Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурвалжилга: Залуус үндэсний онцлогийг харуулсан эко модон гацуурын тоглоом, шинэ жилийн чимэглэл хийж байна

2022-12-03
0
ЖИРГЭХ

Арванхоёрдугаар сар гарч гацуур модод, гэрлийн чимэглэлүүд нийслэл хотод хэсэгхэн ч гэсэн баярын уур амьсгалыг авч иржээ. Гадаа хүйтэн ч алхаж яваа хүмүүсийн дотор шинэ жилийн баярын догдлол дүүрэн байгаа нь ажиглагдахаар. Ийн бодож алхсаар бид зорьсон газраа ирлээ. Хэдхэн хоногийн өмнө, эко модоор үйлдвэрлэсэн гацуур модны чимэглэлийн тухай фейсбүүкээс харсан минь намайг ийш авч ирэхэд хүргэв. Биднийг хоёр найз угтсан нь Б.Даваасүрэн, Б.Далай-Эрдэнэ нар.


Тэд хамтран гацуур модны чимэглэл, шинэ жилийн гоёлын камин зуух болон шинэ жилийн холбогдолтой ширээний чимэглэл, лааны суурийг эко модоор үйлдвэрлэж байгаа юм. Үүнээс гадна тэдний хийсэн чимэглэлүүд Монгол үндэсний шинжийг харуулсан танин мэдэхүйн шинжтэй гэдгээрээ онцлог. Ингээд тэдэнтэй хэсэг хөөрөлдсөнөө хүргэе.

-Б.Даваасүрэн: Монгол үндэсний онцлогийг харуулсан гацуур модны тоглоомыг хэрэглэгчдэдээ санал болгож байна-

-Арванхоёрдугаар сар гарахтай зэрэгцэж шинэ жилийн уур амьсгал орж эхэлжээ. Энэ үед шинэ жилийн уур амьсгал оруулах өвөрмөц бас өөрийн  гэсэн онцлогтой чимэглэл, гоёлуудыг үйлдвэрлэж байгаа нь биднийг ийш хөтөллөө. Та бүхэн өөрсдийн хийж байгаа бүтээлүүдээ манай сайтын уншигчдад танилцуулаач?

-Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Шинэ жилийн баяр дөхөөд ирэхээр хүн бүрийн сэтгэлд догдлол, баяр баясал дүүрдэг шүү дээ. Бидний ажигласнаар хил гаалийн асуудлаас шалтгаалаад энэ жил шинэ жилийн тоглоом, чимэглэл хомс байсан. Ингээд найзтайгаа хамтраад хуванцар тоглоомын оронд удаан ашиглах, бас өөрийн гэсэн онцлогтой эко модон чимэглэлийг хийхээр шийдсэн маань энэ. Одоогоор бид 13 төрлийн чимэглэлийг гаргаад байгаа. Уламжлалт Христмасын баярын Санта, буга зэрэг байхаас гадна Монгол үндэсний онцлогийг шингээхийг зорьж байгаа.

Онцлох загваруудаас танилцуулбал, Хаадын тамга багц маань Чингис хаан болон түүний дөрвөн хүүгийн тамгаар хийсэн гацуур модны өлгөдөг чимэглэл, улаан номд орсон ховор ан амьтадын багц бий. Үүнээс гадна Монгол ахуйг харуулсан алтайн ятга, монгол гэрийг харуулсан багц, Нийслэл багц буюу Улаанбаатар хотын онцлох барилга байгууламжийг харуулсан багцуудаа танилцуулж байна.

Үүнээс гадна, компанийн лого, хүүхдийнхээ анхны шинэ жил, нэр болон ширээний дугаар зэргийг бичиж хийх боломжтой. Жишээлбэл, лааны суурь, ширээний чимэглэл, гацуурын тоглоом зэрэг төрлүүд бий. Найз нөхөд, ээж аавдаа болон монитадаа өгөхөд тохиромжтой, мөн лааны суурь, ширээний гацуурыг шинэ жилээр албан байгууллагууд шилдэг ажилтны өргөмжлөл болгон ашиглах боломжтой.

-Модон тоглоомууд эко гэдгээрээ онцлог гэж хэлсэн шүү дээ. Үүнийг тайлбарлавал?

-Бид үйлдвэрийн гурван миллиметрийн өргөнтэй модон хавтанг лазераар зүсээд өнгө будгаа гаргаж, саа гоёл чимэглэлээ мэргэжлийн зураачид нэг бүрчлэн гараар будаж хийдэг. Тиймээс хуванцар тоглоомыг бодвол хагарч гэмтэхгүй, эдэлгээ удаан бөгөөд хүүхэд амандаа хийсэн ч аюулгүй гэсэн үг.

-Б.Далай-Эрдэнэ: Манайх гацуур модны тоглоомоос гадна гоёл чимэглэлийн камин зуухны худалдаа, түрээсийн үйлчилгээг санал болгож байна-

-Таны хувьд мэргэжлийнхээ онцлогийг ашиглаад найзтайгаа хамтраад ажиллаж байгаа гэсэн. Хэдэн оноос эхэлж зураач мэргэжлээр ажиллаж байна вэ?

-Би 2014 оноос хойш зураач мэргэжлээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд киноны зураг болон бие даасан бүтээлүүддээ цаг гаргаж ажилладаг байлаа. Харин энэ удаад Б.Даваасүрэн найзтайгаа хамтраад шинэ жилийн уур амьсгал бүрдүүлэх чимэглэл, тоглоомууд дээр ажиллаж байна. Найз маань хэв, загвараа гаргаж зүсээд бэлэн болгож, харин би түүн дээр нь өнгө будгаар зурж, чимэглэх ажлыг гүйцэтгэдэг.

-Дан ганц гацуур модны чимэглэлээс гадна шинэ жилийн камин зуух харагдаж байна. Үүнийг бас өөрсдөө хийж байгаа юу? Энэ талаар танилцуулж өгөөч?

-Тиймээ. Бид өөрсдийн хийсэн камин зуухыг хэрэглэгчдэд санал болгож байгаа. Энэ нь тайзны зориулалтаар хийсэн учраас маш хөнгөн, олон жил хэрэглэж болохоос гадна, дахин сэргээн засварлаж болно. Одоогоор хоёр загварын камин зуух гарсан байгаа. Цаашид захиалагчдын хүссэн хэмжээ, загвар, өнгөтэйгөөр хийж өгөх боломжтой.

-Үнийн хувьд ямар үнэтэй худалдаалж байгаа вэ?

-Камин зуухны хувьд 200-800 мянган төгрөгийн үнэтэй. Хэмжээ загвараасаа шалтгаалаад үнэ нь өөр өөрөөр гарна. Түүнээс гадна бид түрээсийн үйлчилгээг санал болгож байгаа. Албан байгууллагууд нэг өдөр шинэ жилээ хийхийн тулд заавал худалдаж авахгүйгээр нэг өдөр түрээслээд ашиглах боломжтой.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

-Баярлалаа. Монгол үндэсний уламжлал шингэж, монгол урчуудын гараар бүтсэн шинэ жилийн чимэглэл, тоглоомуудаа сонгож, биднийг дэмжээрэй.

Хувь хүн, албан байгууллагын хэрэглэгч та бүхэн шинэ жилийн чимэглэл тоглоом захиалахыг хүсвэл “Өв дизайн” ХХК-ийн фейсбүүк хаяг болон 88058403 дугаарт хандан хүргүүлж авах боломжтой.

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
“ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
    1 мин
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
    1 мин
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    14 цаг 12 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    15 цаг 1 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    15 цаг 55 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    16 цаг 40 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    17 цаг 2 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    17 цаг 42 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    18 цаг 10 мин
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    18 цаг 24 мин
  • Пенсильванид улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүн нас баржээ
    18 цаг 30 мин
  • М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
    18 цаг 36 мин
  • С.Даваасүрэн: Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана
    19 цаг 28 мин
  • Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
    19 цаг 50 мин
  • Оросын дроны цохилтууд Польшийн хилд тулж ирэв
    20 цаг 2 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
    20 цаг 36 мин
  • Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ
    21 цаг 3 мин
  • Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
    21 цаг 14 мин
  • Арьс ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
    21 цаг 15 мин
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
    21 цаг 19 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК