Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Альфабүүк” номын дэлгүүр ₮40 саяын шагналын сантай хөтөлбөр зарлажээ

2023-3-14
0
ЖИРГЭХ

“Альфабүүк” номын дэлгүүр 40 сая төгрөгийн шагналын сантай үндэсний хөтөлбөрийг зарлажээ.  “Өглөөний уншлага” нэртэй эл хөтөлбөр нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зарлагдсан бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ангиараа хамрагдах боломжтой гэдгээрээ онцлог юм. Өнөөдрийн байдлаар 4500 ангийн 150,000 орчим сурагч бүртгүүлж, хичээл эхлэхийн өмнө 10-15 минутыг ангиараа ном уншиж байна.

No description available.

Эл хөтөлбөр хэрэгжсэнээр,

  • Хүүхдүүд дэлгэцийн хамааралтай биш ном унших дадалтай болж төлөвших
  • Өөрийн насны онцлогт тохирсон номуудыг унших
  • Алдаатай бичихээ болих зэрэг эерэг үр дүнгүүд гарна гэж зохион байгуулагчид үзжээ.

Мөн тэд “Сургуулийн орчин дахь дээрэлхэлт, боловсролын тэгш бус байдлаас үүдэлтэй ялгаа, зохисгүй цахим хэрэглээ, хүүхдийн сэтгэл гутралын гээд олон асуудлын эсрэг маш энгийн гаргалгааг “Өглөөний уншлага” хийж чадна гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Энэ төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж байсан сайн туршлагуудаас сонирхуулахад, 1988 онд Японы нэгэн тосгоны охидын сургуулийн хоёр багш “Өглөө болгон 10 минут бүх ангиараа ном уншвал ямар вэ?” гэж ярилцан, түүнийг туршиж үзжээ. Энэ туршилт яг л халдвар шиг тархсан байна. Тус сургуулийн бүх ангиуд өглөөний уншлагын цагтай болж, хүүхэд бүрийн цүнхэнд анги дээрээ ирээд унших ном нь байдаг болжээ. Улмаар Япон даяар эл төсөл хэрэгжиж, тус улсын дийлэнх нь буюу 3500 орчим сургууль эл хөтөлбөрт нэгдэж, өглөө бүр 10 минутыг ном уншихад зарцуулж эхэлсэн байна.

No description available.

Үүнийг дан ганц сургуулиуд бие даан хийгээгүй гэх. Тодруулбал, ном бүтээгч, хэвлэлийн газрууд хүүхэд цүнхлээд явахад хялбар, нимгэн ном хэвлэх болж, тус улсын засгийн газар хүртэл 21-р зууны боловсролыг хөгжүүлэх хөтөлбөртөө багтааж, 100 тэрбум иен төсөвлөсөн байна.

Ийм үр дүнтэй хөтөлбөрийг Монголд “Альфабүүк” номын дэлгүүрийн хамт олон хэрэгжүүлж, үгүй болсон уран зохиолын хичээлийг ийм байдлаар сэргээн амилуулж, хүүхдүүдийг номтой нөхөрлөх замыг гэрэлтүүлэхээр хичээж байгаа ажээ.

Энэхүү үндэсний хөтөлбөрт та болон танай анги одоо ч бүртгүүлэх боломжтой юм байна.

Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSde5p-e-u2ISAh0QB5e94oR5NSWcm2mBBszVFjTbicxJWnayw/viewform

No description available.

Хөтөлбөр 2023.05.01-нд дуусах бөгөөд идэвхтэй, тууштай, бүтээлч байдлаар оролцсон багш болон сурагчдыг дараах байдлаар шагнаж урамшуулах гэнэ.

Бага анги

  1. Ангийн хүүхэд тус бүрт 100,000 төгрөгийн ном, Анги удирдсан багшид 2,000,000 төгрөг
  2. Ангийн хүүхэд тус бүрт 80,000 төгрөгийн ном, Анги удирдсан багшид 1,500,000 төгрөг
  3. Ангийн хүүхэд тус бүрт 50,000 төгрөгийн ном, Анги удирдсан багшид 1,000,000 төгрөг

Дунд анги

Ахлах анги

Хэрэв та болон таны байгууллага ирээдүйн хойч үедээ хөрөнгө оруулалт хийж, нийгмийн хариуцлагын хүрээнд ямар нэгэн зүйл хийхээр зорьж байгаа бол “Өглөөний уншлага” хөтөлбөрт хамрагдаж буй захын дүүргийн болон орон нутгийн сургуулийн номын санг тохижуулах, ивээн тэтгэгчийн нэрэмжит ангийг шалгаруулах боломжтой юм байна.

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
“ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    8 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    57 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    1 цаг 51 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    2 цаг 36 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    2 цаг 58 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    3 цаг 38 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    4 цаг 6 мин
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    4 цаг 20 мин
  • Пенсильванид улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүн нас баржээ
    4 цаг 26 мин
  • М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
    4 цаг 32 мин
  • С.Даваасүрэн: Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана
    5 цаг 24 мин
  • Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
    5 цаг 46 мин
  • Оросын дроны цохилтууд Польшийн хилд тулж ирэв
    5 цаг 58 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
    6 цаг 32 мин
  • Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ
    6 цаг 59 мин
  • Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
    7 цаг 9 мин
  • Арьс ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
    7 цаг 11 мин
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
    7 цаг 15 мин
  • Монголд анх удаа “Энержи Ресурс” ХХК усны үр ашгийн ISO 46001:2019 стандартыг баталгаажууллаа
    7 цаг 21 мин
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
    7 цаг 25 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК