Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2026-5-04
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна. 


Хонь

Энэ долоо хоногт яаран хөдлөхөөс илүүтэй дотогшоо төвлөрч, эргэцүүлэн бодохыг зөвлөж байна. Хурдтай хэмнэлээ хааяа ч болов сааруулж, үг хэлэх болон үйлдэл хийхээсээ өмнө үр дагаврыг нь тунгаа. Санхүүгийн асуудал болон гэрээ хэлэлцээрт анхаарал хандуулах шаардлага тулгарна. Чухал шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Харин мэдээлэл цуглуулж, тохиромжтой цагийг хүлээх нь зүйтэй. Тэвчээргүй зан энэ долоо хоногийн тань гол саад бэрхшээл байх магадлалтай. Гэр бүлийн харилцаа тогтворгүй байсан бол энэ долоо хоногт илүү тайван голдиролдоо орно. Ганц бие харилцаанд хөнгөн хуумгай хандалгүй, түшигтэй нэгэнд татагдана. Эрүүл мэндийн хувьд толгой, мөрний хэсгийн булчингийн чангарал болон стресст анхаарах хэрэгтэй.

Үхэр 

Үхрийн ордныхон энэ сарын хамгийн чухал долоо хоногтойгоо золгож байна. Чухал шийдвэр гаргах, шийдвэрлэх яриа хэлэлцээ хийхэд тохиромжтой. Од эрхсийн нөлөөгөөр та бодит үр дүнд хүрч чадна. Долоо хоногийн эхний өдрийг ирэх өдрүүдийн төлөвлөгөөгөө гаргахад ашиглаж, юунд эрч хүчээ зарцуулахаа тодорхойлох нь зүйтэй. Харин долоо хоногийн дундуур дутуу орхисон хэлэлцээрээ дуусгах, бичиг баримт зурах болон санхүүгийн гэрээг баталгаажуулахад нэн таатай. Гэр бүл, хайр дурлалын харилцаанд тулгарч байсан саад бэрхшээлүүд арилж, чухал зүйл хэлэхийг хүсч байсан бол түүнийгээ зөв илэрхийлж гаргаж чадна. Чанартай хоол хүнс хэрэглэх, байгальд ойр байх, тайван амрах зэрэг энгийн таашаалыг өөртөө зориулаарай.

Ихэр 

Энэ долоо хоног тун гэгээлэг, эрч хүчтэй байх төлөвтэй байна. Таны дур булаам байдал нэмэгдэж, харилцаа холбоо саадгүй өрнөх бөгөөд шинэ боломжуудыг өөртөө татах чадвар тань ч онцгой байна. Ажил хэргийн сонирхолтой саналууд ирж, өмнө нь боломжгүй мэт санагдаж байсан санаанууд биеллээ олох зам нээгдэнэ. Таны оюун ухаан хурц, үг яриа тань итгүүлэн үнэмшүүлэх чадвартай байх тул өөрийн алсын хараа, ур чадвараа бусдад таниулахад нэн тохиромжтой. Гэхдээ эрч хүчээ олон тийш тарамдахаас сэргийлж, цөөн хэдэн чухал чиглэлд тууштай анхаарлаа хандуулаарай. Эрүүл мэндийн хувьд мэдрэлийн системдээ амралт өгөх шаардлагатай. Нөөц бололцоогоо хэт өндөр үнэлж, сульдаж туйлдахаас сэргийлээрэй.

Мэлхий 

Удаан мэт боловч чухал ач холбогдолтой шилжилтийн долоо хоног эхэлж байна. Зарим зүйлсэд анзааргатай хандаж чадвал амьдралынхаа дараагийн шинэ бүлгийн үндэс суурийг тавих боломжтой. Ажил хэргийн нөхцөл байдал аажмаар сайжирч, шинэ боломжууд гарч ирэх ч тэдгээрийг гүйцэлдүүлэхэд цаг хугацаа, анхаарал шаардлагатай. Яарах хэрэггүй, системтэй ажиллаж, үйл явцад итгэх хэрэгтэй. Хайр дурлалын гүн гүнзгий харилцааг хүснэ. Хэрэв та чин сэтгэлээсээ ярилцахад бэлэн байвал өнгөрсөн долоо хоногуудад хуримтлагдсан үл ойлголцол арилж, харилцаа зөөлөрнө. Шинэхэн хосууд хэт яаран туйлшрах хэрэггүй. Хажуудахаа хэт төгсөөр төсөөлөхөөс зайлсхий. Амралтын өдрүүдээр хамгийн тухтай санагддаг зүйлдээ цаг гаргаарай.

Арслан 

Эрч хүчээр дүүрэн долоо хоног эхэлж байна. Таны амбиц, идэвх зүтгэл болон бусдаар хүлээн зөвшөөрүүлэх хүсэл туйлын хүчтэй байна. Энэ эрч хүчээ стратегитайгаар ашиглаж чадвал томоохон амжилт гаргана. Гэхдээ бодлогогүй үйлдэл хийхээс болгоомжил. Таны бардам зан өдөөн хатгалгад өртөмтгий байгаа тул шаардлагагүй зөрчил маргаанаас зайлсхийх нь чухал. Ялангуяа долоо хоногийн дунд үеэр хурцадмал байдал үүсэх эрсдэлтэй байгаа ч эрүүл ухаанаар хандаж чадвал асуудал томрохгүй. Хайр дурлалын хувьд эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй харилцааг эрэлхийлнэ. Өнгөц харилцаанууд утгаа алдаж эхлэнэ. Эрүүл мэндийн хувьд биеийн эрч хүч өндөр байх тул спорт, идэвхтэй хөдөлгөөн болон гадаа агаарлах замаар хуримтлагдсан адреналинаа гадагшлуулах хэрэгтэй.

Охин

Охины ордныхон энэ долоо хоногт задлан шинжлэх, зохион байгуулах, төлөвлөх чадвараа бүрэн ашиглах бололтой. Гэхдээ энэ бол эрс өөрчлөлтийн үе биш. Харин өмнө нь гаргасан замаараа тууштай урагшлах, бодит ахиц дэвшил гаргах үе юм. Ажил хэргийн талбарт нягт нямбай байдал тань өндрөөр үнэлэгдэх бөгөөд судалгаа шинжилгээ, урт хугацааны төслүүдээ эхлүүлэхэд таатай байна. Хайр дурлалын харилцаанд хэт логиктой хандах хэрэггүй. Асуудлыг хянах гэж хичээхээс илүүтэй дулаан уур амьсгалыг эрхэмлэхийг уриалж байна. Хосууд илэн далангүй ярилцсанаар эв зүйгээ олох бол ганц бие хүмүүс ухаалаг, найдвартай байдлаараа бусдыг татах болно. Таны бусадтай хамтран ажиллах чадвар ер бусын сайн байна. Энэ үед бусдыг анхааралтай сонсохыг хичээгээрэй.

Жинлүүр

Харилцаа холбооны хувьд тун таатай долоо хоног. Хувийн амьдрал болон ажил хэрэгт шинэ танилууд гарч ирж, сонирхолтой яриа өрнүүлэх боломжууд нээгдэж байна. Ялангуяа ажлын талбарт бусад хүнээр дамжин сонирхолтой боломжууд орж ирнэ. Санаанд оромгүй харилцаа холбоо тогтоох, амжилттай илтгэл тавих эсвэл хамтын ажиллагаагаа бэхжүүлэх гээд олон сайн зүйлс тохиолдоно. Та төрөлх дипломат зангийнхаа тусламжтайгаар бүхнийг амжилттай зохион байгуулж чадна. Хайр дурлалын харилцаанд эв зүйг эрхэмлэвэл зохистой. Хосууд өмнө нь шийдэгдээгүй байсан асуудлуудаа эвтэйхэн хөндөж, шийдэлд хүрч чадна. Та эрх чөлөөг мэдэрч, асуудлыг шинэ өнцгөөс харж чадна.

Хилэнц

Хилэнцийн ордныхон энэ долоо хоногт гүн гүнзгий эргэцүүлэл, дотоод бодолдоо төвлөрөх болно. Өнгөрсөнд олж авсан мэдлэг, ухаарлаа одоо бодит сонголт, үйлдэл болгон хувиргах цаг иржээ.Санхүү, хамтын ажиллагаа болон эрх мэдэлтэй холбоотой шинэ боломж нээгдэж магадгүй. Танд нэгэнт өгөөжгүй болсон нөхцөл байдлыг тавьж явуулснаар шинэ зүйлд зориулсан орон зай гарч байгааг та анзаарах болно. Хайр дурлалын харилцаагаа бэхжүүлэх алхам хийх хэрэгтэй. Харин ганц бие хүмүүс өнгөц бус харилцааг хүсч, дотоод сэтгэлийн гүн холбоо тогтоож чадах нэгэнд татагдах болно. Эд хөрөнгө, материаллаг зүйлсдээ нэг анхаарал хандуулж, хэрэггүй эд зүйлсээсээ салахад гэмгүй.

Нум 

Дотогшоо төвлөрч, өөрийгөө чагнах ер бусын долоо хоног. Танд эрч хүч хангалттай байгаа ч түүнийгээ гадагш биш, дотогш чиглүүлэхийг зөвлөж байна. Ажил хэрэгтээ өнөөдрийг хүртэл баримталж явсан чиг баримжаагаа эргэн харах, одоогийн хийж буй зүйл тань таны үнэт зүйлтэй нийцэж байгаа эсэхийг үнэлэх, мөн удахгүй ирэх томоохон өөрчлөлтөд бэлтгэх цаг иржээ. Шинэ зүйл эхлүүлэх бус, харин ирээдүйн нүүдлээ стратегитайгаар төлөвлөх эргэцүүллийн үе гэж ойлгоход болно. Хайр дурлалын хувьд гүн гүнзгий холбоог эрэлхийлнэ. Үүнтэй холбоотойгоор зарим хос харилцаагаа улам бэхжүүлэх бол зарим нь нэг хэвийн харилцааныхаа сул талыг олж харна. Аливаа гомдол цөхрөлөө тавьж явуулж, амьдралын урсгалыг дага.

Матар 

Матрын ордныхон энэ долоо хоногт бодит үр дүн, ахиц дэвшлээр дүүрэн байх болно. Од эрхсийн нөлөөгөөр төслүүдээ дуусгаж, гэрээ хэлцэл хийж, олон сарын шаргуу хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ. Таны зохион байгуулалт, найдвартай байдлыг удирдлага тань бодитоор үнэлж, үр дүнд нь тушаал дэвших, төсөв батлагдах гэх мэт сайн мэдээнүүд дуулдана. Хайр дурлалын хувьд сэтгэл хөдлөлөө илүү нээлттэй илэрхийлэхийг уриалж байна. Хариуцлага болон логик сэтгэлгээндээ уягдаад чин сэтгэлийн холбоо тогтоох боломжийг алдахаас сэргийлээрэй. Ажил хэргийн талбарт шинэ үүрэг даалгавраас бүү зугтаарай. Олон хүн танаас зөвлөгөө авахаар хандаж магадгүй. Эрүүл мэндийн хувьд танд ямар нэгэн гэмшилгүйгээр амарч сурах хэрэгтэй гэж зөвлөе.

Хумх

Хумхын ордныхон энэ долоо хоногт оюун санааны өндөр идэвхжил, шинэлэг санаагаар дүүрэн байна. Ялангуяа долоо хоногийн дунд үеэр хамгийн эрч хүчтэй байх болно. Энэ үед шинэ санаанууд төрж, шийдвэрлэхэд бэрх байсан асуудлуудад бодитой гарц олдох боломжтой. Ажил хэргийн талбарт таны өвөрмөц байдал улам тодрох бөгөөд санаагаа тодорхой, цаг алдалгүй танилцуулж чадвал төсөөлөөгүй амжилтад хүрнэ. Шинэлэг хамтын ажиллагаа эхлүүлэх, өөр өөр салбаруудын хооронд гүүр болон ажиллахад нэн таатай. Хайр дурлалын хувьд таныг сорьсон, хэвшмэл сэтгэлгээг тань өөрчлөх харилцаанд татагдана. Найз нөхдийн хүрээлэлт өөрчлөлт орно. Таны хажууд үнэнчээр байж чадах болон чадахгүй хүмүүсийг ялгаж салгах боломж гарна.

Загас 

Загасны ордныхон энэ долоо хоногт дотоод ертөнцтэйгөө маш хүчтэй холбогдож байна. Таны зөн совин туйлын хурц байх бөгөөд энэ нь бусдын анзаараагүй нарийн ширийн зүйлийг түрүүлж харах боломжийг олгоно. Ажил дээр энэхүү мэдрэмж тань стратегийн давуу тал болж, ээдрээтэй шийдвэр гаргах эсвэл багийн уур амьсгалыг ойлгоход туслах болно. Та өөртөө илүү итгэлтэй болсон бөгөөд шинэ адал явдлыг эрэлхийлэхэд бэлэн байна. Гэхдээ сониуч зангаа хэт дэвэргэх хэрэггүй. Хайр дурлалын харилцаа романтик байна. Хосууд гүн гүнзгий, бараг л ид шидийн гэмээр холбоог мэдрэх бол ганц бие хүмүүс санаанд оромгүй нөхцөлд өөртэйгөө ижил нэгэнд татагдана. Гэхдээ сэтгэл хөдлөл, бодит байдал хоёрыг ялгаж салгах хэрэгтэй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Daisy Darren (105.116.11.97)
    Looking for a way out? It’s simple, When it comes to tracking Locations of mobile phones, computer system & individuals using them or remote mobile hacking into devices, This Genius hacker provides the very best of services, I’m glad to introduce him to you all, I have been fooled many times by some other Sham hackers that pretend to be what they are not and it really makes me feel bad. I was at the point of giving up, but luckily, I was introduced to the best hacker ever, contact his gmail on jbeespyhack@ gmail com who he eventually offered me the best solution I ever needed retrieving some old deleted texts and a round-the-clock location monitoring of my husband’s phone and everything worked fine, he’s very fast honest and reliable, work with him today for the best solution. contact him on jbeespyhack@ gmail com
    2026 оны 05 сарын 05 | Хариулах
  • Jerome Herman (138.68.74.110)
    HOW TO RECOVER FUNDS LOST IN FOREX TRADING, CRYPTO INVESTMENT OR CRYPTO TRADING If you have fallen victim to a Bitcoin or crypto investment scam and have lost funds, it can be a devastating experience. However, there are steps you can take to try and recover your lost funds. One option is to contact GEO COORDINATES RECOVERY HACKER, a company that specializes in recovering funds lost to scams. Their services proved invaluable in my case, and their success in recovering my funds has been a tremendous relief. They have the skills and knowledge required to tackle such complex issues and provide effective solutions. I hope my story helps others who might be struggling with similar issues and encourages them to take action to recover their losses. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER via contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp: +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 05 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 40 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    19 цаг 3 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    21 цаг 26 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    23 цаг 27 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК