Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Анар: Монгол Улсад Google pay төлбөрийн систем нэвтэрлээ

2025-11-18
0
ЖИРГЭХ

-Google pay-ийн баримталдаг олон улсын нууцлалын шаардлагын хувьд төлбөрийн мэдээллийг шифрлэж, биометрийн (хурууны хээ, нүүрний танилт) баталгаажуулалтыг ашигладаг нь хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж байдаг-

Монгол Улсад Google pay нэвтэрч буй талаар Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анартай ярилцлаа.


-Монгол Улсад Google pay нэвтрэх нь цахим төлбөрийн системийн хөгжилд ямар ач холбогдолтой гэж та үзэж байна вэ?

-Дэлхийн улс орнууд бүс нутгаасаа хамаарч Alipay, Wechat-ийг Ази тивд, Apple pay, Google pay-ийг Америк болон Европын улс орнууд түгээмэл ашиглаж байна. Тухайлбал, Apple pay-ийг 774 сая, Google pay-ийг 200-250 сая хэрэглэгч өдөр тутамдаа ашиглаж төлбөр тооцоогоо гүйцэтгэж байна. Эдгээр мэдээллээс харахад Google pay-ийг нэвтрүүлснээр олон улсын стандартад нийцсэн технологийн дэвшилд суурилсан, энгийн, хялбар, найдвартайгаар төлбөр тооцоогоо дотооддоо төдийгүй гадаадад гүйцэтгэх боломж нэмэгдэж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн дээр дурдсан 200-250 сая хэрэглэгчийн тодорхой хувь нь манай улсад аялал, жуулчлалаар ирэхэд Google pay ашигласнаар нэлээдгүй хөрөнгө оруулалтыг татах боломж бүрдэж байгааг нэмж хэлмээр байна. Түүнчлэн, манай улсын ухаалаг утас хэрэглэгчдийн дийлэнх буюу 70 орчим хувийг андройд үйлдлийн системтэй гар утас хэрэглэж байгаа бөгөөд Google pay үйлчилгээ нэвтэрснээр эдгээр хэрэглэгч гар утсаа ашиглаж, төлбөрөө хялбар, түргэн гүйцэтгэх боломжийг олгож байна. Нөгөө талаас, төлбөр хүлээн авагч байгууллагуудын гүйлгээ дамжих явцыг хурдасгаж, улмаар үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид эергээр нөлөөлнө. Google pay-ийн баримталдаг олон улсын нууцлалын шаардлагын хувьд төлбөрийн мэдээллийг шифрлэж, биометрийн (хурууны хээ, нүүрний танилт) баталгаажуулалтыг ашигладаг нь хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж байдаг.

-Өмнө нь Apple pay нэвтэрсэн. Энэ удаад Google pay үйлчилгээ хэрэглэгчдийн гар дээр ирлээ. Google pay нэвтэрснээр Монголбанк цахим төлбөр тооцооны хөгжилд ямар өөрчлөлт гарна гэж хүлээж байна вэ?

-Монголбанкны зүгээс арилжааны банкууд болон финтек байгууллагуудтай бодлогын хувьд төдийгүй бизнест нь дэмжлэг үзүүлэх, дэд бүтэц, технологийн хувьд дэмжих зэргээр ер нь бүхий л талаар хамтран ажиллаж, сүүлийн 1 жилийн хугацаанд дэлхийн томоохон wallet-уудыг нэвтрүүлж байна. Энэ нь төлбөрийн системийн хөгжилд бидний оруулж байгаа хувь нэмэр харагдаж байгаа гэж ойлгож болно. Энэ хөгжлийг бий болгоход Монголбанкны зүгээс урт хугацааны бодлогыг барьж ирсэн. Монголбанкнаас Үндэсний брэнд ₮ картыг 2012 онд гаргаж, зах зээлд нэвтрүүлсэн. Энэ 13 жилийн хугацаанд ₮ карт эзэмшигчийн тоог нэмэгдүүлэх тал дээр нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний хамгийн чухал алхмын нэг нь Мастер карт байгууллагатай хамтран 2019 оноос эхэлж ₮ картыг EMV Chip технологид шилжүүлэх ажлыг эхлүүлж, энэ оны байдлаар 100% чип карт ашигладаг болоод байна. Чип технологи нь өөрөө олон улсын wallet нэвтрүүлэх гол дэд бүтэц болж, Apple pay, Google pay-ийг нэвтрүүлэхэд технологийн хувьд хөгжүүлэлтийг хийхэд дөхөмтэй болсон. Иймээс, ухаалаг утасны үйлдлийн системээс үл хамааран гар утас хэрэглэгч хүн бүр өөрийн төлбөрийн картыг бүртгүүлэн мобайл төлбөр тооцоо хийх боломжтой болсон. Монгол Улсын хэмжээнд Google pay нэвтэрснээр үндэсний төлбөрийн ₮ картыг ашиглан олон улсад төлбөр тооцоо хийх суваг нэгээр нэмэгдэж байгааг онцлох нь зүйтэй. Энэ нь дэлхийн цахим төлбөрийн системийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, гадаад төлбөр тооцоогоо хялбар, шуурхай гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлсэн чухал алхам боллоо. Түүнчлэн, Монголбанкны зүгээс төлбөрийн системийн хөгжилд хувь нэмэр оруулах банкууд төдийгүй финтек, старт-ап компаниудтай нээлттэйгээр хамтран ажилласнаар өнөөдрийн үр дүнд хүрлээ.

-Apple pay-ийн хувьд хэрэглэгчид төгрөгийн картаа холбоод, олон улсад гүйлгээ хийх боломжийг олгосон. Харин Google pay энэ тал дээр хэрхэх вэ, Apple pay-тэй адил ямар нэгэн олон улсын карт холбох шаардлагагүйгээр олон улсын төлбөр тооцоо, гүйлгээ хийх үү?

-Бид төлбөр тооцоогоо гүйцэтгэхэд саяхныг хүртэл бэлэн мөнгийг ашиглаж байсан бол одоо хэзээ бэлэн мөнгө тоолж худалдан авалт хийснээ санахгүй байх жишээтэй. Яг үүнтэй адилаар хэзээ төлбөрийн карт гаргаж ирээд бэлэн бусаар гүйлгээ хийснээ бас л санахгүй болох цаг үе тун удахгүй ирэхээр болжээ. Таны асуусан асуултад аль ч wallet-ийн хувьд дебит, кредит карт, банкны данс, дижитал валют зэрэг олон төрлийн төлбөрийн хэрэгслийг ашиглаж төлбөрийн уян хатан байдлыг дэмжихээс гадна хэрэглэгчдэд төлбөрийн түүхийг хянах, удирдах замаар хэрэглэгчдэд санхүүгээ удирдах боломжийг олгоно. Онцгойлон хэлбэл,  Google pay-ийн хувьд ч хэрэглэгч ямар төрлийн утастайгаас үл хамааран гар утсаа ашиглаж төлбөр тооцоогоо гүйцэтгэх бөгөөд Apple pay үйлчилгээтэй нэгэн адилаар олон улсын гүйлгээ хийх боломжтой.

-Дижитал төлбөрийн шийдэл нь нэг талаас хэрэглэгчийн төлбөр тооцоог хялбарчилж байгаа ч нөгөө талаас аюулгүй байдлын асуудал зайлшгүй тавигддаг. Монголбанк энэ талаар хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Төлбөр тооцоо гүйцэтгэхэд нууцлал, аюулгүй байдлыг хангаж ажиллах нь чухал гэдэгтэй санал нэг байна. Монголбанкнаас төлбөрийн системийн оролцогч банкууд болон финтек байгууллагуудад мэдээллийн нууцлал аюулгүй байдлын олон улсын PCI-DSS стандартыг мөрдөж ажиллах шаардлагыг тавьдаг. Мөн олон улсын технологийн шаардлагыг бүрэн хангасан Токен үйлчилгээний системийг Монголбанк 2023 онд нэвтрүүлсэн бөгөөд энэ нь хэрэглэгчийн эзэмшиж буй төлбөрийн картын мэдээллийг токен болгон хувиргаж, тухайн токеныг бүртгэлжүүлэн хадгалж, тодорхой хугацаанд төлбөр тооцоонд ашиглах зориулалт бүхий систем бөгөөд мобайл төлбөр тооцооны найдвартай, аюулгүй байдлыг хангаж ажиллах цахимжуулсан томоохон дэд бүтэц юм. Тус системийг нэвтрүүлснээр хэрэглэгч картаа биет бусаар, тухайлбал цахим худалдан авалт, QR код, цахим хэтэвч ашиглан төлбөр тооцоогоо гүйцэтгэх нөхцөлд картын мэдээлэл алдагдах, хуурамч залилангийн гүйлгээ гарах эрсдэлээс хамгаалагдах юм. 

-Олон улсад шинэ тутам хөгжиж буй болон нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг төлбөрийн хэрэгсэл, төлбөрийн шийдлүүдийг Монголд цаг алдалгүй нэвтрүүлэх талаар Монголбанк арилжааны банкнууд болон финтек компаниудтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ? Хэрхэн дэмждэг вэ?

-Үндэсний төлбөрийн системийн хуулийг УИХ-аас 2017 онд баталж, 2018 оноос хүчин төгөлдөр мөрдөж ажилласнаар Монголбанканд олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд цахим мөнгө гаргах, карт гаргах хүлээн авах, мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх зэрэг нийт 10 төрлийн зөвшөөрлийг хуульд заасны дагуу олнож байна. 2018 оноос хойш давхардсан тоогоор 26  хуулийн этгээдэд 52 зөвшөөрлийг сүүлийн 6-7 жилийн хугацаанд олгоод байна.

Тус хуульд зааснаар Монголбанканд инновацын оффисыг байгуулах үүргийг хүлээсэн бөгөөд 2024 оны 09 дүгээр сард оффисыг нээж, оролцогч болон старт-ап компаниудаас ирүүлсэн санал, хүсэлтийг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Финтек байгууллагууд хууль, эрх зүйн орчин, баримталж буй бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, зөвлөх, чиглүүлэхэд зорилготой. Мөн финтекүүдийн үйл ажиллагаа нь төлбөрийн системийн үйл ажиллагаатай хэрхэн уялдаж байгаа, ямар төрлийн зөвшөөрөл авах эсэх эсхүл урьд өмнө байгаагүй шинэлэг үйлчилгээ байх тохиолдолд зохицуулагч байгууллагын зүгээс хэрхэн бодлогын арга хэмжээ авч, зохицуулалтын ямар арга хэмжээ авах шаардлагатай гэх зэрэг олон чухал асуудлаар шийдвэрлэх, хамтран ажиллах  боломжийг олгож байна.

-Цахим төлбөрийн хэрэгслүүд хөгжихийн хэрээр Төлбөр тооцооны системийн эрх зүйн зохицуулалтын асуудал хөндөгдөж байгаа байх. Хэрэглэгчийн аюулгүй байдал, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлд эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлд Төв банк хэрхэн ажиллаж байна вэ?

-Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг баталснаар төлбөрийн системийн эрх зүйн орчин бэхжиж, хяналт, зохицуулалтын ил тод байдлыг сайжруулсан. Үүнтэй зэрэгцэн дүрэм журмыг хуулийн хүрээнд нийцүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ. Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг 2024 онд байгуулсан. Ажлын хэсгийн зорилго нь хуулийн давхцал, хийдэл, төлбөрийн системд нэвтэрсэн инновацид нийцсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулах төсөлд үнэлгээ хийх үүрэгтэй. Төлбөрийн системийг хөгжүүлэх стратегийн гол онцлог нь улам бүр цахимжиж буй төлбөрийн экосистемд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, финтек байгууллагуудын эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж буй томоохон асуудал болох кибер аюулгүй байдал, төлбөрийн систем дэх стандартчилал зэрэг чиглэлээр хийгдэх ажлуудыг тусгасан “Монгол Улсын Үндэсний төлбөрийн системийг 2022-2026 онд хөгжүүлэх стратеги”-ийг баталсан. Стратегийн дагуу батлагдсан дэд алхмуудыг хэрэгжүүлснээр төлбөрийн системд эрс шинэчлэлийг 2017 оноос хойш хийж, гүйцэтгээд байна. Ирэх онд төлбөрийн системд дараагийн 5 жилд баримтлах дунд хугацааны страгегийг боловсруулахаар төлөвлөсөн.

-Монголбанкны хувьд бэлэн бус төлбөр тооцооны шийдлийг үргэлж дэмжсээр ирсэн. Энэ чиглэлд Монгол Улс бүс нутаг болон дэлхийд чамлахааргүй амжилт гаргаж, ахиц дэвшил гаргаж байгаа. Ер нь дижитал төлбөр тооцоог хөгжүүлэх нь улсын эдийн засгийн хөгжил, Төв банкны үндсэн зорилттой хэрхэн уялддаг вэ?

-Төлбөрийн систем нь эдийн засагт хүний цусны эргэлттэй адил юм. Цусны эргэлт хэдий сайн, хурдацтай байвал хүн эрүүл, чийрэг, эрч хүчтэй байдагтай ижлээр төлбөрийн системийн хөгжил хурдацтай байх тусам улсын эдийн засагт эерэг нөлөөг авч ирдэг. Иймээс, Монголбанк бэлэн бус төлбөр тооцоог дэмжиж ажилласны үр дүнд дэлхийн жишигтэй хөл нийцүүлж, Төв банкны үндсэн зорилго, зорилтынхоо томоохон хэсэг болгож хөгжүүлж ирлээ.

-Цаашид төлбөр тооцооны шинэ шийдэл, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх талаар хэрхэн ажиллаж байна вэ?

-Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих нь Төв банкны үндсэн зорилтуудын нэг. Цахим төлбөр тооцоог хөгжүүлэх нь улсын эдийн засгийн хөгжил, Төв банкны үндсэн зорилтуудтай уялдан жил бүрийн мөнгөний бодлогод тусгагддаг. Үүний нэг жишээ нь 2026 онд Төрөөс баримтлах үндсэн чиглэлд стэйблкойныг нэвтрүүлэх талаар судлахаар тусгасан. Энэ хүрээнд төлбөрийн системийн оролцогч блокчэйн технологид суурилсан стэйблкойн гаргахад дэмжлэг үзүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой. Цаашид бид бодлогоор санхүүгийн зах зээлийн эрсдэлүүдийг хааж, цахим мөнгөний адилаар стэйблкойн гаргагч нартаа шаардлагаа тавьж, тогтмол хяналт тавих тогтолцоог хэрхэн бий болгох, дэвшилтэд технологи, шинэ шийдлийг нэвтрүүлэх талаар судална.

-Олон улсын төлбөрийн системүүдийг Голомт болон Худалдаа хөгжлийн банкнууд нэвтрүүлээд байна. Бусад арилжааны банкнуудын хэрэглэгчид энэ үйлчилгээг хэрэглэх боломжийн талаар Төв банк ямар байр суурьтай байна вэ, энэ чиглэлд хэрхэн дэмжиж ажиллах вэ?

-Цаашид Монголбанкны зүгээс банк, санхүүгийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй төлбөр тооцооны дэвшилтэд шийдлийг нэвтрүүлэх ажлыг улам бүр дэмжин ажиллах төлөвлөгөөтэй байна. Google pay болон Apple pay зэрэг дэвшилтэд технологийг шингээсэн үйлчилгээг банкууд, финтек байгууллагууд нэвтрүүлэхэд програм, техник хангамжийн хөгжүүлэлт, дэд бүтцийн зардал өндөртэй байдаг. Иймээс, банк, санхүүгийн байгууллагууд шинэлэг технологийг өртөг, зардлаа хуваасан дундын дэд бүтэц бүхий нэгдсэн төвийг байгуулах ажлыг бид дэмжиж ажиллана. Энэ нь олон улсын сайн жишгийн дагуу эцсийн бүлэгт хэрэглэгчийг мөн зах зээл, эдийн засгийг дэмжих зорилготой юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Norah Lina (148.113.221.150)
    IF YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER FOR ALL KINDS OF HACKING JOBS The internet today is full of scammers. But here is some good news to everyone who has been a victim of internet scammers. You can get your money back from the scammers. If you have been a victim to internet scammers, then you should contact GEO COORDINATES RECOVERY HACKER. I have been a victim of online scams. I lost $723,000 worth of BTC. I saw where so many people recommended GEO COORDINATES RECOVERY HACKER. Hackers who have dedicated time to helping individuals to get back their money from internet scammers. Recovering lost Bitcoin can require unique hacking skills and expertise that are possessed by only a handful of professional hackers, it’s best to seek out a trusted hacker like GEO COORDINATES RECOVERY HACKER who can help you recover your funds. Am here to give glory to GEO COORDINATES RECOVERY HACKER. You guys did a great job for me. And all of this was done at an affordable price. Thanks a lot. To get in touch with the recovery hacker, you can contact them via email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram; @Geocoordinateshacker
    2025 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.168.42)
    Bolj l bain sh dee
    2025 оны 11 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 38 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    19 цаг 1 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    21 цаг 25 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    23 цаг 25 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК