Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Түмэнцэнгэл: Валютын орох урсгал нэмэгдэх хүлээлттэй байна

2018-6-26
0
ЖИРГЭХ

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй ярилцлаа.

-Монголбанкны зарласан албан ханшаар энэ сар гарснаас хойш төгрөгтэй харьцах ам.доллар 1.8 хувиар чангарсан байна. Эдийн засгийн өнөөгийн суурь нөхцөл байдалд ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Ханшийг шийддэг эдийн засгийн суурь хүчин зүйл бол төлбөрийн тэнцэл. Валютын орох, гарах урсгалын зөрүүгээр төлбөрийн тэнцэл тодорхойлогдож, дотоодод хэдий хэмжээний цэвэр валют үлдсэн эсэхийг уг үзүүлэлт илэрхийлдэг. Төлбөрийн тэнцэл манай эдийн засгийн тусгал. Хэдий хэмжээний экспорт хийх чадвартай, импортын хэрэглээ хэр их байгааг эндээс мэдэж болно. Нөгөө талаас гаднаас хөрөнгө оруулалт, зээл, бонд хэлбэрээр хэчнээн тооны валют орж ирж буй тухай мэдээллийг төлбөрийн тэнцэл өөрөө агуулж байдаг. Эдгээр хүчин зүйлтэй ханш уялддаг. Монголбанкны хувьд ханш эдийн засгийн суурь хүчин зүйлтэй нийцтэй, уян хатан тогтоно гэсэн зарчим баримталж ирсэн. Гэхдээ үүнээс гажсан, богино хугацааны огцом савлагааг үүсгэхгүй байхын тулд давхар бодлогын арга хэмжээ авдаг. Үүний нэг нь гадаад валютын дуудлага худалдаа.

- Монголбанк баасан гарагт ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, 88.7 сая ам.доллар захад нийлүүлсэн. Төлбөрийн тэнцлийн дарамт ханшид нөлөөлж байгаа юу?

-Төлбөрийн тэнцлээ харвал өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Энэ он болон ирэх жилд мөн ашигтай байх, харьцангуй эерэг төлөвтэй. Төлбөрийн тэнцэл ийнхүү ашигтай, валютын нөөц өсч буй үед ханшийн суурь тренд харьцангуй тогтвортой байх нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно. Хэдийгээр эдийн засгийн фундамент маань өнгөрсөн жилүүдээс эрс сайжирсан ч, зах зээл дээрх мэдээллийн тэгш бус байдлаас үүдэлтэйгээр энэхүү суурь трендээс түр гажсан хөдөлгөөн сая үүсэв үү гэж харж байна.  Энэ үед зах зээлийг тогтвортой байлгах үүднээс богино хугацаанд үүссэн дутагдлыг нөхөх зорилгоор валютын дуудлага худалдаа хийж захад оролцсон. 

-“Дим сам” бондын эргэн төлөлт энэ сарын эцэст хүлээгдэж байна. Валютын ханшид бондын төлөлт ойртсон нь нөлөөлсөн үү эсвэл өөр шалтгаан байсан уу. Эдийн засагт орох, гарах валютын урсгал ямар түвшинд байгаа вэ?

-Оны эхний хагаст төлбөрийн тэнцэл бага зэрэг алдагдалтай гарсан. Эхний дөрвөн сарын байдлаар алдагдлын хэмжээ 47 сая ам.доллар байсан ч алдагдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 2 дахин буурсан гэдгийг анхаарах нь зүйтэй. 2018 он гарсаар эхний хагаст “Чингис” болон “дим сам” зэрэг бондын гадаад эргэн төлөлт хийгдэхээс гадна импорт нэлээд хурдтай өссөн. Эдгээр нь валютын гарах урсгалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцэл сөрөг утгатай байхад нөлөө үзүүллээ. Импорт гэхэд эхний таван сарын байдлаар 45 хувиар өссөн байна. Гэхдээ импортыг задлаад үзвэл, хэрэглээний импорт нийт өсөлтийн найман нэгж хувийг эзэлж байна. Үлдсэн нь аж үйлдвэр, уул уурхайн салбарын тоног төхөөрөмж, нефтийн бүтээгдэхүүн зэрэг ирээдүйд өсөлт бий болгох хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт. Хэдийгээр богино хугацаанд төлбөрийн тэнцлийн алдагдал бий болгож байгаа хэдий ч эдгээр нь эдийн засаг идэвхжиж буйн илэрхийлэл бөгөөд алсдаа өсөлт авчирна гэж үзэж байна. Мөн өр төлбөрүүд шийдвэрлэгдсэнээр эдийн засагт итгэх итгэлд эерэг нөлөөтэй. Харин оны хоёрдугаар хагаст ОУВС-гийн “өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтүүд орж ирэх товтой тул төлбөрийн тэнцэл эерэг гарна гэсэн хүлээлттэй байна.

-БНХАУ-ын төв банкны заавал байлгах нөөцтэй холбоотой гаргасан шийдвэр юанийн ханшид хэрхэн нөлөөлөх бол. Энэ нь манай эдийн засагт таатай нөхцөл болох уу?

-Хятадын төв банкнаас гаргасан шийдвэр нь хувийн секторын өрийн тогтвортой байдлыг хангах, бизнесийн орчныг дэмжих, эдийн засгийн өсөлтийг тэтгэх, одоогийн эрчээ хадгалахад ач холбогдолтой. Заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулснаар зах зээлд нь нийт 100 гаруй тэрбум ам.долларын нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт байна. Энэ нь Хятадын эдийн засгийг дэмжих төдийгүй дэлхийн эдийн засагт, түүхий эдийн үнэд ч эерэг нөлөөтэй. Энэ арга хэмжээ нь худалдааны дайнаас үүсэж байгаа эрсдэлийг нэлээд бууруулж өгнө. 

-Дунд болон богино хугацаанд ханшийн эрсдэлээс сэргийлэх үзүүлэлт бол гадаад валютын албан нөөц. Албан нөөцөд ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Сүүлийн 18 сарын хугацаанд манай нөөц бараг гурав дахин нэмэгдэж, гурван тэрбум ам.долларт хүрсэн. Үүнд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл бий. Түүний нэг нь дэлхийн эдийн засаг эрчимжиж, хөгжсөн болон хөгжиж байгаа орны эдийн засаг илт сэргэлт ажиглагдсан явдал. Энэ нь түүхий эдийн үнээр дамжаад манай эдийн засагт нөлөөлж, валютын нөөц өсөхөд нөлөөлж байна. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд өнгөрсөн жил 700 гаруй сая ам.доллар орж ирсэн. Энэ онд мөн үүнээс дутахгүй хэмжээний валют орж ирэхээр хүлээгдэж байна. Ирэх оны хувьд ч ялгаагүй валютын орох урсгал өөдрөг байгаа. Валютын нөөц эдгээрийн үр дүнд үргэлжлэн нэмэгдэхээр байна. Өнгөрсөн жил гадаад зах зээлээс санхүүжилт босгосон, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэрэг нь мөн нөлөөлсөн. Мөн алт худалдан авалт ч эерэг нөлөө үзүүлнэ. Монголбанк “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг эхлүүлсэн. Төгрөгийн ханш цаашид тогтвортой байхад эдгээр арга хэмжээ итгэл төрүүлж байгаа.

-Ярилцсанд баярлалаа!

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    1 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    5 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    32 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    21 цаг 16 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    21 цаг 22 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    22 цаг 56 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    23 цаг 52 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    23 цаг 59 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК