Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Монголбанкнаас 2017 онд хэрэгжүүлсэн Мөнгөний бодлогын хэрэгжилттэй танилцлаа

2018-6-04
0
ЖИРГЭХ

Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажилласан тухай  Эдийн засгийн байнгын хороонд мэдээлэл хийлээ.

Мэдээллийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулсан ба тус бодлогын баримтын бичиг дэх зорилтыг биелүүлэхэд макро бодлого боловсруулах, хэрэгжүүлэх түвшинд хараат бус, ил тод байдлыг юуны өмнө нэмэгдүүлж, эдийн засаг, санхүүгийн салбарын дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн, алсын хараатай төлөвлөлт хийх чиглэлээр томоохон ахиц дэвшил гарсан тухай  тайланд дурьдагдлаа.

Тодруулбал, Мөнгөний бодлогын хүрээнд төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдэд санхүүжилт олгох, зах зээлийн бус хямд эх үүсвэрээр банк, ААН-үүдэд их хэмжээний мөнгө нийлүүлэх, төгрөгийн ханш сулрах дарамтыг өдөөхүйц арга хэмжээг хязгаарласан. Монголбанкнаас хуулиар заагдсан бүрэн эрхийн дагуу инфляцийг тогтворжуулах үндсэн зорилт, гадаад валютын нөөцийг хамгаалах, макро эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдлыг чухалчилсан бодлогын шийдвэрүүд гаргасан нь  төв банкны үндсэн зорилт хангагдаж, инфляци зорилтот түвшинд хадгалгагдаж, ингэснээр мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлж, эдийн засгийг дэмжих орон зай үүссэн. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчид, дотоодын зах зээлд оролцогчдын итгэл сэргэх, олон улсын зах зээл дээр манай улсын зээлжих зэрэглэлийн төлөв сайжрахад эерэгээр нөлөөлсөн.

Харин Засгийн газраас эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ авсан нь, мөнгөний бодлогод орон зай олгосон төсвийн бодлогын хүрээнд төсөвт үүсээд байсан хүндрэлтэй нөхцөл байдалд оновчтой дүгнэлт өгч, улсын төсөв болон түүнтэй адилтгах олон төрлийн эх үүсвэрүүдийн санхүүжилтийг нэгтгэн, төсвийн нэгдмэл байдлыг бодитоор ханган, сахилга батыг чангатгаж, төсвийн алдагдал, улсын өрийг үе шаттайгаар зохистой түвшинд хүртэл бууруулах замаар дунд, урт хугацаанд төсөв, өрийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн төсвийн бодлогын шинэчлэлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн нь төсөв, мөнгөний бодлогын оновчтой хослол байсан гэж дүгнэв.

Түүнчлэн ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх болсноор ойрын 3 жилийн хугацаанд төсөв болон төлбөрийн тэнцэлд  шаардагдахуйц 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц орж ирэх нөхцөл бүрдсэн төдийгүй нийтдээ 2.8 гаруй тэрбум ам.доллараар хэмжигдэх богино хугацаат гадаад өрийн эргэн төлөлтийг дотоодын зах зээлд дарамт багатайгаар шийдвэрлэх арга хэмжээг авав. Ингэснээр  Монгол Улс гадаадын зах зээлд дефолт зарлах, үүнийг дагаад эдийн засаг, улс төрийн зардлууд үүсэх, эрэг ерөнхий эрсдэлээс сэргийлсэн.

Валютын ханшийн огцом хэлбэлзэл төгрөгийн активын цэвэр өгөөжийг бууруулж, улмаар банкнуудын эх үүсвэрийн долларжилт нэмэгдэн, төгрөгт итгэх итгэл суларч, үндэсний мөнгөн тэмдэгтийн хямрал үүсч болзошгүй эрсдэл тулгараад байсан үед төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хүлээлтийг тогтворжуулж, зах зээлд оролцогчдын төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэн, үндэсний мөнгөн тэмдэгтийн хямралаас гадна санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх бодлогын цогц арга хэмжээг хэрэгжүүлэв. Эдгээр үр дүнд гадаад валютын улсын нөөц 3 тэрбум ам.доллар буюу 2013 оны дунд үеийн түвшинд хүртэл хуримтлагдсанаар эдийн засгийн хүндрэлтэй цаг үеийг даван туулах, цаашид эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах санхүүгийн нөөц чадавхи бүрдэж эхэлсэн.  

Макро бодлогын хүрээнд хэрэгжүүлэхэд хэцүү боловч нэн шаардлагатай байсан эдгээр шинэчлэлийн арга хэмжээний үр дүнд эдийн засгийн нөхцөл байдал тогтворжин, өнөөгийн нөхцөлд гадаад эдийн засгийн орчин харьцангуй таатай, гадаад болон дотоодын зах зээлд оролцогчдын итгэл сэргэн, бодит сектор, хөдөлмөрийн зах зээлийн идэвхжил нэмэгдэн, гадаад өрийн богино хугацааны дарамт буурч, мөнгө, зээлийн үзүүлэлтүүд алгуур сайжирч эхэлсэн ч цаашдын төлөв эмзэг байгааг Монголбанкны Ерөнхийлөгч мэдээлэлдээ онцлоод экспортын үнэ, хэмжээнээс хамаарах эмзэг байдал улам нэмэгдэж байгаа, банк, санхүүгийн салбарт зээлийн эрсдэл буураагүй, банкны салбарын шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн хүрээнд хийх ажил их байгаа тухай тодотголоо.

Иймд санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, банкуудын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, улмаар эдийн засгийн идэвхжилийг дэмжих зорилгоор банкуудыг дахин хөрөнгөжүүлэх, санхүүгийн чадамжийг сайжруулах, санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх арга хэмжээнүүд үргэлжлэн хийгдэж байна. Энэ нь банк, санхүүгийн салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг олон улсын зарчим, стандартад нийцүүлэх, харилцагч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх, банкинд тавих хяналт шалгалтын арга хэлбэрийг эрсдэлд суурилсан болгон хөгжүүлэх, хадгаламжийн даатгалын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн орчны шинэтгэлээр хэрэгжиж буй тухай мэдээллээ. Цаашид Банк, санхүүгийн салбарын эмзэг байдал, системийн эрсдэлийг бууруулж, тогтвортой байдлыг хангахын тулд мөчлөг сөрсөн макро зохистой бодлогын арга хэрэгслүүдийг макро бодлоготой уялдуулан, олон улсын жишигт нийцүүлэн ашиглана. Гадаад сөрөг шокын нөлөөг даван туулах чадварыг сайжруулж, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхийн тулд зах зээлийн таатай нөхцөлд санхүүгийн нөөц чадавхийг хангалттай хуримтлуулах зэрэг шаардлага буйг тэрээр хэлсэн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    1 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    5 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    32 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    21 цаг 16 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    21 цаг 23 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    22 цаг 56 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    23 цаг 52 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК