Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХАМБА НЯМБАА

2025-1-04
0
ЖИРГЭХ

“Мегаватт”

Сүүлийн хоёр жил бид бүгд цахилгааны “мэгаваат” /буюу МВт/ гэдэг үг тогтоож авав, бүр чухамдаа ДЦС-4 нь 600-700МВт орчим, ДЦС-3 нь 150 МВт орчим үйлдвэрлэдэг бөгөөд манай нийт хэрэглээ оргил ачааллын үеэр 1600-1700МВт хүрдэг талаар ч тоонуудыг тогтоосон байх. Шинээр эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууц, үйлдвэр бариасай гэж бүгд хүсдэг ч тэдгээр нь эрчим хүчний эх үүсвэртэй юу гэдгийг ихэнх нь мартчихдаг бөгөөдсүүлийн жилүүдэд л тогоо таслуулан байж нэг юм ухаарч байх шиг. Нийслэл хотын эрчим хүчний хэрэглээ жил бүр 150-200МВт-аар нэмэгдэж буй, 2030 он гэхэд 3300МВт орчим цахилгаан бидэнд шаардлагатай. Урьд жил манай улс 200МВт-ын цахилгааны дутагдалтай өвлийг давжээ /мэргэжлийн хэллэгээр 1500 орчим фидер дэх 2 сая хэрэглэгчийн 3151МВт хязгаарлалт!/. Харин анзаарсан бол энэ өвөл 12-р сарын 20 хавьцаанаас хойш буюу ерөнхийдөө ”ес эхлэснээс хойш” цахилгааны хязгаарлалт хийсэнгүй, уг нь ноднингоос хэрэглээ нь 150-200МВт-аар нэмэгдчихсэн байгаа шүү дээ.

50МВт+150МВт

Шулуухан хэлэхэд нийслэлийн эрчим хүчний асуудалдНийслэл өөрөө анх удаа аминд тулсан маневр хийжчадсан юм. Хотын дарга 2024 оны хавар 300 тэрбумын 50МВт-ын батерэй хуримтлуурын станц барих тендэр зарлаж, улмаар 9-р сард Хятадын “Энвижин Энержин” салбартаа тэргүүлэх компанитай гэрээ байгуулж, барилга угсралтыг 77! хоногт гялалзуулж, санхүүжилтийг нь “International Financial Corporation”-ын 7.7! хувийн хүүтэй бондоор шийдэж, 12-р сар гэхэд төвийн системд эрчим хүч нийлүүлж, тохируулгын үүрэг гүйцэтгэж эхэллээ. Харьцуулахад 2023 онд 80МВт-ын батерэй хураагуурт хоёр жил зарцуулсан байдаг. Батерэй хуримтлуурын станц уг нь барилга угсралтын ажил нэг их цаг авдаггүй, бичиг цаас, мөнгө цаасны ажилд л хамаг цаг нь явдаг аж.“Багануурын батерэй”-г товч тайлбарлахад 200МВт/ц буюу 50МВт чадлыг 4 цаг нийлүүлнэ, шөнөдөө цэнэглээд, оргил ачааллын үеэр нь нийлүүлнэ гэсэн үг. Эрчим хүчний хэрэглээний хэлбэлзлийг ДЦС-ууд яг тухай бүрт нь тааруулж үйлдвэрлэх боломжгүй заавал тохируулга шаарддаг ажээ. Тохируулгыг одоогоор Оросоос эсвэл батерэй хуримтлуурын станцаар шийдэж буй. Багануурын 50МВт станц тохируулга хийхээс гадна 25 мянган айлыг цахилгаанаар хангах чадалтай. Сонсоход амархан ажил мэт ч улс төрийн зүтгэл манлайлал байгаагүй бол ажил ийм шуурхай шийдэгдэхгүй байлаа.

Түүнчлэн Бөөрөлжүүтийн ДЦС-ын эхний 150МВт блок аравдугаар сард ашиглалтанд орж, зүгшрүүлэлт тохируулгын ажил хоёр сар хийгдэж 12-р сард төвийн эрчим хүчний системд цахилгаан өгч эхэлсэн бөгөөд Улаанбаатар бондоос дамжуулан санхүүжүүлж, эргэн төлөлтийг Бөөрөлжүүт ДЦС бүрэн хариуцахаар гэрээлсэн байна. Үнэ тарифын хувьд 2016 оны гэрээгээр 28 жилийн турш нэг тарифаар нийлүүлнэ гэж заасан /орос хятадаас авдаг тарифаас 35 хувь хямд/. Олон жил ужгирсан эрчим хүчний төслүүдийг шуурхайлах боломжой ажээ, харин асуудлын углуурга юу байв?

“UB Business Opportunity”

Эрчим хүчний эх үүсвэрийн асуудал бол угтаа мөнгөний л эх үүсвэрийн асуудал. Өмнөх хотын даргын үеэс яригдсан 500 тэрбумын “Улаанбаатар бонд” дотооддоо гаргасан нь тэр дороо зарагдаж дууссан нь хөрөнгө оруулагч нар Нийслэлийн ирээдүйд итгэлтэй байгааг харуулсан дохио болов. Товчхондоо хөрөнгө оруулагчид 12% хүүтэй 500 тэрбумыг Нийслэлд олон жилийн хугацаатай зээлдүүлж буй хэрэг. Улмаар гадагшаа 500 сая долларын бонд гаргахаар төлөвлөж байна.

Улаанбаатар хотыг 10 тэрбум долларын бизнесийн боломжтой гэж гадны хөрөнгө оруулагч нар дүгнэж буй. Сураг дуулах нь ээ хотын дарга Лондонд очиж 3 тэрбум паундын эх үүсвэр, Британы Засгийн газрын баталгаа хөөцөлдөж яваа ажээ. Саяхан Бээжинд зохион байгуулсан “UB Business Opportunity” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт дээр зааланд 150 зочин ирнэ гэж төлөвлөж байсан ч санхүү, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын 204 байгууллагын 500 гаруй хүн цугларч, зарим нь босоогоороо зогсож мань хотын дарга бараг хамба лам шиг олныг хуйлруулсан байгаа юм. Уг нь манай хот дэлхийн бусад том хотуудтай харьцуулахад жижигхэн хот, бидэндээ том санагдаад буй асуудлууд маш шуурхай шийдэгдэх бололцоотой. Үүнд харин улс төрийн манлайлал, шийдэмгий тууштай чанар л хэрэгтэй юм.

Том төслүүдээ хөдөлгөж

Том асуудлаа шийднэ

Яахав дээ, бусад аар саар шүүмжлэл бухимдал явж л байдаг ч зарим дорвитой ажлууд хийгдээд эхэлсэн байна. Олон жилийн нийтийн тээврийн асуудлыг ч хотын дарга болсон даруйдаа цэгцэлж 600 “хар биш саарал” автуус шуурхай шийдэж оруулав. Жаахан тоо бодъё, нийслэлдодоогоор 2000 айлын газар чөлөөлж 12,000 айл буюу хуучнаар 1,3,4-р хорооллуудыг нийлүүлсэнтэй тэнцүү хороолол босгохоор болоод буй. Тэрхүү 12,000 айл орон сууцанд орсоноор дахиад 12,000 айлын газар чөлөөлөгдөж тэнд нь дахиад 60-70 мянган айлын орон сууц баригдаж, тэр айлууд нь газраа чөлөөлсөнөөр дахиад цаашаа гэх мэтээр геометр прогрессоор өсөөд явбал хэдхэн жилд гэр хорооллыг орон сууцжуулах боломжтой. Туулын хурдны зам, тойрог замын төслүүд ч гараанаасаа гарсан.

Хотын дарга Х.Нямбаатарт улс төр, ажил хэргийн нэг давуу тал байдаг нь ямар ч ажлыг шуурхай, зоригтой шийддэг явдал. Тиймээс ч хамгийн галтай асуудал бүрт очиж явдаг, ямар сайндаа Гандантэгчэнлин хийдийн Чойжамц хамба ажлаа өгөхөд хүртэл “дараагийн хамба Нямбаатар уу?” гэсэн мааз яриа явж байхав. 

Хүмүүс тэгтлээ анзаараагүй өнгөрсөн Багануурын 50МВт батерэй хуримтлуурын станц бол Нийслэлдээ л бараг “мега төсөл”, бонд буюу зээлээр боссон энэ станц борлуулалтын орлогоороо буцаагаад зээлээ төлчихнө. Тун дажгүй бизнес модель. Хариуд нь бид эрчим хүчтэй, мэргэшсэн боловсон хүчинтэй, хамгийн гол нь ажил ингэж хурдалж болдог юм байна, асуудал ингэж хурдан шийдэгдэж болдог юм байна гэсэн итгэл үнэмшилтэй үлдэж буй юм. 

Хуулийн сайд байхдаа Риотой хэлэлцээрийг ахалж өр тэглүүлсэн, Оранотой гэрээ шувтрах үеэр хотод томилогдсон, алдарт China Energy-ийн гэрээг ч бас эхлүүлсэн. Засгийн гишүүнээр ажиллах үедээ 50 ажлын хэсэг ахалж байгаад, улмаар хотод ирээд “Том төслүүдээ хөдөлгөж Том асуудлаа шийднэ” гэсэн ерөнхий уриатай ажиллаж буй. Том асуудал нь мэдээж өнөөх утаа, түгжрэл, эрчим хүч. Болчих байхаа...

Нийтлэгч: Аанхаа 

Эх сурвалж: baabar.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • DR. ADITYA (102.89.75.13)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 01 сарын 11 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.75.13)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (59.153.115.42)
    ANUSDI80955877
    2025 оны 01 сарын 08 | Хариулах
  • Michael Davenport (181.214.164.245)
    I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but Capital Crypto Recovery's commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance, contact Capital Crypto Recover on Telegram OR Call Number +1 (336)390-6684 via email: Capitalcryptorecover@zohomail.com
    2025 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.57.93.84)
    нямбаатар л хотын ажлыг хөдөлгөнө хуульч хүн болохоор яаж хөдлөхөө мэднэ бусад нь бол мэдэхгүй болохоор юу ч хийж чадалгүй цагийг өнгөрөөсөн дөө бид дэмжинэ ажиллаад байгаарай залуу минь
    2025 оны 01 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    1 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    5 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    32 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    21 цаг 16 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    21 цаг 23 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    22 цаг 56 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    23 цаг 52 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК