Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай тогтоолын төслийг баталлаа

2025-1-08
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа энэхүү журмын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын холбогдох сайд нарын саналыг авч нэгтгэн, энэ өдрийн хуралдаанд танилцуулав.

Тэрбээр, УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.20-д заасны дагуу гишүүн өвчтэй, чөлөөтэй, дотоод, гадаадад томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд чуулганы хуралдаанд товлосон хугацаанд оролцох бөгөөд хавсран гүйцэтгэж байгаа бусад албан үүрэгтэй холбогдох үйл ажиллагааг аль болох давхцуулахгүй байхаар төлөвлөн ажиллана гэсэн заалт орсон. Хоёрдугаарт, Засгийн газрын гишүүд танхим дотроо мэтгэлцэж, байр сууриа илэрхийлж, сөрөг байр суурьтай ч, хамтын шийдвэр гаргаад явсан болбол зарчмаа баримтах ёстой юм. Энэхүү агуулгаараа Монгол Улсын Засгийн газраас санаачилсан хууль, тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед төсөлтэй холбогдуулан хууль санаачлагчаас асуулт асуухгүй, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.8.8-д заасны дагуу хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалыг болон 36 дугаар зүйлийн 36.10-т заасан хуулийн төслийн талаарх Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг дэмжсэн байр суурь илэрхийлж, тайлбар өгч болох бөгөөд дэмжээгүй байр суурь илэрхийлэхгүй хэмээн журмын төсөлд тусгасан.

Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэгдсэн байнгын дэд, түр хороо ажлын хэсгийн хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол УИХ-ын 2021 оны 105 дугаар тогтоолоор баталсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 10.7-д заасны дагуу хариуцлага сануулгыг өгөхөөс гадна шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын Ерөнхий сайдад түүний бүрэн эрхийнх нь дагуу тухайн сайдад хариуцлага тооцох саналыг хүргүүлэх талаар бас энэхүү журамд тусгалаа. Хамгийн чухал нь УИХ-ын гишүүний бүрэн эрх боловч, нэгэнтээ Засгийн газрын гишүүний үүргийг албан хавсарч гүйцэтгэж байгаа бол үүрэг, хариуцлагаа ч хүлээх ёстой гэсэн агуулгаар журмын төсөлд тусгалаа гэв.


Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Х.Баасанжаргал, Б.Хэрлэн, Д.Рэгдэл нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, энэхүү журмын төслийн зарим заалт нь ард түмний элч төлөөлөгч буюу УИХ-ын гишүүний эрхийг зөрчиж, улмаар Үндсэн хуулийн зөрчил болох эсэх талаар асуув.

УИХ-ын гишүүдийн асуултад ажлын хэсгийн ахлагч А.Ариунзаяа хариуллаа. Тэрбээр, зөвхөн Засгийн газраас боловсруулан өргөн барьж буй хуулийн төсөлтэй холбоотой хэлэлцүүлэгт Засгийн газрын гишүүний чуулганы хуралдаанд хэрхэн оролцохыг журамлаж буй юм. Бусад асуудлаар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх байр суурь нээлттэй гэв. Мөн тус Байнгны хорооны дарга Б.Баярбат түүний асуултад тодруулж хариулсан. Тэрбээр, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж байгаа УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл мөн. Засгийн газар танхимын зарчмаар ажиллаж буй гүйцэтгэх байгууллага. Гүйцэтгэх байгууллага танхимын зарчмаар асуудлаа хэлэлцээд байр сууриа нэгтгээд, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцэхэд танхимын гишүүн нь эсрэг байр суурь илэрхийлэх ёсгүй юм. Энэ бол улстөрийн соёл төдийгүй эв нэгдэл, хамтын шийдвэр, төрийн залгамж чанар зэрэг олон асуудлын мөн чанарын үнэ цэнэ юм. Үүнийг төлөвшүүлэх ёстой гэв.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын товыг баасан гаригт гаргаж буй нь цаг хугацааны хувьд оновчгүй байгааг өөрчилж, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос оновчтой санал боловсруулах, хоёрдугаарт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын гишүүн оролцох, эс оролцохыг хэдэн цагийн өмнө мэдэгдэх талаар журамлах санал гаргав.

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 2025 оны Төсвийн тухай хуулийн төслийг үндсэндээ гурван удаа хэлэлцлээ. Засгийн газраас боловсруулаад, байр сууриа нэгтгээд оруулж ирсэн байх ёстой Төсвийн тухай хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүд нь давхардсан олон асуулт асууж, цаг хугацаа алдсан. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журмын төслийг дэмжиж байна хэмээсэн. Түүний дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэв.

Ингээд  Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 77,8 хувийн саналаар баталлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    1 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    5 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    32 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    21 цаг 16 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    21 цаг 23 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    22 цаг 56 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    23 цаг 52 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    23 цаг 59 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК