Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СУРВАЛЖИЛГА: Ухарч няцаагүй "Хуурай замын цэрэг"-ийнхэн

2023-4-28
0
ЖИРГЭХ

Уулс хээлэх цасгүй урин хаврын өдөр бидний хэдэн сэтгүүлч улсын нийслэл Улаанбаатараас Төв аймгийн Зуунмод хотын зүг хөдөлсөн юм. Учир нь Зэвсэгт хүчний ажил нээлттэй болсны үндсэн дээр иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд албаныхан ихээр анхаарч буйн нэг жишээ бол НЗДТГ-ын Цэргийн штабаас хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах уламжлалт арга хэмжээ зохион байгуулдаг билээ. Харин энэ жил “Иргэн-цэргийн харилцаа” сэдвээр зохион байгууллаа. Бид дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд зочилсон юм. Ингээд байгууллагын дотоод орчин, цэрэг, албан хаагчдын ажлын онцлог, нөхцөл байдалтай танилцахад, үйл ажиллагааныхаа талаар иргэдэд хүргэхэд илүү хүртээлтэй болсон нь энэ үеэр харагдаж байлаа.

Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг хамгаалах(ЗХТХ, 6.1) үндсэн чиг үүрэгтэй Монгол Улсын Зэвсэгт хүчин нь “хуурай замын цэрэг, агаарын цэрэг, барилга-инженерийн цэрэг, кибер аюулгүй байдлын цэрэг болон тусгай хүчний цэрэг” гэсэн таван төрлийн байгуулалтай. Энэ дундаа хамгийн анхдагч буюу уламжлалт, үндсэн төрөл бол Хуурай замын цэрэг билээ.

Зэвсэгт хүчний тухай хуулийн 3.1.8-д зааснаар "хуурай замын цэрэг" гэж нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдал, иргэний аюулгүй байдлыг гадны зэвсэгт халдлага түрэмгийллээс хамгаалах цэргийн хүчнийг хэлдэг. Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүний 70 гаруй орчим нь тус бүрэлдэхүүнд хамаардаг байна.

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал нь Төв аймгийн Зуунмод суманд 2019 онд шилжин байрлаж, үйл ажиллагаагаа явуулж байна. Аймгийн төвөөр ороод “Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал” хэмээн тод, томоор хаягласан, гял цал шилэн байшингийн үүднээ бид буусан бөгөөд байгууллагын төлөөлөл биднийг угтан авсан юм. Үүдээр ормогц, Монголын түүх соёлын зарим зүйлийг урласан хавтан эгнүүлсэн байх ба дээрх хананд нь Хуурай замын цэргийн үе үеийн сүлд тэмдгийг хадаж, урд нь Монгол голомтыг бадраагч гурван хөлт тулга тавьсан нь үндэснийхээ уламжлал, соёлыг харуулсан сүртэй, сонирхолтой шийдэл болжээ. Энэ мэтээр байгууллагын интерьер дизайны хувьд содон, өвөрмөц шийдлүүдийг цогцлоож, кофе шоп, фитнесс, спортын заал, ажилчдад зориулсан эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх төв, номын сан болон хичээлийн анги танхим гээд ажилчин, албан хаагчид тав тухтай орчин нөхцөлд, ажлын хажуугаар амарч, ажлын бус цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг тодорхой хэмжээнд бүрдүүлжээ. Мөн байгууллага, зэвсэгт хүчний түүх, соёлыг харуулсан “Командлалын музей” болон үндэсний уламжлалт хэв шинжийг агуулсан “Уулзалт, хүндэтгэлийн танхим”-ыг онцлууштай.

Түүнчлэн англи хэлний лаборатори танхимыг тусад нь нээжээ. Биднийг очих үеэр албан хаагчдын дунд англи хэлний олимпиадыг зохион байгуулж байв. Ингэснээр цэрэг, албан хаагчдын гадаад хэлний сургалтад илүү анхаарч, гадаадад мэргэжил дээшлүүлэн суралцах, энхийг сахиулах ажиллагаа зэрэгт явахад олон талын ач холбогдолтой.

Ийнхүү бид командлалын үйл ажиллагаатай танилцсан юм.

Байгууллагын удирдлагууд сэтгүүлчидтэй уулзах үеэр Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Д.Өлзийбаяр,

Хуурай замын цэргийнхний сүүлийн үеийн ололт амжилт, тэр дундаа хугацаат цэргийн алба хаагчдад явуулж байгаа сургалт бэлтгэл, соёл хүмүүжил, эрүүл мэнд, сэтгэл зүйн дэмжлэг, мэдээллийн тухай голчлон ярьж байлаа. Тодруулбал, хугацаат цэргийн алба хаагчид 14 хоногт нэг удаа цахимаар ярьж, 7 хоногт нэг удаа утсаар ярих боломжтой болж, чөлөө олгох хугацаа тодорхой хэмжээгээр нэмэгджээ.

Мөн энэ үеэр штабын дарга нарын сургалт болж байлаа. Цэргийн байр бүрэн камержиж, сэтгэл зүйн мэргэжилтнүүдийг ажиллуулж, хугацаат цэргийн албан хаагчийн ар гэрийн төлөөллийг урин “Цэргийн нэг өдөр” үйл ажиллагаа зохион байгуулдаг талаар штабын дарга нар ярьж байлаа.           

Бригадын генерал Ч.Цогтжаргал, “Монгол Улсын аюулгүй байдалд бүх нийтийн оролцоо хамгийн чухал. Тэр дундаа ард түмнээ соён гэгээрүүлэх, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах, цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг түгээн сурталчлахад сэтгүүлчдийн үүрэг асар их. Энэ бол та бүхний эх орныхоо өмнө байгуулж байгаа гавьяа.

Хоёрдугаарт, цэргийн алба нь иргэний нийгмээс өөр. Өдөр тутмын үйл ажиллагаа нь хүртэл тогтсон дүрэм журмын хүрээнд явагдаж, алба хаагчдаа болоод хугацаат албаны дайчдаа сургаж бэлтгэдэг. Тэгэхээр хугацаат цэргийн албанд анх татагдсан залууст албандаа дасах хүртлээ хэцүү санагддаг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ халагдахдаа баярласнаа илэрхийлж, уйлаад л буцдаг. Энэ нь цэргийн нөхөрлөл, албаны үнэ цэн оршиж байна гэсэн үг.  Гуравдугаарт, Зэвсэгт хүчин гэдэг зарим талаараа нууц байх ёстой.

Дэлхийн орнуудын Зэвсэгт хүчин бүгд тийм. Бүх мэдээллээ дэлгээд байвал аюулгүй байдалд асар хор нөлөөтэй байдгийг сэтгүүлчид ойлгох ёстой. Гэхдээ бид нийгмийн хандлага, хөгжлөөс шалтгаалан зарим асуудалд аль болох нээлттэй байхыг зорьж байна. Ялангуяа хугацаат цэргийн алба хаах орчин нөхцөлтэй танилцахад ар гэр, харьяа дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, орон нутгийн удирдлага, сэтгүүлчдэд үргэлж нээлттэй байдаг. Өнөөдөр Зэвсэгт хүчин хугацаат цэргийн алба хаагчдадаа олон боломж нэмэгдүүлж, хөгжиж дэвших, суралцахад нь дэмжлэг үзүүлж байна. Бүх ард түмний оролцоотой батлан хамгаалах гэж ярьж байгаа тохиолдолд алба хаах хугацааны хувьд олон хүнийг богино хугацаанд бэлтгэх үү, урт хугацаанд цөөн хүнийг бэлтгэх үү гэх мэт асуудлууд гарч ирдэг. Энэ бол судалгааны шатанд явагдаж байгаа” гэж мэдээлсэн юм.

 

Энэхүү "Иргэн-цэргийн харилцаа" уулзалт, ярилцлагыг зохион байгуулагч, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт хэлэхдээ, “Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад сурталчлах хүрээнд өнөөдрийн “Иргэн-цэргийн харилцаа” сэдэвт уулзалт, ярилцлагыг зохион байгуулж байна. Энэ бол Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын уламжлалт арга хэмжээ. Хоёр жил тутамд зохион байгуулж, цэргийн албаны орчин, хугацаат цэргийн алба хаагчдаа сурталчилдаг.  Энэ удаа телевиз, сонин, веб сайтын 20 гаруй хэвлэл мэдээллийн ажилтныг сурвалжлах үүргээс нь илүүтэй зочин байдлаар урьж, цэргийн албаны онцлог, түүнд гарч байгаа өөрчлөлт шинэчлэлтийн талаар ойлголт өгч байна” гэсэн юм.

Сэтгүүлчдээс ирсэн асуултад албаныхан аль болохоор нээлттэй, дэлгэрэнгүй хариулахыг зорьж байвч зарим зүйлийг хамаагүй дэлгэж болохгүй талаар анхааруулж, зохих хэмжээний тайлбаруудыг өгч байлаа. Түүнчлэн, цэрэг татлагад ирж байгаа иргэдийн 30-40 хувь нь эрүүл мэндийн байдлаар тэнцдэггүй, ерөөс залуусын эрүүл мэндийн байдалд амьдралын хэв маягаас үүдсэн олон шалтгаан нөлөөлж байгаа.

Иргэдийн дунд тархсан шиг залуус цэргийн албанаас зугтаах, явах хүсэлгүй байгаа зүйл харьцангуй бага. Эрүүл мэндийн байдлаар тэнцээгүй ч цэрэгт явах чин хүсэл эрмэлзэлтэй залуус олон болсныг дурдсаныг анхаарууштай.

Уулзалт ярилцлага өндөрлөж, бид командлалын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл рүү хөлгийн жолоо залсан билээ. Цэргийн албаныхны ажил гэдэг өндөр хариуцлага, асар их тэсвэр, тэвчээр шаарддаг амаргүй зүйл байдаг боловч ажлын үнэлэмж, энэ салбарт зарцуулагддаг төсвийн хэмжээ харьцангуй бага байдгийг анзаарсан юм. Олон хүн энэ асуудлаас болж хүсэл зорилгоосоо ташуурч өөр замыг сонгосон ч туурга тусгаар улсынхаа бүрэн бүтэн байдлын төлөө өргөсөн тангаргаасаа үл няцан өөрийн бүхнээ умартан зүтгэж буй Зэвсэгт хүчний төлөөлөл, Хуурай замын цэргийн командлалтай танилцсанаа ийнхүү сийрүүллээ.

Үргэлжлэл бий...

Р.Батхишиг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Улаанбаатарт 24 градус дулаан байна
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
    3 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    10 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    15 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    16 мин
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    Уржигдар 13 цаг 54 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    Уржигдар 13 цаг 40 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    Уржигдар 13 цаг 29 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 08 цаг 00 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    2026-09-11
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    2026-09-11
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    2026-09-11
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    2026-09-11
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    2026-09-11
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    2026-09-11
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    2026-09-11
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    2026-09-11
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    2026-09-11
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    2026-09-11
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    2026-09-11
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    2026-09-11
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК