Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА

2025-8-07
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Зуун дамжин эгшиглэсэн ХИТ дуунуудаараа түмэн олондоо хайрлагдан, дархлагдсан Монголын Примадонна - хүчирхэг дуу хоолойн эзэн Гавьяат Жүжигчин, дуучин Төмөрийн Ариунаа Монголын орчин цагийн хөгжмийн урлагт дөрвөн аравны хугацаанд бүтээн туурвиж, өөрийн нэрийг тамгалсан билээ.

БАРИМТ 2

Алаг нүдтэй, алдрайхан насандаа цовоо цойлгон хоолойгоор “Арван зургаан нас”-аа дуулж Монголчуудтай анх танилцаж байсан бол Болгарын Урлагийн консерваторийг мэргэжлийн дуучнаар төгсөн ирэхдээ жинхэнэ харизмтай шинэ цагийн од болон тайзнаа гарч ирсэн билээ.

БАРИМТ 3

Т.Ариунаа, 1983 онд эстрадын дуучдаас анх удаа Монголын радиогийн Алтан фондод дуу хоолойгоо бичүүлж, Улсын филармонийн "Соёл Эрдэнэ" чуулгад дагалдан дуучнаар урлагийн гараагаа эхэлсэн бөгөөд тун удалгүй хамтлагтаа гоцлол дуучны үүргийг гүйцэтгэж эхэлсэн юм

БАРИМТ 4

Хамтлаг дуучдын уран бүтээл бүхэн хатуу чанга хяналтыг дамжин үзэгчдийн сонорт хүрдэг байсан тухайн цаг үед гоцлол дуучин пянзаа гаргана гэдэг бүтэшгүй мөрөөдөл мэт байв. Авьяаслаг залуу дуучны чансаатай уран бүтээлүүдээс бүтсэн “16 нас” пянз Монголын эстрад урлаг дахь анхны бие даасан пянзтай дуучин хэмээх алдрыг түүнд авчирав.  

БАРИМТ 5

Төр засаг нь соёл урлагаа дэмждэг цаг үе ард хоцорч, нийгэм солигдох үед дуучны карьераа эхлүүлсэн нь түүний хувьд нэгэн бодлын азгүй ч нөгөө талаар тэмцэж, өөрийгөө уран бүтээлчийн хувьд олоход азтай цаг мөч таарсан байлаа. Тиймээс ч уран бүтээлийн анхны ивээн тэтгэгч нь байсан түүний аав Төмөр 1995 онд “On and Off” продакшны бүтээсэн “Амласан хайр” дууны клипнийх нь 1000 ам.долларын зардлыг эцгийн халуун хайраар охиндоо зориулсан гэдэг.  

БАРИМТ 6

Ариунаа бол эрсдэл хийгч, аз туршигч, олон анхдагчийн эзэн ДИВА.

БАРИМТ 7

Гоо зүйн өндөр орчин үеийн хөгжмийн урлагт шинэчлэл хийснийг хэн бүхэн хүлээн зөвшөөрдөг. Үүний ч илрэл нь ерээд оны эстрад урлагийнхны стиль имижийн эрс өөрчлөлтийг тэр үеийн хэвлэлийн хуудаснаас мэдрэмж, тайзны соёлыг хослуулсан эрхэмсэг, эрс шийдэмгий түүний хувцаслалт эргүүлэн харж болно.

БАРИМТ 8

Гоцлол дуучин тайзнаа бүжиглэж, дуулах нүд баясгам үзүүлбэрийг мөн л дуучин Ариунаа анх удаа үзэгчиддээ толилуулж байв. Энэ цагаас хойш бүх тоглолтоо өөрийн гэсэн  бүжигчидтэй хамтран тайзны үзүүлбэрээ бэлтгэх жишгийг тогтоосон юм.

БАРИМТ 9

Ариунаагийн галзуу гэмээр эрсдэлтай алхмуудын нэгээр 2000 оны “Чи минь” тоглолтынх нь агаарын үзүүлбэртэй дуулалтыг онцолоход л хангалттай. Байнгын бэлтгэл сургуулилт, нөр их хөдөлмөр нь түүнийг аюулгүйгээр энэ бүхний ард амжилттай гарахад нөлөөлдөг.

БАРИМТ 10

Жинхэнэ уран бүтээлч, олны танил, урлагийн од байхын бас нэгэн шалгуур бол нийгэмдээ үзүүлэх нөлөөлөл. 1997 оноос дуучин Ариунаа нийгмийн хариуцлагатай ажлаа эхлүүлж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн “Ариун сэтгэл сан”-гаа байгуулан, хандивын тоглолтоороо амжилттай хөрөнгө босгож, нийгмийн сайн сайханд зориулж эхлэв.

БАРИМТ 11

Хүүхдийн төлөөх нийгмийн ажлаараа Монголоос анх удаа НYБ-ын Хүүхдийн сангийн элчээр сонгогдож, 2005 – 2015 он хүртэл 10 жилийн хугацаанд нэр төртэй ажилласан. 

БАРИМТ 12

Түүний дуулсан "Нарны хаан хүүхэд" дуу НҮБ-аас зарласан уралдаанд “Азийн хүүхдийн шилдэг дуу”-гаар шалгарч, Хүүхдийн төлөө ЗА гэж хэлцгээе хэмээх үзэл санааг дэлхий дахинаа тунхаглахад үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.

БАРИМТ 13

Дуучин Ариунаа уран бүтээлдээ хэзээ ч ханадаггүй. Өөрийгөө ахин сорих шинэ санаа, өмнөхөө давсан бүтээлүүдийг хийхийг эрмэлздэг аж. Учир нь Ариунааг давсан уран бүтээл хийх өрсөлдөөн бусад уран бүтээлчдэд төрдөг нь үнэндээ урлагийн ертөнц дахь цэвэр их өрсөлдөөний шалтгаан болдог юм.

БАРИМТ 14

Түүний уран бүтээлийн эргэлтийн нэг цэг болсон туульсын агуулга хийцлэлтэй “Би” дууны клипээ бүтээхдээ эх орноо хөндлөн гулд 2000 км замыг туулж, байгалийн гайхамшигт тогтоц газруудад зураг авалтаа хийсэн. 

БАРИМТ 15

10 сая хол давсан өртөгтэй бүтсэн, тэр хэрээрээ үнэ цэнтэй бүтээл болж тухайн үедээ шуугиан тарьж, телевизүүдийн оргил цагийн эфирт заавал цацагддаг.

БАРИМТ 16

2005 онд 25 сая төгрөгөөр бүтээсэн “Хөх Монголын үр сад” дууны клипэндээ 800 орчим хүний баг бүрэлдэхүүн оролцуулж, уран сайхны киноны хэмжээнд үнэлэгдэх бүтээл хийсэн юм.

БАРИМТ 17

Ариунаа дараагийн бүтээлүүдээ дандаа давуулан хийхийг эрмэлздэг амбицаараа “Домгийн өглөө” дууны клипээ кино клип жанраар бүтээсэн нь 50 сая төгрөгний өртгөөр хийгджээ. Үзэгчдэд ёстой л юм үзсэн юм шиг мэдрэмж төрүүлсэн энэ бүтээл нь тухайн үедээ дэлгэц, хөгжмийн урлагийн олон шагналуудыг эзэндээ авчирсан билээ.

БАРИМТ 18

Тэрбээр анх 1996 онд ЭРОС№1 цомгоороо түүний ертөнцөөр байнга аялахыг хүсдэг сонсогчиддоо бэлэг барьсан бол “Миний шинэ орон зай”, “Чамтай бас чамгүй” цомгууддаа хамгийн их хөрөнгө буюу 30.0 мянган ам.доллар оруулж, харин “Чи минь” цомог нь түүнд хамгийн өндөр ашиг орлогыг авчирсан байна.

БАРИМТ 19

Түүний хувьд шинэ дуу, шинэ тоглолт хийх төслүүд нь яг адилхан ач холбогдолтой.

БАРИМТ 20

2004 онд “Нэг л үдэш” тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийж, 2 өдрийн турш 50.0  үзэгчдэд хүргэсэн бол 2006 оны “Дурлал шиг асна” тоглолтоо 4 өдөр дараалан тоглож, гадаадын хөгжимчид, уран бүтээлчдийг урьж хамтран ажилласнаараа бас л анхдагч болж, үзэгч сонсогчдынхоо сонорыг мялаасан юм.  

БАРИМТ 21

2009 оны “Гайхамшигт үдэш” тоглолт нь тухайн үед соло дуучны бие даасан тоглолтын цоо шинэ стандарт, босгыг тогтоосон гэж үздэг. 120 сая гаруй төгрөгөөр бүтсэн уг тоглолтын тасалбарын үнэ 100.000 төгрөгөөр үнэлэгдэж байсан нь соёл урлагийн уран бүтээлчийн үнэмлэмжийг бодитоор үнэлэх алхам болсон юм.

БАРИМТ 22

Үүнээс хойш 10 жил бие даасан тоглолтоо хийгээгүй учир 2019 оны “Тэнгэр шиг бай” тоглолтоо маш том төсөл болгохыг зорьсон нь дуучин Т.Ариунаагийн мөрөөдлийг биелүүлсэн билээ.

БАРИМТ 23

Түүний харизм, хайр сэтгэл, уран бүтээлчийн замналыг илэрхийлсэн амьд найруулга, техникийн шинэлэг шийдэл, хамтрагч уран бүтээлчдийн хамтын хөдөлмөрийн үр дүнд жинхэнэ хайр хүндэтгэл мэдрэгдсэн гайхамшигтай тоглолтыг бүтээж чадсан билээ.

БАРИМТ 24

Тэр мөчөөс хойш 6 жил өнгөрчээ. Тэгвэл одоо Т.Ариунаа уран бүтээлийн “ЗҮРХ АСНА”   шинэ төслөө эхлүүлжээ.

image

Монголын хамгийн хамгийн гэх тодотголтой олон түүхийн эзэн бол МУГЖ Төмөрийн Ариунаа юм. Тэрбээр урлагийн тайзнаа 40 жилийн турш эрч хүчтэйгээр дүрэлзэн ассан тухайгаа наймдугаар сарын 23-нд болох “Зүрх асна” супер шоу тоглолтоороо харуулж бас мэдрүүлэх аж. Иймд түүний 40 жилийн карьерын тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Robert Alfred (151.240.205.90)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover @ zohomail. com Telegram: @ Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice. com Call/Text: +1 (336) 390-6684
    2025 оны 08 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 46 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    21 цаг 9 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    23 цаг 32 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК