Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Цэвээн: Мэдрэмжтэй хүнд бол хөдөлгөөн болгон мэх байдаг

2023-7-10
0
ЖИРГЭХ

Улсын баяр наадам эхэлж буйтай холбогдуулан өнгөрсөн жилийн ярилцлагыг сэргээн хүргэж байна.

Наадам дөхөхийн хэрээр бөхчүүд бэлтгэлээ жигдрүүлж, уяачид хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулж, эрхий мэргэн харваачид алтан шар зурхайгаасаа адис авдаг. Эдгээр өдрүүд Монгол хүн бүрийн сэтгэлд дотно, догдлол дүүрэн байдаг билээ. Манай сурвалжлах багийг “Увс нуур” бөхийн галд очих үед тус галын сорилго барилдаан болж байлаа. Энэ үеэр Улсын начин Л.Цэвээнтэй ярилцлаа. Тэрбээр “Увс нуур” галын сорилго барилдаанд зодоглосон бөхчүүдийн хамгийн ахмад нь байсан юм.


-Сайхан наадаж байна уу. Та энэ жилийн наадмаар зодоглох уу. Бэлтгэл сургуулилт тань хэр байна вэ?

-Барилдалгүй яах вэ. Гэхдээ ах нь бэлтгэл хийгээгүй. Самганыхаа цайг уугаад л сууж байна даа. “Увс нуур” галынхаа сорилго барилдаанд нэг даваад, хоёрын даваанд нэг хүүг үнсээд явууллаа.

-Өнөө жилийн бөхийн өнгө хэр байх юм. Улсын цолонд ойр гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Бөхчүүд сайхан байна. Залсуусаас энэ нь цол авна гэж нэрлэхэд хэцүү болж. Төрийн наадамд ам гарч болдоггүй юм шүү дээ.

-Нэг жил өнжсөн баяр наадмыг хэр сэтгэл догдлолтой хэр байна вэ?

-Энэ жил их өргөн дэлгэр наадам болно байх. Өвчин хууч залуучуудад нэлээн нөлөөлөх шиг. Өнөө жил хүн бүрийн сэтгэл тэнэгэр, өвс ногоо нь сайхан ургасан, малынх нь зоо сайхан тэнийсэн байна. Засаг төр нь нэг тийшээ шийдэгдэж байх шиг байна. Ирээдүй сайхан болно гэдэгт настай хүний хувьд итгэж байна.

-Та улсын начин цол хүртсэн наадмаа эргэн дурсахгүй юу?

-Ах нь Улсын баяр наадамд гурав, дөрвөн удаа тунасан хүн. 1987 оны наадмаар нэгийн даваанд “Алдар”-ын Зэвгийг, хоёрын даваанд монголд бэлтгэл сургуулилт хийж байсан Оросын бөхийг, гурвын даваанд Булганы А.Лхагвасүрэнг, дөрвийн даваанд С.Чулуун начныг, тавын давааг улсын заан Амгааг давж улсын цолны босго алхсан.  

-Дараа нь?

-Зургаагийн даваанд Х.Баянмөнх аваргын гарыг амраасан даа.

-Баянаа аваргатай яс үзээгүй юм уу?

-Тийм ээ. Түрүүлэх бөхийн гарыг амраасан хэрэг. Уг нь би тэр жил гойд сайн байсан юм.

-Дараа жил нь яав?

-Дараа жилүүдэд нь сайн барилдаагүй. Уг нь цол авдаг жил бэлтгэл сайн байлаа. Би ер нь хүний үгэнд ордоггүй, зөрүүд хүн. Өөрөө явбал явахаар байсан юм. Тийм сайн байсан жилүүдэд нутгийнхаа таван залууг дэмжсэн.

-Хэн хэнийг дэмжив?

-Улсын начин Нямжав, Даваасүрэн, түргэний Эрхэмбаяр, Н.Баямагнай нарыг дэмжсэн.

-Бөхийн гараа тань хэзээнээс эхлэв?

-1976 он. Аварга Балжинням, Сүхбаатар бид гурав армид нэг гэрт байсан. Нэг гэрээс аварга, заан, начин гурав төрсөн л дөө. Тэгж ярьвал Балжинням бид хоёр нэг айлын ах дүүгийн охинтой гэрлэсэн.

-Та анхны цолоо хаана хийж байв?

-Би 1980 онд Сүхбаатар аймагт арслан болж байлаа. Урд жил нь Дундговийн Улаанхүү начин маань аймгийн арслан Цэнджавд унаад ирсэн. Дараа жил нь би очиж байгаа юм. Цэнджав гээд аймгийн арслан байсан.

-Та А.Сүхбат аваргыг ид үед нь заалны барилдаанд давж шуугиулж байсан даа. Тэр үед та хэдэн настай байлаа?

-50 гарчихсан үе шүү дээ.  А.Сүхбат аварга намайг гурвын даваанд хэд хэд авсан юм. Нэг удаа амны настай бөхдөө унасан нь тэгж шуугиулахгүй юү. Надад унасан бөх их сургамж авдаг, дээшээ сайн ч барилддаг.

-Таны дархан мэх гэвэл. Дархан мэхээ залуучуудад зааж байна уу?

-Бусгадаг юм. Бусгаад хүн хазайгаад ирвэл тонгорно, хутгана гээд их л хурдтай байж дээ. Одоо хөл гүйцэхгүй гэж бодоод хийхгүй байна. Түүнээс биш сурсан юм бол байна. Сурцтай ч хийнэ. Гэсэн ч 70 хүрч яваа хүн хэмжээгээ мэдэлгүй яах вэ.

-Залуучуудаас бусгах мэхийг даацтай хийж байгаа нь хэн байна вэ?

-Харагдахгүй байна. Залуучууд их хашир болж. Б.Бат-Эрдэнэ аварга шиг байна даа. Аварга залуудаа хүн унаж байхад л зогсож байдаг байлаа. Хаяхгүй их хашир байсан.

-Энэ жилийн наадмын түрүү бөхийг хэн гэж таамаглаж байна вэ?

-Аваргууд өнгөлнө байх. Сайхан залуучууд их байна. Цагаан сараар түрүүлсэн Архангайн Э.Мөнхжаргал дээгүүр барилдаж магадгүй. Энэ залуучуудын бэлтгэл сургуулилт мундаг байна. Бидний үед даагаад бэлтгэлд гаргадаг хүн гэж байдаггүй байлаа. Би ер бэлтгэлд гарч үзээгүй. Дээр үед Харзтайд хоёрхон хонож байсан юм. Сайхан өгөгдөлтэй бие бялдар эцэг эхээс заяаж дээ гэж залбирч явдаг. Өгөгдөлтэй бие бялдар, сийрэг ухаантай бөх хүн архи дарс, тамхи тарианаас хол байж самганаа солихгүй явахад л амжилт ойрхон доо.

-Танд барилдахад хамгийн эвгүй бөх хэн байв?

-Булганы дарваан Ж.Борыг нэг удаа ч хаяагүй. Улсын наадамд хоёр удаа таарсан. Хоёр удаа барилдаад би хоёр ойчсон. Бас аварга А.Сүхбаттай барилдахад эв нь олдохгүй, эвгүй бөх.

-Та аваргуудтай олон барилдсан уу?

-Барилдалгүй яах вэ. Даваад, хаяад л... Гэхдээ аваргыг тэгж олон удаа хаяж байсангүй. Би хүнд бууж өгч, худлаа барилдана гэж байхгүй. Сая бөхийн галын сорилго барилдаандаа нэг давлаа. Хоёрын даваандаа нэг хүүхэд үнсээд явууллаа. Улсын наадам болоход долоо наймхан хоног дутуу байхад залуучуудтай барилдаж байгаад хөл гараа гэмтээвэл яана.

-Та одоо бэлтгэл, дасгал хийж байна уу?

-Хийхгүй байна. Гайгүйхэн төрчихсөн хүнд хөдөлгөөн болгон мэх байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
Кавай Леонардад цалингаас гадуур орлого олсон хэргээр 700 мянган ам.долларын торгууль хүлээв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (64.119.17.96)
    За даа доорх командуудыг харахад жинхэнэ бөхийн үнэн төрх ч харагдаж л байна доо, kk
    2023 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин (150.129.142.231)
    Начин авсан жилээ хэдэн үхэр шаагаад баригдсан да ер нь бол төрчихсөн малын хулгайч да
    2022 оны 07 сарын 04 | Хариулах
    • Ахан дүүс
      Баатар баавайнхан наад хулгайчаас чинь болоод нүүрээ хийх газаргүй зовж явдаг юм билээ. ЦЭВЭЛМАА маань хүний нүүр бүтэн харж чадахгүй аргаа бараад салсандаа. одоо сайхан амьдарч байгаа. нэгэнтээ түүний амнаас Тэс сумын Баатар баавайнхан охин Цэвэлмаа цэвээнд хандаж 《шоронгийн хулгайчаа!!! Надад хөгшин нөхөр хэрэггүй гэдгийг наад чинь аль хэдийн мэдсэн байж яаж ингэж ярьж чадаж байнаа???. Би наадахнаас чинь аль хэдийн салчихсан. Одоо би залуу нөхрийг хамт халуун дулаан сайхан амьдарч байгаа шүү. Миний залуу нөхрийг хүүхдүүд бүгд мэдэхээр барахгүй ирж очдог. наад муу хулгайч цэвээн чинь залуу нөхрийг минь маш сайн танина. Дахин миний амьдрал, гэр бүлд сэв суулгахыг би болон бид зөвшөөрөхгүй шүү улаан махны бузраас》гэж хашгирч байхавдэ зайлуул
      2022 оны 07 сарын 04
    • Тэс нутгийн алдарт уяач
      Шулуухан үнэнийг хэллээ. ховсолж залахыг үзүүлдэг насилк цэвээн да. ямарсайндаа нутгаасаа авсан авгай цэвэлмаа нь нөхөр дагуулж ирээд хамт амьдардаг байхавдэ. саяхнаас бас нэг хар хүүхэнтэй болсон байга харагданалээ дэ. төрчихсөн хулгайчтай тогтох нь яадагл юм
      2022 оны 07 сарын 04
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    2 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    6 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    33 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    21 цаг 17 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    21 цаг 23 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    22 цаг 57 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    23 цаг 53 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК