Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв

2026-5-07
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2026.05.07/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 55 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцлээ.

Улсын Их Хурлын дарга хуралдааны эхэнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг холбогдох Байнгын хороодод хуваарилсныг танилцуулсан. Тухайлбал, Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд, “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороонд, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороонд, Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус хуваарилав.

Хуралдааны эхэнд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Энэ талаарх Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг тус Байнгын хороо 2026 оны тавдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа явуулсныг дурдаад төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасны дагуу анхны хэлэлцүүлгээр эцэслэн батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа асуулт асууж, хариулт авсны дараа “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг батлах санал хураалтыг Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталсны дараа явуулах тул төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Тогтоолын төсөл батлагдсанаар хуульд заасан эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллага бий болох хүртэл шилжилтийн үеийн асуудлыг шийдвэрлэнэ. Мөн Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах хуваарь, холбогдох журмыг хуульд нийцүүлж, хууль хоорондын зөрчил үүсэхээс сэргийлэхийн зэрэгцээ иргэд олон нийт, эрүүл мэндийн байгууллагын албан хаагч, эмч, мэргэжилтнүүд хуулийн талаарх сургалт сурталчилгээг нэгдсэн байдлаар өгч ойлголтыг нэмэгдүүлэх юм.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 62 саналаар  санал хураав

Дараа нь Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны тавдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасны дагуу төслийн анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцолсон.   

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Б.Батбаатар, Ц.Баатархүү, Д.Пүрэвдорж нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга Нийгмийн даатгалын сангаас олгох холбогдох хуулийн 8.3-т “нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Үндэсний зөвлөл батална” гэж, 2023 оны наймдугаар сарын 2-нд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс “3 сая 500 мянган төгрөгийг амьгүй донор болж эс, эд, эрхтнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгоно” гэж тэтгэмжийн хэмжээг нь тус тус заасныг дурдаад Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төсөлд туссан энэ асуудал батлагдахаар тэтгэмжийн давхардал үүсэх эсэхийг лавласан.

Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Нийгмийн даатгалын тухай хуулиар шимтгэл төлсөн нийгмийн даатгалын харилцаанд орсон хүн бүр оршуулгын тэтгэмж авдаг. Энэ нь донор болсон эсэхээс үл хамаарч олгогддог гэдгийг тодотгов. Мөн тэрбээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл амьгүй донорын ар гэрт нь хүндэтгэл үзүүлэхээр ийм шийдвэрийг гаргасан. Оршуулгын тэтгэмжийг ердийн тэтгэмжээсээ нэмэгдүүлж олгоё гэж үзсэн. Иймд хуулийн төсөлд оруулсан өөрчлөлт нь амьгүй донорын гэр бүлд нь Эрүүл мэндийг дэмжих сангаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр оршуулгын тэтгэмж олгох зохицуулалтыг тусгасан гэж хариулав.

Ингээд "Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  52 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төсөл батлагдсанаар амьгүй донор эрүүл мэндийн даатгал төлсөн эсэхээс үл хамааран Эрүүл мэндийг дэмжих сангаас гэр бүлд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний оршуулгын тэтгэмж өгөхтэй холбоотой хуулийн зохицуулалт тодорхой болох юм.

Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын дөрвөн гишүүнээс 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2025 оны тавдугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцүүлэн шийдвэрлэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлснийг дурдаад тус Байнгын хороо 2026 оны тавдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн гэв. Мөн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн гэлээ.

Түүнчлэн Цусны донорын тухай хууль тогтоомжийн нэр томьёоны тодорхойлолтуудын үг хэллэгийг иргэд, олон нийт эрүүл мэндийн ажилтнуудад ойлгогдоход хялбар, энгийн, хоёрдмол, утгагүй байдлаар илүү нарийвчлан томьёолж, хуульд хэрэглэж буй цусны донорын сэрэмжийн тогтолцоо байнгын донор зэрэг зарим нэр томьёоны тайлбарыг тодорхойлолтод нэмэх, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд гадаад улсын иргэн харьяалалгүй хүний эрүүл мэнд, амийг аврах зорилгоор цус сэлбэх тусламж үйлчилгээг үзүүлэх зохицуулалтыг нэмж тусгасан гэв.

Мөн Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт хүний буруутай үйл ажиллагааны улмаас байгаль, цаг уур, биологийн гаралт, аюулт үзэгдэл, гамшиг ослын тоо, давтамж, түүнээс учрах хохирол жил бүр өсөн нэмэгдэж байгаа энэ үед хүний эрүүл мэнд, амийг аврахад нэн шаардлагатай цус цусан бүтээгдэхүүний нөөцийг бэлэн байдлыг хангах нь гамшгийг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэхэд чухал асуудал гэж үзэн цус, цусан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хангамж хүртээмжийг сайжруулах хүрээнд нарийн мэргэжлийн ур чадвар, тасралтгүй сургалт, хөгжлийг шаарддаг, эрсдэлтэй, өндөр, хариуцлагатай нөхцөлд ажилладаг цус сэлбэлт судлалын ажилтнуудад албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох зэрэг заалтыг нэмж тусгасан байна.

Цусны донорт тавигдах шаардлага, эрх, үүргийн асуудлыг олон улсын жишиг зарчимд нийцүүлэхийн зэрэгцээ ДЭМБ-ын болон Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн 210 дугаар тогтоолын дагуу сайн дурын төлбөргүй зарчмыг хуулийн төсөлд тусгасан. Цус сэлбэлт судлалын салбарын үйл ажиллагааны зохицуулалтын удирдлагын тогтолцоо үйл ажиллагааг илүү оновчтой болгох хүрээнд цусны донорын үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн болон төрийн бус байгууллагын эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн мэргэжилтний үүргийг нарийвчлан тодорхойлсон гэдгийг Ж.Баясгалан гишүүн танилцуулгадаа дурдлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Б.Уянга, М.Энхцэцэг, П.Батчимэг, М.Ганхүлэг, Ж.Батсуурь нар асуулт асууж, санал хэлсний дараа төслийн талаарх ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 62 санал тус бүрээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн Цусны донорын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг буцаах нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул “Хуулийн төсөл  буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцлоо. Төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Уг хуулийн төсөл батлагдсанаар цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж сайжирч, иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, цус сэлбэлт судлалын үйл ажиллагааг зохицуулах удирдлагын тогтолцоо, үйл ажиллагаа шинэ шатанд гарна. Мөн цусны донорын сургалт, сурталчилгаа, түүний дотор орон нутаг дахь үйл ажиллагаанд ахиц дэвшил гарснаар эрүүл аж төрөх ёсны талаарх ойлголт сурагч, оюутнаар дамжин өргөжих төдийгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж бүрэн шийдэгдэх нөхцөл бүрдэх юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар дүгнэлт болон "Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" тогтоолын төслийг  хэлэлцлээ

Мөн өдрийн хурадаанаар  Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан энэ талаарх цэцийн дүгнэлтийг/дэлгэрэнгүйг эндээс/ танилцуулав.

Үндсэн хуулийн цэц 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж шийдвэрлэж, 03 дугаар дүгнэлтийг гаргасан байна.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.

Хуралдааны төгсгөлд "Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Уг асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын 2026 оны 09 дүгээр тогтоол батлагдсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлснийг дурдаад Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэгийг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал ирүүлснийг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.2 хувь нь дэмжсэн гэлээ.

Энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах, эсэх санал хураалтыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаан хүртэл хойшлуулснаар хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • EVELYN (3.93.40.64)
    HOW TO RECOVER MONEY LOST IN CRYPTO TRADING, FOREX TRADING, OR CRYPTO INVESTMENT. It can be distressing to lose money after falling for a Bitcoin or cryptocurrency investment hoax. You can, however, take certain actions to get your money back. Contacting OPTIMISTIC HACKER GAIUS, a company that specializes in recovering money lost to fraudsters, is one choice. Their assistance was crucial to my case, and it has been a huge relief that they were able to get my money back. They possess the abilities and expertise needed to address such complicated problems and offer workable answers. I hope my experience inspires others to take action to make up for their losses and assist those who may be dealing with similar problems. Contact OPTIMISTIC HACKER GAIUS using the information provided. mail: support@optimistichackargaius.com W hatsapp: +44 737 674 0569  Telegram: OPTIMISTICHACKERGAIUSS  Website: https://optimistichackargaius.com
    2026 оны 05 сарын 17 | Хариулах

  • JamesNava (105.113.8.9)
    Hello people Ben is a special private and professional jbeespyhack which have a spare master key that no one has. He can hack anything. We are totally secured and your security comes first. He s the best in any hacking related jobs which are . Change School Grade . Bank jobs, Flipping cash . Hack and control any robot . Database hack . Remove Criminal Records 1-Facebook hack 2-gmail hack 3-whats app hack 4-website hack 5-tracking calls 6-online hacking lectures 7-phone clone 8-online records changes 9-retrieval of hacked social media accounts 10- university grades 11- android and iPhone hack 12- twitter hack 13- website hack If you are looking for a professional Hacker that specialized in any of the above hacking related services & school grade change then Contact him Via… EMAIL: jbeespyhack@gmail.com and be happy forever. Send HIM a message and explain what you need and how HE can help you. HE IS always online. 24 hours a day. To deliver a perfect and untraceable job for you Every day. He is waiting for your messages! His job is 100% undetectable and he’s fast and reliable.
    2026 оны 05 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 46 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    21 цаг 9 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    23 цаг 32 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК