Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам

2026-2-27
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Хаврын тэргүүн сарын шинийн 10-нд Эрх чөлөөний дөрвөн замын шанг татархаар цуглаад байна. Монгол оронд оюун санааны их тэсрэлт болдог. Монгол оронд морин жилд эрс өөрчлөлт, шинэчлэлт өрнөж, эрх чөлөөний нар мандаж, гал дүрэлздэг. Өнөөдөр бид эрх мэдэл биш, эрх чөлөөг хамгаалахаар цуглалаа. 

ЭШЛЭЛ 2

Эрх чөлөө бол итгэлцэл, хүч, амьсгалах агаах юм. Эрх чөлөө бол шударга ёс, эв нэгдлийн гагнаас юм. Ийм энгийн бодит үнэнийг эрхэмлэн "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт"-ийг хийж байна. 

ЭШЛЭЛ 3

"Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ" гэж гурван сарын өмнө хэлсэн үгэндээ эзэн байхын төлөө би энд зогсож байна. Ардын нам ард түмнээсээ алсарч холдсон гэх үнэнээ бид хүлээн зөвшөөрсөн. Уран үг биш, үнэн үг. Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь алдаагаа засах анхны алхам. 

ЭШЛЭЛ 4

Тулсан бүгдийг туулж бүтээсэн ирсэн МАН шинэ сорилтын өмнө ирлээ. Шинэ сорилт бүхэн шинэ түүх бүтээх боломжийг эрэлхийлдэг. Ардын нам унасан ч босдог нам, уруудсан ч өгсдөг нам гэдэгээ ахин батлан харуулах нь өнөөгийн бидний туулах зам юм. 

ЭШЛЭЛ 5

Монгол Улс цээжинд нь оршдог Ази тивд дэлхийн эдийн засгийн хүндийн төв шилжиж байна. Ази тивийн. эдийн засгийн дундаж өсөлт дэлхийн дунджаас хоёр дахин өндөр буюу 4,2 хувьд хүрлээ. 

ЭШЛЭЛ 6

Үе үеийн эх орончдын амиараа тулж болгосон эрхэмлэж яваарай хэмээн үлдээсэн тугаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор дархлан гагнах зорилго өвөртлөн "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт"-ийн бодлогоо боловсрууллаа. 

ЭШЛЭЛ 7

Эрчим хүнний салбарт тогтолцоо хариуцлагын асуудал нүүрлэж, олон жил татаастай явж үнийн хүчээр барьж, өрсөлдөөнийг боомилсныг мэдэж, өнөөдөр бид үнэнтэй нүүр туллаа. Барьсан биш бариагүй цахилгаан станцуудын нэр усыг бид мэдэж авлаа. Тэд дулаан өгөхгүй, гэрэл асаахгүйг ч мэдлээ. 

ЭШЛЭЛ 8

Эзнээ олдоггүй хавтгайрсан халамжаасаа салж, хөдөлмөр эрхлэх орчинг чөлөөлж, хийе бүтээе хөдөлмөрлөе гэсэн хэн бүхнийг дэмжмээр байна. Ажил эрхлэх 10 хүний ердөө зургаа нь ажил хийж, эсвэл ажил хайж байна. 

ЭШЛЭЛ 9

УИХ-ын танхимаас хулгайн сэжигтнүүд биш хууль төрдөг байх. Иргэнээсээ илүү дархан эрх эдлэхгүй байх гэдэг итгэл үнэмшлээр би ажиллаж байгаа. Олон нам, олон салбарын төлөөллтийн санал бодол, байр суурийг эрх тэгш ханга х үүргээ эн тэргүүнд тавих болно. 

ЭШЛЭЛ 10

“Иргэн баян бол улс баян” хэмээх үзэл санааныхаа төлөө амиа зориулсан Ардын намын анхны дарга Солийн Данзангийн үйл хэрэг, үлдээсэн өвийн үнэ цэнийг мартах учиргүй. Эх орны эрдэнэс баялгаа илүү үнэ цэн, өртөг ашиг нэмж, үйлдвэрлэн боловсруулж, түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчлөх нь бидний гэрийн даалгавар юм. 

ЭШЛЭЛ 11

Манай улс дэлхийг нөмөрсөн цар тахал, түүний сүүдэр болсон худалдаа, тээвэр логистикийн хүндрэл, үнийн өсөлтийн сөрөг нөлөөнөөс салангид тусдаа байгаагүй нь үнэн ч, алдаа дутагдлаас хаацайлах шалтгаан энэ биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үнэнийг үнэнээр нь хүлээн зөвшөөрч, алдаагаа ч оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно.

ЭШЛЭЛ 12

Улс орны эдийн засаг тэлж, 10 жилийн өмнө 22.9 их наяд төгрөг буюу 11.6 тэрбум доллар байсан ДНБ 2025 онд 89 их наяд төгрөг буюу 24.8 тэрбум доллар болж 4 дахин өссөн.  2026 онд ДНБ 100 их наяд давахаар байна.

ЭШЛЭЛ 13

Экспортын зах зээлд хүргэх дэд бүтэц, төмөр замаа тавьж холбон хөгжүүлж чадалгүй, нүүрсний үнэ өссөн зурвас үеийн бодит боломжоо бид алдсан. Энэ алдаагаа өнөөдөр хэд дахин өндөр үнэ, өртөг төлбөр, цаг хугацаагаар засаж залруулж байна. Алдагдсан боломжийн өртгийг  хэзээ ч бүрэн нөхөж чадахгүй нь бас үнэн.

ЭШЛЭЛ 14

Цар тахлын хүндрэлийг харьцангуй амжилттай давж гарсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, улс орнуудын цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, өсөлтийн тоо баримт бидэнд хэлж өгдөг ч цалин орлогыг үнэгүйдүүлэгч инфляц, үнийн хөөсөнд идэгдсэн. Өндөр тоо байвч, өсөлтийн үр дүн эзнээ, иргэнээ тэр бүр олоогүй нь үнэн.

ЭШЛЭЛ 15

Үндсэн хуульдаа 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулж, Үндэсний баялгийн сангаа үүсгэн байгуулсан. И-Монголиагаас хэд байгааг нь харчихдаг, иргэн бүрийн эрүүл мэнд, эрдэм боловсролдоо зориулах үүц нөөц, өмч хөрөнгө, өр биш өв үлдээх, эрх зүйн орчин  бүрдсэн. Үндэсний баялгийн сангаа  үүсгэн байгуулсанаас хойших 6.8 их наяд төгрөг, нэг иргэний дансанд 175 мянган төгрөг хуримтлагдсаныг арвижуулан зузаалахын төлөө хийх ажил, хэлэлцэн шийдвэрлэх асуудал бидний өмнө байна.

ЭШЛЭЛ 16

Манай улс өнгөрсөн жилүүдэд цааснаас цахимд илүү хурдан шилжиж байна. “Алганд багтсан төр” И-Монголиагаар гар утаснаасаа дэлхийн хаанаас ч ойрхон төрийн 1480 үйлчилгээг орон зай, цаг хугацааны хязгаарыг гэтлэн авдаг болсон. Монгол Улсын цахим засаглалын индекс 3 жилд 28 байр урагшилсан. Цааснаас цахимд шилжих нь зөвхөн төрийн үйлчилгээ бус. Авлига, хүнд суртлын эсрэг технологийн  шийдэл, олон нийтийн хараа хяналтыг тогтоох шилэн засаглал юм.

ЭШЛЭЛ 17

Иргэний нисэхийн салбарт өрсөлдөөнийг нэмж, либеральчилснаар нислэгийн тоо арван жилд 3 дахин нэмэгдэж, тийзний үнэ хямдарч, аялал жуулчлалын салбар сэргэж эхэлсэн. Агаарын тээврийн салбар дахь өрсөлдөөний үр дүнд иргэний халааснаас гарах зардал буурсантай адил, банк санхүү, эрчим хүчний салбарт ч мөн чөлөөт өрсөлдөөнийг дэмжсэнээр хэрэглэгч хожих болно.

ЭШЛЭЛ 18

Төсөв, сангийн бодлогын уялдааг хангах талаар ярьсаар “Засгийн газар нь мөнгө тарааж хөөрөгдөөд, Монголбанк нь бодлогын хүү өсгөж түүнийг барих гэдэг” хоёр тийш зүтгэсэн бодлогогүй бодлогын үр дагаварт өрийн гинжин хэлхээ, үнийн өсөлтөнд нэрвэгдэж байна. Мөнгөний бодлого нь өөрөө мөнгөгүй болгох бодлого болон хувирчээ.

ЭШЛЭЛ 19

Гадаадын шууд хөрөнгө оруулалт  буурах боллоо. Жилд  4.2 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын хөрөнгө оруулалт эрс татарч 2025 онд 50 хувиар багасжээ. Монголын За андгай буй заа гэдэг ёс зарчимтай атал хэлсэн ярьсандаа ч, хууль журмандаа ч байдаггүйдээ дүгнэлт хийх ёстой.

ЭШЛЭЛ 20

Түүхэндээ анх удаа төсвийн зардлаа 2,3 их наядаар таналаа. Данхар төрөөс цомхон, бүтээмжтэй төр болох, зах зээл дэх төрийн хэт оролцоог нь хазаарлаж хувийн хэвшилдээ  орон зай нээх шинэ зам зурайлаа.

ЭШЛЭЛ 21

Төсвийн хууль дагуулан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Төсвөөс санхүүжүүлэх боломжгүй, зарлагын хязгаарт багтаагүй төслүүд түншлэлээр хөдлөн хэрэгжих зам нээгдлээ.

ЭШЛЭЛ 22

Монгол бол гурван иргэн тутмын хоёр нь хүүхэд, залуу хүн байдаг, эрч хүч, итгэл, ирээдүй дүүрэн үндэстэн. Энхрий үрс нь уйлдаг биш инээдэг, хүүхэд хамгаалал нь хоцорч хожимддог, хүнээ, хүүхдээ олохгүй төөрдөг байхыг хараад суух эрх ард түмний элч төлөөлөгчид, аав ээжүүд бидэнд үгүй. УИХ-ын даргын хувьд  ч, дөрвөн хүүхдийн эцэг хүнийхээ хувьд ч хүүхдийн эрх, хүүхэд хөгжлийн асуудалд онцгойлон анхаарна.

ЭШЛЭЛ 23

Авлига бол монгол хүн бүрийн аваагүй цалин, идээгүй талх, эдлээгүй боломж, биелээгүй мөрөөдөл, бүгдээрээ өртсөн хохирол юм. Ард түмнээс эхтэй ардчилсан төр ирээдүйгээ хээл хахуулийн гав гинжнээс чөлөөлөхөд ухрах эрх байхгүй. 

ЭШЛЭЛ 24

Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт нь улс төрийн хэллэгээр бол хувьсгалын тохироо нь бүрджээ. УИХ-ын даргын хувьд дэвшүүлсэн хүнд суртлын чөдөр тушааг тайлах “Чөлөөлье” санаачилгаар “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн үндсийг суулгаж, үрийг нь тарьсан. Чөлөөлье санаачилга бол нэг хүний биш нийт олны хүсэл юм.

image

МАН-ын Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхэллээ. Хуралдааны эхэнд МАН-ын дарга Н.Учрал илтгэл танилцууллаа. Түүний илтгэлээс онцлох 10 эшлэлийг хүргэж байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • MARAGAD (197.211.59.65)
    Бүгдээрээ сайн байцгаана уу, би бөөрнийхөө нэгийг зарж баяжсан тухай түүхээ хуваалцахыг хүсэж байна. Намайг Марагад гэдэг, би Монголоос гаралтай. Би санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан бөгөөд онлайн эмнэлгийн зохицуулалтаар дамжуулан эрхтний донор болсон. Би төлбөрийн хариуд нэг бөөрөө хандивласан бөгөөд мэс заслын дараа эрүүл хэвээр байна. Би бөөрнийхөө төлөө 780,000 доллар авсан. Энэ мөнгөөрөө би Монголд өөрийн гэсэн компани байгуулсан. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, нөхцөл байдлаа өөрчлөх сонирхолтой байгаа бол надтай дараах хаягаар холбогдож болно: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM эсвэл +91424323800802 дугаарт залгаарай. WhatsApp байхгүй: +19282211962.
    2026 оны 03 сарын 03 | Хариулах
  • MARAGAD (197.211.59.65)
    Бүгдээрээ сайн байцгаана уу, би бөөрнийхөө нэгийг зарж баяжсан тухай түүхээ хуваалцахыг хүсэж байна. Намайг Марагад гэдэг, би Монголоос гаралтай. Би санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан бөгөөд онлайн эмнэлгийн зохицуулалтаар дамжуулан эрхтний донор болсон. Би төлбөрийн хариуд нэг бөөрөө хандивласан бөгөөд мэс заслын дараа эрүүл хэвээр байна. Би бөөрнийхөө төлөө 780,000 доллар авсан. Энэ мөнгөөрөө би Монголд өөрийн гэсэн компани байгуулсан. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, нөхцөл байдлаа өөрчлөх сонирхолтой байгаа бол надтай дараах хаягаар холбогдож болно: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM эсвэл +91424323800802 дугаарт залгаарай. WhatsApp байхгүй: +19282211962.
    2026 оны 03 сарын 03 | Хариулах
  • Ссс (103.229.123.235)
    Энэ намын сая болсон хурлыг харахад мэнгэт новшоос эхлээд дан хулгайч нар харагдаж байсан
    2026 оны 03 сарын 01 | Хариулах
  • Ууу (59.153.115.240)
    Энэ бас поп нохой юу даа!!!МАНгаруудын дарга болоод нам нь нэг ч хулгайчгүй болоод босоод,цэвэршсэн үү,ккк
    2026 оны 02 сарын 27 | Хариулах
  • иргэн (66.181.171.252)
    За, 2028 онд бараг барахүй байхаа даа, ер нь их том өөрчлөлт хэрэгтэй, Учрал гэж суганы үс ч явж байж цэвэршинэ. Нам ер нь Монголын Авилгачдын нам болсон шүү дээ. Энэ байдал засагдахгүй бол бүтэхгүй. 2032 онд гайгүй байвал яадаг бол????
    2026 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин үнэнг хэлэгё (202.126.89.89)
    Хамгийн гол суурь зорилго байхгүй болохоор бүүр нэг хэсэг манантууулах юм байна
    2026 оны 02 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 39 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    19 цаг 2 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    21 цаг 25 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    23 цаг 26 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК