Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Компаниуд 1 сая төгрөг хүртэлх дүнтэй гүйлгээний системд оролцох боломж бүрдэнэ

2018-6-05
0
ЖИРГЭХ

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анартай Монголбанкинд “Төлбөрийн системийн шинэчлэл” төсөл хэрэгжүүлж байгаатай холбогдуулан ярилцлаа.

 

-Монголбанк төлбөрийн системийн шинэ систем нэвтрүүлэхээр боллоо гэж мэдээлсэн. Чухам ямар шинэчлэлт хийгдэх гэж байна вэ?

 

-Бид Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хийгдэж байгаа томоохон шинэчлэлт нь одоо Монгол Улсад ашиглагдаж байгаа банк хоорондын 1 сая төгрөг хүртэлх гүйлгээний систем буюу бага дүнтэй төлбөрийн системийн чанарыг улс орнуудад сүүлийн үед  нэвтрүүлж байгаа стандарт руу шилжүүлэхээр зорьж байгаа юм. Өнөөдрийн байдлаар энэ системийг 100 гаруй төв банк амжилттай ашиглаж байна.  Өнгөрөгч пүрэв гарагт банк хоорондын бага дүнтэй төлбөрийн системийг сольж, автомат клиринг хаус буюу АСН+ системийг нэвтрүүлэхээр гүйцэтгэгч компанитай гарын үсэг зурлаа. Системийг нийлүүлэх, нэвтрүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахын тулд олон улсын нээлттэй тендерийг зохион байгуулсан. Шалгаруулалтын үр дүнд Америкийн нэгдсэн улсын Монтран корпораци шалгарлаа. Монтран корпораци нь дэлхийн 17-н улсад АСН+ системийг амжилттай нэвтрүүлсэн, төлбөрийн системийн шийдэл хөгжүүлэгч дэлхийн томоохон компаниудын нэг. АСН+ систем нэвтрүүлэх төслийг 2018 оны тавдугаар сараас 2019 оны наймдугаар сарын хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа.

 

- Тэгэхээр энэ систем хэрэглэгчдэд ямар давуу байдлыг бий болгох юм бол?

 

-ACH+ системийг нэвтрүүлсэнээр бага дүнтэй төлбөр тооцооны одоогийн үйл ажиллагаа алдагдахгүй бөгөөд өөрөөр хэлбэл иргэд, аж ахуй нэгж, банк хоорондын кредит шилжүүлгийн төлбөр тооцоог 7 хоног 24 цагийн турш тасралтгүй, хурдан шуурхай, бодит цагийн горимоор буюу гүйлгээ хийгдсэн даруйд хүлээн авагчийн дансанд мөнгө нь орох үйл ажиллагаа хэвээр байна. Түүнийг улам сайжруулж байгаа хэрэг. Шинэ системийг нэвтрүүлсэнээр үндэсний төлбөрийн системд хэд хэдэн шинэчлэл, төлбөрийн үйлчилгээний боломж бүрдэнэ. Тухайлбал, юуны түрүүнд банк хоорондын бага дүнтэй гүйлгээний мэдээллийг санхүүгийн мэдээллийн олон улсын ISO20022 болон дансны нэгдсэн IBAN стандартын дагуу дамжуулж, боловсруулдаг болно гэдэг бол том давуу тал. Учир нь банкуудын дансны мэдээллийн давхардал арилж, Монгол Улсад ашиглах дансны мэдээлэл нэгдсэн нэг бүтэцтэй болно. Мөн гүйлгээний төрөл, мэдээллийн бүтэц илүү баялаг болох юм.  Дээр нь системд оролцогч нь нэг удаагийн гүйлгээгээр хэд ч бай хамаагүй олон зуун гүйлгээний мэдээллээ нэг дор багцлаад АСН+ системд дамжуулах, хүлээн авах боломжтой болно. Одоогийн систем гүйлгээг нэг нэгээр нь хүлээн авч, боловсруулж байгаа шүү дээ. Харин шинээр нэвтрүүлэх гэж байгаа багц төлбөр тооцоо нь системийн үйл ажиллагааг илүү үр ашигтай болгоно. Үүнээс гадна банк хооронд дебит шилжүүлгийн багц гүйлгээ дамжуулах боломж бүрдэнэ. Ингэснээр банк хоорондын гүйлгээний төрөл зүйл, төлбөрийн системийн үр ашигтай байдал нэмэгдэх юм.

 

-Янз бүрийн үйлчилгээний төлбөрийг цахимаар шийдэх шаардлага байдаг шүү дээ. Энэ төрлийн үйлчилгээг хөнгөвчилж, хялбаршуулах боломж байгаа болов уу?

 

-Үүнийг шийдэх боломж бас бий. Эцсийн хэрэглэгч мобайл банк, интернет банкны үйлчилгээ ашиглан байрны төлбөр, гар утасны хэрэглээний төлбөр гэх мэт төлбөрөө шууд төлөх боломж бүрдэнэ. Тийм болохоор хэрэглэгчдийг эрсдэлээс хамгаалах механизмыг хэрэгжүүлж, санхүүгийн дэд бүтцийн суурь зарчмууд хангагдана. Бас тоон гарын үсгийн PKI системтэй холбогдож ажилласнаар АСН+ системээр дамжих хэрэглэгчийн дансны дугаар, бусад гүйлгээний мэдээллийн аюулгүй байдал, нууцлал хамгаалалт сайжирна. Цаашид банкнаас бусад байгууллага, томоохон аж ахуй нэгж, цахим мөнгөний үйлчилгээ үзүүлэгч байгууллага, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага АСН+ системд шууд холбогдож, төлбөр тооцоог дамжуулах боломж бүрдэнэ.

 

-Тэгвэл одоо ашиглагдаж байгаа төлбөрийн систем маань хэр найдвартай үйл ажиллагаатай юм бэ?

 

-Дээр би хэлсэн одоогийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр шинэ системийг нэвтрүүлэх давуу талтай. Техник технологи нь цаг үеээ дагаж улам боловсронгуй болж, хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, цагийг хэмнэдэг болж байна шүү дээ. Гар утас байнга л шинэчлэгддэгтэй адил гэж ойлгох хэрэгтэй юм болов уу. Түүнтэй л адил. Одоо бидний ашиглаж байгаа бага дүнтэй төлбөрийн систем нь гүйлгээг 24 цагийн турш тасралтгүй дамжуулах горимтой. Мэдээж, цаг тухай бүрт нь шуурхай дамжуулдаг. Гэхдээ, одоогийн ашиглаж байгаа системийн сул тал нь төлбөрийн системийн оролцогчдыг эрсдэлээс хамгаалах механизм дутмаг, зөвхөн кредит шилжүүлгийн гүйлгээ дамжуулдаг. Мөн нийгмийн халамжийн хүүхдийн мөнгө эсвэл НӨАТ-ын буцаан олголт гэх мэт гүйлгээг дамжуулах үед системийн ачаалал ихсэх, үйл ажиллагаанд доголдол үүсэх зэрэг асуудлууд үүсдэг л дээ.

 

-Одоогоор манай улс төлбөрийн системд ашигдаж байгаа технологиуд болон гүйлгээний сүүлийн үеийн тоонуудаас ярилцлагын төгсгөлд сонирхуулна уу?

 

-Бага дүнтэй төлбөрийн системээр кредит шилжүүлэг, интернэт банк, мобайл банкны төлбөр тооцоо, харин төлбөрийн картын системээр АТМ, ПОС, цахим худалдан авалт буюу e-commerce болон төрийн үйлчилгээний зарим төлбөр тооцоог бодит цагийн горимоор хийж байна.  2017 оны байдлаар нийт 30 сая ширхэг 3.9 их наяд төгрөгийн бага дүнтэй гүйлгээ, 98 сая ширхэг 3.8 их наяд төгрөгийн картын гүйлгээ дамжсан бөгөөд системийн ачаалал ихтэй үед нэг минутад дунджаар 500 ширхэг гүйлгээ дамжиж байна.

 

Ярилцсанд баярлалаа.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ЯМАР ХУВАЛЗЫН ШЭНС ВЭ (103.26.195.113)
    ЭНЭ ХЭН ГЭЖ ХУВАЛЗЫН ШЭЭС БОЛООД ИЙМ НЯЛХААСАА ИЙМ ТОМ АЛБАН ТУШААЛД НААЛДЦАН ХАЧИГ ВЭ ???
    2018 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (64.119.26.92)
    хувалзын хуухэд хулгайн монгоор нь боловсрол эзэмшсэн
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (64.119.26.92)
    ЭЦЭГ ЧИНЬ МОНГОЛ УЛСЫГ ИДЭЭД ДУУСЛАА ХЭЛЖ БОЛИУЛААЧ
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
    • 60 terbuniin huuhed
      2018 оны 06 сарын 05
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    1 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    5 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    32 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    21 цаг 16 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    21 цаг 23 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    22 цаг 56 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    23 цаг 52 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    23 цаг 59 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК