Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Лхамсүрэн:Засгийн газрын бондыг эрүүл өрсөлдөөнөөр худалдан авах боломж нь блокчэйн

2018-5-30
0
ЖИРГЭХ

Б.Номин

“ICT групп”-ийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон Эдийн засгийн форумын үеэр блокчэйн технологи дээр суурилсан  хөрөнгийн биржийн платформыг бүтээснээ танилцуулсан юм.

-Блокчэйн дээр суурилсан хөрөнгийн биржийг монгол залуус бүтээсэн гэдэг мэдээлэл  өнгөрсөн долоо хоногт болсон “Эдийн засгийн форум”-ын чимэг байсан. Энэ нь Монголд төдийгүй, дэлхийд анхных гэлүү?

-Анхных.

-Сангийн сайд үүнийг нэлээд сонирхож хүлээж авсан. Засгийн газрын бондыг блокчэйн дээр суурилсан хөрөнгийн биржээр арилжаалж болох талаар хурлын үеэр хөндөгдөж байсан. Үүнээс хойш Сангийн яамныхан уулзсан уу. Гоё яриа ажил хэрэг болохгүй үлдчих вий гэсэндээ асууж байгаа юм.

-Уулзалдсан, ярилцсан. Сангийн яамтай хамтраад Засгийн газрын бондыг блокчэйн дээр суурилсан хөрөнгийн биржээр арилжаалахаар ажиллаж байгаа. Тестийн төвшинд бол бэлэн болчихсон.

-Монголын Засгийн газар бондоо блокчэйнээр арилжаалбал бас л энэ нь дэлхийд анхдагч болох уу?

-Тэгж ойлгож  болно. Яагаад анхных гэж байгаа юм бэ гэхээр анх удаа блокчэйн дээр бүртгэлтэй платформыг ашиглахад бэлэн болгочихоод байна. Магадгүй зарим хүн үүнд итгэхгүй байгаа байх. Харин бид үүнийгээ үйл ажиллагаагаараа батална. Сангийн яамныхан энэ боломжийг олгож байгаад маш их талархаж байгаа. Хувийн хэвшлээ, залуучуудаа, шинэ технологийг дэмжиж байгаа төр засгийнхан байгаад талархаж байгаагаа хэлэх нь зүйтэй байх.

-Бид энэ технологиос хоцорчихсан байгаа байх гэж боддог байлаа. Гэтэл дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгаа юм байна?

-Бид эмнэлгийн техник технологи, машин үйлдвэрлэлийн технологиос хоцорчихсон явж байгаа. Харин блокчэйн технологийн тухайд хөл нийлүүлэн алхаж байна. Бидний хийсэн платформ үүний нотолгоо гэж хэлж болох байх. Бид өнөөдөр крипто биржээрээ олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн хамгийн алдартай сургууль оюутнуудынхаа бүртгэлийг блокчэйн технологи дээр суурилан хийдэг бол бид ч гэсэн монгол оюутнуудынхаа бүртгэлийг ижил болгохоор хувийн нэгэн дээд сургуультай хамтран ажиллаж байгаа. Энэ маань дэлхийн ТОП сургуулиудтай адил өгөгдлийнхөө системийг цахимжуулж блокчэйн технологи дээр суурилсан болгох гэж байгаагийн нэг алхам болж байна. Бид дэлхийгээс хоцроогүй, зарим зүйл дээр түрүүлж алхаж байж ч болох юм. Үүнд хүн ам цөөн, ямарваа нэгэн технологи нэвтрэхэд түргэн байна гэсэн давуу тал маань нөлөөлж байгаа байх л даа.

-Блокчэйн дээр суурилсан хөрөнгийн биржийн платформ гэдгийг энгийнээр тайлбарлах хэрэгтэй байх л даа.

-Блокчэйнийг хүмүүс биткойнд хамруулж ойлгоод байдаг талтай. Блокчэйн бол технологийн хөгжил. Блокчэйн бол интернэтийн дараагийн шатны технологийн маш том хөгжил. Ирээдүйд олон нийтийг хамрах технологиуд блокчэйнд суурилж хөгжих нь гарцаагүй болчихоод байгаа юм. Дэлхий нийт ч үүнийг хүлээн зөвшөөрч блокчэйн дээр суурилсан платформууд хөгжүүлж байна. дэлхийн томоохон биржүүд платформаа блокчэйн дээр суурилуулан хөгжүүлэх ажлаа эхлүүлчихсэн байгаа.

-Гэхдээ яг бүрэн хийж хэрэгжүүлсэн газар одоогоор байхгүй байгаа юм уу?

-Тийм ээ. Одоогоор бүрэн нэвтрүүлээд үйл ажиллагаандаа ашиглачихсан газар байхгүй. Үүнээс гадна дэлхийн топ 500 компани цахим бүтээгдэхүүнээ блокчэйн технологи дээр суурилуулж хөгжүүлье гэсэн байр суурьтай байгаа. Энэ дагуу үйл ажиллагаагаа тэлж байх шиг байна.

-Блокчэйний давуу тал нь юу юм бэ?

-Ер нь бол хамгийн том давуу тал нь хэзээ ч, хэн нэгэн эрх мэдэлтэн, хэн нэгэн өөрийн дур зоргоор засах, өөрчлөх боломжгүй технологижсон, гинжин хэлхээтэй цахим бүртгэл юм. Блокчэйний бүтээж чадсан зүйл бол технологийн хөгжил хүний итгэлцэл гэж зүйлийг татаж чадаагүй байсан. Тухайлбал,  программаар азтан шалгаруулна гэдгийн цаана хүн дуртай нэгнээ тохируулдаг гэсэн хардлагад цэг тавьж, технологийн итгэлцлийг хүн төрөлхтөнд бэлэглэж буй юм. Блокчэйн бол маш ухаалаг, аюулгүй, технологижсон цахим бүртгэл юм шүү гэдгийг онцолмоор байна.

-Анхны арилжааг хэзээ хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Засгийн газрын бондыг энэ зургадугаар сард багтаагаад арилжаалах төлөвлөгөөтэй байгаа. Бидодоо тэр цаг хугацаа ч гэдэг юмуу бондын хэмжээ хязгаарын тухай одоогоор мэдээлэлгүй байна. Программаа буюу технологи талаасаа бэлтгэлээ бүрэн хангасан. Засгийн газар, Сангийн яамны шийдвэр гарахад л анхны арилжаагаа хийх бүрэн боломжтой.

-Бонд худалдан авах иргэдэд ямар давуу тал үүсэх вэ?

-Нэгдүгээрт, онлайнаар гүйлгээ хийж цаг заваа хэмнэнэ. Хоёрдугаарт, бонд авахдаа өөрөө шууд шийдвэрээ гаргана. Гуравдугаарт, зардал мөнгө хэмнэнэ. Бодын хоёр дахь арилжаа эхэлсэн үед ганцхан секундын дотор мөнгө нь дансанд орж ирнэ. Тэгэхээр энэ бол иргэдэд маш том давуу талыг бий болгож байгаа юм. Апплекшн татсан байх хэрэгтэй, данстай байх хэрэгтэй. Тэгээд л болоо.

-Апплекшн нь татаж авахад үнэгүй юү?

-Мэдээж үнэгүй.

-Засгийн газрын бондыг блокчэйнд суурилсан платформоор арилжаалахын давуу тал нь юу юм бэ?

-Тухайлбал иргэн Та засгийн газрын бондыг худалдаж авахад данс нээлгэж, ихэвчлэн 3-5 хоног зарцуулдаг байсан. Үүнийг нь брокерийн компанийн шийдвэрээр шийдэгддэг байсан бол одоо бол өөрөө гар утсандаа апп татаж суулгаж, интернэтээр орж ганц хоромд, ямар ч зуучлалгүйгээрЗасгийн газрын бондыг худалдан авах боломж нээгдэж буй юм. Өмнөх Засгийн газрын бондуудад ихэвчлэн банкууд голлох үүргийг гүйцэтгэж байсан бол иргэдийг оролцох боломжийг нээж байгаа юм. Иргэд Засгийн газрын бондыг худалдан авах арга, боломжийг хялбаршуулсан. Интернэт орчинд цахим банк, банкны аппликэйшнүүд хөгжиж хийж байгаа шигээр бид хөрөнгийн зах зээлийн хөгжлийг яг энэ түвшинд авчирсан. Түүнийгээ Засгийн газрын бондод нэвтрүүлнэ. Үүнээс гадна хүүгээр өрсөлдөх гэдэг бүтээгдэхүүн байгаагүй. Тэгвэл бид энэ боломжийг иргэд, аж ахуйн нэгжид олгож байгаа. Ингэснээр Засгийн газрын бондыг худалдан авах олон санал дундаас бага хүү амласан нь бондыг худалдаж авах болно. Улмаар бондын хүү буурах, улс маань бага хүүтэй зээлээр үйл ажиллагаагаа санхүүжүүлэх гэсэн зөв зүйтэй алхмыг Засгийн газарт авчирна.

-Өмнө бол ихэнх арилжаанд банкууд орж өндөр хүү тогтоодог байсан. Тэгэхээр Засгийн газрын гадаад зах зээлээс авах санхүүгийн суурь үзүүлэлт болдог бондын хүүг бууруулснаар бидний авах зээлийн хүү  ч гэсэн буурч, хөрөнгө босгоход ч гэсэн нөлөөлнө гэсэн үг байх нь?

-Ер нь бол Монгол Улсын санхүүгийн үзүүлэлт, Сангийн яамны зарим эдийн засгийн үзүүлэлтэд сайнаар нөлөөлнө. Өмнө иргэд маань банкинд мөнгөө хадгалуулж, хадгалуулсан мөнгөөр банк Засгийн газрын бонд худалдаж авдаг байсан. Тэгвэл одоо иргэд банкинд мөнгөө хадгалуулах биш хамгийн баталгаатай, төр засгийнхаа бондыг худалдан авснаар төрийн засгийн зүгээс ч, улсын эдийн засгийн үзүүлэлтэд эергээр нөлөөлнө. Дээрээс нь иргэдийн санхүүгийн боловсрол сайжирна. Хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэдэг зөвхөн хадгаламж биш, бонд худалдаж авах хувьцаанд хөрөнгө оруулах ч гэсэн ордог гэдгийг ойлгоно.

-Илүү бага хүү амласанд нь Засгийн газрын бонд худалдаж авах боломж олгоно гэлээ. Тэгтэл би хүсээд ч амласан багаас нь илүү бага хүү амлахаар надад ашиггүй болчихвол яах вэ?

-Мэдээж ямар хүүгээр Засгийн газрын бонд худалдаж авах нь тухайн хүний шийдэл. Энэ нь мэдээж цэвэр зах зээлийн өрсөлдөөн болж бондын зах зээл дээр шударга үнэ тогтооно. Дэлхийн стандарт ийм байдаг.

-Засгийн газраас ямар нэгэн хүү зарлахгүй гэсэн үг үү?

-Зарлана. Гэхдээ дуудлага худалдаа шигээр бага хүү амлаж, өөрт авах боломжоо нэмээд явах зарчмаар явагдана. Энэ нь эрүүл өрсөлдөөн үүсгэх гэсэн оролдлого юм.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (103.229.120.85)
    Амжилт. Хичээгээрэй дээ.
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.229.120.69)
    Гол нь туршаад л үзэх хэрэгтэй. Амжилт
    2018 оны 06 сарын 02 | Хариулах
  • бат (66.181.160.76)
    ;дэмжиж байна. шинэ санаа заавал эсэргүүцэлтэй тулгардаг.монголчууд чадна.
    2018 оны 06 сарын 02 | Хариулах
  • зочин (66.181.177.193)
    Засгийн газрын бондоо блокчейн сүлжээгээр зарах гэж байгаа анхны орон Монгол болох юм биз дээ. Криптобирж гэж ямар балуу нь байдын? Блокчейн сүлжээ дэлхийн бирж, төлбөр тооцоо, хадгаламжийн сүлжээтэй өрсөлдөх нь юу л бол.. Манай төр засаг үнэн мэдлэггүй, поп юм аа
    2018 оны 06 сарын 01 | Хариулах
  • зочин (66.181.177.193)
    Блокчейн гэж наад нэг тэнэг юмаа больчооч! Дэлхийн шившиг. Улсаараа дампуу, улстөрчид нь тэнэг гэдгээ гайхуулж дуусахгүймаа. Ингэж байхаар нэг үйлдвэр барь, хүмүүсээ орлоготой болгохгүй. Наад криптовалют гэж тэнэг юмыг чинь идэхгүй, өмсөхгүй, алтан байтугай материаллаг ямар нэгэн баталгаа байхгүй. Ганхуяг хэрэгт орохоосоо өмнө хуулийн баталгаа гаргуулах гэж, тэрэндээ баахан тэнэг, поп улс төрчдийг уруу татаж дээ янз нь..
    2018 оны 06 сарын 01 | Хариулах
  • ЗОЧИН (27.123.214.105)
    Манай залуучууд бахархмаар сайхан байна .. Энэхүү дэлхийн шинэ хувьсглаас хоцролгүй мөр зэрэгцэн алхвал улс орны хөгжилдмаань том нэмэр болно оо Одооноос бэлтгэж 2020 оны сонгуулийг шударга хийх ганц боломж маань энэ технологи шүү залуусаа Хийхийг хичээгээрэй... Энэ бол мөнгөний сонгуулийг зогсоох ганц арга шүү Дэмжиж байна аа
    2018 оны 06 сарын 01 | Хариулах
    • Идэх хоолгүй өлбөрч үхээд байгаа хүн Монголд байхгүй шүү муу амласан новш минь. Дүү нар зоригтой туршаад үз. Алдсан ч яадаг юм бэ.
      2018 оны 06 сарын 01
    • Луйварчид болиорой!
      үхсэн балдуушны чинь дэлхийн шинэ хувьсгал!. луйварчдын арга заль, хий хоосон зүйл. Чаддагийм бол наадхаа ид, уу ! Өлсөөд өлбөрөөд үхэхийн цагт наадхи чинь түй ч хэрэггүй. ядаж төлбөрийн хэрэгсэл ч болж чадахгүй. орох орон, идэх хоолтой болохоо л бод!
      2018 оны 06 сарын 01
  • Зочин (27.123.214.121)
    Үзэх л хэрэгтэй. Болвол сайжруулаад л явна биз. Үгүй бол зогсооно л биз. Аливаа зүйлийг хийж үзэж байж л сайн мууг нь мэднэ. Хий дэмий төсөөлж их мэдэж муу амлаж айж сууснаас туршаад хийж үзсэн дээр биз дээ.
    2018 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (211.206.55.63)
    Ene nuhurch uurtuu ih itgeltei l yarij bna, gehdee hen hana yamar surguuli ali delhin aldartai birj m boldo. Odohondo tiim zuil bhgui l bolov u uchir n yamarch technology ehnii shatand alda madag haragdahgui l de. Deer n zasgiin bondiig iim turshiltiin systemeer ariljij bdag mash hariutslagagui zuil bn
    2018 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (27.123.212.130)
    Үнэт цаасны хадгаламжийн төвтэй ямар ч яриа хэлэлцээр байхгүй. Үнэт цаасны хуулиар энд бондоо хадгалуулж ыүртгүүлж байх ёстой
    2018 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (112.72.14.25)
    Эхлээд цаасан арилжаа хийж шалгах ёстой
    2018 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (112.72.14.107)
    Заазаа гэдэг залуу юу ккк
    2018 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.184.244)
    баячууд бага хүү тогтоогоод дундчуул орох боломж хаана байна вэ?
    2018 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.72.245.204)
    ХЭРЭГЖҮҮЛЭХ Л ХЭРЭГТЭЙ ДЭЭ
    2018 оны 05 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    1 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    5 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    32 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    21 цаг 16 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    21 цаг 23 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    22 цаг 56 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    23 цаг 52 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК