Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

14 мянга орчим малчин өрхөд эрүүл мэндийн тусламж шаардлагатай байна

2024-2-25
0
ЖИРГЭХ

Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийлээ.


Өнөөдрөөс эхлээд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын зарим хэсгээр, 27-нд төвийн болон говийн аймгуудын нутгийн зарим хэсгээр, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр, гуравдугаар сарын 1-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Ийм учраас малчин ард иргэд та бүхнийг цаг агаарын мэдээтэй уялдуулан аюулгүй байдлаа хангаж, амьжиргаагаа зохицуулна уу гэж анхааруулж байна. Цасан шуурга шуурах учир зам, даваа хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, халтиргаа гулгах үүсэх эрсдэл бий. Иймд хөдөө орон нутаг руу явахдаа аюулгүй байдлаа дээд зэргээр сахихыг анхааруулж байна.

УОК-ын даргын тушаалаар орон нутагт долоон ажлын хэсэг ажилласан. Үндсэндээ малчин ард иргэдийнхээ нөхцөл байдалтай танилцах, засгийн газрын шийдвэрээр гарсан тэжээлийг хүргэх, цаг үеийн асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор ажилласан бүлгүүд өнөөдрөөс Улаанбаатарт эргэн ирж байна. Нөхцөл байдлыг ойрын хугацаанд авч хэлэлцээд, дараагийн алхмуудын ажлуудыг хийнэ.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 189,283 малчин өрх өвөлжиж байна. Үүнээс 72,462 өрхөд өвөлжилт хүндэрсэн гэсэн судалгааг УОК-ын Шуурхай штабаас гаргасан. Өвс тэжээл дууссан 39,414 өрх, хүнс хоолны хэрэгцээ шаардлагатай 7863 өрх, түлээ түлшний хомсдол үүссэн 5800 өрх, эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13,677 өрх байна. Орон нутаг, сумын түвшинд ажил хариуцсан хүмүүсээс, малчдаас, бодит байдлаас энэхүү судалгааг гаргаж авч, хариу арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2,009,000 мал хорогдсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад малын хорогдлын хэмжээ 85.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Гурваас доош ам бүлтэй, хүн хүчний хомсдолтой, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болоод малын хот, ойролцоох газрууд нь цасанд дарагдсан, тусламж авах нэн шаардлагатай байгаа өрхүүдийн судалгааг мөн гаргалаа. Нийтдээ 14 аймгийн 66 суманд гурваас доош ам бүлтэй, зайлшгүй нэмэлт хүн хүчний туслалцаа шаардлагатай байгаа 2032 малчин өрх байна. Эдгээр нөхцөл байдалтай холбогдуулан төрийн, цэргийн болон хууль сахиулах байгууллагын нэмэлт хүч хэрэгслийг бид маргаашаас эхлэн ажиллагаанд оролцуулна. Ажиллагаатай холбогдуулан бэлтгэлээ ханган ажиллаж байна.

Одоогийн байдлаар төрийн, цэргийн болон хууль сахиулах байгууллагын 245 албан хаагч, 114 тээврийн хэрэгсэл өвөлжилт хүндэрсэн 17 аймгийн 74 суманд ажилласан байна. Энэ хугацаанд 2748 айл өрхөд хүрч ажилласан. 15,103 км газрыг зам гаргаж, бэлэн байдлыг хангалаа. 1778 тонн өвс тэжээлийг хүргэсэн. Энэ дүн мэдээ өдөр тутам өөрчлөгдөж, өссөн үзүүлэлттэй байгаа. Энэ хугацаанд тээврийн хэрэгслүүдэд эвдрэл гэмтэл гарсан асуудал үүссэн ч цаг тухайд нь засварлан, ажиллагааг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна. Зам гаргах ажиллагаа цаашид үргэлжлэнэ. Эдгээр хүнд даацын, туулалт сайтай машин техникийн шатах, тослох материалыг тасралтгүй хангах арга тактиктай ажиллаж байна. Мөн аймгуудын өөрсдийнх нь хүч хэрэгслээр 7000 гаруй зам харгуйг гаргасан. Нийлбэр дүнгээрээ 23 мянган км зам харгуй гаргах ажлыг энэ хугацаанд зохион байгуулж ажиллалаа.

Өвөлжилтийг хохирол багатай даван туулах, эрт хариу арга хэмжээ авах, зудын гамшгийн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан орон нутгийнхны зүгээс хариу арга хэмжээ авах шат дараатай арга хэмжээнүүд хийгдсэн. Энэ хугацаанд 21 аймгаас нийтдээ өвөлжилтийг хохирол багатай даван туулах аймгийн гамшгийн эрсдлийн нөөц хөрөнгөөс малчдад зориулан 17,9 тэрбум төгрөгийг орон нутгийн түвшинд зарцуулчихаад байна.

21 аймгийн хэмжээнд нийт 26,664 тонн өвсийг 127,514 өрхөд, 10,526 тонн тэжээлийг 128,687 өрхөд хүргэж, хуваарилсан. Өвөлжилтийг хохирол багатай даван туулах, мал аж ахуйн салбараа эрсдэлээс хамгаалах, эрсдэлийг шилжүүлэх, малчдадаа туслах гэсэн шат дараатай арга хэмжээнүүдийг орон нутаг болон үндэсний түвшинд шат дараатай хэрэгжүүлж байна.

Аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийн зүгээс сайхан сэтгэлийн тусламжийн аянуудыг бүх түвшинд зохион байгуулж байна. УОК-ын харъяа төвлөрсөн хандивын дансанд тэрбум гаруй төгрөгийн бэлэн мөнгөний хандив цугларсан. 500 сая гаруй төгрөгийн бараа материалын хандив ирсэн. Эдгээрийг шаардлагатай малчин өрхүүдэд шилжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллана.

Мөн өчигдөр Гандантэгчинлэн хийд болон Наро банчэн гэгээнтний зүгээс 80 сая төгрөгийн өвс тэжээлийн тусламжийг таван аймагт үзүүлнэ гэдгээ бидэнд танилцуулсан. Даваа гаригаас эдгээр таван аймагт тусламжийг шат дараатай хүргэнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын молибдены биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллароор өслөө
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    3 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    14 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын молибдены биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллароор өслөө
    48 мин
  • Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 0 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    1 цаг 26 мин
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 27 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    16 цаг 16 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
    16 цаг 21 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    18 цаг 5 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    18 цаг 39 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    18 цаг 44 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    19 цаг 40 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    19 цаг 46 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    19 цаг 47 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    20 цаг 11 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    20 цаг 33 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    21 цаг 27 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    21 цаг 43 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    21 цаг 47 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    22 цаг 11 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК