Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Ууганбаяр: Засгийн газрын квотоор орж ирсэн ажиллах хүч, визний ангиллын дагуу оршин сууж, ажиллахгүй байх тохиолдол гарч байна

2021-3-19
0
ЖИРГЭХ

Гадаадын иргэн харьяатын газраас 2020 онд хөдөлмөр эрхлэх визээр Монгол Улсад орж ирсэн иргэдэд хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэл хийлээ.


Гадаадаас ажиллах хүч авах, оруулж ирэх хуулийн дагуу Засгийн газрын квотоор 2020 онд нэлээд хэдэн аж ахуйн нэгж, байгууллага гадаадаас ажиллах хүч авсан байна. Дээрх газрууд нь зохих журмын дагуу ажиллах хүчээ ажиллуулж байгаа эсэхэд хяналт шалгалт хийхэд нэлээгүй зөрчил дутагдал илэрчээ.

Тухайлбал, гадаадаас ирсэн ажиллах хүч нь тухайн газар нутагтаа байхгүй байх, ирсэн зорилгынхоо дагуу үйл ажиллагаагаа явуулахгүй, уригч аж ахуйн нэгж байгууллага нь тухайн иргэдээ хянаж чадахгүй, хаана байгааг нь мэдэхгүй байх зэрэг зөрчил илэрсэн байна.

Тодотговол, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллана гэж ирсэн гадаадын иргэд нь Баян-Өлгий аймагт алтны уурхай дээр ажиллах байсан, Тэрэлжийн барилга дээр ажиллана гэж ирсэн атлаа тэндээ байхгүй байх, Дундговь аймгийн Гурвансайхан суманд уурхай дээр ажиллах иргэд нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт самрын үйлдвэрт ажиллаж байсан зэрэг зөрчил илэрсэн байна.

Энэ мэтээр ажиллах хүч оруулж ирсэн тухайн байгууллага нь хүмүүсээ хянаж чадахгүй байх асуудал их гарч байгааг Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр онцоллоо.

Энэ үйл ажиллагааны хүрээнд тухайн байгууллага, аж ахуйн нэгжийг нэг бүрчлэн дуудаж уулзаж, хяналт тавьж, тухай хүмүүсээ өөрийнхөө харьяалах байгууллага дээрээ байлгаж байгаад хил нээхээр Монгол Улсаас гаргах талаар шаардлага хүргүүлсэн байна.

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн атлаа визнийхээ ангиллыг солиулах асуудал их гардаг аж.

Тухайлбал хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн хүмүүс хөрөнгө оруулалтын виз авах хүсэлт гаргадаг байна. Яагаад ийм асуудал гарч байгааг судлаад үзэхээр Засгийн газрын квотыг ашиглаж орж ирэхээр хэд хэдэн компанид хүсэлтээ өгч, тухайн байгууллага нь Монгол Улсын хилээр нэвтрүүлдэг байна.

Тодруулбал, "Мөнх Сити хаус" компани нь БНХАУ-ын Эрээн хот, Хөх хотод "Монгол Улс руу ажилтан гаргана" гэсэн зарыг цахим сүлжээнд тавиад иргэдээс 15-25 мянган юань буюу 20 иод сая төгрөг авсан байна. Улмаар тухайн иргэд нь визний ангиллаа солиулах асуудал ярьдаг аж. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу тодорхой байршилдаа үйл ажиллагаагаа явуулаад буцахыг шаардаж байгаа гэдгийг ч тэрбээр хэлсэн.

Мөн "Энэ мэтээр зөрчил дутагдалууд их гарч байна. Тиймээс цаашид зөрчлийг гаргахгүй байх үүднээс хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа.

Засгийн газрын квотоор ажиллах хүч оруулж ирсэн компаниуд анхааралдаа авч, байгууллага хооронд иргэдийг шилжүүлэхгүй байх, тодорхой үйл ажиллагаагаа эрхлээд Монгол Улсын нутаг дэвсгэрээс иргэдээ гаргахад анхаарах хэрэгтэй.

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 1289 гадаадын хөрөнгө оруулалтын визээр орж ирсэн иргэн байгаа. Тус виз нь бусад визний төрлийг бодоход хөнгөлөлттэй удаан хугацаагаар оршин суух, татвараас чөлөөлөгдөх бололцоотой байдаг.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, бодлогыг манай байгууллага тууштай дэмжиж байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын визээр амьдарч буй иргэд нь үнээр бодит хөрөнгө оруулагч мөн эсэхийг шалгахад мөн л зөрчил илэрч байна.

Тухайлбал үйл ажиллагаа явуулсан нь тодорхойгүй. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар 100 мянган доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан нь тодорхойгүй, ажиллах иргэддээ цалин олгодог нь тодорхойгүй, татвар, нийгмийн даатгал төлдөг нь тодорхойгүй хөрөнгө оруулагч байна. Хэдийгээр коронавирусний цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаа нь хязгаарлагдсан ч хөрөнгө оруулагч гэж үзэхэд эргэлзээтэй хүмүүс их байна. Тиймээс хөрөнгө оруулагч мөн эсэхийг нь шалгасны үндсэн дээр хугацааг сунгаж байгаа. Харин эргэлзээтэй хүмүүсийн визний ангиллыг цуцалж байгаа. Тиймээс хөрөнгө оруулагч нар үүнд анхаарч, үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй" гэлээ. 

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (192.82.76.242)
    ooroo ooriinhoo ajliig unelj bna daa, er ni oligtoi dargatai bolohgui gazar umaa daa, omnoh darga ni gej bas neg butehgui nohor bsan sanagdana
    2021 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (192.82.82.150)
    Ажилчин захиалсан компаниудад хамаг бурууг чихээд суух биш, татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж байгаа та нар (ГИХГ) л хяналт тавьж зохицуулах үүрэгтэй шүү дээ!!! Олон зуун сая хүнтэй том улсад хэдэн сая гадаадын иргэн оруулж ирээд алдчихсан биш, хэн нь хаана байгааг мэдэж байдаг цөөхөн монголчууд дотор цагаан хэрээ шиг хэдхэн гадны иргэнийг тас бариад байх боломжтой шүү дээ!!! Энэ байгууллага ажлаа огт хийхгүй байна даа!!!
    2021 оны 03 сарын 19 | Хариулах
  • Zochin (124.158.87.144)
    Hahaj uhtelee hahuul avchihaad taviad yvuulchihgui yu daa medeej ymiig oilgohgui bn gej baimaargui ymaa
    2021 оны 03 сарын 19 | Хариулах
  • иргэн (124.158.88.13)
    эд нар хөөрхий ч юм аа даа зайлуул
    2021 оны 03 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 42 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    20 цаг 5 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    22 цаг 28 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК