Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт

2026-2-04
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

XIV Далай лам, Дээрхийн гэгээнтэн хэмээх Данзанжамц 1935 оны долдугаар сарын 06-нд төрсөн, одоо 90 настай.

ЭШЛЭЛ 2

Буддын шашны урсгал болох шарын шашны тэргүүн лам бөгөөд төвөд үндэстний оюун санааны удирдагч Далай ламын арван дөрөв дэх дүр буюу одоогийн амьд сэрүүн дүр юм. Жанрайсаг бурхан (Мэлмийгээр болгоогч)-ы хувилгаан гэгдэх бөгөөд амьд бодьсадва гэдэг.

ЭШЛЭЛ 3

Тэрбээр 1933 онд нас барсан 13-р Далай ламын хойд дүрээр тодорч 1940 онд залагдсанаас хойш Төвөддөө амьдарч байгаад 1959 онд 24 насандаа БНХАУ-ын цэргийн хүчтэй сөргөлдөж, улс төрийн шалтгаанаар Төвөдөөс дүрвэж Энэтхэгийн Дарамсалад оршин суух болсон.

ЭШЛЭЛ 4

Төвөдийн уламжлалт Амдо (Хятадын Хөхнуур) мужийн Тагцэр хэмээх сууринд ядуу тариачин төвөд эцэг Цогжинцэрэн, эх Дэгжцэрэн нарын 7 хүүхдийн нэг болон төржээ.

ЭШЛЭЛ 5

Хүүг төрөхөд түүнд Лхамдонров гэж нэр хайрласан.

ЭШЛЭЛ 6

Түүний Ууган эгч Цэрэндулам түүнээс 16 нас эгч бөгөөд түүнийг дагалдан дүрвэж одоо Төвөдийн хүүхдийн сууринг үүсгэн байгуулж Далай ламын хажууд байна.

ЭШЛЭЛ 7

Том ах Түвдэнжигмэдноров нь 13-р Далай ламын адислалаар нутгийн Тагцэр ринбүчи хувилгааны 6-р дүрээр тодорчээ. 5-р ах Данзанчойжил нь 16-р Нгари ринбүчигээр тодорсон. Эгч Жавзанбадам нь насаараа Төвөдийн хүүхдийн суурингийн ажлыг хийсэн.

ЭШЛЭЛ 8

1909 онд 13-р Далай лам Түвдэнжамц бурхны шашинтай холбогдолтой газруудаар даянчилж явах үеэрээ Тагцэр суурингаар орж тус нутгийн байгалийн сайхныг биширч, үүгээр дараа заавал ирнэ гэж байсан ажээ. 1933 оны 12-р сарын 17-нд 13-р Далай ламыг таалал төгссөнөөс 4 жил өнгөрсөн хойно "өмнөх дүр таалал төгсөхдөө эхлээд зүүн өмнө зүгт бие цогцос нь налаад дараа нь зүүн хойд зүгт шилжсэнийг" тэмдэг гэж үзэн 1937 онд тодруулахаар гурван хэсэг бүрэлдэхүүн зүүн өмнө, зүүн, зүүн хойд зүгт гарчээ. Лам нар боломжит нэр дэвшигчдийн мэдээллийг Хамын хойд нутагт сууж асан 9-р Ванчин богдод хүргүүлвээс 3 хүүхдийн нэрийг сонгожээ.

ЭШЛЭЛ 9

Төвөдийг түр хамаарагч Ретин ринбүчигийн зөгснөөр "алтадмал дээвэр, оюу хавтан бүхий том хийдийг дурдаж, тэндээс зүүн тийш толгод руу эргэх замтай, түүний эсрэг талд өвөрмөц дээвэртэй жижиг байшин" байсныг үндэслэн Тагцэр нутгийн хүүг үнэн дүр мөн хэмээсэн нь Лхамдонров хүү байв.

ЭШЛЭЛ 10

Тэдний гэрт очсон ламууд дундаас төлөөлөгчдийн толгойлогч "Хэрвээ чи намайг хэн гэдгийг мэдвэл би чамд өгье" гэж асуухад өөр нутгийн анх удаа уулзсан хүн атал хүү "Сера лам, Сера лам" гэж Лхасын аялгуугаар хэлсэн гэдэг. Дараа ахин очиж зорьсон үнэн учраа хэлж зарим эд өлгийн зүйлсийг үзүүлэхэд 13-р Далай ламын эд зүйлсийг бусад эд зүйлээс ялган таньжээ.

ЭШЛЭЛ 11

1936 оноос Ма бүлэглэлийн Ма Буфан хотон жанжин Хөхнуур орчмыг Дундад Иргэн Улс төлөөлөн эрхшээж байсан тул Төвөдийн засгийн газраас хэлэлцээ хийж 400 мянган мөнгөн юаниар Ма Буфаны гарыг цайлгаж хүүг Лхас руу авч явахыг зөвшөөрүүлжээ.

ЭШЛЭЛ 12

Тэр хоёр жилийн хугацаанд хүү Хөхнуурын Гүмбүм хийдэд сууж байсан. Улмаар 1939 оны долдугаар сарын 10-нд хүү эцэг эхийн хамт урт жингийн цуваагаар гарч 3 сар хүнд хэцүү аян замыг туулж 1939 оны 10 дугаар сард Төвөдийн нийслэл Лхас хотод хүрэлцэн очсон байна. Ма Буфан 20 цэрэг гарган хамгаалуулж, Далай ламыг зөвшөөрсөн Дундад иргэн улсаас түүнд нэмж 50 мянган мөнгөн юань аян замд нь зориулж өгчээ.

ЭШЛЭЛ 13

14-р Далай ламд өргөмжлөгдсөн Лхамдонров хүүд Данзанжамц гэдэг номын нэрийг Ретин ринбүчи хайрлажээ.

ЭШЛЭЛ 14

14-р Далай ламыг залах ёслолд Лхас хотын Будала ордонд 1940 оны 2-р сарын 22-ны өдөр эхлээд төвөд зан заншлаар болоод дараа нь Хятад болон гадаадын төлөөлөгчдийг оролцуулжээ. Тухайлбал, Британийн Энэтхэгийг төлөөлж Сэр Басиль Жон Голд оролцжээ. Тэрээр харьж очоод Хятадын төлөөлөгч Вүг идэвхгүй байлаа гээд, Төвөд болон Хятадын хэвлэл мэдээлэл гэх юмгүй, дэлхийн том үйл явдлыг ойшоосонгүй гэж шүүмжилжээ.

ЭШЛЭЛ 15

Тэрбээр 6 настайгаасаа эхлэн тухайн үеийн томоохон эрдэмтэн лам, ринбүчи нараар ном заалгаж эхэлжээ. Түүний сургалтын хөтөлбөрт нь их, бага таван ухаан багтдаг байжээ. Их ухаанд учир шалтгааны ухаан, Төвөдийн урлаг соёл, самгарди хэл, тэжээхүй ухаан ба Буддын гүн ухаан орно. Үүнээс Буддын гүн ухаан нь мөн дотроо таван аймгаас бүрэлдэнэ. Тэдгээр нь пражнапарамита буюу билгийн чиндад хүрэхүй, мадхъяамака буюу төв үзэл, винай буюу сахил санваарын ёс, абхидхарма буюу метафизик, прамана буюу логик ба танин мэдэхүй болно. Таван бага ухаан нь яруу найраг, хөгжим, драм, одон зурхай, үг зүй, ёгт нэр зэрэг болно. 1959 онд буюу 23 насандаа тэрбээр Лхасын Жохан сүмд жил тутмын ерөөл хурлын үеэр дамжаа барьсан байдаг. Ингээд тэрбээр дамжаагаа онцгой сайн барьж Буддын гүн ухааны хамгийн дээд, орчин үеийн шинжлэх ухааны докторын зэрэгтэй дүйцэхүйц лхарамба гэвш мяндаг хүртсэн байна.

ЭШЛЭЛ 16

Түүхийн явцад Далай лам Лхасд товлон суун Төвөд даяар шашин төрийг хослон барих үүрэг нөлөөтэй болж ирсэн. Энэ нь 5-р Далай ламын 1642 оноос эхлэн 1950-аад оныг хүртэл 200 гаран жил үргэлжилжээ. 13-р Далай лам 1912 онд Төвөдийн тусгаар тогтнолыг зарлан тунхагласан ба харин урьд нь Төвөд нь тусгаар боловч 1642-1720 онд хошууд монгол хаад, 1720-1912 онд манж Чин улсын ивээлт орон байжээ.

ЭШЛЭЛ 17

Дундад иргэн улсын ерөнхийлөгч Чан Кай Ши 1942 онд Хөхнуурын жанжин Ма Буфанд Төвөд рүү довтлоход бэлдэхийг тушаасан ба тушаал ёсоор Төвөдийн хил рүү цэрэг хөдөлгөж зарим сүмийг довтолж байв. Чан Кайши Төвөдийг Японтой хамтарвал агаараас бөмбөгдөнө гэж сүрдүүлсэн байна. Хятадын иргэний дайнд эцэстээ 1949 онд коммунист цэргийн хүчин ялж Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсанаас 1 жилийн дараа 1950 оны 10-р сард Төвөдөөс зугтсан 10-р Ванчин богдын урин залсны учир хэмээх шалтгаанаар Хятадын Ардын Чөлөөлөх Арми Төвөд рүү довтолж зэр зэвсэг муутай Төвөдийн цэргийг төвөггүй ялж өөрсдийнх нь үзэж буйгаар "Төвөдийг чөлөөлсөн" гэж эзлэн авснаас хойш Төвөд нь БНХАУ-ын нэгэн хэсэг болжээ.

ЭШЛЭЛ 18

1950 оны 11-р сарын 17-нд 15 настай Далай ламыг Түвдийн бүрэн эрхт түр захирагчаар томилжээ. Энэ бага залуу насандаа удирдагч болсон цаг үед аргагүй нөхцлийн улмаас Бээжин рүү Төвөдийн засгийн газрын төлөөлөгчдийг 16 настай 10-р Ванчин богдын нөлөөн доор илгээжээ. Төлөөлөгчид шахаанд орж 1951 оны 5-р сарын 23-нд тусгаар тогтнолоос ухарсан шийдвэр буюу Арван долоон зүйл гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ шийдвэрийг мөн Далай лам нь БНХАУ-ын удирдагч Мао Зе Дун руу цахилгаан утас цохиж зөвшөөрчээ.

ЭШЛЭЛ 19

1954-1955 оны хооронд 19 настай Далай лам бараг нэг жилийн дотор Хятадыг тойрон аялж хувьсгалт удирдагчидтай уулзан танилцжээ. Энэ үед Хятадын социалист үзэл санаа, ач холбогдол, бүтээн байгуулалтыг үзэж сонсож биширчээ. 1954 оны 9-р сард удирдагч Мао Зэдунтэй Ванчин богдын хамтаар уулзаж БНХАУ-ын үндсэн хуулийг баталсан Ардын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцсон ба тус хурлаар Ванчин богдын хамтаар Ардын их хурлын Байнгын зөвлөлийн орлогч дарга албан тушаалд томилогдож байв. Харин жилийн дараа дахин уулзахдаа Мао Зэдун Далай ламд "шашин бол хор" гэж хэлсэн нь Далай ламын үндсэн сүсэг бишрэлд халдсан, дургүйг хүргэх зүйл болжээ.

ЭШЛЭЛ 20

1956 онд Далай лам Буддагийн мэндэлсэн өдрийг тэмдэглэхээр Энэтхэгээр тойрохдоо ерөнхий сайд Жавахарлал Неругээс улсад нь оршин суух улс төрийн орогнол олгох эсэхийг асуусанд Неру түүнд бид Хятадтай 1954 онд энхийн гэрээ байгуулсан учраас боломжгүй гэсэн хариу өгч байжээ.

ЭШЛЭЛ 21

1959 онд Лхаст Хятадын эсрэг хэд хэдэн томоохон бослого болж байх үеэр хүнд байдалд орсон 14-р Далай лам дагалдагсдын хамт Төвөдийн өмнөд хөрш Энэтхэг рүү дүрвэн зугтсан байна. Тэр ондоо Хятадын эрх баригчид Төвөдийн босогчдын үймээнийг дарж авсан түүхтэй. Далай ламын араас Энэтхэг рүү 80 мянга гаруй төвөд иргэн Хятадын эрх баригчдаас зугтан дүрвэсэн байдаг. Энэ үеэс Далай лам хилийн чанд дахь Төвөдийн Засгийн газрыг байгуулж 2011 оны 4-р сарын 27-ны өдөр хүртэл тэргүүлсэн бөгөөд түүний оронд Лувсан Сэнгээ Засгийн газрын тэргүүн болжээ.

ЭШЛЭЛ 22

14-р Далай лам Гадаадын олон оронд айлчилж шашны ном айлддаг байна. Жишээ нь ОХУ-д 1979, 1982, 1986, 1991, 1992, 1994, 1996 болон 2004 онд айлчилж байжээ. Далай лам Төвөдийн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэхийг хүсч НҮБ-д удаа дараа хандсан. НҮБ-ын Ерөнхий Ассамблей гурван тогтоолыг (1959, 1961, 1965) баталсан. Түүний үйл ажиллагааны үр дүнд Хятадад хандан Төвөдөд хүний ​​эрх, Төвөд иргэдийн өөрийгөө тодорхойлох эрхийг хүндэтгэхийг уриалсан юм.

ЭШЛЭЛ 23

Тэрбээр 1987 онд Төвдийг энх тайвны бүс болгон зарлах, Хятадуудыг Төвөдөд олноор суурьшуулахыг зогсоох, хүний ​​эрх, эрх чөлөөг сэргээх, өвөрмөц экологийг хадгалах, Төвөдөд цөмийн хаягдал булшлахыг хориглох зэрэг “Таван цэгийн энх тайвны төлөвлөгөө”-г дэвшүүлсэн юм. Энэхүү төлөвлөгөөнийхөө төлөө тэрээр 1989 онд Нобелийн энхтайвны шагнал хүртжээ. Албан ёсны Бээжин энэ алхмыг барууныхан Хятадад хандсан найрсаг бус бодлогын илрэл гэж үзжээ. Хятадын эрх баригчид "Төвөдийн асуудал" байгааг үгүйсгэж, одоогийн Далай ламыг "үндэсний эв нэгдэлд заналхийлж буй салан тусгаарлагч" гэж үздэг байна.

ЭШЛЭЛ 24

Тэрбээр Монгол улсад нийт есөн удаа айлчилжээ. Тодруулбал, 1979, 1982, 1991, 1994, 1995, 2002, 2006, 2011, 2016 онуудад айлчилж байв. 

image

Өдгөө 90 насыг зооглоод буй Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц Грэмми шагнал хүртжээ. Түүний амьдралын түүхээр аялуулах сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Gregg Mendz (38.165.231.215)
    HOW I RECOVERED MY LOST CRYPTOS FROM FAKE BROKER ONLINE .I had lost over $152,000 by someone I met online on a fake investment project. After the loss, I had a long research on how to recover the lost funds. I came across a lot of Testimonies about, GEO COORDINATES HACKER. I contacted them providing the necessary information and it took the experts about 27hours to locate and help recover my stolen money. To anyone looking for a Recovery firm to Recover your lost Crypto. You can contact GEO COORDINATES HACKER. I hope this helps as many out there who are victims and have lost to these fake online investment scammers. You can contact GEO COORDINATES HACKER. By using Email; (geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 02 сарын 08 | Хариулах
  • Gregg Mendz (38.165.231.215)
    HOW I RECOVERED MY LOST CRYPTOS FROM FAKE BROKER ONLINE .I had lost over $152,000 by someone I met online on a fake investment project. After the loss, I had a long research on how to recover the lost funds. I came across a lot of Testimonies about, GEO COORDINATES HACKER. I contacted them providing the necessary information and it took the experts about 27hours to locate and help recover my stolen money. To anyone looking for a Recovery firm to Recover your lost Crypto. You can contact GEO COORDINATES HACKER. I hope this helps as many out there who are victims and have lost to these fake online investment scammers. You can contact GEO COORDINATES HACKER. By using Email; (geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 02 сарын 08 | Хариулах
  • Wendy Taylor (91.246.176.10)
    My name is Wendy Taylor, I'm from Los Angeles, i want to announce to you Viewer how Capital Crypto Recover help me to restore my Lost Bitcoin, I invested with a Crypto broker without proper research to know what I was hoarding my hard-earned money into scammers, i lost access to my crypto wallet or had your funds stolen? Don’t worry Capital Crypto Recover is here to help you recover your cryptocurrency with cutting-edge technical expertise, With years of experience in the crypto world, Capital Crypto Recover employs the best latest tools and ethical hacking techniques to help you recover lost assets, unlock hacked accounts, Whether it’s a forgotten password, Capital Crypto Recover has the expertise to help you get your crypto back. a security company service that has a 100% success rate in the recovery of crypto assets, i lost wallet and hacked accounts. I provided them the information they requested and they began their investigation. To my surprise, Capital Crypto Recover was able to trace and recover my crypto assets successfully within 24hours. Thank you for your service in helping me recover my $647,734 worth of crypto funds and I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost money. Contact email Capitalcryptorecover@zohomail.com OR Telegram @Capitalcryptorecover Call/Text Number +1 (336)390-6684 his contact: Recoverycapital@fastservice.com His website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2026 оны 02 сарын 05 | Хариулах
  • Evanise Francisco (52.31.135.230)
    HIRE THE HACK ANGELS // A CERTIFIED CRYPTOCURRENCY RECOVERY EXPERT A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. I lost £730,000 to a fraudulent cryptocurrency investment broker. I was scammed multiple times by individuals who promised to recover my lost funds but only added to my distress. I was devastated. I reached a point where I was unsure if there was any hope left. It was then that I confided in a close friend who noticed my struggle and offered to help. He introduced me to a crypto recovery group known as THE HACK ANGELS RECOVERY EXPERT. The expert team worked tirelessly to trace and retrieve my funds, they focused on helping individuals and businesses recover their lost or stolen assets. The team's expertise in utilising cutting-edge technology and industry knowledge to track and locate stolen assets, if you are a victim and need your funds returned, use any of the details below: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They helped me regain my peace of mind in addition to returning my cryptocurrency back to my wallet.
    2026 оны 02 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 39 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    19 цаг 2 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    21 цаг 25 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    23 цаг 26 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК