Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Билгүүн: Энэ онд нийслэлд 25 мянган ам метр явган зам шинээр тавина

2023-3-14
0
ЖИРГЭХ

Нийслэлийн хэмжээнд энэ онд тавих явган замын бүтээн байгуулалт болон бусад асуудлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүнээс тодрууллаа. Ташрамд дурдахад, нийслэлд анх удаа дугуйн болон явган хүний зам, тохижилтыг хариуцсан нэгж байгуулагдсан юм.


-Энэ онд нийслэлийн хэмжээнд явган замын бүтээн байгуулалт, тохижилтын хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 63 мянган ам метр явган хүний зам тавихаар төлөвлөснөөс гуравны нэгийг нь буюу 20 мянга гаруй ам метрийг нь гүйцэтгэсэн. Тэгэхээр үлдсэн 40 мянга гаруй ам метрийг нь энэ жил үргэлжлүүлэхээр бэлтгэл хангаад байна. Цаг агаарын байдлаас хамаараад ирэх долоо хоногоос зарим ажлыг эхлүүлнэ. Энэ жилийн хувьд үүн дээр нэмээд 25 мянган ам метр явган зам шинээр тавина.

-Шинээр явган зам тавих байршлуудыг ямар байдлаар сонгосон бэ?

-Зорчигчийн урсгал, олны хөл хөдөлгөөн ихтэй, мөн явган зам тавих шаардлагатай байршлуудын судалгааг гаргасны үндсэн дээр сонгосон. Зам нь дан шороогоороо, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд олноор зорчдог, хүний хөдөлгөөн ихтэй байршлууд гэсэн үг. Тухайлбал, Монголын хараагүйчүүдийн үндэсний төв орчмын байршлыг дурдаж болно. Нөгөө талаас явган зорчигчдын хөдөлгөөн хаасан хашаа, хайс, довжоотой, эсвэл халаас буюу замын хөдөлгөөнд саад болохоор жижиг хэмжээний зогсоолтой байршлуудын газрыг чөлөөлөөд явган зам тавих, өргөтгөх ажлуудыг хийнэ.

-Зам тавих, засан тохижуулах ажил Хотын стандарттай хэрхэн уялдаж байна вэ?

-Өнгө үзэмж, аюулгүй байдал, тав тух талаасаа баталсан стандарт, шаардлагуудыг зураг төсөл, материал сонголт, гүйцэтгэлд хэрэгжүүлээд, хяналт тавиад явна. Нөгөөтээгүүр бид зөвхөн явган зам гэж онцлохгүйгээр “Иж бүрэн гудамж” концепцийн дагуу тохижилтыг хийхээр зорьж байна.

Явган замын тухайд хамгийн тулгамддаг асуудал бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байх. Тухайлбал, үүнд налуу зам болон хөтөч хавтангийн тухай зайлшгүй яригдана. Энэ утгаараа бид тэргэнцэртэй, эсвэл харааны бэрхшээлтэй хүмүүс саадгүй зорчих боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна. Явган замын хөтөч хавтантай хэсэг өвлийн цагт, эсвэл бороо орсон үед халтиргаа гулгаа үүсгэх зэрэг асуудал их гардаг, энэ талаар иргэдээс гомдол, санал ирж буй. Энэ жилийн хувьд шинээр тавих замыг эдгээр стандарт, шаардлагад нийцүүлнэ. Өөрөөр хэлбэл, эдгээр хүчин зүйлийг харгалзаж хавтан сонгох, мөн аюулгүй байдал, тав тух талаасаа өөр шийдлүүдийг судлахаар гүйцэтгэгч компаниудтай уулзалтуудыг хийсэн. Мөн цаашид Бага тойруу, Чингисийн өргөн чөлөөн дэх байршлууд дээр налуу зам хийх, хөтөч хавтанг сайжруулахаар судалгаа, тооцоог гаргаж байна.

-Явган хүний замыг нэмэгдүүлэх, тохижуулах болон иж бүрэн гудамж бий болгоход ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Газар чөлөөлөхтэй холбоотой асуудлууд гардаг. Тухайлбал, дээр өгүүлсэнчлэн явган зорчигчдын хөдөлгөөн хаасан хашаа, хайс, довжоотой, эсвэл халаас буюу замын хөдөлгөөнд саад болохоор жижиг хэмжээний зогсоолуудын газрыг чөлөөлөхөд зөвшилцөх, тохиролцох ажлууд гарна.

Нөгөө талаас газар доорх шугам сүлжээнд гэмтэл, саатал гарсан үед хавтанг нь авах, ухаж байж засах шаардлагатай. Ингэхээр хийсэн бүтээн байгуулалт үрэгдэх тал бий. Энэ тал дээр хаана, ямар материал, хавтан ашиглах вэ, эргээд  нөхөн сэргээлтийг ямар зарчмаар хийх вэ гэдгийг судлаад гэрээ, гүйцэтгэлд тусгах, хяналт тавих байдлаар ажиллана.

Явган болон дугуйн замын бүтээн байгуулалт дээр бид мөн дүүргүүдтэй уялдаа холбоотой хамтарч ажиллах нь чухал байна. Өөрөөр хэлбэл, дүүргүүдийн тавьж байгаа замтай хотын төвийн замуудыг холбож байж тав тухтай, аюулгүй орчин бүрдэнэ.

-Дугуйн замын хувьд ямар ажлууд хийх вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд одоогоор 84.7 километр дугуйн зам бий. Үүн дээр нэмээд 20 км гаруй зам тавихаар төлөвлөсөн. Авто замын түгжрэлийг бууруулах үүднээс дугуйн замыг тодорхой чиглэлд тавихад анхаарах ёстой болж байгаа юм. Тухайлбал, шинэ суурьшлын бүс рүү чиглэх үү, эсвэл хүн ам ихтэй байршилд тавих уу, бас одоо байгаа замтай хэрхэн холбох вэ гэдэг дээр төлөвлөлт, судалгаа гаргаж байна. Мэдээж, мөн газар чөлөөлөлтийн асуудлууд гарч ирнэ. Ер нь Бага тойруугийн дугуйн замын гадуур ахин нэг тойрог зам тавиад энэ хоёр замаа холбовол ашиглалтын хувьд үр дүнтэй байна гэж үзэж байгаа юм.

-Стандартын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламж, сурталчилгааны самбаруудыг цэгцэлж эхэлсэн. Энэ ажлын явц ямар байна вэ?

-Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын дагуу стандартын шаардлага хангаагүй, эсвэл зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламж, самбарыг цэгцлэх ажил ирэх зургаадугаар сар хүртэл үргэлжилнэ.

Өнгө үзэмж нь муудсан, стандартын шаардлага хангаагүй сурталчилгааны самбар, хаягийн байгууламжийг цэгцлэх хүрээнд хяналт, шалгалтыг хийж дуусгасан. Одоо цэгцлэх, шаардлагатай тохиолдолд буулгах ажил үргэлжилж байна, одоогоор 600 орчим байгууламжийг буулгаад буй.  Үүн дээр бид зөвхөн шаардлага тавих, буулгах биш, иргэд, аж ахуйн нэгжид мэдээлэл, зааварчилгаа өгөх чиглэлд хамтран ажиллаж байна. Тухайлбал, хаягийн байгууламжийн хэмжээ нь ямар байх вэ, монголоор бичих үү, англиар байх уу гэдэг шаардлагуудыг мэдэхгүйгээс бэрхшээлүүд гарч байна. Тухайлбал, аж ахуйн нэгж нь хаягаа өөрсдийн хөрөнгөөр хийлгэсэн байдаг, түүнийг нь шууд буулгахад хүндрэлтэй. Тиймээс мэдээллээ сайн хүргэхийн тулд хаяг хийдэг компаниудтай ч хамтарч ажиллах шаардлага тулгарч байна. Энэ тал дээр бүгд ойлголцож, уялдаа холбоотой байж, арга хэмжээ авч байж үр дүнд хүрнэ. Эцэст нь энэ ажил хотын өнгө үзэмжээс гадна иргэдийн аюулгүй байдал, тав тухтай ч холбоотой асуудал юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
“ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    8 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    57 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    1 цаг 51 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    2 цаг 36 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    2 цаг 58 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    3 цаг 39 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    4 цаг 6 мин
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    4 цаг 20 мин
  • Пенсильванид улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүн нас баржээ
    4 цаг 26 мин
  • М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
    4 цаг 32 мин
  • С.Даваасүрэн: Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана
    5 цаг 25 мин
  • Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
    5 цаг 46 мин
  • Оросын дроны цохилтууд Польшийн хилд тулж ирэв
    5 цаг 58 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
    6 цаг 33 мин
  • Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ
    6 цаг 59 мин
  • Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
    7 цаг 10 мин
  • Арьс ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
    7 цаг 11 мин
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
    7 цаг 16 мин
  • Монголд анх удаа “Энержи Ресурс” ХХК усны үр ашгийн ISO 46001:2019 стандартыг баталгаажууллаа
    7 цаг 21 мин
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
    7 цаг 25 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК