Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнгөрсөн шөнө Германд ялагдсан 150 мянган хүн амтай үзэсгэлэнт Кюрасао арлын тухай бид юуг мэдэх ёстой вэ?

2026-6-15
0
ЖИРГЭХ

 

2026 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн эхний тоглолтдоо Германы шигшээ багт 7:1-ийн харьцаагаар ялагдсан Кюрасаогийн шигшээ баг олон хүний анхаарлыг татлаа. Хэдийгээр хөлбөмбөгийн ертөнцөд том гүрэн биш ч Кюрасао улс өөрийн гэсэн өвөрмөц түүх, соёл, байгалийн үзэсгэлэнгээрээ Карибын бүсийн хамгийн сонирхолтой газруудын нэг юм.

Түүхээс: 

Карибын тэнгист орших Кюрасао арал нь хэдэн мянган жилийн өмнөөс хүн амьдарч байсан түүхтэй. Анхны оршин суугчид нь Өмнөд Америкийн эх газраас нүүдэллэн ирсэн Аравак угсааны кайкетио омгийн хүмүүс байв. Тэд өнөөгийн Венесуэлийн нутгаас аралд суурьшиж, ан агнуур, загасчлал болон газар тариалан эрхэлдэг байжээ. 

Охеда Алонсо де. Большая российская энциклопедия

1499 онд Испанийн далайчин Алонсо де Ожеда Кюрасаог нээж, Испанийн эзэнт гүрний мэдэлд оруулсан байна. Гэвч аралд алт, мөнгө зэрэг үнэт баялаг олдоогүй учир Испаничууд төдийлөн хөгжүүлээгүй бөгөөд зарим уугуул иргэдийг боолын хөдөлмөрт дайчилж байв.

Curacao: How was the island created? — Cliff Villa

1634 онд Нидерландын Баруун Энэтхэгийн компани аралд хяналтаа тогтоож, Кюрасао Нидерландын колони болжээ. Үүнээс хойш тус арал Карибын бүсийн худалдааны чухал төв болон хөгжсөн бөгөөд боолын худалдааны зангилаа цэгүүдийн нэг болсон түүхтэй. XVII-XVIII зууны үед Африкаас авчирсан боолууд, Европын худалдаачид, Латин Америкийн цагаачид суурьшсанаар өнөөгийн Кюрасаогийн олон үндэстэн, олон соёлт нийгмийн үндэс бүрджээ. Энэ үед папьяменто хэл үүсэж хөгжсөн гэж үздэг.

XIX зуунд боолчлолыг халсны дараа арал эдийн засгийн шинэ чиглэл хайж эхэлсэн бөгөөд XX зууны эхээр Венесуэлийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд байгуулагдсанаар Кюрасаогийн хөгжил эрчимжив. 2010 оны 10 дугаар сарын 10-нд Нидерландын Антилын арлуудын холбоо татан буугдаж, Кюрасао нь Нидерландын хаант улсын бүрэлдэхүүн дэх өөртөө засах статустай улс болсон. Өнөөдөр тус улс дотоод засаглалаа бие даан хэрэгжүүлдэг боловч батлан хамгаалах болон гадаад харилцааны зарим асуудлыг Нидерланд хариуцдаг.

Кюрасао нэрийн гарал үүслийн талаар хэд хэдэн таамаг байдаг. Хамгийн түгээмэл тайлбар нь португал хэлний "coração" (зүрх) эсвэл испани хэлний "corazón" (зүрх) үгтэй холбоотой гэх үзэл юм. Мөн далайчид энэ арлыг өвчнөөс эдгэрэх газар хэмээн үзэж, "эдгэрэлтийн арал" гэсэн утгатай нэр өгсөн байж болох тухай домог ч байдаг. Ийнхүү Кюрасао нь уугуул америкчууд, Европын колоничлол, Африк гаралтай иргэд болон Карибын соёлын нөлөө нийлсэн өвөрмөц түүхтэй улс болж хөгжжээ.

Top 15: Things to Do in Curaçao (+ Travel Tips) | Civitatis

Кюрасао нь Өмнөд Америкийн Венесуэлийн эргээс хойд зүгт орших Карибын тэнгисийн арал бөгөөд Нидерландын Хаант Улсын бүрэлдэхүүн хэсэгт багтдаг ажээ. Тус улс ойролцоогоор 150 мянган хүн амтай бөгөөд нийслэл нь Виллемстад хот. Виллемстадын өнгө өнгийн барилгууд, далайн эргийн үзэмж нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг.

Кюрасаогийн хамгийн онцлог зүйл бол олон үндэстэн, олон соёлын нөлөө юм. Тус аралд нидерланд, испани, африк болон латин америк гаралтай иргэд хамтран амьдардаг бөгөөд папьяменто, нидерланд, англи хэл өргөн хэрэглэгддэг. Папьяменто хэл нь испани, португал, нидерланд болон африк хэлнүүдийн нөлөөгөөр үүссэн өвөрмөц хэл юм.

Caribbean: Curaçao, the little-known island paradise

Жуулчдын хувьд Кюрасао нь тунгалаг цэнхэр ус, шүрэн хад, шумбалтын гайхамшигт бүсүүдээрээ алдартай. Жилийн турш дулаан уур амьсгалтай тул Карибын тэнгисийн хамгийн эрэлттэй аялал жуулчлалын чиглэлүүдийн нэгт тооцогддог. Спортын тухайд бейсбол болон хөлбөмбөг хамгийн түгээмэл. Хэдийгээр хүн ам цөөн ч Кюрасаогоос дэлхийн хэмжээний тамирчид төрөн гарсан байдаг. Ялангуяа бейсболын спортод олон тоглогч нь Хойд Америкийн мэргэжлийн лигүүдэд амжилттай тогложээ. 

Curaçao Carnival: The Caribbean spectacle!

Сүүлийн жилүүдэд хөлбөмбөгийн хөгжилдөө ихээхэн анхаарч, шигшээ баг нь КОНКАКАФ-ын бүсийн тэмцээнүүдэд тогтмол оролцох болсон. 2026 оны ДАШТ-д оролцсон нь тус улсын спортын түүхэн дэх хамгийн том амжилтуудын нэг гэж үнэлэгдэж байна.

HOUSTON, TEXAS - JUNE 14: Livano Comenencia #8 of Curacao celebrates with Juninho Bacuna #7 after scoring the team's first goal during the FIFA World Cup 2026 Group E match between Germany and Curacao at Houston Stadium on June 14, 2026 in Houston, Texas. (Photo by Julian Finney - FIFA/FIFA via Getty Images)

Хэдийгээр Германтай хийсэн тоглолтод хүндхэн ялагдал хүлээсэн ч дэлхийн аваргын тайзнаа гарч чадсан нь Кюрасао улсын хувьд бахархалтай үйл явдал бөгөөд ирээдүйд Карибын бүсийн хүчирхэг багуудын нэг болох зорилгыг улам ойртуулж байна.

Тус улсын талаарх сонирхолтой гэрэл зургууд: 

18 Things Curaçao Is Known For: Paradise Awaits | SANDALS

Curacao: Tipps für eine unvergessliche Reise

Discover Curaçao with our Travel Guide - KLM France

THE BEST Curaçao Zipline & Aerial Adventure Parks (2026)

Curaçao : 14 photos à faire rêver! - Nomade

10 of the most beautiful beaches in Curaçao | Musement Blog

 Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
Кавай Леонардад цалингаас гадуур орлого олсон хэргээр 700 мянган ам.долларын торгууль хүлээв
The MongolZ баг 2026 оны төгсгөлд PGL Major Singapore тэмцээний аваргын төлөө өрсөлдөж чадах уу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 38 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    19 цаг 1 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    21 цаг 25 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    23 цаг 25 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК