Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаяр: МАН, МАХН гэсэн нэрийг хоёуланг нь ашиглана

2021-5-21
0
ЖИРГЭХ

МАХН-ын дарга Н.Энхбаяр хэвлэлийн хурал хийж байна.


Тэрбээр "МАХН татан буугдаж, МАН нэгдэн нийлж байгаа талаар бичиг баримтаа Улсын Дээд шүүхэд албан ёсоор гардууллаа. Энэ бол Монгол Улсын улс төрийн намуудад болж байгаа түүхэн үйл явдал юм. Уг шийдвэрийг гаргахаас өмнө анхан шатны байгууллагын бүх гишүүдээсээ санал авсан.

Бид МАН-тай нийлэхдээ хэд хэдэн зүйлийг баримталсан. Нэгдүгээрт, Бид нэг түүхтэй, нэг үзэл баримтлалтай намууд. 10 жилийн өмнө бид тодорхой асуудлаар өөр өөр байр суурьтай болсон учраас хоёр нам болж, тусдаа үйл ажиллагаа явуулсан. Бид 10 жилийн хугацаанд ярьж, шүүмжилж байсан сэдвүүд нийгэмд, хүмүүст хүрч, олон түмэн тодорхой ойлголттой болсон. Тухайлбал, МАН-МАХН-ын хооронд тухайн үед маргаан дэгдээж байсан МАНАН гэх улс төрийн үзэгдэл улс төрд байж болохгүй. Улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаанд хортой үзэгдэл гэдгийг бид 10 жил ярьсан. Сүүлийн үед МАН-ын удирдлагууд энэ үзэгдлийн хор уршгийг сайн мэдэрч, тэмцэхээр боссон. 

Хоёрдугаарт, Оюутолгойн гэрээ луйвар булхай боллоо, энэ гэрээгээр халхавчилсан залилан боллоо гэдгийг тухайн үед хэлж байсан. 10 жилийн дараа энэ гэрээ үнэхээр луйвал булхай болсон, үүнийг засахгүйгээр Монгол Улс хөгжихгүй гэдгийг ойлгосон. МАН-ын өнөөгийн удирдлага, Ерөнхий сайд Оюутолгойн гэрээг засахаас өөр аргагүйг ойлгосон.

Гуравдугаарт, Бид Дубайн гэрээг хүчингүй болгох ёстойг хэлсээр ирсэн. Энэ бол цэвэр луйвар булхай, хууль зөрчсөн үйлдэл гэдгийг МАН-ын өнөөгийн удирдлага ойлгож, гэрээг хүчингүй болгоно гэдгээ албан ёсоор зарлаж байгаа.

Эрдэнэтийн 49 хувийг авах ажиллагаа хууль бус болсныг бид шүүмжилсэн. Үүнийг МАН-ынхан өлгөн аваад 49 хувийн булхай луйварыг таслан зогсоохын төлөө тэмцсэн. Энэ луйварыг бид хамтын хүчээр таслан зогсоож чадсан. 

Хууль шүүхийн луйвар булхайг бид 10 жил ярьж байгаа. 2016 онд 600 цагдаа ирж намайг баривчилснаас эхлээд энэ булхайг зогсоохын төлөө МАХН шургуу тэмцсэн. Олон хүн баригдаж, хэлмэгдсэн. Гэсэн ч бид бууж өгөөгүй. Сүүлийн үед МАН-ын удирдлагууд үүнийг ойлгож, хууль шүүхийн байгууллагын шударга бусын хонгилыг засахаас өөр аргагүй гэсэн үнэнд гүйцэгдсэн. 

Бидний сүүлийн 10 жил ярьсан асуудал МАН-ын удирдлагын байр суурьтай адилхан болсон. Асуудал, байр суурь адилхан  байхад тус тусдаа үйл ажиллагаа явуулах нь үр дүн муутай, цаг алдана. Энэ жил улс төрийн нам байгуулагдсны 100 жил болж байна. Тиймээс залуусынхаа сайн сайхан амьдрах үүд хаалгыг нээхийн тулд үйл ажиллагаагаа нэгтгэхээр болсон. Энэ ажлаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийхээр шийдэж, тавдугаар сарын 16-нд шийдвэрээ гаргасан. Энэ бол Монгол Улсын хөгжлийн шинэ эхлэлийн гараа. Ололт амжилтыг бататгаж, хямралыг давна гэсэн алхам гэж үзэж байгаа" гэлээ. 

Мөн тэрбээр "С.Ганбаатар гишүүний хувьд МАН-тай нэгдэхэд эхнээсээ дургүй байсан. "Та бидний эвсэл"-дээ үлдэхээр тохиолцсон. Гэтэл С.Ганбаатар гишүүн бидний үгийг сонсохоосоо илүүтэйгээр Ерөнхийлөгч Х.Баттулгын үгийг сонсдог гэдэг нь сая батлагдаж, Ардчилсан намд элсэн орж, алдаа гаргаж байгаад нь харамсаж байсан. Гэхдээ энэ бол хувь хүний сонголт учир хүндэтгэх болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэгдэж байгаа нь эв нэгдлийг эрхэмлэх зорилготой.

Миний хувьд ямар нэгэн албан тушаалд очихгүй. Би нэрээ татаж байгаа. Залуучууд ажиллах хэрэгтэй, тэдэнд боломж олгох ёстой гэж бодсон. 

Нэрний хувьд ажлын хэсэг дээрээ МАН, МАХН гэсэн хоёр нэрийг хоёуланг нь ашиглаж байхаар тохиролцсон. Эдгээр нэр нь түүхэн нэр. Тэгэхээр энэ нэрийг өөр хэн нэгэн авч ашиглана гэж байхгүй. МАН МАХН-ын хүсэл зорилго нэг байсан" гэлээ. 

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (202.179.26.172)
    ganbaatariigaa devshyylehgui gej hylhidaad byltuulchlaa, ednii tuluulul gej baihgui
    2021 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.26.172)
    zygeer arilj baisan behiig todruulchlaa.
    2021 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.26.172)
    samarch samarchhaad diilehgui bolohoor dotor n orj gashilgah needee
    2021 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.187.43)
    2 нэр ашиглана??
    2021 оны 05 сарын 23 | Хариулах
  • Болд (103.212.117.101)
    Энэ хун мундаг удирдагч шуу ашиглах хэрэгтэй ямарч бсан нямдорж бусад хумуусийн дэргэд хамаагуй илуу нэг нам болсон нь зов дэмжиж бна амжилт
    2021 оны 05 сарын 23 | Хариулах
  • Иргэн (103.10.23.180)
    Энэ сүүмгэр мажийтлаа гай болно хүүгээ ч ганбаатар шиг тоглож чадна
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (64.119.19.23)
    Бас нэг төрийн бузар. Ядаж монголоороо аятайхан ч ярьж чадахгүй тийрэн ...
    2021 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.22)
    Гитлер-Путлер хоёр гэдэг шиг?
    2021 оны 05 сарын 21 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    ОТ-н гэрээг засах, сайжруулах хамгийн сайн арга бол авилга авсан хүмүүсийг илчиж, шүүхээс шийдвэр гаргуулж хүчингүй болгуулж, шинээр эхлүүлэх. Өөр арга байхгүй ш дээ, яагаад гэвэл ломбарданд зуучилж тавиад мөнгөө хуваагаад идчихсэн, Тэгэхээр тэр ломбарданд тавьсан үнийг нь төлөөд юмаа авъя гэхээр 1. мөнгө байхгүй, 2 маш өндөр хүүтэй, их мөнгө аваад идчихсэн. Жишээ нь сая төгрөгний утсыг 5 саяар, 10 хувийн хүүтэй тавьчихсан байхаар тэр ломбардны эзэн гэрээгээ цуцлаад та нарт зүгээр л утсыг чинь өгөх үү???????
    2021 оны 05 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 39 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    19 цаг 2 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    21 цаг 25 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    23 цаг 26 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК