Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгахыг дэмжлээ

2023-4-19
0
ЖИРГЭХ

УИХ-ын Эдийн засгийн болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар "Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай" тогтоолын төслийг хэлэлцэв.  Уг тогтоолыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Тэрбээр "Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, экспортыг эрчимжүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн зургаан сарын хугацаатай  онцгой дэглэм тогтоон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулж байгаа. 

Онцгой дэглэм тогтоох үед “Эрдэнэс Тавантолгой”  ХК-ийн санхүүгийн нөхцөл байдал хүнд, үйл ажиллагаа ил тод бус, санхүүжүүлж буй төсөл хөтөлбөртэй холбоотой мэдээллийг нууцад хамааруулсан, ажлын гүйцэтгэл хоцрогдолтой байсан" хэмээн танилцуулгадаа дурдав.

зураг

Түүнчлэн тус компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, шаардлагагүй алба, нэгжийг татан буулгах, ажилчдын сахилга хариуцлагыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байсан байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн онцгой бүрэн эрхт төлөөлөгч нүүрс олборлолт тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангуулах нүүрсийг хил нөхцөлөөр биржээр арилжих, шаардлагатай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн тодорхой үр дүнд хүрээд байгаа гэлээ.

Тухайлбал, нүүрсийг биржээр хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлсэн байна. Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгджээ. Компанийн тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн аж. Нүүрс худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг өөрчлөн, уурхайн ам нөхцөлөөс хил нөхцөлд шилжүүлсэн, уулын ажлын гүйцэтгэл гүйцэтгэх зардлыг бууруулсан компанийн өр төлбөрийг барагдуулж ашигт ажиллагааг нэмэгдүүлсэн болохыг Д.Амарбаясгалан сайд танилцуулав.

Онцгой дэглэмийн хугацаанд сарын дундаж үйлдвэрлэл эдийн засгийн үзүүлэлт түүний өмнөх үетэй харьцуулахад эрс сайжирсан байна.

Борлуулсан нүүрсний хэмжээ 4.1 дахин, тээвэр 3.9 дахин, экспорт 2 дахин, орлого 3.9 дахин, олборлолт 2.7 дахин тус тус өсжээ. Компанийн 500 сая ам.доллароос багагүй орлого олж гадаад валютын нөөц нэмэгдүүлэх үүргийг давуулан биелүүлж, 588 сая ам.долларын орлогыг олж, 416.6 сая ам.долларыг Монголбанканд тушаасан байна.

“Эрдэнэс Тавантолгой”  ХК-ийн хувьд 2022 онд компанийн түүхэн дэх хамгийн өндөр орлогыг олж, ашигтай ажиллажээ. Цэвэр ашиг нь 1.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд энэ оны эхнээс гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 765.2 сая ам.долларын үнэлгээтэй 7.5 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс 445.6 сая ам.долларыг дансанд төвлөрүүлж, бондын 120 орчим сая ам.долларын үндсэн болон хүүгийн эргэн төлөлтийг үйл ажиллагааны орлогоор төлөх боломжийг бүрдүүлжээ.

Худалдан авагчдад төлөх өр төлбөрийг 169.2 сая ам.доллароор бууруулсан байна. Нийт долоон удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж 224,000 тонн коксжих нүүрс 192,000 тонн эрчим хүчний нүүрс нийт 416,000 тонн нүүрсийг биржээр хил нөхцөлөөр амжилттай борлуулж, нүүрс олборлохоос экспортлох үе шатыг ил тод болгон төсөв төвлөрүүлэх татвар хураамжийн төлөвлөгөөг 1.6 дахин буюу 470.5 орчим тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн.

Мөн тээврийн тендерийг амжилттай зохион байгуулж “С” зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод болгож нүүрсийг хил хүртэл тээвэрлэх, борлуулах бэлтгэлийг хангуулжээ. Биржээр борлуулсан нүүрсийг 2023 оны гуравдугаар сарын 3-ны өдрөөс “Ганц мод” боомтод хүргэж эхэлсэн байна.

зураг

“Эрдэнэс Тавантолгой”  ХК тогтоосон онцгой дэглэмийн үед шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр компанийн санхүүгийн нөхцөл байдал сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдсэн хэдий ч Тавантолгой нүүрсний ордын эдийн засгийн өгөөж үр ашгийг сайжруулах, нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ.

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг зардлыг бууруулах, нээлттэй ил тод байдлыг хангуулах нүүрсийг хил нөхцөлөөр, биржээр арилжих зэрэг үйл ажиллагааг жигдрүүлэх, тогтвортой хадгалах, цаашид улам сайжруулж үүссэн нөхцөл байдлыг бүрэн арилгах шаардлагатай. Иймээс “Эрдэнэс Тавантолгой”  ХК тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах зайлшгүй шаардлагатай хэмээн Д.Амарбаясгалан сайд танилцууллаа.

Ийнхүү тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.9 хувь нь дэмжсэн тул энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно
ӨНӨӨДӨР: Монгол-Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт болно
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (103.9.90.100)
    1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ АВЬЯ
    2023 оны 04 сарын 20 | Хариулах
  • ард түмэн (103.9.90.100)
    УИХ ын гишүүн Б.Баттөмөр Анандбазар нарын нэр бүхий гишүүд саяхан иргэн бүртэ ЭТТ 1072 ш хувьцааны ногдол ашиг болох 2.5 сая төгрөг тараах хуулийн төслийг УИХ д өргөн барьсан санагдах юм.... УИХ мартаагүй байх аа хэлэлцэх байх
    2023 оны 04 сарын 20 | Хариулах
  • 1072 ш хувьцаа эзэмшигч иргэд (103.9.90.100)
    ХЭРВЭЭ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ГАРААГҮЙ БОЛ АРД ТҮМЭН 1072 Ш ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ 100.000 БИЗ 500.000-1.000.000 ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ХҮРТЭХ БАЙСАН ЮМ БИШ ҮҮ
    2023 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.9.90.100)
    ТӨР ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН 85 ХУВИЙН ХУВЬЦААНЫ АШИГААР ҮЙЛДВЭРЭЭ БАРИНА УУ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙНЭ ҮҮ ТӨРИЙН ХЭРЭГ. ХАРИН ЯДАРСАН ИРГЭДИЙН 1072 Ш ХУВЬЦААНЫ 100.000 ТӨГРӨГИЙГ АРД ИРГЭДЭД ЯАРАЛТАЙ ТАРАА
    2023 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.9.90.100)
    ЭТТ ТУЗ д 1072 Ш ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ 2.5 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛЛИЙГ ОРУУЛЬЯ
    2023 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.9.90.100)
    ИРГЭД ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ ЭЗЭН МӨН ЮМ УУ . ЭТТ ТУЗ ГЭГЧИД АРД ТҮМНИЙ 1072 Ш ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ 2.5 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ БАЙДАГ ЮМ УУ . ЭСВЭЛ ХАМАГ ШИЙДВЭРИЙГ БУСДЫН ГАР ХӨЛ БОЛСОН ЭТТ ТУЗ ГЭГЧ ХҮҮХЭЛДЭЙ ШИЙДДЭГ ЮМ УУ.
    2023 оны 04 сарын 20 | Хариулах
  • ард түмэн (103.9.90.100)
    1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ АВАХ ЭСЭХИЙГ 2.5 САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ИРГЭНЭЭС АСУУЖ БАЙЖ ШИЙДВЭР ГАРГАХ ЁСТОЙ ШҮҮ
    2023 оны 04 сарын 20 | Хариулах
  • 1072 ш хувьцаа эзэмшигч иргэд (103.9.90.100)
    ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭ НЭЭС ТАТГАЛЗАЖ НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРТ ТӨСӨЛ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ЗОГСООСН ГЭЖ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖЭЭЧ ЗУРАГТААР ЯРЬЖ БАЙНА ГЭТЭЛ ЭТТ ЯДАРСАН ХЭДЭН ХҮНИЙ ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГИЙН 100.000 ТАЙ ЗУУРАЛДААД БАЙХ ЮМ
    2023 оны 04 сарын 20 | Хариулах
  • 1072 ш хувьцаа эзэмшигч иргэд (103.9.90.100)
    1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ТАРААХ БОЛОХООР Л ҮЙЛДВЭР БАРИНА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙНЭ ГЭЖ МАТРЫН НУЛИМАС УНАГААХАА БОЛЬ ДОО. ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН 85 ХУВИЙН АШИГААР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАА ХИЙХ ИРГЭД ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН 15 ХУВИЙН НОГДОЛ АШИГ АВЧ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ
    2023 оны 04 сарын 20 | Хариулах
  • 1072 ш хувьцаа эзэмшигч иргэд (103.9.90.100)
    1072 Ш ХУВЬЦААНЫ СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН НОГДОЛ АШИГ ЯАРАЛТАЙ ТАРААГААЧ ЭЭ
    2023 оны 04 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ
    20 мин
  • Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
    30 мин
  • Арьс ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
    32 мин
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
    36 мин
  • Монголд анх удаа “Энержи Ресурс” ХХК усны үр ашгийн ISO 46001:2019 стандартыг баталгаажууллаа
    42 мин
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
    46 мин
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
    58 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно
    1 цаг 29 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    1 цаг 34 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    2 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: Монгол-Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт болно
    2 цаг 9 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
    2 цаг 12 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    2 цаг 19 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 25 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    2 цаг 25 мин
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    Уржигдар 13 цаг 54 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    Уржигдар 13 цаг 40 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    Уржигдар 13 цаг 29 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 08 цаг 00 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    2026-09-11
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК