Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЛХАМ Галерей Швейцарын Риетберг Музейтэй хамтран Монголын орчин үеийн урлагийг дэлхийд хүргэв

2025-10-28
0
ЖИРГЭХ

ЛХАМ Галерей нь Монгол болон Төв Азийн орчин үеийн урлагийг дэлхийд таниулах зорилготой, Монголын анхны олон улсын галерей юм. Тус галерей нь Швейцарын хамгийн том музейнүүдийн нэг болох Риетберг музейн “Монгол орон: Цаг хугацааны аялал” нэртэй үзэсгэлэнгийн орчин үеийн урлагийн хэсгийн албан ёсны түншээр сонгогдон, өнгөрсөн нэг жилийн турш амжилттай хамтран ажиллажээ.

Үзэсгэлэн  2025 оны 10 сарын 23-нд Цюрих хотноо нээгдсэн бөгөөд 2026 оны 02 сарын 22-нийг хүртэл олон улсын үзэгчдэд Монголын эзэнт гүрний түүх, давтагдашгүй соёлын өв болон орчин үеийн урлагийг хослуулан танилцуулах юм. Энэхүү үзэсгэлэн нь Швейцарт толилуулагдаж буй Монголын тухай хамгийн анхны цогц үзэсгэлэн болохоороо онцлогтой.

Үзэсгэлэн түүхэн болон контемпорари (орчин үеийн урлагийн) гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдсэн байна. Түүхэн хэсэгт Риетберг музей нь Чингис хаан Үндэсний музей, Хархорум музей, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи болон холбогдох соёлын байгууллагуудтай хамтран археологийн ховор олдвор, эртний эд өлгийн үнэт үзмэрүүдийг дэлгэн үзүүлжээ. Харин орчин үеийн урлагийн хэсгийн бүтээлүүдийг ЛХАМ Галерей бүрдүүлж, Монголын 13 уран бүтээлчийн уран зураг, баримал, инсталляци, видео, холимог техник зэрэг олон төрлөөр бүтээгдсэн нийт 53 бүтээлийг толилуулж байгаа аж.

ЛХАМ галерей нь шинэ гарч буй болон дунд үеийн уран бүтээлчдийг төлөөлөн, үзэсгэлэн, нийтлэл, урлагийн хөтөлбөрүүдээр дамжуулан соёлын харилцааг өргөжүүлж, олон нийт болон салбар хоорондын идэвхтэй хамтын ажиллагааг дэмжин ажилладаг.

2024 онд тус галерей нь Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан “Asia Now Paris Art Fair” үзэсгэлэнд Монгол улсаас анх удаа амжилттай оролцож, Монголын контемпорари урлагийг өндөр түвшинд үнэлүүлсэн нь түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал болсон юм. Энэ жил ЛХАМ галерей нь Швейцарт илүү өргөн хүрээний үзэгчдэд хүрч, соёл, урлагаар дамжуулан Швейцар, Монголыг холбох гүүр болохыг эрмэлзэн ажиллаж байна.

РИЕТБЕРГТ МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛЖ БУЙ УРАН БҮТЭЭЛЧИД

Риетберг музей нь энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан дэлхийн соёл иргэншлийн түүхэнд гүн мөрөө үлдээсэн Монголын эзэнт гүрний өв соёлыг, орчин үеийн Монгол уран бүтээлчдийн үзэл санаатай нэгтгэн харуулж, дэлхийн үзэгчдэд өнөөгийн Монголын өвөрмөц дүр төрхийг таниулахыг зорьж буй юм. ЛХАМ галерейн төлөөлж буй уран бүтээлчдийн бүтээлүүд нь нүүдэлчдийн өв уламжлал, соёлын залгамж, хотжилтоос үүдэлтэй хувьслын дунд орших Монгол хүний оршихуйн тэнцвэр, зөрчлийн асуудлуудыг хөндөж буй нь үзэсгэлэнгийн гол утга санаатай уялдаж байгаа билээ.

Үзэсгэлэнд төлөөлөн оролцож буй уран бүтээлчид нь Монголын өнөө цагийн өнгө төрх, соёлын өөрчлөлтийг өөр өөрийн өнцгөөс дүрслэн харуулжээ. М.Эрдэнэбаяр нь нүүдэлчдийн эрх чөлөө, тэсвэр хатуужлын бэлгэдэл болсон морины дүрслэлээр дамжуулан орчин үеийн хотын оршихуй, хотжилттой холбоотой өрнөж буй нийгмийн ээдрээт өөрчлөлтийг өгүүлнэ. Б.Баатарзориг улс төрийн өгүүлэмж, поп соёл, сүсэг бишрэлийг уран дүрслэлийн баялаг хэлээр сүлэлдүүлэн дүрсэлж, орчин цагийн Монголын зөрчилт дүр төрхийг тод томруун харуулдаг. Улаанбаатарын хаягдмал давхарга, мартагдсан орон зайг өрөвч, реалист хандлагаар илэрхийлдэг Э.Лхагвадоржийн бүтээлүүд Монголын нийгмийн үл анзаарагдах, нуугдмал ахуйг хэтийдсэн өнгө будаггүй илчлэн харуулах бол У.Одмаа нь буддын шашны бэлгэдлийг орчин үеийн абстракт дүрслэлтэй хослуулан уламжлал, орчин үеийн огтлолцлыг мэдрүүлнэ. Монгол зургийн арга барилаар ардын домог, түүхэн сэдвийг шинэчлэн бүтээлээ туурвидаг Г.Гэрэлхүү хотжилт ба бүдгэрэн буй уламжлал хоорондын зөрчлийг илэрхийлж, харин О.Ням-Очир бүтээлүүддээ уламжлалт босоо бичгийг Монгол ахуй, оюун санааны нэгдэл болгон амилуулдаг билээ.

Түүнчлэн Г.Амарсанаа, Д.Азжаргал, Ц.Номин, А.Жавхлан, Ж.Мөнхжаргал, Д.Давааням Баги Макс зэрэг уран бүтээлчдийн өөр өөр арга барил, техникээр туурвисан бүтээлүүд дэлгэгджээ.

Эдгээр уран бүтээлчид нь нэгэн цагт дэлхийг эзэгнэж, олон тивийн түүхийг тодорхойлж байсан Монголын эзэнт гүрний өв соёлыг өнөөгийн Монголын шинэ дүр төрхтэй холбосон цаг хугацааны гүүр болж, соёл уламжлал, хотжих хөгжлийг дагасан сэдвүүдийг өөрийн өвөрмөц урлагийн хэлээр хөндөн, дэлхийн үзэгчдэд орчин цагийн Монголын хөгжил, урлаг соёлын өнгө төрхийг төлөөлөн харуулах юм.

Гэрэл зургууд: © Риетберг музей, Гэрэл зурагчин Фабиенн Гантенбайн

LKHAM Gallery Brings Mongolian Contemporary Art to Switzerland at the Museum Rietberg

LKHAM Gallery, the first international gallery promoting Mongolian contemporary art, is honored to announce its landmark collaboration with the Museum Rietberg in Zurich, Switzerland — the country’s largest and most prestigious institution — for the first-ever exhibition “Mongolia – A Journey Through Time”. Running from 24 October 2025 to 22 February 2026, this marks the first major exhibition in Switzerland dedicated to Mongolia.

The exhibition unfolds in two parts: historical and contemporary. For the historical section, the Museum Rietberg has partnered with the Chinggis Khaan National Museum, the Kharakhorum Museum, the Mongolian Academy of Sciences, and other cultural institutions to showcase archaeological treasures and ancient artifacts. Meanwhile, LKHAM Gallery serves as the exclusive curatorial partner for the contemporary art section, presenting 53 artworks by 13 of Mongolia’s most compelling artists across painting, sculpture, installation, video, and mixed media. All participating artists are professionally represented by LKHAM, which takes great pride in presenting these influential figures and celebrating their work on a global stage.

Located in the heart of Ulaanbaatar, LKHAM International Contemporary Art Gallery is devoted to promoting Mongolian contemporary art to global audiences. Representing both emerging and mid-career artists working across diverse media, the gallery cultivates meaningful dialogue between artists, audiences, and communities through regular exhibitions, publications, and inclusive creative programs.

Last year, in 2024, the gallery made cultural history by successfully exhibiting at the Asia Now Paris Art Fair, receiving high praise and positive reviews for Mongolian art in Paris. This year, the gallery aims to reach a larger audience in Switzerland, creating a bridge between Switzerland and Mongolia through art and culture.

The Selection and the Artists: Mongolia Today

This carefully curated selection of Mongolia’s leading and emerging artists captures the country’s dynamic contemporary art scene, in relation to urbanism, where nomadic heritage intersects with rapidly urbanizing society, reflecting Rietberg’s focus on the tension between Mongolia’s traditions and its modern cities.

Anchoring the exhibition, Erdenebayar Monkhor reinterprets his iconic horse imagery – long a symbol of freedom and resilience of nomads — in sculptural stillness that speaks to the shifting realities of urban life. Baatarzorig Batjargal layers political commentary, pop culture, and spirituality in rich visual language to mirror Mongolia’s modern contradictions. Lkhagvadorj Enkhbat portrays marginalized urban figures and forgotten spaces of Ulaanbaatar with empathetic realism, while Odmaa Uranchimeg merges Buddhist iconography with modern abstraction. Gerelkhuu Ganbold reimagines folklore and historical motifs through Mongol painting technique, reflecting the tension between urbanization and fading traditions, and Nyam-Ochir Oyunpurev revitalizes traditional calligraphy into expressive compositions celebrating Mongolia’s cultural continuity.

Distinctive contributions from Azjargal Davaadorj, Amarsanaa Galmandakh, Bagi Max, Davaanyam Delgerjargal, Nomin Tsetsegmaa, Javkhlan Ariunbold, and Munkhjargal Jargalsaikhan complete a multifaceted portrait of contemporary Mongolian art.

Together, these artists form a living bridge across centuries — connecting the empire that once shaped continents to modern Mongolia, forging its global identity.

-----

Photo credits: © Museum Rietberg, Photographer: Fabienne Gantenbein

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • MRS DEJANA IVICA (191.101.157.23)
    TANGIBLE INFORMATION ABOUT CHRISTMAS LOAN FOR PLANNING... This is not a normal post that you see every day on the internet where people give fake reviews and false information about excellent financial assistance. I am aware that many of you have been scammed and that fake agents have taken advantage of those seeking loans. I will not call these normal reviews, I will call this situation where I live a witness to how you can get your loan when you meet the company's requirements. It really does not matter if you have a good credit rating or government approval, all you need is a proper ID card and a valid IBAN number to be able to apply for a loan with an interest rate of 3%. The minimum amount is 1000 euros and the maximum amount that can be borrowed is 100,000,000 euros. I give you a 100% guarantee that you can get your loan through this reliable and honest company, we operate 24 hours online and provide loans to all citizens of Europe and outside Europe. They sent me a document that was checked and tested before I got the loan, so I invite anyone who needs a loan to visit them or contact them via email: michaelgardloanoffice@gmail.com WhatsApp for Europe: +38591560870 WhatsApp for USA: +1 (717) 826-3251 After you contact them, let them know that Mrs. Dejana Ivica from Zagreb gave you the information. Seeing is believing and you will thank me later when you get a loan from them. I made a promise that after I get a loan from them, I will post the good news to everyone online. If you have friends or relatives, including colleagues, you can tell them about this offer and that it is happening this CHRISTMAS TIME. ,../;.;'''''''''''''''
    2026 оны 01 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 47 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    20 цаг 10 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    22 цаг 33 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК