Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ү.Оюунзул: Хувь нэмэр оруулах гэсэн урмыг нь хугалах вий гэхээс л болгоомжилж байна

2023-4-18
0
ЖИРГЭХ

Багагүй шүүмжлэл дагуулаад байгаа “KFCLand-Аз жаргалын хотхон” төслийн талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзултай ярилцлаа.


-“KFCLand-Аз жаргалын хотхон” төсөл хэрэгжиж эхлээд, дуусах хугацааны талаар мэдээлэл өгөөч?

-“Таван богд” групптэй тус төслийг хэрэгжүүлэхээр гэрээлэхдээ “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ерөнхий төлөвлөгөө, тохижилтын даалгаврыг үндэслэн Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, тогтоомж, дүрэм журмыг мөрдсөн. Мөн барилга байгууламж, хөшөө дурсгал барихгүй, үйлчилгээ явуулахгүй байх зэрэг харилцааг бүрэн зохицуулж, гүйцэтгэлийн ажлыг 2023 оны 04 сарын 01-нд эхлүүлж, 2023 оны 05 сарын 20-ны өдөр дуусгахаар ажиллаж байна. Манай талаас арчилгаа, хамгааллыг нь хариуцаж, нийслэлийн өмчид хүлээлгэж өгнө.

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор “KFC Land аз жаргалын хотхон” гэсэн нэртэй талбай байх нь хэр тохиромжтой вэ гэх зэргээр нэрнээсээ эхлээд л маргаан дагуулж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Тухайн төслийн нэршлийг “Таван богд” групп сонгосон шүү дээ. Тиймээс олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа. Ийм ч учраас бид тус байгууллагад саналаа илэрхийлнэ.

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс өөр бүтээн байгуулалт хийх газар олдоогүй юм болов уу, хаана ч очсон хүмүүс байж л байгаа шүү дээ. Уг төслийн үр дүн, үнэ цэн, ач холбогдлыг юу гэж харж байгаа вэ? 

-Цар тахлаас үүдэн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-г зорих хүний тоо тав дахин өсөж, хүйтний улиралд өдөрт 5-9 мянга, дулааны улиралд өдөрт 10-15 мянга орчим иргэн амарч зугаалж байна. Үүнийг дагаад ая тухтай амрах орчин бий болгох хэрэгцээ шаардлага бий болсон. Энэ бол алхаж байгаа хүн амраад суух сандалтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ ээлтэй, хүүхэд залуучууд, ахмадууддаа тохирсон орчин нөхцөлтэй аялал, амралтын бүстэй болох төсөл.

Хүрээлэнд ирж байгаа хүүхэд, залуус зөвхөн урагшаа хараад алхаад л байхыг хүсдэггүй байх. Тэдэнд тоглож наадах, спортоор хичээллэх сонирхол байгаа шүү дээ.

Ийм бодит хэрэгцээ шаардлагын дагуу 2018 оноос эхлэн хүсэлтээ тавьсан “Таванбогд” группын 1,1 га талбайд хүүхдийн тоглоом, залуучуудын спорт, урлагийн орчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, гэр бүлээрээ амрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой 2,5 тэрбумын хөрөнгө оруулалт хийх санаачилгыг хүлээн авсан юм.

Тухайн  тохижилтын даалгавартай газрын бүтээн байгуулалтын ажил улс, нийслэлийн төсвөөс хөрөнгө оруулалт нь шийдэгдэхгүй 10 гаран жил болсон.

Тиймээс “Таван богд” группын талтай (KFC) удаан хугацаанд зөвшилцсөний үндсэн дээр энэхүү ажлыг эхлүүлсэн. Төсөвт хүлэгдэхгүйгээр, харин хувийн компаниудын нийгмийн төлөө хувь нэмэр оруулах гэсэн урам зоригийг хугалах вий гэхээс бид болгоомжилж байгаа.

2,5 тэрбумын хөрөнгө оруулалт хийж буйн хувьд "KFC" гэрэлтдэг самбар тавья

гэсэн санал гаргасан

-Эсрэгээрээ тохижилт нэрийн дор хийж байгаа томоохон сурталчилгаа (зарын самбар) болж байгаа юм биш үү?

-Нөгөө талаас 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж буйн хувьд "KFC" гэсэн бичиг бүхий улаан өнгөтэй, гэрэлтдэг самбар тавья гэсэн санал гаргасан. Харин зураг төсөлд орсон уул бол 6-8 метр өндөртэй гулсуур. Гэхдээ түүнийг Монгол орны нэгэн хайрхны зураг талаас нь харсан. Гэвч олон нийт дургүйцэж байгаа учраас нэр болон бусад зүйлсийн тухайд өөрсдийн санал, бодлоо илэрхийлэх болно.

-Олон байгууллагатай хамтарч ажилладаг, тохижилт хийж өгдөг гэсэн шүү дээ. Тэдгээр байгууллага нь тусдаа KFC шиг нэрээрээ бүхэл бүтэн талбайг хаягласан байдаг уу?

-Цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар яригдаж эхэлсэн үеэс одоог хүртэл гадаад, дотоодын болон төр, төрийн бус 30 гаруй байгууллага хөрөнгө оруулж, тохижилт, ногоон байгууламж хийж хамтран ажиллажээ. Дотоодын хөрөнгө оруулалтаар  2010 онд ЦЕГ-ын “Цагдаа талбай”, 2014 онд “Шри Чинмойн талбай”, 2016 он ХХЕГ-аас “Сүлдэт багана талбай”, 2017 онд “JCI талбай”, 2018 он МХБХ-ны “Дайчин чанар, тэсвэрийн талбай” байгуулсан. Гадаадын хөрөнгө оруулалтаар 2013 онд Сөүл хотын захиргаа “Сөүлийн талбай”, 2018 он БНХАУ-ын “Миний ботаник гарден” хийгдсэн зэргийг дурьдаж болно.

-Ногоон бүтээн байгуулалт гээд байгаа боловч загвар зургийг нь харахад цемент л харагдаад байна гэж шүүмжлэх нь байсан. 1.1 га талбайн хэдэн хувьд нь ногоон байгууламж байх юм бол?

-“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” байгуулах тухай 2009 оны оны анхны тогтоолоор нийт  талбайг 1280 га газартайгаар баталсан. Гэтэл 2014 онд 973 га болгон багасгаж, 183 га газарт тохижилт, ногоон байгууламж хийх ерөнхий төлөвлөгөө баталсан байдаг.

Ерөнхий төлөвлөгөөний дагуу талбайн 85 хувьд нь ногоон байгууламж, 15 хувьд нь тохижилт бүтээн байгуулалт хийх ёстой. Одоогоор 183 га талбайн 85 хувьд нь ногоон байгууламж, 5 хувьд нь тохижилт, бүтээн байгуулалт хийсэн байна. Ингээд тохижилтын даалгавартай газар буюу 1,1 га талбайн 0,6 га-д нь тохижилт, 0,5 га-д нь усжуулалтын систем бүхий ногоон байгууламж хийх зураг төсөл гарсан.

-Та хэлэхдээ, “Байгаль орчны тухай хууль, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дүрэм журмын дагуу л ажиллана” гэж байгаа. Тэгвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн яг ямар дүрэм журмынх нь  дагуу ажиллах юм бол?

-“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ОНӨТҮГ нь байгууллагын дүрэм журамтай. Мөн нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр бүхий улсын тусгай хамгаалалттай газар. Ийм нөхцөлд мөрдөгддөг Монгол улсын бүх хуулийг мөрдлөг болгоно гэсэн үг.

-2014 оноос хойш гэхээр “Таван богд” группын төслийн мөнгө бүрдэхийг 9 жил хүлээсэн байна гэж ойлгож болох уу. Энэ хугацаанд өөр газраас тохижуулах, төсөл хэрэгжүүлэх талаар яриагүй юу?

-Дээр дурьдсанчлан 183 га талбайн 15 хувьд нь тохижилт хийгдэх даалгавартай, үүний 5 хувьд нь улс, нийслэлийн төсөв болон, гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар тохижилт хийгдэж байна. Тухайн төсөлтэй адил санал олон ирдэг. Гэвч хөрөнгөө босгоод, санхүүжилтээ шийдээд ороод ирэх боломжтой газрууд цөөхөн байдаг. “Таван богд” группийн хувьд олон жил санал солилцож, төлөвлөж, хөрөнгөө босгож чадсан учраас давуу тал болсон юм.

-Энэ төслөөс гадна цаашид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ямар бүтээн байгуулалт, өөрчлөлтүүд хийгдэх вэ?

-Бид үйл ажиллагааны үндсэн зорилго, ерөнхий төлөвлөлтөө эвдэхгүйгээр ногоон байгууламж бүтээх мод тарих тал руу илүү анхаарч ажиллана. Түүнээс гадна “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 2009-2020 он хүртэлх 11 жилд 110 мянган мод тарьсан. 2021 оноос хойших сүүлийн 2 жилд 50 мянган мод цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр тарьсан байна. Энэ нь мэргэжлийн инженер, техникч, цэцэрлэгчдийн гар, сэтгэл зүтгэл нийлсэн хамтын үр дүн, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн бүх цаг үеийн дээд амжилт, ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний эерэг сайн тусгал юм. Одоо 160 мянган модоо 98,5 хувийн амьдралтай ургуулж байна.

М.Дэвээжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно
ӨНӨӨДӨР: Монгол-Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • хотын иргэн (202.131.245.69)
    цэцэрлэгт хүрээлэн гэх мэт газарт агрономич, ботаникч, цэцэгчин, ногоочин гэх мэт ургамал, амьтантай холбоотой мэргэжлийн хүн дараг болмоор. Архитектор зөвшөөрсөн бол энэ Таванбогдын ажлыг болох талаас нь дэмжээд хийх хэрэгтэй. цэцэрлэгт хүрээлэн гэж дан мод, зүлэг цэцэг гэлтгүй цардмал зам талбай гэх мэт байх нь ойлгомжтой. Намын томилгоотой улс төртэй хутгалдсан хүмүүс байгаа болохоор л эсрэг тал нь буруутгаад хүмүүсийг талцуулаад байна. Үнэхээр сайхан ургаж байсан мод зүлгийг сүйтгэх бол шилжүүлэн суулга, нөхөн төлүүлэх гээд зөндөө арга зам байна ш дээ.
    2023 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (192.82.80.23)
    БАИГАЛИИН УНАГАН ТУРУХУРУ БАИСАН ДЭЭР ХАНАС ИРЖ ХЭНИ БУГС ДОЛОСОН ХАЛТАР ЛАЛАР ВЭ ЧИ
    2023 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.70.37.160)
    Хөдөөний халтар хүүхэн хотоос зайл даа.
    2023 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (59.153.114.199)
    Манайхны тарьсан мод бүгд үхсэн бна билээ.Йим өнгө мөнгө хөөсөн хэлбэрийн хүүхнээ зайлуулаачээ
    2023 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.184.73)
    ene neg eryy amnii gajigtai erliiz hyyhnee solioochee
    2023 оны 04 сарын 18 | Хариулах
  • хах (192.82.91.95)
    Сайхан худлаа бурдаг гар юмаа. НАМЗХ дагаж далдайж байгаад дарга болчихдог. НАМЗХ нь хөдөөний энэ мэт хүүхнүүд агаа нартай учраа олдог газар дөө
    2023 оны 04 сарын 18 | Хариулах
  • МӨНГӨ ЦАГААН НҮД УЛААН ГЭЖ (66.181.180.253)
    ХӨДӨӨ СЭТГЭХҮЙТЭЙ ХҮҮХЭН, ХӨДӨӨ БОДОЛТОЙ БААТАРСАЙХАН ХОЁР МӨН ТААРЧ ДЭЭ... ХА ХА
    2023 оны 04 сарын 18 | Хариулах
    • huduu hyyhnees yavsanguee
      2023 оны 04 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
    35 мин
  • Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ
    1 цаг 1 мин
  • Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
    1 цаг 12 мин
  • Арьс ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
    1 цаг 13 мин
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
    1 цаг 18 мин
  • Монголд анх удаа “Энержи Ресурс” ХХК усны үр ашгийн ISO 46001:2019 стандартыг баталгаажууллаа
    1 цаг 23 мин
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
    1 цаг 27 мин
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
    1 цаг 39 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно
    2 цаг 11 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    2 цаг 16 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    2 цаг 50 мин
  • ӨНӨӨДӨР: Монгол-Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт болно
    2 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
    2 цаг 54 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    3 цаг 1 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 6 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    3 цаг 7 мин
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    Уржигдар 13 цаг 54 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    Уржигдар 13 цаг 40 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    Уржигдар 13 цаг 29 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 08 цаг 00 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК