Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн улс орнууд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хэрхэн татдаг вэ

2018-6-20
0
ЖИРГЭХ

Аливаа улсын хөгжилд гадаадын хөрөнгө оруулалт чухал нөлөөтэй. Тийм ч учраас дэлхийн хамгийн том эдийн засгууд хүртэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахын төлөө хууль эрх зүйн орчин, бодлого, зохицуулалтаараа өрсөлддөг. Тэгвэл дэлхийн улс орнууд  гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хэрхэн татдаг вэ.

БНХАУ - Тус улс экспортын 94 хувийг аж үйлдвэрийн, боловсруулсан бүтээгдэхүүн эзэлдэг. 2013 онд БНХАУ-д орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт 124 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ үзүүлэлтээрээ АНУ-ын дараа жагсах болсон юм. БНХАУ  1978 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль, дүрмийг баталж эхэлсэн. Тухайлбал, БНХАУ-ын гадаадын бүрэн эзэмшилтэй аж ахуйн нэгжийн тухай хууль, Хятад, гадаадын хамтарсан аж ахуйн нэгжийн тухай хууль, Хятадын гадаадын хамтын үйлдвэрийн тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй аж үйлдвэрийн тухай толь зэрэг бичиг баримтууд байдаг аж. Гадаадын хөрөнгө оруулалтаар дамжуулан экспортыг дэмжих, технологийг хөгжүүлэх нь тус улсын хөрөнгө оруулалт татах бодлогын гол зорилтууд болдог байна. Үндэсний аюулгүй байдал, нийтийн сонирхолд хор хөнөөлтэй зарим салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хориглодог. Хятад Улс нь чанартай Гадаад хөрөнгө оруулалтыг дэмждэг ч, үүний зэрэгцээ чухал салбар дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталдаг. Аж үйлдвэрийн машин техник үйлдвэрлэлийг чухалчлах тухай Төрийн зөвлөлийн үзэл баримтлалд  гол чухал тоног төхөөрөмж үйлдвэрлэгч гадаадын хөрөнгө оруулагчид дийлэнх хувьцаагаа шилжүүлэх гэж буй тохиолдолд Засгийн газраар батлуулах шаардлагатай болдог. Мөн Хятадын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч 16 салбарын дотоодын компаниуд дахь төрийн эзэмшлийн хувийг өргөжүүлэхийг зөвлөсөн байдаг. Төрийн өмчийн бизнесийн бүтцийг өөрчлөх, улсын хөрөнгийн нэгтгэлийг сайжруулах тухай зааварт үндэсний эдийн засагт чухал гэсэн долоон салбарыг жагсаажээ. Энэ нь заавал төрийн хяналтад байх ёстой. Үүнд батлан хамгаалах, эрчим хүчний генератор болон дамжуулалт, газрын тос, петрохимийн үйлдвэр,  холбоо харилцаа, нүүрс, агаарын тээвэр, далайн тээвэр зэрэг салбар багтсан байна.   Монополийн эсрэг хуулийг 2007 оны наймдугаар сард баталж, 2008 оны наймдугаар сард хүчин төгөлдөржүүлжээ. Уг хуулиар дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч тухайн компанийг хэсэгчлэн болон бүхэлд нь худалдаж авах явдлын эсрэг хяналтыг зааж өгсөн байдаг. Засгийн газар мөн үндэсний аюулгүй байдлын үүднээс дотоодын хөрөнгө оруулалтыг ч бас хянаж авч үзэх шаардлагатай гэж хуульд тусгажээ. Хувь эзэмшилд тулгуурласан хамтарсан компанийн тухай хууль, Гадаадын гэрээлэгчтэй хамтарсан компанийн тухай хууль, Гадаадын хөрөнгөд түшиглэсэн бизнесийн тухай хууль зэргийг мөн энд нэрлэж болно. Гэхдээ Хятадын бусад салбарын хууль тогтоомж нь гадаадын хөрөнгө оруулалтыг хянах, хязгаарлах зүйл заалтыг мөн агуулсан байдаг /Холбоо харилцаа болон санхүүгийн үйлчилгээг зохицуулсан хууль/.   Хятад Улсад гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг хамруулсан нийт 200 гаруй хууль, журам байдаг ажээ.

ОХУ - Манай хойд хөршид гадаадын шууд хөрөнгө оруулалт өндөр босготой. Анх 2008 онд Стратегийн салбарын тухай хуулийг баталсан. Ингэснээр Засгийн газрын салбарууд дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан. Мөн Гадаадын хөрөнгө оруулалтын хяналтын Засгийн газрын комисс нь ОХУ-ын Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хамгаалдаг байна. Сүүлийн жилүүдэд тус улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс буурах болсон. 2014 оны байдлаар тус улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 19 тэрбум ам.долларт хүрч, 70 хувиар буурсан байна. Түүнчлэн 2014 онд ОХУ-аас гарах капиталын урсгал 150 тэрбум ам.долларт хүрчээ. Ер нь тус улс дахь Гадаадын шууд хөрөнгө оруулалтын статистик өндөр хэлбэлзэлтэй байдаг аж.

Казахстан - Тус улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш зах зээлийн эдийн засгийг бий болгох олон чухал алхмуудыг хийж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах үр дүнтэй алхмуудыг авч хэрэгжүүлсэн байдаг. 2014 оны байдлаар Казахстан дахь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 211.5 тэрбум ам.доллар байсан бөгөөд үүнээс 129.3 тэрбум ам.доллар нь гадаадын шууд хөрөнгө оруулалт байжээ.  Тус улсад орж ирдэг гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх нь газрын тос, байгалийн хийн салбарт хийгдсэн байна. Гэхдээ 2003 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хууль, Иргэний хууль, Албан татварын тухай хууль, Гаалийн тухай болон Валютын хяналтын тухай хуулиуд гадаадын хөрөнгө оруулалтад тодорхой хэмжээнд саад тотгор болдог байна. Тус улсын Засгийн газар уул уурхай, төмөр зам, цахилгаан тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, барилга, төмөрлөгийн үйлдвэрлэл, эрчим хүч, нар салхины эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг дэмждэг. Ингэхдээ хөрөнгө оруулалтын хэмжээ 20 сая ам.доллараас дээш байвал орлогын албан татварыг 30 хувиас 20 хувь, нэмүү өртгийн албан татварыг 16 хувиас 12 хувь болгож бууруулдаг байна. Банк, даатгалын салбарт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Казахстанд ажиллахыг хуулиар хязгаарладаг.

Чили - Тус улс 1974 онд Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа баталсан. Уг хуулийн дагуу хөрөнгө оруулагчидтай Хоёр талд хөрөнгө оруулалт болон Чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж эхэлсэн. Улмаар 1990 он гэхэд Чили чөлөөт худалдаа болон хөрөнгө оруулалтаараа олон улсын тавцанд тэргүүлэх хандлагатай болсон байна. 1991 онд Вашингтоны конвенцид нэгдсэн бөгөөд энэхүү конвенцоос хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх олон улсын төвийг байгуулжээ. Энэ үеэс Чили улстай Хоёр талт хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар 51 улстай хэлэлцээрийн ширээний ард сууж, 49 улстай гэрээ байгуулсан байна. 2010 оны байдлаар 36 оронтой байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа аж.

Канад - Тус улсын хувьд аль хэдийнэ Дэлхийн худалдааны байгууллага болон Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээнд гарын үсэг зурсан учир гадаадын хөрөнгө оруулалт  болон гадаад худалдааны асуудалд саад, хаалт хийнэ гэхээсээ илүүтэй нээлттэй тааламжтай ханддаг. Тодруулбал уг хоёр гэрээнд гарын үсэг зурснаар тус улс нь компани байгуулах, компани худалдан авах, компанийн менежментийг шилжүүлэх зэрэгт дотоодын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулагчдыг зааглахгүй гэсэн үүрэг хүлээжээ. Канадын эдийн засаг тодорхой хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалтаас хамаардаг. Санхүүгийн салбарыг тооцолгүйгээр тус улсын нийт эдийн засгийн 25 хувийг гадаадын аж ахуйн нэгжүүд удирддаг  байна. Тиймдээ ч Канад нь гадаадын хөрөнгө оруулагчдад таатай орнуудын тоонд багтдаг.  Тус улсын хувьд гол хөрөнгө оруулагч нь АНУ, Франц, Их Британи, Голланд юм. Тэр дундаа АНУ гол байрыг эзэлдэг. 2006 оны байдлаар АНУ-ын Канадад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 241 тэрбум ам.доллар байсан нь тус улсад хийсэн нийт хөрөнгө оруулалтын 61 хувьтай тэнцэж байв. Харин 2011 оны байдлаар Канад дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 607.5 тэрбум ам.доллар байсан бөгөөд энэ дунд АНУ-ын хөрөнгө оруулалт 326 тэрбум ам.долларыг эзэлжээ. Канадын газрын тос, байгалийн хий, бөөний худалдаа, тээвэр, агуулах болон зоорь, санхүү болон даатгал зэрэг салбарт нь гадаадын хөрөнгө оруулалт төвлөрдөг. Саяхнаас тус улсын гадаадын хөрөнгө оруулалтад дотоодын компанийг хэсэгчилсэн болон бүхэлд нь худалдаж авах худалдаа /Мergers & Acquisitions/ гол байр эзлэх болжээ. Тус улсын Засгийн газрын мэдээлж буйгаар, 2006, 2007 онд энэ төрлийн худалдаа нь гадаадын хөрөнгө оруулалтын 71 хувийг эзэлж байв.

Ц.Мягмарсамбуу

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    1 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    5 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    32 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    21 цаг 16 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    21 цаг 23 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    22 цаг 56 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    23 цаг 52 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    23 цаг 59 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК