Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Энхзул: Татвараас зугтах, татвараас зайлсхийх нь хоёр тусдаа ойлголт

2018-7-03
0
ЖИРГЭХ

Ази номхон далайн бүсийн орнуудын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо (AOTCA)-ны 2018 оны хурал, олон улсын татварын форумыг Улаанбаатар хотноо 2018 оны есдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулах гэж буйтай холбогдуулан Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн гишүүн, зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Прайсвотэрхаускүүпэрс mакс ТМЗ ХХК-ийн татварын ахлах зөвлөх Ж.Энхзултай ярилцлаа.

 

-Ази номхон далайн бүсийн орнуудын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо (AOTCA)-ны ээлжит олон улсын хурлын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

 

-Ази Номхон Далайн Орнуудын Татварын Зөвлөхүүдийн Нийгэмлэг буюу AOTCA нь 1992 онд байгуулагдсан, тус бүс нутгийн 13 улсын 19 мэргэжлийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн том байгууллага байдаг. Тус нийгэмлэгийн гишүүд жил бүр хуралдаж нийгэмлэгийн үйл ажиллагааны тайлан, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар  хэлэлцэхээс гадна тухайн цаг үед олон улсад татварын чиглэлээр асуудал болж буй гол сэдвээр олон улсын форум зохион байгуулдаг. Монголын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Нийгэмлэг (ТМЗН) нь AOTCA-ын гишүүнээр 2002 онд элссэнээс хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн байдаг. Үүний үр дүнд ТМЗН нь АОТСА-ын 2018 оны жилийн хурал, олон улсын татварын форумыг эх орондоо зохион байгуулахаар сонгогдсон.

 

Хурал, форумыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа ба бэлтгэл ажлын явц нилээд сайн байгаа. Тухайлбал, 9 сарын 12-ний өдөр АОТСА-ын 2018 оны жилийн хурал, техникийн ажлын хэсэг, аудиторуудын зэрэг дотоод хурал, хэлэлцүүлгүүд нь Гадаад хэргийн яамны хурлын зааланд, VIP хүлээн авалт орой нь ACEM Villa цогцолборт, 9 сарын 13-ний өдөр олон улсын татварын форум, гала хүлээн авалт Шангри-ла зочид буудалд зохион байгуулагдахаар болсон. Харин гадаадын зочид төлөөлөгчдөө зориулж мини наадмыг 9 сарын 14-ний өдөр Чингисийн хүрээ цогцолборт, номадик тур арга хэмжээг 9 сарын 15-ний өдөр Тэрэлжид зохион байгуулна.

 

Дээрх арга хэмжээнүүдийн хөтөлбөр бэлэн болж, зохион байгуулах газруудтай гэрээ хэлцэл хийгдэж, түүнчлэн олон улсын татварын форумын ерөнхий болон панел тус бүрийн сэдэв, илтгэгчид тодроод байна.  

 

-АОТСА 2018 олон улсын татварын форум өмнөх жилүүдэд зохиогдсон форумуудаас юугаараа онцлог, ялгаатай байна гэж үзэж байгаа вэ?

 

-Энэ жилийн олон улсын татварын форум “BEPS-ийн хүрээнд шинэчлэгдэж буй татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх дүрэм, түүний хэрэгжилтэд тулгарч буй практик асуудлууд” (Challenges in implementation of new GAAR Rules under BEPS) сэдвээр зохион байгуулагдана.

 

Татвараас зугтах (tax evasion), татвараас зайлсхийх (tax avoidance) гэсэн хоёр ялгаатай ойлголт байдаг. Хууль тогтоомжийг илт зөрчих замаар төлөх татвараа бууруулах, төлөхгүй байх үйлдлийг татвараас зугтах, харин хууль тогтоомж, татварын гэрээ хэлцлийг зөрчилгүйгээр татварын ноогдолоо бууруулахыг татвараас зайлсхийх явдал гэж тодорхойлдог.

 

Татвараас зугтахаас илүүтэйгээр татварын нарийн төлөвлөлт (tax planning) хийх замаар  татвараас зайлсхийх явдал нь улс орнуудын татварын суурийг гажуудуулах, ашиг шилжих (base erosion and profit shifting -BEPS)-д хүргэж буй тул татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх дүрэм буюу GAARs (general anti-avoidance rules)-ыг боловсруулж, хууль тогтоомждоо тусгах замаар хэрэгжүүлэх практик дэлхийн улс орнуудад өргөн хэрэглэгдэх болсон. Цаашлаад Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ)-аас боловсруулж гаргасан BEPS-ийн эсрэг 15 арга хэмжээний ажлын тайланд татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх дүрмийг чангатгах чиглэлээр олон асуудлууд тусгагдсан байдаг.

 

Монгол улсын Засгийн газраас 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр УИХ-д өргөн барьсан Татварын Ерөнхий Хуулийн төсөлд татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх дүрмийг тусгайлан нэг бүлэг тусгасан байна. Олон улсын татварын шинэчлэгдэж буй дүрмүүдийг дотоодын хууль тогтоомждоо тусгах чиглэлээр татварын шинэчлэл хийж буй энэ цаг үед анхаарал татаж буй энэхүү чухал сэдвээр манай улсад форум зохион байгуулж  буйгаараа онцлогтой болж байна.   

 

Бид GAARs-ыг онол, практикийн түвшинд хамгийн сайн судалсан эрдэмтэн профессорууд болох Баруун Австралийн Их Сургуулийн багш Ричард Кревер (Монгол улсын НӨАТ-ын анхны хуулийн төсөл дээр зөвлөхөөр ажиллаж байсан), Европын Татварын Зөвлөхүүдийн Нийгэмлэг (ЕТЗН)-ийн ерөнхийлөгч Пиержиоржио Валенте, Токиогийн Их сургуулийн багш Наказато нарын зэрэг эрхмүүдийг зочин илтгэгчээр урьж оролцуулж байгаагаас гадна AOTCA-ын гишүүн байгууллагуудын төлөөлөгчид өөрсдийн улс орны туршлага, бодит кейсээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийх болно. Ингэснээр манай татварын зөвлөхүүд, энэ салбарын мэргэжилтнүүдэд олон улсын татварын экспертүүдээс суралцах, мэдлэгээ дээшлүүлэх, түүнчлэн татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх дүрмийг хэрэгжүүлж буй бусад улс орнуудын алдаа оноо, сургамж, туршлагаас судлах боломжууд нээгдэж байгаа юм.

 

Түүнчлэн, энэ жилийн хурал, форумд AOTCA-ын гишүүн байгууллагуудын төлөөлөгчдөөс гадна ЕТЗН, Африкийн Татварын Зөвлөхүүдийн нийгэмлэг зэрэг бусад олон улсын татварын холбоо, нийгэмлэгүүдээс төлөөлөгчид ирж оролцох юм. Учир нь 2013 оноос хэлэлцэгдэж буй дэлхийн татварын зөвлөхүүдийн нэгдсэн холбоо, нийгэмлэгийг байгуулах асуудал энэ онд эцэслэн шийдвэрлэгдэж, “Улаанбаатарын тунхаг бичиг” гэх баримт бичиг зурагдахаар яригдаж байгаа юм. Ингэснээр манай улсын нийслэлийн нэрээр нэрлэгдэх дэлхийн татварын зөвлөхүүдийн хувьд томоохон түүхэн агшныг бүтээлцэх завшаан тохиолдуулж буй нь бас нэг онцлог болж байна.

 

-Хурлын бэлтгэл ажилтай танилцахаар АОТСА-ийн ерөнхийлөгч, ноён Тошихиро Икэда 2018 оны 7 сарын 3-5-ний өдрүүдэд ирж ажиллана гэж сонссон. Улаанбаатар хотод ажиллах хугацаанд ямар ажлууд хийхээр төлөвлөснөөс гадна хурлын бэлтгэл ажилд ямар шаардлагуудыг тавьж байгаа вэ?

 

-Хурал, форумын үйл ажиллагааг дэмжин ажиллахаа Сангийн яам, Татварын Ерөнхий Газраас илэрхийлээд байгаа. Иймд ноён Тошихиро Икэда айлчлалынхаа үеэр Сангийн Дэд сайд Х.Булгантуяа, Татварын Ерөнхий Газрын Дэд Дарга Д.Заяабал нартай уулзан АОТСА –ын талаар болон хурал, форумын талаар мэдээлэл өгч, санал солилцож, түүнчлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгнө. Тус байгууллагаас тогтоосон протоколын дагуу хурал, форумыг зохион байгуулах шаардлагыг АОТСА-ын зүгээс тавьдаг. Үүний дагуу AOTCA-ын ерөнхийлөгч ноён Тошихиро Икэда, ажлын албаны зарим төлөөлөгчид хурал, форум зохион байгуулах газруудтай танилцаж, хөтөлбөрт заагдсан үйл ажиллагаанууд, форумын сэдэв, илтгэгчид, хугацаа, вэб сайтын ажиллагаа, бүртгэлийн явц гэх мэт бүхий л бэлтгэл ажлын явцтай танилцаж, зөвлөмж өгөх зорилгоор ирж ажиллах юм.

 

-Гадны зочид төлөөлөгчид хэр их сонирхож, бүртгүүлэхээ илэрхийлж байна вэ?

 

-АОТСА-ын бүх гишүүн байгууллагууд төлөөлөгчдөө оролцуулахаа илэрхийлээд бүртгүүлж эхлээд байна. Тухайлбал, Япон улсын Татварын Зөвлөхүүдийн Нийгэмлэгээс  45 хүн оролцохоор бүртгүүлээд байна. Бид ойролцоогоор 200-300 гаруй гадаад, дотоодын төлөөлөгчдийг уг үйл ажиллагаанд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

-Дотоодын оролцогчдын бүртгэл эхэлсэн, мөн наадмаас өмнө бүртгүүлбэл 10 хувийн хөнгөлөлттэй гэж сонссон. Үүнээс гадна ямар боломж, давуу талыг дотоодын оролцогчдод санал болгож байгаа вэ?

 

-Өмнөх жилүүдийн олон улсын татварын форумд манай улсаас олон төлөөлөгч төдийлөн оролцож чаддаггүй байсан. Тухайлбал гадагшаа олон улсын татварын хурал арга хэмжээнд оролцоход замын зардал, зочид буудлын төлбөрөөс гадна хурлын хураамжид 150-300 ам.доллар төлөх шаардлагатай болдог. Зардлаас гадна хэлний асуудал манайханд хүндрэл учруулдаг. Учир нь форумууд ихэвчлэн англи хэл дээр зохион байгуулагдахаас гадна татварын асуудал өөрөө нэлээд ярвигтай, тухайн цаг үеийн олон улсын татварын асуудлыг мэргэжлийн өндөр түвшний хүмүүс хэлэлцдэг учраас англи хэлтэй хүн ч ойлгоход хүндрэлтэй байдаг. Энэ жилийн хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа тул бүх илтгэл, материалыг бид монгол хэлнээ орчуулж дотоодын оролцогчдоо тараахаас гадна форум Англиас Монгол хэл рүү синохромны орчуулгатай явагдана. Ингэснээр манай татварын зөвлөхүүд, энэ салбарын мэргэжилтнүүдэд олон улсын татварын өнөөгийн асуудал, мэргэжилтнүүдийн байр суурь, бусад улс орны туршлагыг заавал гадагшаа явалгүйгээр сонсож суралцах, зардал мөнгөө хэмнэх боломж гарч байгаа юм.

 

Дээрх боломжийг олон хүнд олгохын тулд бид дотоодын оролцогчдын бүртгэлийн хураамжийг хувьсах зардлын дүнгээр л тогтоосон. Түүнээс гадна наадмаас өмнө бүртгүүлсэн хүмүүст 10 хувийн хөнгөлөлт эдлэх боломжийг олгож байгаа.

 

Түүнчлэн бидний тавьсан хүсэлтийн дагуу ЕХТЗН (CFE)-ийн ерөнхийлөгч ноён Пиержиоржио Валенте “Олон улсын татвар, татварын бодлого 21-р зуунд” сэдвээр нэг өдрийн сургалт хийхээр болсон. Уг сургалтаар олон улсын татварын бодлогын сүүлийн чиг хандлага, BEPS-ийн хүрээнд хийгдэж буй шинэчлэлүүд болон бусад улс орнуудын туршлагыг авч үзэх болно. Форумд бүртгүүлсэн дотоодын төлөөлөгчдөө уг сургалтад үнэгүй хамруулахаар бид төлөвлөж байгаа. Гэвч суудлын тоо хязгаартай тул эхэлж бүртгүүлсэн хүмүүсийг эхний элжинд сургалтад бүртгэх болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • hahahaha (77.136.84.213)
    tatvar . hahaha oyutolgoin tatvariig yridaa .
    2018 оны 07 сарын 03 | Хариулах
  • hahahaha (77.136.84.213)
    tatvar . hahaha oyutolgoin tatvariig yridaa .
    2018 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.131.227.82)
    Олон улсын татвараар мэргэшсэн манай улсын цөөн хүний нэг дээ.
    2018 оны 07 сарын 03 | Хариулах
  • иргэн (202.9.42.2)
    бидний татварын мөнгийг хэрхэн зарцуулж байгааг л анхаарах хэрэгтэй. Бид татвар төлөөл л байна ОФФШОР, АСЕМ д бидний хүүхдүүдээсээ харамлан харамлан тушаасан татвар явсан
    2018 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.160.71)
    Хууль тогтоомж, татварын гэрээ хэлцлийг зөрчилгүйгээр татвараас зайлсхийх гэж байдаг юм бол бид татвараас зайлсхийж болох юм шив дээ??? Хууль тогтоомж зөрчөөгүй л бол зайлсхийсэн ч байсан төр бидэнд хариуцлага ногдуулахгүй шүү дээ!! Тийм үү, үгүй юу?
    2018 оны 07 сарын 03 | Хариулах
  • ЗОЧИД (103.212.117.83)
    ЭНХЗУЛАА ! - ТАТВАРААС ЗУГАТАХ - ЗАЙЛСХИЙХ ... " ОДИН ХУЙ "
    2018 оны 07 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    1 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    5 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    32 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    21 цаг 16 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    21 цаг 23 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    22 цаг 56 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    23 цаг 52 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК