Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй

2026-4-06
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

1988 оны дөрөвдүгээр сарын 06-нд Архангай аймгийн Их тамир суманд төрсөн. Айлын ууган хүү.

БАРИМТ 2

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд амьдарч, 2006 онд арван жилийн сургуулиа төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна. 

БАРИМТ 3

Тэрбээр 2010 онд МУИС-ийн биологийн ангийг төгсөн дээд боловсрол эзэмшиж, биологич мэргэжилтэй болжээ. 

БАРИМТ 4

2010 оноос “Ирвэс хамгаалах сан”-д ажиллаж, Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нурууны цоохор ирвэсний урт хугацааны судалгааны төвийн менежерийн ажлыг үр бүтээлтэй гүйцэтгэж байсан.

БАРИМТ 5

Тэрээр энэ ажлынхаа зэрэгцээгээр ирвэс, малчдын хооронд үүссэн асуудлыг мэргэжлийн биологич хүний төдийгүй малч удамтай монгол хүний ухаанаар анзааран зохицуулах, ховордсон ан амьтны байршил бүхий нутаг оронд байгаа хүн, малыг зэрлэг ан амьтны халдлагаас хамгаалах, тэдгээрийн хоорондын зохицлыг олох арга замыг эрэлхийлдэг байжээ. 

БАРИМТ 6

Тэрбээр Тост, Тосон бумбын бүс нутаг дахь ховор ан, амьтныг хамгаалах түүний ажил тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын үйл ажиллагаатай өөрийн эрхгүй зөрчилдөх болсон гэдэг.

БАРИМТ 7

Учир нь УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалтад авахаар  шийдвэрлэсэн дээрх бүс нутгийн зарим хэсгийг ЗГ-ын шийдвэрээр тусгай хамгаалалтын бүсээс гаргаж шийдвэрлэсэн нь Тост, Тосон бумба орчимд уул, уурхайн үйлдвэрлэл, үйл ажиллагаа идэвхжин энэ бус нутагт амьдардаг ховордсон ан амьтан ус, бэлчээргүй болж, дайжих, устан мөхөхөд хүргэж болзошгүй байдалд оруулсан байлаа. 

БАРИМТ 8

Энэ асуудалтай нутгийн иргэд, Ирвэс хамгаалах сан, түүний дотор тус сангийн менежер Т.Лхагвасүмбэрэл агсан эрс шийдэмгий тэмцэж байсны хүчинд тухайн үед олгогдсон байсан 22 тусгай зөвшөөрлийг 18 болгосон байдаг. 

БАРИМТ 9

Тост, Тосон бумбын нуруу орчмын бүс нутгийг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад оруулах хүсэлтэй байсан нь түүний амьд ахуйдаа телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийн биеэр илэрхийлж байсан үг, үзэл бодлоос нь тодорхой харагдаж, баримт болон үлджээ. 

БАРИМТ 10

Ажиллаж байх хугацаандаа МУИС-ийн магистрантурт элсэн суралцаж, цоохор ирвэсний үндсэн идэш болох янгирын судалгааг Монголд анх удаа давхар ажиглагчийн аргаар амжилттай судалсан. Судалгааны үр дүнгээ Олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж, түүгээрээ магистрын зэрэг хамгаалахаар бэлтгэж байсан.

БАРИМТ 11

Нутгийн иргэдэд байгаль орчны боловсрол олгох чиглэлд онцгой анхаарч, малчид-ирвэсний хоорондын зөрчлийг бууруулахын тулд махчин амьтнаас малаа хамгаалах хашааг нэвтрүүлэх ажлыг Олон улсын санхүүжилтээр эхлүүлэн ажиллаж байсан.

БАРИМТ 12

Т.Лхагвасүмбэрэл агсан МУИС-ийн магистрантурт суралцах богино хугацаандаа судалгааны ажлын үр дүнгээрээ Олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд гурван өгүүлэл хэвлүүлж, эрдэм шинжилгээний ажлын гүйцэтгэлээрээ үлгэр дууриал болохуйц түвшинд ажиллаж байжээ.

БАРИМТ 13

Тэрээр мөн 2004 онд Хөвсгөл аймагт болсон Биологийн олимпиадад нэгдүгээр байр, 2009 онд зохиогдсон зэрлэг амьтдын гэрэл зургийн уралдаанд 3 дугаар байр, 2013 онд байгууллагын аварга болж, 2014 онд өөрийн дэвшүүлсэн төслөөрөө Олон улсын байгууллагаас судалгааны тэтгэлэг хүртэж байсан юм. 

БАРИМТ 14

Т.Лхагвасүмбэрэл агсан “Ирвэс хамгаалах сан”-гийн Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нуруун дахь Хээрийн судалгааны төвд биологичоор ажиллаж, Тост, тосон бумын нуруунд ашиглалтын болон хайгуулын лиценз ихээр олгосныг эсэргүүцэн тэмцэж байх үедээ буюу 2015 оны арваннэгдүгээр сарын 6-нд цаг бусаар амиа алдсан гэдэг. 

БАРИМТ 15

Хуулийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч Т.Лхагвасүмбэрэл нь “амиа хорлосон” гэх үндэслэлээр хэргийг хаасан байдаг. 

БАРИМТ 16

Тост, Тосон бумбын нуруу орчмын бүс нутгийг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад оруулах хүсэлтэй байсан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид, уул, уурхай эрхлэгчдийн  эрх ашигтай нийцээгүй учраас түүний амь насыг санаатай бүрэлгэсэн гэж үздэг. 

БАРИМТ 17

Түүнийг амь насаа алдахаас өмнөхөн буюу 2015 оны 01 сарын 7-ны орой Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үл таних этгээдүүд түүнд хүч хэрэглэн машинд суулган авч явж уул уурхайн чиглэлээр баримталж байгаа үзэл бодлынх нь төлөө дарамтлан сүрдүүлж байсан боловч цагдаагийн байгууллага “хохирол учраагүй” гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгахаас татгалзсан байна. 

БАРИМТ 18

2015 оны 04 сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост багийн нутаг Хүрэн даваа гэдэг газар судалгааны ажлаар мотоциклтэй явж байхад нь үл таних хүмүүс гарч ирж, түүнд халдан хэвлий тус газар нь хутгалан хүнд гэмтээсэн гэмт хэрэг гарсан боловч цагдаагийн байгууллага “хэргийн газарт ул мөр үлдээгүй” гэх шалтгаанаар хэргийг хаасан байдаг.

БАРИМТ 19

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга 2017 онд орон нутагт ажиллаж байх үедээ иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс энэ хэргийн талаар асуусан асуултад хариулахдаа энэ хэрэг тодорхой эзэн холбогдогчтой, гэмт хэрэг гэж үзэж байгаагаа товч тодорхой хэлсэн гэдэг.

БАРИМТ 20

“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич, ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл агсныг Монголын ирвэсийг хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Хэлэн Фриймэн 2015” шагналаар нэхэн шагнасан. 

БАРИМТ 21

Цоохор ирвэсийн гол идэш бологч янгирын хам­гаалал, өнөөгийн байдлын талаар судалж, ирвэсэнд  автомат камер хэрхэн суу­ри­луулах, мөн хаягийн судалгаа хийх зэрэг үр дүнтэй ажлуудыг хийж байсан тул түүнийг ийнхүү шагнасан байна.

БАРИМТ 22

Шагналыг Т.Лхагвасүмбэрэл агсны ар гэрийнхэнд гардуулсан. 

БАРИМТ 23

Хэлэн Фриймэн шагналыг Олон улсын ирвэс хамгаалах сангаас жил бүр хамгийн сайн ажилласан шилдэг судлаачид олгодог байна.

БАРИМТ 24

Тос тосон бумбын нуруунд ирвэс болон зэрлэг амьтдын амьдрах байгаль орчин нөхцлийг хамгаалж яваад зуурдаар амиа алдсан ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн аав Ж.Төмөрсүх нь хүүгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж  улаан тайгын байгальд "нүд, чих" болон алхаж байна. 

image

Дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсийг хайрлан, хамгаалаад зогсохгүй Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын бүс нутагт байгаа ан амьтныг судлах, хамгаалах чиглэлээр санал санаачилга, идэвх зүтгэл гарган ажиллаж байсан биологич, ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны талаарх дараах баримтуудыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Gregg Mendz (135.136.3.39)
    HOW I RECOVERED MY LOST CRYPTOS FROM FAKE BROKER ONLINE I had lost over $152,000 by someone I met online on a fake investment project. After the loss, I had a long research on how to recover the lost funds. I came across a lot of Testimonies about, GEO COORDINATES HACKER. I contacted them providing the necessary information and it took the experts about 27hours to locate and help recover my stolen money. To anyone looking for a Recovery firm to Recover your lost Crypto. You can contact GEO COORDINATES HACKER. I hope this helps as many out there who are victims and have lost to these fake online investment scammers. You can contact GEO COORDINATES HACKER. By using Email; (geovcoordinateshacker@gmail.com Website; https://https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.184.160)
    1990 онд Монгол улсын Засийн газрын ордон Галзуугийн эмнэлэг болж өөрчдөгдсөн. Одоо тус эмнэлэгт байгаа бүх хүмүүсийн галзуу өвчин нь улам хүндэрч цаашид засал авахгүй болсон нь тодорхой боллоо. Ум ма ни бад ми хум.
    2026 оны 04 сарын 06 | Хариулах
  • Zochin (202.55.182.220)
    Ene zaluu Shunkhlai groupiig avaal bizdee toli shil bayan zaluu shdee Bagabandiin Nua bsan kk 2010 onoos kk
    2026 оны 04 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 44 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    18 цаг 8 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    20 цаг 31 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    22 цаг 31 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    23 цаг 13 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    23 цаг 25 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    23 цаг 26 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    23 цаг 38 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    23 цаг 45 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    23 цаг 59 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК