн судалгаатай ижил төстэй өөр судалгаа бий юу?

-Хар тугалгыг Агаарын судлаачид агаарт тоос тоосонцор дотор хүнд металл болох хүнцэл, хар тугалга байна гээд байгаа нь бидний судалгаатай давхцаж байгаа. Судалгааг салбар дундын эрдэмтэд хамтарч хийвэл илүү үр дүн гардаг.

-Судалгааны бүрэлдэхүүнийг танилцуулахгүй юу? МУИС-ийн химийн тэнхимийн эрдэмтэн, багш нараас гадна ямар хүмүүс оролцсон бэ?

-АШУҮИС-ийн багш, арьс судлалын эмч нар, Клиникийн гуравдугаар эмнэлгийн хоол боловсруулах тасгийн эмч мэргэжилтнүүд, хувийн байгууллагууд хамтарч судалгаагаа хийдэг. Мөн МОНКРЕМ ХХК шиг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллага аж ахуйн нэгжүүдийн захиалгат төслүүдийг химичид, гоо сайхны салбарынхан, эмч нар хамтран хийж байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
“ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    7 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    57 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    1 цаг 51 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    2 цаг 36 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    2 цаг 58 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    3 цаг 38 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    4 цаг 6 мин
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    4 цаг 20 мин
  • Пенсильванид улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүн нас баржээ
    4 цаг 26 мин
  • М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
    4 цаг 32 мин
  • С.Даваасүрэн: Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана
    5 цаг 24 мин
  • Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
    5 цаг 46 мин
  • Оросын дроны цохилтууд Польшийн хилд тулж ирэв
    5 цаг 58 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
    6 цаг 32 мин
  • Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ
    6 цаг 59 мин
  • Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
    7 цаг 9 мин
  • Арьс ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
    7 цаг 10 мин
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
    7 цаг 15 мин
  • Монголд анх удаа “Энержи Ресурс” ХХК усны үр ашгийн ISO 46001:2019 стандартыг баталгаажууллаа
    7 цаг 21 мин
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
    7 цаг 25 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК